Монголчууд бид цагаан морин жил, 1990 оны Ардчилсан хувьсгалаар тусгаар тогтнолоо дахин баталгаажуулж, нэг намын дарангуйллаас саллаа хэмээн хөл хөөр болж байв. Хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах урам зориг өвөртлөн, зах зээлийн харилцаан дээр суурилсан ардчилсан нийгмийн тогтолцоог хүлээж авсан цаг саяхан мэт санагдавч 34 жил өнгөрчээ.
Хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулах үзэл санааг Үндсэн хуулиараа тунхагласан монголчууд, шударга ёс дээр суурилсан хууль цаазат хөгжлийн Монгол төр байгуулахаар УИХ-ын найм, Ерөнхийлөгчийн найман удаагийн сонгууль зохион байгуулсан ч бидний хүсэн хүлээсэн улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо бий болсонгүй. Өмч хувьчлалын луйвар, байгалийн баялгийн дээрэм, төсөв, тендерийн цавчаа, авлига, мөнгө хүүлэлт дээр хөрөнгөжсөн олигархиуд мөнгөний сонгуулиар монгол төрийг худалдан авч, монголчуудыг ядуурал, дампуурал руу түлхэх хууль эрхзүй, бизнесийн орчныг хэдийнэ бий болгожээ. Үр дүнд нь иргэдийн амьдрал сонгуулиас сонгууль, жилээс жилд уруудан доройтсоор зээлээс зээл, өрөөс өрийн дунд амьдарч байна.
МАНАН бүлэглэл нь өмч хувьчлал нэрийдлээр ахмад үеийнхээ бүтээсэн аж үйлдвэрийн эдийн засгийг нураан устгаснаар ид хөдөлмөрлөх насны олон зуун мянган залуус ажлын байр, амьжиргааныхаа орлогыг олохын тулд харь гүрэн рүү эдийн засгийн дүрвэлт хийж байна.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 172 улсад 300 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа нь манай улсын хүн амын бараг 10 хувьтай тэнцэж байна.
Ардчилсан хувьсгалын ач буянаар ардчилсан сонгууль, хууль цаазат төр засаг, хүний эрх, шударга ёс, эдийн засгийн эрх чөлөөний амтыг мэдэрч, дэлхийн хамтын нийгэмлэгийн орон зай руу ардчиллын тугийг өндөрт өргөж, төв Азийн бүс нутагт “Ардчиллын өлгий улс” хэмээн тунхаглаж байсан монголчууд бид мөнгөний сонгуулийн буулган дор нэг намын дарангуйлалд өөрийн эрхгүй орж, хамжлагат феодализм дээр суурилсан авторитар дарангуйлагчийг бий болгож байна.
Энэхүү чөтгөрийн тойргоос улс орон, ард иргэдээ татан гаргах итгэл үнэмшил, үзэл санаатай, эх оронч, эрдэм мэдлэгтэй иргэдийн сонгуульд оролцох эрхийг мөнгөөр хаан боогдуулж, МАНАН нэр дор цугларсан авлигажсан мафи төрийн эрхийг дахин булаан авахаар улайрч байна.
Шударга ёс, тэгш гараан дээрээс төрийн хуулийн хүрээнд сонгууль зохион байгуулах үүрэгтэй МАН-ын дарга, Ерөнхий сайд нь хүртэл бүх Телевиз, хэвлэл мэдээллийг худалдан авч үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийг шоронгоор айлгаж, эрх мэдлээр далайлгах аж.
Халаасны намууддаа хандив өгөх замаар УИХ-д ганц хоёр нам нэртэй угжны хургануудаа шургуулж, дэлхий нийтэд Ардчилсан сонгууль явагдсан гэх хуурмаг мэдээллээр төөрөгдүүлж байна.
Сонгуулийн хуулийг батлахдаа мөнгөний болон саналын өндөр босго тавих зэргээр өөрсдөдөө илт давуу байдал бий болгож, тойрог бүр дээр татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийн шоу хийж, санал худалдаж авах санаархлаа улайран хэрэгжүүлж байна.
Иймд Та бид итгэл найдвараа алдалгүйгээр улс үндэстэн, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө ухамсартайгаар сонголтоо хийх ёстой!
Монгол Улсын зөвлөх инженер,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
ШИНЭ намын ЕЗ-ийн гишүүн Д.Жаргалсайхан
Сэтгэгдэл20
Энэ одоо нэр дэвших санаатай юм байх даа??? Зайлаа цаашаа. Шударга ёсны төлөө өөр ямар засгийн газар ингэж тэмцэж байхыг үзсэн ац вэ чи???
Hiisen yumtai hundee
Шударга, хөдөлмөрч, зөв хүн шүү.
энэ нөгөө өөдөө өгсөж чаддаггүй жипний мотортой автобус монголдоо "үйлдвэрлэдэг" ,татварын мөнгөөр "тансагладаг" гар мөн үү биш үү? мөн бол мөнч "зоригтой" гар юм даа?
МАН, АН-ын хөлдүү толгойтнууд Монгол улсыг 30 жил самарлаа, бид өөрчлөлтийг хүсэж байна. Сонголт мэргэн байг ээ.
Шинэ нам ч гэх шиг! Ийм дугуйгаа олж бгаа бол явахгүйээ! Мөнгө, цагийн чинь гарз.
чанаргүй хог амбаар автус хийгээд батүүлтэй нийлж баахан мөнгө идсэн өмхий баас одоо хуцлаа. зайл чи.
Өнгөрсөн 30 жилийн жанхуйг тоочин өгүүлснээрээ их ухаантан болж харагдах гээ юу. Шинэ нам мэт жижиг наманцарууд үүнийг хийдэггүй юм. өнгөрснийг засах гэж байгаа бүхнийг харлуулж гарч ирнэ гэж байгаа бол буй горьд
Чи мөнгө цацаж байгаа хулгайчийг дугуйлвал өөрийнхөө гуйлгачин явах зургийг зурж байгаа чинь тэр.
Guluun luivarchin
Нөгөө хулхи автобусаар мөнгө хийдэг нөхөр байна батүүлийн хувь хэд байсан вэ
...монголчууд бид мөнгөний сонгуулийн буулган дор нэг намын дарангуйлалд бүрэн орж, автори тар дарангуйлагчийг бий болгож бнаа !!!
Шинэ нам xүчтэй боловсон xүчинтэй xамгийн гол нь энд ЭДИЙН ЗАСАГЧ Т. БАЯРXҮҮ БИЙ, энэ нам л өөрчлөлт авчирна гэж эдийн засаг мэддэг улс яриx юм билээ.
MANd uchih .es zui bol uo ch bhgui.Gadaad yamni said gj avgai chi UIH gishuuneer songogdoj bsan huniig elchin saidad gj uo ve.MUISiin olon ulsiin hariltsaag 85 aas deesh onootoi tugseed.munge.tanilgui meregjiliin ajild ochij chadahgui olon zaluuchuud bn.G.Erdenebat duuching elchingeer tomilj bga .Eeree Munhiin useg kampanid MAN buh surtachlagaag hiiseer said bolsonuu.Zaluu uedee zaigaa tavi maluudaa.
1990 онд Монгол улс дээрэмчин Америкийн нэн шинэ колончлолд орсон гэдгийг энэ эргүү Жаргалсайхан гэгч мэддэггүй юм болов уу?
Энэ хүнийг инженерүүдтэй хамт хүчээр дарсаар бгаад хийсэн бүтээснийг нь үнэгүйдүүлэх нь монгол төрийн бодлого лав биш. Энэ мэт эрдэнэ болсон хүмүүсээ монгол улс ашиглаж чадахгүй бга нь эмгэнэл. Ийм хүмүүстээ л төрийн жолоогоо атгуулсан цагт улс хөгжинө.
Сонгууль хаяанд ирж МАНАНгийн троллууд идэвхижжээ. Биднээс хулгайлсан мөнгөөрөө ийм олон тролл ажиллуулж бн шүү дээ. Одоо монголын ард түмэн троллуудыг андахаа больсон шүү.
Хулгайч нарыг сонгохгүй Монголоо гэсэн хүмүүсийг сонгох Баярцогт мэтийн новшнуудыг улс төрд хармааргүй байгаа шүү
Баахан хог угсраад Батүүлтэй нийлж улсад шахаж автобус баазуудыг дампууруулах шахсан хулгайч одоо уран донгодож байгаад төрд шургах санаатай юм бна. горьдсоны чинь гарз болно.
Хамгийн зөв гарцыг шинэ нам дэвшүүлж байгааг дэмжиж байна.Харин яаж энэ хүч тэнцвэргүй тулаанд амжилт олох вэ?