Дээхнэ дээ. “Орос Европын гүрэн болоход 150 жил хэрэгтэй гэв үү?” гэсэн гарчгаар оросын голдуу эх сурвалжид түшиглээд нэгэн өгүүлэл бичсэн. Бас саяхандаа. СССР нь явж явж гаатай бохь, жинсэн өмдөнд сөхрөөд уначихсан гээд өмнө бичсэнээ сэргээгээд тавьчихсан. Уншаад ойлгох биш, тэгээд ч юун тухай бичсэн нь чухал биш, хэн бичсэн нь чухал монгол уншигчдын хувьд Орос ба Зөвлөлтийг цээжээрээ хамгаалж өмгөөлөх «сэтгэхүйн шуурга» дэгдэж, золтой л намайг золигт гаргачихаагүй.
«Сэтгэхүйн шуурга» гэж би томруулж яриад байгаа юм алга. Зүгээр л шоглож егөөдөж хэллээ. Манайхны туйлшралыг тэгж нэрлэе. Орост шүүмжлэлтэй хандвал шууд л “хятад” болж хувирна (хамгийн түрүүн эрлийзээрээ дуудуулна, хөлсний бичээч, барууны бөгс долоогчоороо цоллуулна, цаашилбал үгээр хэлхэхийн аргагүй бусармаг нэр үгс, хараал); Өрнөдийн хөгжил дэвшлийг магтвал шууд Оросын итгэлийг алдсан дайсан (бас Монголын дайсан) байх ёстой гэх сэтгэхгүй шүү дээ.
Би Оросыг үнэхээр өдөр тутам, алхам тутам судалж, үнэлж дүгнэдэг. Тэгээд ч хойно Дипломатын академид миний мэргэшсэн сэдэв нь “Орос, Зөвлөлтийн гадаад бодлогын түүх”. Судалгаа мэдээллийн арвин сантай. Оросын геополитикийн орчин цагийн түүхийн сэдвээр гурван боть бүтээл туурвисан. Хөршөө мэдэж танихгүйгээр яаж хамтран ажиллаж, ядаж харилцах вэ гэж үздэг нэгэн.
Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэхүйгээр хандаж болохгүй гэдэг байр суурь маань хэвээрээ. Улирч баларсан тэр түүхээр өнөөдөр сэтгэлээ жигүүрлэж «Шинэ Орос»-ыг харах гэвэл горьдлого чинь унтарч, гуниг гутрал руу гулсах болно, тэгээд ч бодитой олж хараад бодит хамтын ажиллагаа явуулаач ээ гэдэг дээрээ дахин нэг «ухуулга» хийхээр гурван жилийн өмнө бичсэнээ дахин толилуулж байна.
Ер нь Зөвлөлт Холбоот Улс (CCCP) гэж хэн байв, яагаад нурчихсан юм бэ, Горбачев АНУ-д урваад тэрийг нь нураачихсан юм уу, Горбачев эх орноосоо урвахдаа улс орноо зарчихсан юм уу гэдэгт дор товчхон хариулт өгөхийг хичээе. Ийм ойлголттой хүн Монголд цөөрсөн байх. Гэхдээ байсаар байгаа, хараасаар байгаа учраас хариулах гэж байна.
«Ийм сайхан эх орныг минь нураачих гэж дээ!» Ийм харуусал Оросын коммунистуудаас (ОХУКН) их цухалздаг ба сонгуулийн кампанийх нь гол уриа юм. Горбачевын «Перестройка» л цэцэглэн хөгжсөн эх орныг нь нураачихсан мэт. АНУ-ын ТТГ-ын захиалгаар Харвардын их сургууль “СССР-ийг устгах төсөл” боловсруулсан. Гурван үе шаттай, 1-рх нь «Перестройка», 2-рх нь «Ардчилагдах үйл явц», 3-рх нь одоо явагдаж буй «Устгал» хэмээн ОХУКН-ын халаагүй лидер Г.Зюганов яг одоо мэтгэсээр явна. Эхний хоёр нь амжилттай хэрэгжчихээд одоо гуравдугаар устгагдах үе шатан дээрээ ирчихэж л дээ.
Нэг асуулт. Горбачев байсан байгаагүй, тэр хүн сонгогдсон сонгогдоогүй СССР дэлхийд лидердээд явсаар байх байсан уу гэх асуулт яалт ч үгүй гарч ирнэ. Михаил Горбачевыг засгийн эрхэнд гарч ирэх үед СССР тогтвортой эдийн засаг бүхий хүчирхэг гүрэн байсан, тэр нөхөр л тийм гүрний маанийг уншуулсан!–Оросын коммунистуудын ухуулга. Ямар өртгөөр тийм тогтвортой байдлыг хангаж байсан бэ гэдэгт коммунистууд хариулт олохыг хичээдэггүй, тэгэх ч хүсэлгүй. Учир шалтгаан падгүй, СССР нурж тарж алга болсон нь падтай.
“Ямар өртгөөр?” гэдэгт гол хариулт байгаа юм. Углеводород буюу нефть, байгалийн хийн дээд зэргийн орлогоор л энэ гүрнийг тогтоон барьж байсан юм. “Углеводород” гэдгийг нүүрс төрөгч+ус төрөгч гэж орчуулалтай биш, тэр чигээр нь л авчихлаа. 1980 он хамгийн оргил жил нь гэхэд СССР-ийн холбооны төсвийн 67 хувийг углеводородын экспортоос босгосон байгаа юм. Гэхдээ 1980-аад оны турш СССР-т бараа таваар үйлчилгээний дефицит тэр 67 хувийг нь дагалдаад тэнгэрт тулж байжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг хаанаа ч хүрэхгүй, хөдөлмөрийн бүтээмж доод түвшинд хэвээрээ ( тухайн үед энэ үзүүлэлтээр АНУ, Герман, Канадаас 5 дахин доогуур), хөнгөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй нь Зөвлөлтийн хүн амын өсөн нэмэгдэх тэр хэрэгцээ хэрэглээг хангаж чадахгүй, хүн ам нь “бараа таваарын өлсгөлөн”, оочер дугаарт нэрвэгдсэн тийм л үе байлаа. 1970-аад оны сүүлчээс эхлэн Зөвлөлт орон дэлгүүрийн лангуу хоосрох үзэгдэлд нэрвэгджээ. Хүнсний хангамж дутагдахын хэрээр хямд өртөг зардлаар хүнс үйлдвэрлэж лангуунуудыг хангажээ. Ус, крахмал их шахсан хиам зэрэг чанаргүй хүнс түгээмэл хэрэглэж байснаа одоо ч оросууд халаглан ярьдаг. Юм ховордохыг дагалдаад үнэ өсч, эдийн засгийн гэмт хэрэг, хээл хахууль газар авчээ.
Ах дүү Зөвлөлт Холбоот Улсаа л яриад байгаа хэрэг шүү дээ. Монгол дагалдаад тиймэрхүү л байсан даа. Мах сүүний байнгын дефицит, орос дэлгүүр гэгч ид шидийн өмнө нийслэлчүүд сөхөрч байсныг биеэрээ мэдэрдэг хүн бичиж байна.
1980-аад он бол социалист лагерьт эсэргүүцлийн тэмцэл далд бугшиж, заримд нь өрнөж байсан үе. Дорнод Европ руу СССР-ээс нэмэлт тусламж илгээхгүй бол цаадуул нь бослого тэмцлийн хөлд сүйрчих гээд болдоггүй. Цэрэг танк оруулаад хядаж өгөлтэй биш (1956 оны Унгар, 1968 оны Чехсловак шиг). СССР-ийн өөрийнх нь төсөв ч маш хүнд дарамтанд байжээ. Афганистанд цэрэг оруулж байлдуулсан биш батлан хамгаалахын зардалдаа даруулжээ. АНУ-аас хоёр дахин доогуур ДНБ-тэй Зөвлөлт орон Пентагонтой цэргийн тэнцвэрийг арай гэж барьж тогтоож байтал дэлхийд нефтийн үнэ унаад эхлэв ээ. Ийм нөхцөлд эхлээд эдийн засагтаа, дараа нь улс төрдөө реформ яаралтай хийхээс өөрөөр яалтай билээ. Юрий Андроповын үед эхлүүлсэн реформ нь өөртэй нь хамт тасарсан бол 1985 онд Горбачев засгийн эрх авч байх үед цаг алдаж, нэгэнтээ хоцорсон байлаа. Хоёр л сонголт хүлээж байв.
1)Төрийн тогтолцоогоо эргэж харах глобал өөрчлөлт хийх үү;
2)Партократ эрх мэдлээ хүчээр авч үлдэх оролдлого хийх үү?
Хэрэв эхнийхийг сонговол коммунист систем бүхэлдээ нурж унах нь гарцаагүй байлаа. Горбачев эхний зөөлрүүлсэн хувилбар – Перестройка гэдгийг сонгожээ. Ил тод байдлыг тунхаглалаа. Кооперац гэдгийг зөвшөөрлөө. “Хүйтэн дайн”-аа зогсооё гэлээ. Цэргийн зардлаа хорогдуулъя, тэгснээрээ олон улсын зүгээс туслуулъя гэлээ. Тусламж горьдлоо. Юу нь буруу байгаа юм бэ?
Нефтийн үнэ унасаар, үр ашиггүй найдваргүй хөдөө аж ахуй урагшилдаггүй, бүх салбарт санхүүжилт дутаж, зөвхөн цэрэг-аж үйлдвэрийн салбарт л санхүүжилт хийгдэнэ. Ийнхүү СССР гүрэн бүх нөөц резервээ шавхаж байсан нөхцөлд яах ёстой байсан юм бэ? Перестройка нь СССР-ийг дампуурлаас аврах гарц, зөөллөх хүч, гэвч нөөцөө шавхаад шавхаад хүрэлцэхгүй хэмжээнд очсон байлаа. СССР гүрэн бүх нөөц резервээ шавхлаа, зөвлөлтийн аж ахуйн систем нурлаа гэдгийг анхлан олж харсан хүн нь Юрий Андропов хэмээх еврей (жүүд) улс төрч байсан. Тэрээр жүүд ухаанаараа өөрчлөлт шинэчлэл зайлшгүй, хойшлуулшгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хөдөлмөрийн сахилга батыг бэхжүүлэх, коррупцтэй тэмцэх, гадаад бодлогоо шавдуулахыг хослуулжээ. Гэхдээ намын удирдан чиглүүлэх үүрэг, өрнөдтэй сөргөлдөхийг тэр чигт нь үргэлжлүүлсэн ба хэрэв үхчихээгүй бол Зөвлөлт Холбоот Улсад реформыг амжилттай явуулах зөвлөлтийн цорын ганц лидер байх байсан болов уу. Андропов бол 15 сар энэ гүрнийг удирдсан еврей гэдгийг сая л оросууд хүлээн зөвшөөрч байх шиг. Туслахуудынх нь дурсамжаар бол Андроповт айхтар төлөвлөгөө байсан, харин тэр нь Хятад маягийн эдийн засгийн гайхамшигт хүргэх байсан эсэх нь тодорхойгүй. Ямар ч байсан эрх барьсан ганц жилд нь аж үйлдвэр 4 хувиар, хөдөлмөрийн бүтээмж 3.5 хувиар өссөн, бараа эргэлт тэр үеийн ханшаар 8 тэрбум рубльд хүрсэн үр дүн харагддаг. КГБ-гийн аргаар төрийн эргэлтэрхүү юм хийж байж засгийн эрх аваад бас тэр аргаараа коммунист намын хамтын удирдлагыг халах гэж мэрийсэн гэх шүүмж байдаг юм билээ. Намд консенсус байх шаардлагагүй гэж лав үзсэн.
Нэг үгээр консерватив шинжтэй реформыг Андропов хүссэн. Тэр дахиад 5 жил засагласансан бол залгамжлагчаа зөв олоод харчих байлаа. Лав тэр жагсаалтад Горбачев бичигдэхгүй байсан байх.
Гэхдээ батлан хамгаалах хүч чадлаа бэхжүүлэх гэснээс болж нийгмийн салбарт хохирол учруулсан. АНУ-тай зэвсэглэлийн салбарт өрсөлдөх, тэр ч бүү хэл давж гарах, дарамтлах гэснээрээ төсвөө сүйтгэсэн, эрэг шургийг чангалснаараа улс орондоо дэг журам тогтоолоо гэхэд өрнөдийн нөлөөнөөс хамгаалах гэж эх орноо ганцаардуулсан. Андроповын еврей ухааны талын талд Константин Черненко хүрэх сачий даан ч байсангүй. Тэрээр 1984 оны хоёрдугаар сараас жил гаранхан засагласан боловч ихэнхдээ хэвтэрт, үхлүүт, эрх мэдэлгүй өнгөрсөн. Тэрээр Намын Төв Хорооны дотоод амьдралыг амжилттай цэгцэлсэн өмнөх туршлагаараа улс орноо авч явж чадаагүй. Оросууд “аппаратчик” гэж нэрлэдэг, тийм л захиргааны ажилтны дүр, юун лидер. Тэр удаан насалсан бол “Брежневийн зогсонги” үеийг л цэцэглүүлэх байсан байх. Андроповын авторитаризм, Горбачевын либерализмын үнэр ч тэр хүнд заяагаагүй. СССР-ийн оршин тогтнолыг мэдээж уртасгана, тэр нь зөрчил хуримтлуулна. Горбачев Черненког залгамжлаагүй байсансан бол яах байсан бэ гэдэгт оросууд элдэв тайлбар хэлдэг. Григорий Романов гэдэг нөхөр Ленинградын мужийн намын хорооны даргаас Москвад шилжин ирж Намын Төв Хороонд нарийн бичгийн дарга болоод үлэмж горьдлого төрүүлж байсан цаг. Хэрэв тэр “1-р хүн” болсон бол мэргэжлийн улс төрч, мэргэжлийн зохион байгуулагч, гэхдээ харгис талдаа, цэрэг-аж үйлдвэрийн комплексын биет төлөөлөл гээд сайн талуудтай. Инновацыг шуурхайлуулж, зөвлөлтийн эдийн засгийг сэргээх хүсэлтэй, шаардлагатай, гэвч улс төрийн амбиц нь Горбачевыг тэсгээхгүй байсан байх. 1985 оны 3 дугаар сарын Бүгд хурлаар тэрээр Генсек болсонсон бол Зөвлөлт улсад реформ хийхгдэхгүй, Дорнод Европ коммунист эрх баригчдын хяналтад, “Брежневийн дэглэм” хэвээрээ үргэлжлэн, сөрөг үзэл бодлыг нухчин дарж, антисемитизм цэцэглэх байсан гэж зарим түүхч үздэг. Түүнд харизматик Горбачевыг давж гарах чанар байхгүй, тэгээд ч Улс төрийн Товчоонд Романовыг дэмжих хүн олдоoгүй. Виктор Гришин гэж бас нэг өрсөлдөгч Горбачевт байсан, тэр ч мөрөөрөө алга болсон гэх түүх буй.
СССР-т социализм, коммунизмын ялалтад итгэл нэгэнт суларсан нөхцөлд шинэчлэгч Горбачев ийнхүү гарч иржээ. Зөвлөлтөд хямрал нүүрлэлээ гэдгийг ч хилийн чанадаас гярхай ажиглаж өрнөдийнхөн Горбачевт найдлага тавьж эхэлжээ. Хээл хахуультай үр дүнтэй тэмцэнэ, улс орныхоо байдлыг эрс өөрчилнө хэмээн өрнөдөд итгэсэн гэж ТТГ-ын нууц илтгэлд бичсэн байх юм.
Гэхдээ энэ нь маш эрсдэлтэй алхам, богино хугацаанд үр дүн нь муугүй, харин хэтдээ эргэлзээтэй гэсэн дүгнэлттэй. Эдийн засгийг хурдасгах гэнэ, дагалдаад ил тод байдлыг тунхаглана, эрх чөлөөний амт ард түмэндээ мэдрүүлнэ, тэр нь Горбачев ба коммунист намд цохилт болж болзошгүй. Улс төрийн системийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй. Тоталитари дэглэм дэх коммунист намын үүрэг суларвал ард түмэн эрх чөлөөгөө эдлэхтэй давхцаад консерватив хүчнүүд засгийн эрхийг булааж аваад, авторитари захиргаадалтаа харгис аргаар үргэлжлүүлэхээс өөр хувилбар харагдахгүй болсон байв.
Харгислалын зам сонгох, эсвэл коммунист тоталитари дэглэмээсээ татгалзах хоёрхон замын уулзвар дээр Зөвлөлт улс 1980-ээд оны сүүлийн жилүүдийг үджээ. Хэрэв консерватив хуучинсаг коммунистууд засгийн эрх авч харгисласан бол өрнөдийн зүгээс элдэв санкц тавьж, зэвсэглэлээр хөөцөлдөх эргүүлэлтээ татан оруулж, нийгмийг дотроос нь хагалахыг зорих ба тэгсэн тохиолдолд СССР-т цус их урсаж, эдийн засаг нь сүйрч, эцэст нь дэглэм нь унах тавилан хүлээж байв. Тэгэхлээр Горбачевтой Горбачевгүй СССР нурах тавилантай байжээ гэсэн үг болно. Тиймдээ ч Холбооны БНУ-ынх гишүүн БНУ-ууд бүгд Москвагийн захиргаанаас татгалзаж, сайн дураараа тарж алга болох зам сонгосон биз ээ. Монгол-Зөвлөлтийн найрамдлын алтан үеийг эргэж мөрөөдөгсөд, дурсагчдад хандаж дээрхийг бичиж байна. “Путин бол XXI зууны Брежнев” мөн хэмээн харагсдад зориулан асууя. СССР-т дотоодод нь ийм аюумшиг нөмөрч байсан нөхцөлд тэд Монгол, монголчуудыг тэтгэсээр, бидний төлөө зүтгэсээр, “Найрамдлын Дархан”-уудыг байгуулж өгөөд байх байсан гэж үү??? Монголчууд бид 70 жил нөхөрлөхдөө зөвлөлтүүдээс юу сурч үлдсэн юм бэ гэдэгтээ дүгнэлт хийгээгүй нь туйлын харамсалтай, тэр ёстой үнэн. Зөвлөлтийнхөн орхиод явахад нийгэм-эдийн засгийн бүх салбар нурсан нь эмгэнэл, гутамшиг байгаагүй гэж үү?
Д.Баярхүү
Сэтгэгдэл53
Энэ,,,, орос ахтай монгол оркууд ойлгохгүй ээ,,,гэхдээ,,,, хэлж өгч байхад илүүдэхгүй ээ,,,,
Одоо хаана ч тийм саын болчихсон юм баыхгүй! Тэр европод чинь нуран унаж бгаа зүйл олон. Ану ч мөхөж явна. Орос орон хүн төрөлхтний өмнө гавьяатай гүрэн ард түмэн шүү! Чам шиг хажуу айлдаа тусалж мэддэггүй сэтгэлгүй адгийн шаар ингнж хуцахгүй ээ!! Зайлсан бай даа!
углеводород-нүүрс- ус-лаг
Манайхан ямар тэнэг юм бэ? Хойдхон талд нь мандан бадарч, цэцэглэн хөгжиж, тэнгэрийн од мэт гялалзах болсон Орос улс нь хүрээд ир ээ, манайд ажилла, цэрэгт 1 жил болоод иргэн минь бол гээд урьж залж байхад, мөхөж байгаа өрнөд, япон, соо руу л байдгаа баран тэмүүлж, үхэлдэж байх юм)))
11.4 тэрбум долларын өрийг 98% хөнгөлж өрийн дарамтнаас чөлөөлж өгсөн Орос улс Монголын дотоод хэрэгт оролцохоо болиод 35 жил болж байна. Харин сүүлийн 35 жил Америк, Европ, ОУВС, ДБ заавраар явсан Монгол улс 35 тэрбум долларын өрөнд орж, гадаад худалдааныхаа 85%-г урд хөршид алдан эдийн засгийн колони болсон байна. Бодит байдал ийм байхад энэ Ардчилсан масктай Анархистууд яагаад Орос руу байнга дайраад байдаг юм бол? Ардчилсан масктай Анархистууд Монголыг тонон дээрэмдсэнээ нуухын тулд л Оросыг муулж анхаарал сарниулах гэсэн арга хэрэглэдэг байх!
украйныг натотай нь хамт даран сөнөөсний дараа энэ дурак аягүй бол ссср одоо дахин амилах нь ура ура гээд бичнэ дээ аягүй бол,урвагч бол хэзээ ч урвагчаараа дуусдаг гэдэгдээ,тэр цаг ойртож бнадаа
шүд Баярхүү гуайд! 35 жилийн өмнө СССР Соц үеийг хүссэн хүн одоо нэг ч байхгүй! Харин одоо яагаад 35 жилийн өмнөхөөс илүү байдал дордоод байна вэ гээд асуухаар Ардчилалын нэр барьсан Анархистууд аль дуусаад алга болчихсон 35 жилийн өмнөх СССР Соц үе руу бухаж өөрсдийгөө хаацайлах гээд байдаг аргатай болсоныг чинь хүмүүс одоо мэдээд байна!!!
За шаа чи,,,,өнөөдөр чи,,,өмх маханд өдөржин очерлож алалцаад байна уу,,,унах унаа орон сууц алга байнуу,,,чамд,,,,гадаад паспорт үг хэлэх эрхгүй байна уу,,,гуцдаг муу орк вэ,,,
умар зүгт нь цэцэглэн хөгжиж алтан гадас шиг онцгой гэрэлтэх болсон орос улс нь хүрээд ирээ манайд ажилла хэдэн сая рубль аваад цэрэгт 1 жил болоод эр эмгүй иргэн минь бол гээд байхад мөхөж байгаа өрнөд соёо япон руу байдгаа баран тэмүүлж үхэлдэж байх юм-------------- гэдэг маш үнэн орсын газар нутаг байгалын баялаг барагдашгүй буриад тува халимаг алтайчууд жаргаж байна
Тэнэг Монгол улс сүүлийн 35 жил жинхэнэ утгаараа тусгаар тогтнож Ард түмний амьдрал дэлхийг жишиг хэмжээгээр явж байгаа шүү!
" Байн байсаар бүх дэлхийн Октябрь болж Зөвхөн нарыг хэвээр үлдээх Октябрь " гэж их зохиолч Д.Нацагдорж зүгээр ч нэг шүлэглээгүй байх.
энэ баярхүү орос дэлгүүрийн бараа цэвэр улаан буудайн архиа санаад одоо болохоор эм эванооль хийж таргалуулсан шээгний амт үнэртэй шулаагүй нөөцийн өөхтэй махаа идэж өмхийгөөр унгаад өлөн гэдэс нь ялзраад өөдлөхгүй болсон нь гарцаагүй
орос украйны дайн бол геополитикийн дайн бишээ фашизм нацизмын эсрэг дайн юм орос өөрөө санаачлан дэлхийн дайн гаргаж байгаагүй Татаар монгол напелеон гитлер гаргаж байсаан ОРСЫН НЭГЧ цэргийн бааз гадаадт байхгүй Армян азар-ын уулын зарбахыг армянчууд азарынх гэснээр мөргөлдөөн зогч орсын энх тайван сахиулагчид буулаа
Ссср гэдэг улс яаж мөхсөн тухай бичсэн байнаа,,,, оркоо,,,
Хайрт ах оросчингууд ойлгохгүй
Лут бичижээ Баярхүү юм ойлгодог хүн хүлээн зөвшөөрнө
Баярхуу гуай Соц змыг хуссэн хун Монголд байхгуй ээ Ахмадууд залуу насаа л дурсаад байгаа хэрэг Амьдраллынх нь сайхан дурсамжийг угуйсгэж болохгуй
украйны цэрүүдтэй байлдаж байгаа орос цэргүүд алх хадуурт час улаан тугаа ялсан газраа мандуулж украйны тугийг урж хаясаар байна ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕИЙН СТАЛИНЫ ЦЭРГҮҮД ДАЙСНААС ХОТУУДАА БУЦААН АВЧ БАЙСАН БОЛ ПУТИНЫ ЦЭРГҮҮД МӨН МӨРӨӨР НЬ ЗАМНАН ХОТУУДАА БУЦААН АВЧ БАЙНА
Таг харанхуй,,,,орос ахтай Оркоо,,,алх хадуурт час улаан өнгөтэй далбаан доор оррс украин байтугай хасаг чантуу азар латви литва эстон гүрж армен бүгд нэгдэж явсан юмшдээ,,,,одоо туурга тусгаар улсууд болсон байнаа,,,
түүхийг өөрийн үзэл бодлоор дүгнэх нь өөрийн л хэрэг байх. бүгд ингэж бодохгүй ээ, бидний мууд л шилжилтийн замыг удаан туулаад байна шүү дээ, бусдаас ялангуяа оросуудаас буруутан хайх хэрэггүй. түүхийг гэхдээ гуйвуулж, бас мартаж болохгүй. оросын ганц гавьяа энэхүү хутаг дэвсгэрийг энэхүү тусгаар тогтнолыг авч үлдэхэд их бага ч нэмэр болсон. та өөрийнхөөрөө л судал.
ЗХУ-ЫН БАЙНА УУ ЦАГААН ХААНТ ОРСЫН БАЙНА УУ БРЕЖНЕВИЙН ОРСЫН БАЙНА УУ ПУТИНЫ ОРСЫН ҮЕИЙН БАЙНУУ ОРОС БОЛ ҮЕИЙН ҮЕД МОНГОЛЫГ МАНЖ ХЯТАД ЁВРОП ЯПОНЫ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧДЭЭС ХААЦАЙЛАН ХАМГААЛАН ТЭМЦЭЖ МОНГОЛ УЛСЫГ ТУСГААР ТОГТНОСОН УЛС БОЛГОСОН МОНГОЛ РУУ ДОВТОЛЖ ЭЗЛЭЖ БАЙГААГҮЙ
80 аад оны үед Америк тэргүүтэй барууны орнууд ЗХУ дампууруулах 7 зүйл гэж сонсож байсан юм байна орлого олдог нефтийг үнэгүй болгох зэвсэгээр хөөцөлдөж олсон мөнгийг үрж үгүй хийх зэрэг 7 зүйл бсан санагдаж байна ер нь их гүрнүүдийн бодлогод монгол хүн юм бол монгол улсыхаа эрх ашгийг нэг ноймерт тавьж хандвал зөв юм болвуу гэж бодох юм ер нь монгол улс эцсийн бариантанд ингэн гэсэн гарцтай байх хэрэгтэй
ОРСООР ИХ ХЭМЖЭЭНИЙ ГААЗНЫ ШУГАМ ХИЙЛГЭЖ МӨНГӨ ГАРГАУУЛААД АМЕРИК ЁВРОП ХУЙВАЛДАН УСТГАСАН НЕФТ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХОРИГ САНКЦ ТАВЬЖ ОРСЫН ЭРЧИМ ХҮЧ НЕФТИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛСЭН САНХҮҮГИЙН ХОРИГ ТАВЬЖ ОРСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ГАДАГШ ДОТОГШ МӨНГӨ ШИЛУУЛЭХ АРГАҮЙ БОЛГОСОН ГЭЭД ОЛОН АРВАН МЯНГАН ХОРЛОНТОЙ САНКЦ ХОРИГ ТАВЬСАН ЭДИЙН ЗАСАГ НЬ ӨСӨӨД ГЕРМАНЫ УРД ОРСОН АГУУ ИХ АРИ АРИСТАН ОРОС МАНДАН БАДРАХ НЬ ГАРЦААГҮЙ
Эмээ уу,,,
Өнгөрсөн үе рүүгээ нулимж явдаг хүн хэдийд ч урвах хүн чанаргүй хүний адаг новшнууд байдаг тэдний нэг энэ дорсгой нөхөр
Сссрын үед чингис хаанаа дурсах эрхтэй байсан билүү,,,оркоо,,,эогүүтээд байгаарай,,,
uuruu tsagtaa oros humuujileer l humuujij , yvlaa gej yrihgui yu ? lav ter ued amerikaar humuujeegui n lav , uls turch uhaanii amitan bolood bn uu ? nohoin baas ! oros hilee haahad end yu bolohiig medeh uu ? ydaj binzen tosoor hen hangaj bn uu ? bod bod !
80 аад оны үед Америк тэргүүтэй барууны орнууд ЗХУ дампууруулах 7 зүйл гэж сонсож байсан юм байна орлого олдог нефтийг үнэгүй болгох зэвсэгээр хөөцөлдөж олсон мөнгийг үрж үгүй хийх зэрэг 7 зүйл бсан санагдаж байна ер нь их гүрнүүдийн бодлогод монгол хүн юм бол монгол улсыхаа эрх ашгийг нэг ноймерт тавьж хандвал зөв юм болвуу гэж бодох юм ер нь монгол улс эцсийн бариантанд ингэн гэсэн гарцтай байх хэрэгтэй
17 чи зөв шүү Бас Баярхүү маш зөв
СССР мөрөөдөгчид бараг байхгүй шүү дээ өөрийн чинь эргэн тойронд ганц хоёр байгаа байх жаахан томоор хараач гэхдээ орос тарж бутарсан тохиолдолд монголд асар хор хөнөөлтэй шүү тэгээд дайныг дэмждэг гэвэл үгүй шүү
Монгол улс ардчилал нэртэй 30 жил шалбаагт живсэн нь Оросын буруу биш. Баярхүү мэтийн барууны суртал нэвтрүүлэгчдийн хар гай. Цаана чинь ардчилал байхгүй гэж байна. 30 жил шүтэн мөргөсөн АНУ чинь сөнөж байна. үүнийг харахгүй байж, үгүйсгэж бүр болохгүй. чи Орос орныг үзэн яддаг шиг АНУ-г үзэн яддаг хүмүүс дэлхийгээр дүүрэн. Юманд голч хэрэгтэй. Тэгээд ч муу бай сайн ч бай Орос л бидэнд тусалсаар ирсэн. Алсын Америк яах юм бэ? Яаж ч чадахгүй .
Яльгүй жаахан боловсролтой хүн бүр Баярхүүги йн бичсэнийг зөв талаас нь ойлгох юмшүү дээ ! Гэтэл бас Монгол хүн үнэн юм ярьсан хүнд өшөө хонзон санадаг гэдэг үг байдаг даа !!!
Балай шахуу юм
БАЯРХҮҮ БААБАР СҮХБААТАР НОМУУН ДАРЬ ЦӨМ НЭГ ИЙМЭХҮҮ ЮМ НЭГЭН ЗЭРЭГ БИЧЭЭД ХУУРАМЧ ЮМ БИЧСЭНДЭЭ СЭТГЭЛ НЬ ХАНАДАГ ТУРК ОРОС РУУ ДОЛОО БМШ ХОРИН ДОЛООН УДАА ДОВТОЛСОН УДАХГҮЙ ЭНЭТХЭГИЙН ХОЙГ ТУРКИЙГ ТҮЛХЭЭД ХАР ТЭНГЭСТ ЖИВҮҮЛЭХ ГАЗРЫН ГАЙ ИРЭХ ЮМ ГЭСЭН
Цагийн юм цагтаа л сайхан гэдэг. Тэр цаг дор бид нэг их цухалдаж үхмээр муу муухай амьдарч байгаагүй ш дээ Баярхүү гуай. СССР-ын асуудал СССР- тээ л үлдсэн. Одоо тэрийг онцолж шүүгээд, дүгнээд яахав дээ. Та энэ сэдвээрээ ном бичнэ биз. Сонирхсон нэг нь унших байлгүй.
Путлер Украйнд ялагдчихаад байхад орос ахаа дэмжсэн оркууд орилж нийтлэл бичсэн хүнийг загнаад тэнэгтэхийн Дахиад хэлье оросын фашистууд ялагдсан
Энэ хужаа царайтай тэнэгийн тэнэг бялдууч хог байнаа
Ямар ч байдлаар бичиж болно Орос ,АНУ ялгаагүй тухайн үеийн нөхцөл цаг үеээс хамаарах Гол нь том гүрний ерөнхийлөгч бол маш алсийн хараа бодлогтой хүн байж Улс орон тогтвортой хөгжих Том гүрнүүдийн ерөнхийлөгч солигдох үед ямар үзэл бодод бодлогтой хүн гарч ирэхээс гүрнүүдийн улс төр э/з- гиополетик бүх асуудал доголдох аюултай үүнийг зөв удирдаж харилцан улс төрийн зөвшилд хүрэх тийм агуу удирдагчид байх нь том гүрний бэрэхшээл юм.... систем өөрчлөгдөх бол ердийн зүйл өөрчлөх өөрчлөгдөхгүй нь тухайн цаг үеийн асуудал .........
Оросын муулж болно муулах ч шалтгаан бий л дээ,гэхдээ хятадаас ирэх аюулыг байнга тооцож,бодож дүгнэлт гаргаж байх хэрэгтэй шүү.
үнэнийг нь бичихээр л муулсан гэх юм даа хэ хэ
СССР-ийг мөрөөдсөн хүн бхгүй шүү, Баярхүү. чи өөрөө хачин юм төсөөлчихөөд бусдыг загнаж байгаа нь илүү зан. муу маньяк, хүн загнаж таашаал авдаг. сэтгэцийн эмгэгтэй ноовш
Хүн бүр өөр өөрийнхөөрөө л ойлгодог биз.Ер нь юм ээлжтэй гэдэг.Нэгэн үе байн байсаар бүх дэлхийг бүрхэх Октябрь гэдэг байсан бол сүүлийн жаранд байн байсаар бүх дэлхийг бүрхэх либерализм л явж байна.Тэр нь зөв энэ нь буруу гэж байхын оронд аль ч үед нь амь амжиргаагаа яаж авч явах вэ дээ л анхаарах нь чухал.Соц Кап хоёрын өнөөгийн ба өнгөрсний нүүр царай өөр хэдий ч цаад санаа нь чухам юу вэ гэвэл адилхан шүүдээ л гэмээр.Хүний л нийгэм мөн учир амьдрал гэдэг тэмцэл гэдэгтээ захирагдаж өөрсдийн зохиосон хуулиндаа амьдрахын зэрэгцээ яагаад ч өөрчилж болдгүй байгалийнхаа араншинд амьдардаг нь хөдлөшгүй үнэн болой.
хуучнаар НАХЯ-ны генерал байсан Баатар гуай ярилдцагандаа хэлж байсан даа ... 1979 оны үеэс эхлээд л Улаанбаатарт хүнсний хангамж муудаж байгаа нь ажилагдаж эхэлсэн гэж ... тэр үед 10-н жилийн сурагч байлаа ... хоолны мах, цайны сүү олох гэж хотын төвийн бүх хүнсний дэлгүүрүүдэр хэсдэг байсан даа ... хүнсний 1-р , 4-р , 20-р , 33-р дэлгүүр гээд бүр Сансарын үйлчилгээний төв руу хүртэл явна ...
Энэ хүмүүст "Брежнев", "Их дэлгүүрийн хэрэг". "Россия зочид буудал", "Чикатило", "Галч", "Ачаа-200"... ззрэг Оросууд өөрсдөө хийсэн кинонуудыг үзүүлэх юмсан гэж нэг найзтайгаа ярьж байхдаа хэлсэн чинь "Бүгд манайд монгол хэлээр гарсан ш дээ, аль эрт" гэж байна. Тэд нар үзсэн болов уу, үзээд юу ойлгов?
Одоо барууныг мөрөөдөгч нарт алтан сургаалиа ойрд хайрлана уу. Тэнэгтээд эзнээ муулав даа
Sanal neg bnoo. . . oros oros geed uheldeed bdiin 1 tald ni tuilshrah hereggui. . . Manaihiig ch bas ueiin ued yaaj booj havchij bgaa bilee neg tsahilgaan stants ch bariulchihgui boolchilj bna!!! Arhichin nuhurtuu udur shunugui biyalba nuduulcheed bi hairtai gdg shig, orosiig odoo doloohoo bolih heregtei deerelhuulj hanalaashdee. . .!!!
Sanal neg bnoo. . . oros oros geed uheldeed bdiin 1 tald ni tuilshrah hereggui. . . Manaihiig ch bas ueiin ued yaaj booj havchij bgaa bilee neg tsahilgaan stants ch bariulchihgui boolchilj bna!!! Arhichin nuhurtuu udur shunugui biyalba nuduulcheed bi hairtai gdg shig, orosiig odoo doloohoo bolih heregtei deerelhuulj hanalaashdee. . .!!!
Дээрэмчин Америкуудад тархиа салам угаалгасан Баярхүү гэгч нь агуу их Орос гүрнийг хэзээ ч ойлгохгүй л дээ. Дээрэмчин Америкуудад тархиа салам угаалгасан Баярхүү гэгч нь мөн социализм, коммунизм, марксизмыг хэзээ ч ойлгохгүй л дээ.
Дээрэмчин Америкууд сүүлийн 300 жил Америк тив, Африк тив, Австрали тив, Энэтхэгийн уугуул иргэдийг бүгдийг идсэн хүний махан хүнстэнүүд шүү дээ. Одоо тэд агуу Орос, агуу Хятадыг барьж идэхээр гэтэж байгааг Орос, Хятадын агуу удирдагчид олж харсан учраас зөв алхам хийж дээрэмчин Америкийн түшиц гарзар болох Украиныг устгахаар давшиж байна. Энэ бүхнийг дээрэмчин Америкийн тархи угаалтан бүрэн хэмжээгээр мансуурсан, социализм, коммунизм, марксизмын өшөө хорсолдоо мансуурсан усан тэнэг Баярхүү яаж ч ойлгохов дээ.
Дунд сургуулийн сурах бичигт Углеводород нь Нүүрсустөрөгч гэж бичигдсэн байдаг.
Соц үед хог ухдаг,гуйлга гуйдаг, хогийн цэгт амьдардаг хүн байгаагүй юм шүү. хүн бүр ижил тэгш байсан нь юу нь муухай байв.
Баярхүүд баяр хүргье. Ийм чөлөөт сэтгэхүй бидэнд хэрэгтэй
Динэг орк малын үгийг чихнийхнээ хажуугаар өнгөрөөчихөд болно биздээ. Харь боол