Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагт Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир, Увс аймгийн Ардчилсан намын дарга, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, Ардчилсан Залуучуудын Холбооны гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир: "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар бид бүгдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй байх ёстой. Гэтэл яг одоо иргэдийн сошиалд бичсэн шүүмжлэл шоронд орох үндэслэл болж эхэллээ. Сошиалд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлч нарын үг шоронд орох шалтгаан болж хувирлаа. Эрх баригчдыг долоовол доллар авдаг. Шүүмжилбэл шоронд ордог нийгмийг бий болгоод байна. Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл заалт бол Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрхийг зөрчиж байна. Бусдыг доромжилсон, үгүй бол гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэдгээ Захиргааны журмаар шийдээч ээ, Эрүүгийн хуульд зааснаас болж хэвлэл мэдээлэл, сөрөг хүчний намууд, сэтгүүлчид эрх чөлөөгүй болж байна.
Гар утастай, интернэтэд ордог үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг хэн бүхэн эрх чөлөөгүй болж эхэллээ.
УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлж байна. Ардчилсан Залуучуудын Холбооны залуучууд Эрүүгийн хуулийн 13.14-т заасан заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Монгол Улсын Хүний эрхийн комисст 2024.04.12-ны өдөр гомдол мэдээлэл гаргасан. АЗХ, Эрүүгийн Хуулийн 13.14 дэх заалтыг төрийн эрх барьж байгаа МАН-ын сайд дарга нарт дэндүү ашигтай, эгэл жирийн иргэддээ халтай шоронжуулах зүйл заалт гэж харж байна.
Монгол залуучуудын сошиалд бичсэн сэтгэгдэл шоронд орох үндэслэл болж болохгүй. Ардчилсан Монгол Улсын залуус эрхээ эдлэх ёстой." гэсэн бол Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн: "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хулгайтай их сайн тэмцэж байна гэж завсар зайгүй мэдээ, мэдээлэл явуулж байна. Тэр тусмаа нүүрсний экспорт нэмэгдэж улс орны эдийн засаг сайжирсан, долларын нөөц нэмэгдсэн гэж удаа дараа мэдээлэл олон нийтэд цацах болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бид шаардлага хүргүүлж байна.
Үнэхээр хулгайтай тэмцэж байгаа бол хулгайч нар нь хажууд чинь байна. Танхим дотроо хулгайч, сайд нартайгаа тэмц ээ.
Орд газруудаа зарчихсан, Монгол улсын хил гаалиар тэрбум, тэрбумаар нь доллар оруулж ирдэг. Авлигын мөнгө нь гэрт нь багтахаа болиод алт болгож хадгалаж байна. УИХ-ын гишүүдээсээ, Хууль зүйн сайдаасаа, Эдийн засгийн сайдаасаа хулгайгаа нэхээ гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат УИХ танхим дотроосоо мэдэгдэл хийсэн. Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар ах дүү, найз, нөхөдтэйгөө нийлж Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанаганы уурхай Солонгосчуудад 10 сая доллароор зарчихсан. Үүнийг Монголчууд бүгд мэднэ. Сангийн сайд байсан хүний хувьд, ёс суртахууны хувьд ядаж хүн амын орлогын албан татвараа төлөх хэрэгтэй. Монгол Улсын хуулиар 364 тэрбум төгрөгөө л төлчих гэж байгаа юм. Монгол Улсын Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдэгдэл хийсэн 30 сая долларын нүүрсний хулгайн мөнгө Монгол Улсын хилээр хууль бусаар орж ирсэн гээд удаа дараа мэдэгдэл хийсэн. Тэр хууль бусаар оруулж ирсэн хүмүүс нь Монгол Улсын Засгийн газар дотор ажиллаж байгаа юм. Үнэхээр авлигатай, хууль бус зүйлтэй тэмцэж байгаа бол тэр хууль бусаар мөнгө оруулж ирсэн эздийг зарла." гэв. Харин АЗХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Намбаяр: “МАН” бол монголчуудын зовлонг нулимсаар нь зуурч иддэг гэмт хэргийн бүлэглэл болсон. Монголын залуучууд МАН-аас ийм нийгэм бүтээж өгөхийг гуйгаагүй.
Өнөөдөр эрх барьж байгаа намд дүрээгүй сан, оролцоогүй сэдэв, хулгай гэж байхгүй боллоо.
Тийм учраас холбогдох байгууллагууд Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэцэд бид шаардлагаа хүргүүллээ. Залуучуудын үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг эрүүгийн хуулиар далайлган шоронжуулахыг залуучууд бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Бид ардчилсан улсын иргэд болохоос биш дарангуйллын иргэд биш. " хэмээлээ.
Сэтгэгдэл12
Та нарт улс төрийн боловсрол, мэдрэмж, ёс зүй гэж даанч алга. Ингэж байгаад сонгуульд ялна гэж бодож байгаа бол санасны чинь гарз. ХҮН-д ялагдаж нүдний булай болчихгүй л байвал та нарт дээдийн заяа болж дээ. Үнэнийг олж харах мэлмий, ойлгох ухаан та нарт заясангүй. Өдөр өдрөөр луйварчдын хулгай, луйвар, авлига хээл хахуулийг ил болгож улс төрийн манлайлал үзүүлж чадаж байгаа Оюун-Эрдэнийг дэмжигчид улам олон болсоор л байна. Ядаж иймхэн юмыг мэдрэх мэдрэмж гэж та нарт алга даа хөөрхийс. Тэгэд бас улс төр ярих санаатай. Эсгий хийх газар нохой хэрэггүйтэй адил та нар Монголын улс төрд илүүдээд байнаа. Та нарр чаддаг зүйл ганцхан л байна. Тэр нь ГҮТГЭЛЭГ+ХАР ПИ АР.
ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ХУЛГАЙ, ДЭЭРЭМ, ТОНУУЛ ЗЭРЭГ ЗҮСЭН ЗҮЙЛИЙН БУЗАР ҮЙЛДЭЛ ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛЖ ИРСЭН ДОЛИР ДОРЛИГЖАВЫН ДҮҮ ЦЭНДСҮРЭН ГЭГЧ ИНГЭЭД ШУДАРГА ЁС ЯРИАД ШААРДААД БАЙЖ БАЙНА ГЭДЭГ ШИВШИГ, ЭНЭ БУЗРЫГ БАС БАРЬЖ АВЧ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ДОЛИР ДОРЛИГЖАВ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖТОЙГОО ХАВСАРЧ БОЛОН ДАНГААРАА АСАР ИХ ХУЛГАЙ ХИЙСЭН, ТЭР БҮХНИЙГ ЧИНЬ НЭГ БҮРЧЛЭН ГАРГАЖ ИРНЭЭ ГАЙГҮЙ.
ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ХУЛГАЙ, ДЭЭРЭМ, ТОНУУЛ ЗЭРЭГ ЗҮСЭН ЗҮЙЛИЙН БУЗАР ҮЙЛДЭЛ ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛЖ ИРСЭН ДОЛИР ДОРЛИГЖАВЫН ДҮҮ ЦЭНДСҮРЭН ГЭГЧ ИНГЭЭД ШУДАРГА ЁС ЯРИАД ШААРДААД БАЙЖ БАЙНА ГЭДЭГ ШИВШИГ, ЭНЭ БУЗРЫГ БАС БАРЬЖ АВЧ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ДОЛИР ДОРЛИГЖАВ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖТОЙГОО ХАВСАРЧ БОЛОН ДАНГААРАА АСАР ИХ ХУЛГАЙ ХИЙСЭН, ТЭР БҮХНИЙГ ЧИНЬ НЭГ БҮРЧЛЭН ГАРГАЖ ИРНЭЭ ГАЙГҮЙ.
ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ХУЛГАЙ, ДЭЭРЭМ, ТОНУУЛ ЗЭРЭГ ЗҮСЭН ЗҮЙЛИЙН БУЗАР ҮЙЛДЭЛ ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛЖ ИРСЭН ДОЛИР ДОРЛИГЖАВЫН ДҮҮ ЦЭНДСҮРЭН ГЭГЧ ИНГЭЭД ШУДАРГА ЁС ЯРИАД ШААРДААД БАЙЖ БАЙНА ГЭДЭГ ШИВШИГ, ЭНЭ БУЗРЫГ БАС БАРЬЖ АВЧ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ДОЛИР ДОРЛИГЖАВ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖТОЙГОО ХАВСАРЧ БОЛОН ДАНГААРАА АСАР ИХ ХУЛГАЙ ХИЙСЭН, ТЭР БҮХНИЙГ ЧИНЬ НЭГ БҮРЧЛЭН ГАРГАЖ ИРНЭЭ ГАЙГҮЙ.
Ишш чааваас зайлдаа хогын хулгайч нар
АН залуус сайхан боловсролтой сэргэг ухаантай мэргэн цэцэн санаа оноотой болсон байна. Саналаа өгдөггүй, эсвэл хэдхэн төгрөгөөр зарчихдаг хүн бүртэй л ажилламаар байгаа юм.
Гамингийн шээснүүдийн өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.Түй.
Ta nar eersdee garah gej ene MAN-iig gytaan doromjloh erh baihgyi ee!!!ta naraas emne ene nam Mongoliin sain muutai negent olon jiluudiin tyrsid ajillaad sain myygaan dygnyylsen nam!!!tiimees ta nar sig godongyyd dygnej myyldaggyi yum!MAN-baisanaaraa ta nart muu zuil boloogyi ee!harin ardchilaliin neriin door Mongol ylasiig doroityylan heel hahyyli hyyli bys yildelyyd hiigeed abilgal gazar abch Mongoliinhaa esreg daisangyyd ikhessen gej ardyyd bid boddog.tanai ardchilsan hychinii manlailagchid ylasiin herengiig yren taran hiij yrid emne yzegdej haragdaagyi yildelyyd ikhe hiilee....Elbegdorj gegch gaihaliig tolgoidoo naiman jil zalaad ta nar yu olob oo?....ard tymenii tolgoi ygaah gebel chadal chini dytna.....MAN-iig gargasanaaraa byryytah yum ygyi ireh taban jild Mongol ylas hegjine yy gehees aldah yum ygyi dee!!!Sine MAN-bol byh tybsindee sinechlegdsen teriin hyyli dyremiig merdeed yabah bolobson hychintei nam...ta naraar tegj dyraar ni dynd chemegeer chini jirgyylne gej sanaa yu?...
МАН боож үхлээ.
АН-ын нэрийг ашиглагчдын уяаны ноход хоосон хуцахаас цаашгүй дээ.
Дэндүү зөв хэлжээ, МАН г зайлуулах цаг болсон
Ардчилсан намын хулгайч нар ядарсан ард түмний зовлонгоор сонгуулийн шоу хийж байгаасай ичээсэй.