Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгний хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлж байна. Энэ удаа Александр Лукашенкогийн ярьснаас жишээлээд Беларусийн армийн тухай хэдэн мөр хөрвүүлж танилцуулъя.
“Бид өөрсөддөө асуудал үүсгэхийг хүсэхгүй байна. Тиймдээ ч Беларусь нь Украинтай дайн хийхгүй. Украин хилээ минажүүлээд, бетоноор бүрэн хучин, баррикад босгосон, мөн тэдний 120 мянган цэрэг хилээ хамгаалж байна.
Бид Украинтай 1500 км, Балти–Польшийн чиглэлд дахиад 1500 км хилтэй. Гурван мянган километр! Бид дайнд орвол энэ өргөн том фронтыг халхлах хэрэгтэй болно. Ингэж чадах уу? Бид чадахгүй” хэмээн А.Лукашенко ярьжээ.
Үндсэндээ дайнд орохгүй, Путины түрэмгийллийг дэмжиж хүч хавсрахгүй гэчихжээ. Сониноос Монголд зарим нэг эрдэмтэн сэхээтэн, цэргийн судлаач нараас Белоруссыг энэ дайн руу оролцуулаад хамтарсан хүчээр Украины нацистуудыг устгуулъя гэсэн яриатай хүн эрдэм шинжилгээний хурал дээр таарч байсан шүү. Нэрийг нь хэлээд яахав, нэртэй зүстэй хүрээлэнгийн захирал явсан доктор хүн тэгж ярьж байсансан, 2022 оны хавар. Одоо тэр яриандаа ичдэг, эсвэл бүр улайрчихсан явж байж мэднэ.
Хуучин Зөвлөлт Холбоот Улс гэж байхад Зөвлөлтийн зэвсэгт хүчинд Белоруссын цэргийн тойрог гэж том тойрог байсан, тэр тойрог нь 1991 оны 9 дүгээр сарын 20-нд Зөвлөлт Белоруссын Дээд Зөвлөлийн тогтоолын дагуу БНБУ-ын зэвсэгт хүчин болж зохион байгуулагдан, 1992 оноос бие даасан арми болоод байж байгаа. 1992-1996 онд зөвлөлтийн армийн 250 анги салбараас тэр улсын бие заасан армийг эмхлэн байгуулсан, харин пуужинт-цөмийн зэвсгээ ОХУ-д тушаасан, заримыг нь устгуулсан.
Одоо 47 950 цэргийн албан хаагч бүхий цомхон зэвсэгт хүчин, армид нь ажилладаг 63 мянган иргэний албан хаагч, нөөцөндөө 289 мянган бэлтгэл цэрэгтэй гэсэн тоо 2023 онд бүртгэгджээ.
Орос-Украины дайны өнөөгийн явцыг ажваас Беларусиар холбоотон хийхгүй бол болохгүй болчихсон зураглал Кремлийн хувьд бууж байна. Лукашенкогийн нэрлэсэн 1500 км урт зурвас Оросын стратегичдийн хувьд ямар их боломж алдаж байгаа бол? Дайн эхлэхийн өмнөхөн бараг 2020 оноос Беларусийн эрх баригчид Украиныг гоочлоод эхэлсэн, харилцаагаа муутгалаа гэсэн ял зэм сонсгосон, Беларусийн дотоод хэрэгт Киевээс оролцлоо гэж хатуу шүүмжилсэн, Украиныхан ч бас аман шүүмжлэлээ өрнүүлсэн. Оросын гар хөл боллоо, Украины эсрэг Оросын түрэмгий бодлогод боол дагуул нь боллоо гэх мэт. Тэгж явснаа 2022 он гараад Оросын баруун, баруун өмнөд, мөн Беларусийн нутаг дэвсгэрт олон зуун мянган цэрэг оролцсон хээрийн сургууль олон хоног сунжруулан хийж байснаа Украин руу гэнэтхэн халдаж орсон, харин Беларусийн цэрэг нутагтаа үлдэж, Беларус нь энэхүү түрэмгийлэлд нутаг дэвсгэрээ өргөнөөр, цаг наргүй ашиглуулсан. Оросын шархдагсдыг Беларусийн эмнэлгүүд бөөнөөр нь хүлээн авч эмчлэн, сөнөсөн шатаалгасан байлдааны техникүүдийг засч сэлбэх цэргийн аж үйлдвэр Беларусьт халаагүй ажилласаар өнөө хүрэв. Беларусийн Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн үеэр эрх баригчдынхаа эсрэг боссон ард түмний бослого тэмцлийг удирдаж байсан тус улсын сөрөг хүчнийхэн үндсэндээ Польш, Балтийн орнуудад дүрвэн гараад байна. Тэдний шууд оролцоотойгоор Орос-Украины дайнд Оросын түрэмгийллийн эсрэг байлдах Беларусийн цэргийн бүлэглэл Кастусь Калиновскийн нэрэмжит хороо хэмээн зохион байгуулагдаад Польшид бэлтгэл сургуулилтаа хийгээд Украины талд байлдаж эхлэв гэсэн мэдээ тархсан боловч тэр тухай цаашаа бичих сэдэв багахан байна.
Украины эсрэг дайнд хамтран оролцож байгаа гэдгээ Лукашенко 2022 оны 10 дугаар сарын 4-нд анх удаа хүлээн зөвшөөрчээ. Тэгэхдээ хамтран байлдаж байгаа бус, харин дайныг өөрийн нутаг дэвсгэрт тархаахгүй, мөн Польш, Литва, Латвийн зүгээс өдөөж мэдэх цэргийн тусгай ажиллагаанаас хамгаалах зорилгоор оролцож байгаа гэж нэмж хэлжээ. Тэгэхдээ Лукашенкогийн ярьсан хэлсэн мэдэгдсэн дотор Орос, Беларусь хоёр нь нэгдсэн командлалтай, зэвсэгт хүчний нэгдсэн бүлэглэлийн хамгаалалтын зурвас нь баруун этгээдэд Брестийн цайзаас өмнөд хил хүртэл өргөн зурваст НАТО-гийн цэрэг Оросын ар талаас цохилт өгч магадгүй тэр зурваст бий гэсэн нь тус улсыг Орос бүхэлд нь цэргээр бүслээд бүрхээд байж байгааг илтгэх буюу. Тэгээд ч Орос-Украины дайны хоёр жилд Лукашенкогийн хараал зүхлийг Украин ямагт амсаж, Украин нь энэ дайныг өдөөлгөх гэж Оросыг зориуд өдөөн хатгаж, нутаг руугаа халдуулсан, хэрэв Беларусийн нутаг дэвсгэрт халдах аваас Оросын талд беларусийн арми шууд оролцож хамтран ажиллана хэмээн 2023 оны хоёрдугаар сарын 16-нд мэдэгдсэн зэргээс үзвэл ОХУ-ын зэвсэгт хүчний хувьд “ах дүү арми” гэж нэрлэгдэх ганцхан арми үлдсэн нь Беларусийнх болж таарна. Хамтын аюулгүй байдлын гэрээндээ хамгийн үнэнч үлдсэн Лукашенкогийн Беларусь энэ дайныг дуустал тэсч үлдэх болтугай! Хамтын аюулгүй байдлын гэрээний бусад оролцогчид нь бүгд ОХУ-аас нүүр буруулан таг чиг болсон доо.
Монголтой холбогдох цахим мэдээ ноднин тархаад нэг хэсэг намжсан. Тэр мэдээ одоо ч цахим ертөнцөд хадгалагдан үлджээ. “Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверлитэй тухтай ярилцах боломж олдов. Монгол дараагийн Украин болох магадлал бий эсэх талаар надаас тандаж байна. Миний хариулт:–Монгол дараагийн Украин болохгүй. Харин “дараагийн Беларусь” болох магадлал маш өндөр. Лукашенкогийн “төрсөн дүү нар” Монголоор нэг байна. Ардчилал, эрх чөлөө хумигдаж байна гэж би хэллээ гэсэн Монголын элчин сайд асан нөхрийн мэдээг уншигчид олоод үзчихээрэй. Төгсгөлд нь Оросын түрэмгийллийг дэмжиж буй тролл нэртэй монголчуудад харамслаа дахин илэрхийлэхийг хүсч байна. Оросын террорист дайныг ялна гэдэгт үхтлээ сүсэглэсэн монгол хүн ганц нэг байгаад үнэхээр харамсаж байна. Путиныг бурханчлан шүтээд түүхэн үнэнд хамтдаа гүйцэгдэж шившгээ тарих чинь юун сайхан байх билээ. Та өөрөө, таны гэр бүл, үр хүүхэд, ач, гуч, зээ нар чинь соёлт ертөнцөөс тусгаарлагдаж, барууны хоригт орж, оросын түрэмгийллийн бүр барьцаа болох ноцтой уршигтай шүү. Хүнлэг ёсны эсрэг, Украины ард түмний эсрэг цуст түрэмгийлэл хэзээ нэгэн цагт ялагдана. Тэр үед дайныг өөгшүүлсэн, дайн сурталчилсан гэмт хэрэгт олон монгол хүн бүү дуудагдаасай, шүүхээр бүү ороосой гэсэндээ ахмад дайчин өвгөн ах нь дээрхийг хөрвүүлж бичлээ.
Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл28
Янзтай гоё хөрвүүлсэн гоё мэдээлэл байна. Дан үнэн л дээ. Баярлалаа. Хөрвүүлээд бичээд байгаарай. Ус агаар шиг хэрэгтэй шүү таны мэдээлэл!
лука яшка, нэг л өдөр путлерээ муриндаа,,,,
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч) ямааг нацфашист Киевийн дэглэмд тусламж болгон өгье! гарзгүй ямаа л даа, ккк
АЛУУРЧИН ПУТЛЕР пяхлуу Украйныг 3-хон өдрийн дотор буулгаж авна гээд томроод шаагаад давхиад орсон юу вээээээ одоо бүр бараг БҮТЭН 2 жил илүү болоо шаасс.......Дэлхийн 2 дахь том АРМИ гэж шаагаад байдаг жижиг УКРАЙНЫ жижиг армийг дийлэхгүй амьсгаа царайлж алаа маажиж байна ҮНЭН БИЗ дээ.....БУЗАР ДАРАНГУЙЛАГЧ үхлийн муугаар үхэх болноо харж л байгаарай.......ӨМХИЙ ГАХАЙ ЧИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛЖ БАЙГАА УКРАЙНЧУУДЫГ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООРОО БҮР УЛААН ЦАГААНДАА ГАРЧ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЭМНЭЛЭГ АЙЛЫН ОРОН СУУЦ БҮГДИЙН БӨМБӨГДӨЖ АЙМШИГТАЙ ЦУСТ АЛЛАГА ҮЙЛДЭЖ БГАА ШҮҮ..!!!
Хэн дайныг дэмжсэн бэ. Хэн ч дэмжээгүй. Харин АНУ ыг дагаж далдганаад хэрэггүй болов уу. Трамп гарах юм бол дэлхийн түүх огт өөрөөр бичигдэнэ. Бидний газарзүйн байрлал бол их эвгүй эмзэг. Монголчуудын хамгийн том дайсан бол АВИЛГАЛ, Мафийн сүлжээ юм. Бид Энхболд Бадамжунай болон бусад мафийг устгах хэрэгтэй байна.
Үнэн. Монголчуудын хамгийн том дайсан бол эх орон нэгтэй дотоодын урвагчид. Өөр хэн ч биш.
Сайхан орчуулж өөр илүү их мэдээлэл оруулж байгаарай цэргийн хүн бодит байдалд арай өөр өнцгөөс харж дүгнэж чадах байх амжилт
ХОШУУЧИЙН АМАРЫГ ЭРЬЕ,,,, ОРОСЫН УЛААН ФАШИЗМД МӨХӨЛ,,,СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,путин ХУЙЛО,,,,ХУРАЙ,,,ХУРАЙ,,,ХУРАЙ,,,,
илон маск украйн ялагдах нь тодорхой ,би бүр анхнаасаа урьдчилан хэлж байсан гэж дөнгөж өчигдөрхөн жиргэсэн байхын бодвол энэ хошуувчийн хэмжээний "мэдлэггүй" амьтан бололтой догоо,хохолууд ялагдаад "ахмад дайчин өвгөн ах" харин өөрөө түмний шившиг болох вий дээ???
Илон маск гэдэг чинь үзмэрч билүү,,,чи шаав уу,,,эсвэл илон маск шаав уу,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Илон маск гэдэг чинь үзмэрч билүү,,,чи шаав уу,,,эсвэл илон маск шаав уу,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Батсайхан таниас цэргийн хүний мэдлэг байтугай үнэрч алга
Bravo Ukrain. Moyachuud putlerteigee kaput
Зеленский циркийн алиалагч мэргэжилтэй гэдэг нь үнэн үү?
Чи ч таг харанхуй оркуудын нэгэн бололтой юм,,,ҮГҮЙ,,,,
Энэ бэлтгэл хошууч дэлхийн том гүрнүүдийн геополитикийн талаар "А" байхгүй нөхөр юм. Социализмын үед муу ажиллаж албан тушаал, цолонд хүрч чадаагүйдээ социализмд хорсож, социализмыг үзэн ядаж явадаг нэгэн бололтой. Одоо цагт тийм л хүмүүс агуу их мөнхийн хөрш Орос улсыг муулж, алс холын дээрэмчин Америкийг магтан дуулж явдаг. Яг Элбэгдорж шиг.
Чи,,,социализмаа магтаад, орос улсаа мандуулаад,,,нэг нийтлэл бичээч,,,,буудаж ална гэсэн ч чадахгүй,,,бөөн бөөн мөнгө өгнө ч гэсэн бас л чадахгүйдээ,,,
Путин Лууяа хоёрын нөхөрлөл улам гүнзгийрч байгаа ! Путин үхчихвэл Лууяа ганц ч өдөр тогтож чадахгүй тэрийгээ мэдэж байгаа ! Энэ бэлтгэл хошууч Батсайханы тархи нь анусын чацгаар дүүрчихсэн юмаа да ! Бас хэнийг дэмжих хэнийг дэмжихгүйг заах санаатай ! Орос ялдаггүй юмаа гэхэд бас ялагдахгүй гэдгийг мэдэж ав !
Дайн эхлэхэд Зеленский зугтана Киев 3 хоног Украйн 7 хоногийн дотор эзлэгдэнэ маш итгэлтэй хэлсэн Лукашенко одоо кармагаа эдлээд өнөө маргаашгүй өрөвдөлтэй байдалд орчихлоо Польшийн генерал Беларусийн арми эвдрээгүй бүтэн танкуудаа Путлерт өгөөд төмрийн хогонд орох эвдэрхий хэдэн танктай үлдлээ Хэрвээ Лукашенко тэнэгтэж Киев хот руу дайрвал Украйны 100000 байлдааны туршлагатай цэрэг Беларусийг 7 хоногийн дотор эзэлж дуусгана гэжээ Лукашенко цагийн байдлыг вакуумжсан Путлерээс илүү ойлгож Украйны 120000 цэрэг Белорусийн хил дээр байна өөрөө хэлчихлээ
Оросын цөмийн зэвсэг нутагтаа байрлуулсан Лукаш хариу үйлдлэлийг нэн дариу цөмөөр хариулна гэж мэдэгдсэн, гудамжнаас хүчээр барьж шууд фронт явуулж махан таташ болгож байгаа хохолуудад үхсэн ацных нь 100000 цэрэг байхийн,азов,кракены бэлтгэгдсэн нацистууд нь мариуполь, авдеевкад бут цохиулаад бууж өгөөд дууссаныг одоо болтол мэдээгүй яваа юмуу эсвэл мэдэн будилаад байгаамуу???Барууныхан барахгүйгээ мэдээд швейцарт цуглаад украйныг орост хаяж өгөхөөр тохиролцоод,анус нь мөнгөө өгөхгүй луу унжаад,чехүүд дэвэн дэлхийгээс зэвсэг цуглуулж 3 сар гэхэд өгнө гэсэн сураг тасраад, ногооноо хар тамхиа татаад,анус бидэнд израйлд тусалсан шигээ тусалсангүй би адилхан еврей гэж гоншигносон чинь чи бол бидний бууны нохой болохоос израйл шиг холбоотон биш гэж байранд тавьсан гэж байна даа цаана чинь
Мэдрэл тэтгэврийн өвгөн тэтгэвэр нь ихдээд бгаан байхдаа
ene sedveer yarisan hun bolgonii 80% orsiig demjsen nohoduudtai zunduu muudaltsav.Orsuudad yamar hairtai boltsiin buu med kk
украйны фашистуудын ялагдал тун удахгүй
Эргүү эргүү юм бичих хэрэггүй. Хятад-Орос хоёр Монголын нутгийг коридор болгон ашиглах гэрээг 2014 онд Элбэгдорж, Путин, Ши Жинпин нар үзэглээд байсан санагдана. Одоо хаа байсан Ховдоор сибирийн хүч хоёрыг тавихаар бүх бэлтгэл хятад талдаа хангаж чаджээ. Хятад нь ховдод өөрийнхөө мөнгөөр зам барьсан байна. Монголын баруун талд хятад зам барьж, цементийн үйлдвэр барьчихсан байна. Хятад ховдод сибирийн хүч хоёрын хоолойг барих бүх урьдчилсан бэлтгэл хангагдсан байхад украйнд санаа зовох ямар хэрэг байна вэ?
Тэр Элчин сайд асан зөв хэлжээ, Дашдоржийн Баярхүү болов уу гэж таалаа.
Ц.Сүхбаатар гэдэг хүн ярилцлага өгчихсөн байсан ш дээ
Хуүуучаас дээш ахиж чадаагүй А.Батсайхан минь бушуухан тэтгэврийн данс чөдөөлж өгөх нь өлзийтэй болж дээ....
Дэлхий 1-2 дугаар дайн болоод аль хэдий ялаад,ялагдаад өнгөрсөн шүүдээ!!!! Хэн нь ялж хэн нь ялагдаад хоцорсон юм бэ!!!!.......?