Эрх чөлөөт, ардчилсан улс орнууд Умард Атлантын гэрээний байгууллагын (товчилсон нэр нь НАТО) 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Тэр 75 жилийг базаж түүх өгүүлсэн товч тайлбар хүснэгтийн хамт сонирхуулъя.
Дэлхийн II дайны дараа Өрнөд Европын орнууд хөгжлийн капиталист замаа дахин сонгоход дайнд ялагч–АНУ-ын зүгээс албадсан, мөнгөөр зодсон, цэрэг оруулсан, иргэдийг нь дарамталсан, айлгаж ичээсэн ганц ч тохиолдол байхгүй. Дотоод хэрэгт нь АНУ-аас оролцсон нэг ч баримтыг олж үзэхгүй. АНУ албадаж төр-засгийг нь сольж бужигнуулсан, Вашингтонд удирдагчдыг нь аваачиж шүүсэн, алсан, үнэнчийн ам тангараг авсан ганц ч түүх байхгүй. Тэгвэл дэлхийн II дайны дараа Дорнод Европт коммунист дэглэмүүд байгуулагдахдаа Зөвлөлт Орос ба СССР-ийн гашуун жишээг бүгд давтсан. Дотоод хэрэгт нь Москвагаас шувтан оролцож байв. Үй олны хэлмэгдүүлэлт, ганц намын дарангуйлал, хүчээр хамтралжуулах, хүний эрх зөрчих, шашныг нухчин дарах гэх мэт. Үгнээс зөрсөн удирдагчдыг нь Москвад аваачиж шүүсэн, хордуулж алсан, бүр цаазалсан хэргүүд ч ярайна. Хэрэв дайнд сүйдэж суларсан Европ ганц ганцаараа, эв нэгдэлгүй орших аваас Дорнод Европын зовлонг давтаж мэдэхээр байсан тул дэлхийн II дайнд ялагч АНУ, Британи, Францад хандан аврал эрцгээсэн нь НАТО болж хэрэгжжээ.
НАТО байгуулагдахад гишүүн–орнуудыг нь албадаж элсүүлсэн, ард иргэд нь хүсээгүй байхад хүчээр шахсан боосон тохиолдол ганц ч байхгүй. НАТО 75 жилийнхээ түүхэндээ гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт оролцож цэрэг оруулж эсэргүүцлийг нухчин дарсан, улс төрийн эрх баригчдыг нь хүчээр халж сольж, заавал АНУ-д үнэнчийг олж тавьсан ганц ч тохиолдол байхгүй. НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчнээс гишүүн орнууддаа интервэнц хийсэн буюу хийхээр заналхийлсэн нэг ч тохиолдол түүхэнд алга. НАТО-д элссэнийхээ буянг эдлээд Исланд, Люксембург гэх мэт жижиг улсууд ганц ч цэрэггүй аж төрж болоод байна.
Тэгвэл НАТО-г сөргүүлж буй болгосон Варшавын Гэрээний байгууллага (ВГБ) байгуулагдаад ганцхан жилийн дараа гэхэд л Унгар түүнээс гарч байгаагаа зарлан Төвийг сахих гэж байж интервэнц хийлгэн хохирол амссан. Унгарын удирдагчдыг хуугаар нь гэсгээн цээрлүүлсэн. Варшавын Гэрээний цэргээр 1968 оны “Прагийн хавар”-ыг (Чехословакийн ардчиллыг) дарсан. Чехословакийн удирдагчдыг Москвад албадан аваачиж ялагдуулсан. Дараа нь цээрлүүлсэн. 1981 онд Польшид Варшавын Гэрээний цэргээр интервэнц хийхээр заналхийлсэн.
Польшийн Ерөнхийлөгч асан Л.Валенса: Өрнөд нь ардчиллын замаар, НАТО, Европын Холбоогоор дамжуулан өөрийнхөө нөлөөг тэлж өргөжүүлдэг бол Орос нь зөвхөн хүчирхийллийн замаар нөлөөгөө тэлж өргөжүүлдэг. Дэлхий хоёр хэсэгт дахин хуваагдана. Нэг талд нь НАТО-той хамт Өрнөд байна, нөгөө талд нь Орос, Хятад хоёр байна гэжээ.
ВГБ-аас Дорнод Европын орнууд гарахын түүс болон 1991 онд санал нэгтэй тараасан бол НАТО-гоос хөөгдсөн, хаяж гарсан, гарахаар заналхийлсэн нэг ч улс, нэг ч тохиолдол байхгүй. НАТО-гоос гарахаар завдсан ганц ч улс орон өнөө хүртэл төрөөгүй байна. НАТО атгасан гар шиг эв нэгдэлтэй байна, улам бэхжиж байна.
ВГБ-ыг залгамжлуулан буй болгосон ОДКБ нь төлөвшихдөө ихээхэн будлиантай зам туулсан ба гишүүд нь хаяж гарч явсан, гарахаар заналхийлсэн нь нэг бус удаа, 2022 оны нэгдүгээр сард Казахстанд нэгдсэн ажиллагаа явуулснаас өөрөөр үр бүтээлтэй ажилласан тохиолдол нэг ч байхгүй. Одоо ОХУ-ыг дэмжиж Украинд цэрэг оруулах нь бүү хэл Белоруссээс өөр Оросыг дэмжиж буй нэг ч гишүүн нь алга байна. Холбоотнууд гэж Кремльд уухайлдаг ч холбоотон гэж үзэхэд тун хэцүү вассаль орнууд. Тиймдээ ч ОДКБ, Евразийн эдийн засгийн холбооноос гарна гэх яриа мэр сэр дэгддэг. Эдүгээ Армен нь ОДКБ-г орхиж байна.
НАТО-гийн түүх-хүснэгтээр
Украинд хийж буй Оросын дайны нэг үндсэн шалтгаан нь экс-коммунист 14 улсыг НАТО-гоос буцааж гаргах (НАТО-г 1991 оны 16 гишүүн-улсаар нь хязгаарлах), Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх баталгаа өгөх хатуу шаардлага байв. Шаардлага хэрэгжихээсээ өнгөрлөө. Украин НАТО ба Европын Холбоонд элсэх зам шуударлаа. НАТО-гийн ЕНБД-ын хэлснээр Путины стратегийн алдаа саяхан Шведийг НАТО-д элсэхэд хүргэжээ. Дараагийн гишүүн нь Украин гэж нэрлэв. Украинтай зуузай холбоод Молдова, Гүрж, магадлалтай нь Армен, Арментай мөчөөрхөөд Азербайжан гэсэн яриа тархав. Азербайжаны нэгдүгээрт тооцогдох стратегийн түнш нь АНУ, нэгдүгээрт тооцогдох стратегийн холбоотон нь Турк байгаа тохиолдолд, мөн Арментайгаа найрсаг харилцаа тогтоочихвол энэ улс НАТО-д хэтдээ элсэх нь бодитой болно. Белорусст дэглэм солигдвол маргааш нь НАТО-д өргөдлөө өгнө гэсэн таамаглал буй. Сөрөг хүчин нь тэгж амлан байна. Ингээд хуучин СССР-ийн 6 улс эрт орой хэзээ боловч НАТО-д элсэх магадлалтай юм.
Одоо Европын Төвийг сахисан орнууд: Австри, Швейцарь, Мальта, Ирланд, Кипр, мөн Серби, Босни (Косово), жижиг хаант улс (Лихтенштейн, Монако, Андорра), улсын доторхи улс болох Сан-Марино, мөн Гэгээн ширээт улс НАТО-гийн гадна байна. Нийт 13 улс (өрнөдийнхөн Косовог тооцож буй) НАТО-гийн гадна оршиж байна.
Д.Баярхүү
Сэтгэгдэл41
Еврей Англи хоёр НАТО, НҮБ, ЕХ, Ардчилалыг үүсгэн байгуулсан юм. Эдгээр байгууллагууд зөвхөн Еврей Англи хоёрын эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллагууд.
ОУАЭХА мэдэгдэл. нацист Киевийн фашист алан хядагчид Запорожье АЦС руу дроноор халдлага хийж Европд цөмийн терроризм хийхийг завдсан байна. Drone strikes hit the site of Ukraine’s Zaporizhzhya Nuclear Power Plant (ZNPP) today, in a serious incident that endangered nuclear safety and security, Director General Rafael Mariano Grossi of the International Atomic Energy Agency (IAEA) said. https://www.iaea.org/newscenter/pressreleases/update-220-iaea-director-general-statement-on-situation-in-ukrain
За NATO мато ч яахав, Баярхүү чи АНУын элчингээс хэдэн $$$ цалинждаг аа бичээч. АНУсны нүх үнэрлэж долоогоод овоо юм авдаг гэж сонссон
Шозгор Баярхүү гарчигаа андуурчихаж "НАТО 75 жилийн нүгэлт түүх"
гарчигыг нь уншсан чинь Баярхүү оронд дээр нохой шиг 4-н хөлөлчихсөн, араас нь нэг америк хөгшин хийж байгаа дүрслэл харагдлаа шт. огиудас хүрмээр юм энэ Баярхуй
НАТО гишүүн Европын орнуудаас бусад улсад цэргийн интервенц хийдэг. Улс төрд нь хутгалддаг. Олон улсын харилцааны хүн энийг мэдэхгүй байна гэж байхгүй. Ийм нэг талыг барьсан юманд хууртаад суудаг хүмүүс бас байдгаа.
За NATO мато ч яахав, Баярхүү чи АНУын элчингээс хэдэн $$$ цалинждаг аа бичээч. АНУсны нүх үнэрлэж долоогоод овоо юм авдаг гэж сонссон
Д.Баярхүү бас л нэг долларын эздийн уяаны нохой
НАТО-гийн 75 жилийн нүгэлт түүхийг нүгэлгүй гэжчихжээ. Мөн долигнуур хүн юмаа. Хөөрхий.
СТАЛИН дайнд ялсны маргааш нато коммунизмтэй тэмцэнэ гэдэг нэрийн дор оростой тэмцэх орсыг устгах орсын удирдагчдыг элсүүлэх орсын бүрэлдэхүүний улсад нөлөөлж нөлөөндөө авах крымийг орсын газар нутгаас салгаж украйнд авах украйнд цөмийн зэвсэг цэргийн зэвсэгийг авах түүнийг дууриалган хийх өөрчлөн сайжруулж байв сталиныг шүүмжлэхэд украйны нацист хрущеьийг ашигласан сталиныг шүүмжилснээр ихэнх орнууд удирдагчаа шүүмжилснээр горбачёвын үед бүгд алагдсан нато цру хамтран ажилласан цөмийн зэвсэг франц англи америк орсод бий ОРОС ЦӨМИЙН ДАЙН ХИЙЖ НАТОГ ТАЯГДАН ХАЯХ БОЛНО БУЦААЖ ИРГЭДЭЭ ХУРААН АВНА ШУДРАГА БАЙХ ХЭРЭГТЭЙ
Гишүүн элсүүлэхдээ асуудалгүй байж болно ирак сири ливиийг бөмбөгдөж байсан хор уршиг одооч арилах яагаа ч үгүй байна гадаад түрэмгийлэлд их хүч хаядаг гэдгийг олон улсын харилцааны хүн байж мэдэхгүй царайлж байна уу эсвэл мэдрэл нь муудсан юм болов уу
Харин тийм шүү.
НАТО бол Варшавын гэрээний байгууллага гэж Оросоор толгойлуулсан цэргийн эвсэлийн эсрэг байгуулагдсан байгууллага. Гэтэл Варшавын гэрээний цэргийн эвсэл задарч байхгүй болоод 30 хэдэн жил болж бн. Эсрэг эвсэл нь задарчихаад байхад НАТО задраагүй өдий хүрч байгаа нь байж болохгүй явдал. Зүгээр ч байгаагүй үргэлж Оросын хил рүү түрж хуучин Варшавын гэрээний орнуудыг эгнээндээ нэгтгэж сүүлдээ Украйн руу орж ирж олон жил өдөөн хатгалга хийсэн учраас одоогийн Украйн - Оросын дайныг энэ эвсэл үүсгээд бн. Дайн үүсгэх зорилготой ийм цэргийн эвсэлийг магтаад байгаа хүн энэ эвслээс цалинждаг байх гэж бодогдоод байх юм.
НАТО нь 1949 онд байгуулагдсан, Варшавын гэрээ үүний эсрэг сүүлд нь байгуулагдсан шүү.
НАТО байгуулагдсан гол шалтгаан нь Оросын түрэмгийллээс европын орнууд өөрийгөө хамгаалах!! Гэтэл шалтгаан нь байсаар төдийгүй улам галзууран ширүүсч байна!!!
diplomat hun ingej heg taliig barij bolohgui. nato-g telehgui gesen amnaasaa butsaj teleed bgaa jum. mun jugoslaviig yasniig heleech bayarhuu guai. oirhi dornod afrikt in l nugel hiij bgaa shuu
нато руу хэнч орос ч далан таван жил довтлоогүй орсыг өдсөн нато руу ёстой одоо нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах хэрэгтэй энд хоёрхон цөмийн зэвсэгтэй гүрэн бийй англи нь далай дотор амархан нөгөөдөх нь бараг орос шүү дээ напелоны дараа орсууд ялж парист орсон ч гэсэн берлинд орсонч гэсэн гараад л явчхсан гэтэл НӨТО украйн румын молдов балтийн улс грузинд орчихоод гарахгүй бүр орос руу нойтон хамуу шиг улайраад байна хамуу хамуу
Baruunii elituuded hudaldagdjee ene Bayrkhuu. Odoo NATO-g magtana. Udahgui NATO-d elsey gene. Tegeed Mongol Ukrainiin 2 dahi huvilbar bolno. Iim l hortoi yum yrij baidag hun bol mongoliin tuluu gesen setgeltei hun bish ee. shuud helehed urvagch.
Ene hunii oilgoltoor bol engiin uls, irgediig bumbugduh ni nugel bish ajee. https://en.wikipedia.org/wiki/NATO_bombing_of_Yugoslavia
зөлөлт холбоот улсын украйнд оруулсан бүх хөрөнгөө оруулалтаа бүрэн устгах хэрэгтэй одоо шинэ зэвсэг онгоц бөмбөг х-жаран ес айна сум хүнийй нөөц арав дахин их бий цөмийн зэвсэггүй юу ч үйлдвэрлэж чадахгүй жижиг улс шүү дээ барууны мөнгө зэвсэг хөлснийй цэргээр амдарч ирсэн улсын төсөв нь баруунаас татаас авдаг
Ex gazrin olon jilin tuuxtei bayalag ulsuudin (ari slovian enetxeg xyatad yapon birm gm )erdenesig dundad zuuni yein yadruuxan xrist bodlogoroo africt tivd turshilt xiij bayajij tsolmood. Shunal ni duusaxgui axij baij tuuxi ed shataxuun ur tariani xomsdloso bolj butsaad gang americ bolon dundad zuuni niigemruugee xalitarchix wii de.
Сайхан сайн мэдээлэл. Баярлалаа.
Грёкийн иргэний дайнд амёрикууд шууд оролцоод туслаад капиталист болгосон юм ! Сталин туслахгүй хаясанд грёкийн коммуннистууд маш их гомдсон ! Амёрик англиуд грёкийн хурандаа нарын хунтад шууд ил тусласан да ! Энэ чинь нато оролцсон олон тохиолдолын нэг юм жүүд Баярхүү гуай !
грекийн хар хурандаанууд уу грек их хурлаараа хүний эрхийг зөрчиж лбгд траэсжендер гомосекс
Израйл гэж муу ёрын чөтгөрүүдийг хядаад устгавал болно гэж олон улс үзэж байна. Америк тэгсэн нөгөө талд гарчихсан чөтгөрийн үйлээ хийж сууна.
Дорсгор луухаан Баярхүү хэдэн ногооноор хор цацна вэ.
Югослав, Ливи, Иракыг НаТО сүйрүүлсниыг тэнд сууж байсан Элчин сайд, мнголын нэрт судлаач Та өдий хүртэл анзаарч мэддггүй бхаар Мнголын дип алба сөнөжээ.
Янз янзын сэтгэдэлууд байна аа. Би хувьда оросыг дэмждэг байлаа. Гээд оросыг дэмжсэн уласаас хегжсен нь хэд вэ? Муулаад байдаг Америк Европыг дэмжээд хегжсен нь хэд вэ. Оросыг Африкын хэдэн боловсрогуй улс л дэмжиж байна.
хурдан хөгжөөд хурдан мунхарч үхнэ
Литин америкийн хэдэн улс бас дэмжиж байна даа миний орос ундэстэнийг
Монгол улс маань биеээ даагаад бусад уласаар заалгахгуйн тулд боловсорол иргэдэд маань хэрэтэй байна аа. Иймд гадаадаг байгаа монголчууд маань эх орондоо очвольч. Солонгосын енеедерын огцом хегжил нь гадаадад тэр тусмаа Герман японд ажиллаж байсан хумус нь мэргэжил эзэмшээд эх орондоо ирсэн нь их нелеелсен гэсэн
Монгол улс маань биеээ даагаад бусад уласаар заалгахгуйн тулд боловсорол иргэдэд маань хэрэтэй байна аа. Иймд гадаадаг байгаа монголчууд маань эх орондоо очвольч. Солонгосын енеедерын огцом хегжил нь гадаадад тэр тусмаа Герман японд ажиллаж байсан хумус нь мэргэжил эзэмшээд эх орондоо ирсэн нь их нелеелсен гэсэн
чи биеэ даахгүй яагаадав өмхий хонины шээгтэй мах үнэртүүлээд өмхийгөөр унгаад тарган гахай иг болоод босч чадахгүй байгаа
OROS HUJAA 2 IIN TAGNUULUUD , HUUCGINSAG KOMMUNISTUUD TEDNII UR HUUHDUUD BUGD BOOJ UHEH GD HARAAJ ZUHEED SETGEGDEL BICHEED KKKK
натогийн 32 улсад тэгээд хэдэн улс хичнээн ширхэг атом устөрөгч бөмбөг пуужин далаввчит пуужин лазерийн буу гиперзвукийн далавчит пуужинтай шубагч онгоц х69 юм бэ буудээ
фашизм хорьдугаар зуунд хаанаас ирэв фашизм ёвропт ардчиллын замаар ирсэн тэргүүний ардчилагчид дотор төрдөг ёвропоор нэг тарсан дахин нэг шинэ зэвсэг "" панцирь "" шинэчлэгдэн гарлаа агаараас эсэргүүцэн хамгаална хоёр секундын дараа хөдөлгүүргүй ниснэ гучин таван км-т миллиметрийн хэмжээнд шүүрнэ нислэгчийн нислэгийн нүд гүйцэхгүй
НАТО байгуулагдаагүй бол Д2Д хүч нь суларсан Баруун Европ улаан цусаар будагдаж улмаар өнөөгийн дэлхийн байдал огт өөр байх байсан. Сталин Д3Д бэлдэж байсан гэдгийг манайхан мэдэх байлгүй дээ, бодохоос аймаар...
Баярхүү цалингаа аваад балайрч эхэллээ.нөгөө оросууд хүрзээс өөр зүйлгүй удахгүй сүйрнэ гэсэн яаж бна нато Америкийн гар хөлүүд Монголоос минь явж украйндаа тусал даа
НАТО дэлхийн харгис цаг даа НҮБ АНУ н тэжээвэр гөлөг УКРАЙН НОХОЙД БАРЬДАГ МОД
НАТО ДЭЛХИЙН ХАРГИС ЦАГДАА НҮБ НАТОГИЙН ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ.УКРАЙН НОХОЙД БАРЬДАГ МОД
НАТО ДЭЛХИЙН ХАРГИС ЦАГДАА НҮБ НАТОГИЙН ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ.УКРАЙН НОХОЙД БАРЬДАГ МОД