Олимп, Паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВЦАС
“Парис 2024” Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9,222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэсэн байна. Үүний хүрээнд МҮОХ-ноос хамгийн өндөр санал авсан 10 байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа өрнүүлж, “Michel & Amazonka” брэнд баг тамирчдын ёслолын хувцсыг, “Mizuno” брэнд спортын хувцсыг урлахаар шийдвэрлэв.
"MONGOLIA HOUSE" ТӨСӨЛ
“Парис 2024” Олимпын наадам үргэлжлэх хугацаанд Парис хотын “La Villette” паркт Монгол үндэсний соёл, ёс заншил, “Go Mongolia” брэндийг дэлхийн улс орнуудад сурталчлах “Mongolia house” төсөл хэрэгжих билээ.
Тус паркт 20 гаруй орны “house” үйл ажиллагаагаа өрнүүлэх бөгөөд “Mongolia house” нь 922 м.кв талбайд 07.27-08.11-ний хооронд өдөр бүр 10:00-23:00 цагт олон нийтэд нээлттэй байна.
ОЛИМПЫН БЭЛТГЭЛ АЖИЛ
Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын Олимп, Паралимпыг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Энэ удаагийн Олимпод Монголын баг тамирчид 12 спортын төрлөөр 45 эрх авч, 4-өөс 5 медаль хүртэхийг зорьж байгаа бол Паралимпын наадамд 7 спортын төрлөөр 12 эрх, 2-оос 3 медаль авах зорилт тавин ажиллаж байна.
Одоогоор Олимпын 6 спортын төрөлд 10 эрх, Паралимпын 3 төрөлд 4 эрх баталгаажаад буй.
Сэтгэгдэл15
дандаа нэг ийм заваан юм хийдэг энэ компанийг болиулаач ээ, ямар ч чадваргүй хоёр авгай бдаг ш дээ
жирийн үед ч өмсөж болохоор европ хувцас тамирчин хувцас худалдаад аваачээ. музейд ч өгч болохгүй хүн харахын аргагүй хачин юм хийх
шав шар пиджак хийлгэнэ. насан турш хувцасны шүүгээнд тоос дараад өлгөөтэй. өлгүүрийн хувцас.
дондогоо аниан хантааз хувцас болчлоо. ардаа бас ялааны нөмрөгтэй юмуу.
татвар төлөгчдийн мөнгө шүү !
Наад дээл хантаазаа болиоч ээ. Eвропт болж байгаа олимпод тэр зүгийн соёл стилийг оруулаад илүү шинэлэг юм сэд л дээ арай юмаа. 21 р зууны монгол дээлтэй байхаа больсон. Энгийн үед ч бидний өдөр тутмын хэрэглээ eвроп хувцас шүү дээ.
Энэ бол дэмий загвар бна даа . Арай шинэлэг байдлаар хийх нь.зөв хайран мөнгө төсөв
Энэ бол дэмий загвар бна даа . Арай шинэлэг байдлаар хийх нь.зөв хайран мөнгө төсөв
Хаана болж буй нь ямар хамаатай ю бэ? Үндэстнийхээ онцлогийг илэрхийлсэн хувцастай багууд зөндөө л байдаг даг. Юун Европ үзэлтэй юм бэ?
deel hetsuu sh dee, umsuhud, urt hormoitoi, ter ni huld orootsoldood alhahad hetsuu, yalanguya eregtei humuust.
ene oor zagbar gargah chadvargu umuu? ene hantaaziig zugeer zahialga avaal hiigeed zaraad bdag shde, humuus omsool bdag, arai oor um setgeh chadvartai gazar songooch
Франц улс асуудал ихтэй бна
Франц улс асуудал ихтэй бна
Хэтрүүлсэн эд байна олон улсын урлагын наадам уу дэлхийн миссд орох гэж байгаа юм уу
Намирсан юм нь явахаар хийснэ дэрвэлзэнэ ялааны далаьч шиг хятад фанаалтай киноны нисдэгүүдийн хувцас шиг юм бишүү