"Сэлбэ" хотхоны оршин суугчид Сэлбэ голын үерийн далангийн төсөвт өртөг болох 20 тэрбум төгрөгийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр тэдний төлөөлөл: "Бидний шаардаж байгаа зүйл бол "S Outlet" дэлгүүрийн барилгыг хурдан буулга. Одоо буулгаагүй байгаа барилгыг хэзээ буулгаж дуусах вэ? 4 сарын 15 гэхэд буулгачихна гэж ярьж байна лээ. Тийм бол үнэхээр сайн байна. Энэ барилгыг буулгаад даланг нь өргөн болгохоос гадна доош нь ухаж түвшинг нь гүн болгох ёстой. тэгэхгүй бол олон жилийн үерээс урсаж ирсэн лаг шаврууд овоороод, хогийн цуглуулга л болчхоод байна. Үүнээс болоод голын урсгалыг боомилоод үерийн түвшинд аваачаад байгаа юм.
Тэнд байгаа мод бут, сөөгийг аваад, гүн болгоод, даланг нь өргөсгөөд өгөөч гээд байгаа юм. Дараа нь тэр далангаа аажуу уужуу, эрдэмтийн зөвлөмжөөр, инженерийн шийдлээр бариачээ. Хэрэв далан барихыг хүлээвэл энэ зун дахиад л үер болно.
Гол дотор байгаа бургаснууд ургах чадвараа алдчихсан, уначихсан, шороо шаварт баригдчихсан байхад авахгүй байлгаад байна. Дахиад үер болоход бэлэн байлгаад байна. Тэгээд үерээс сэргийлээрэй, шуудай, сав, шанагаа бэлдээрэй гэж хэлээд л сууж байдаг. Урьдчилан сэргийлэх ажлаа ерөөсөө хийхгүй байна. Хэрэв урьдчилан сэргийлж чадвал үерийн дараа гарах зардлаас бага зардлаар даван туулна шүү дээ.
Гэтэл үер болно, үерийн дараа усаа шавхахад бэлдээрэй гээд сууж байгаа нь дэндүү доромжилсон нөхцөл байдал байгаа юм. Хамгийн их ус ордог хэсэг нь дунд гүүр орчим буюу 700-800 метр газар байгаа. Тэр хэсгийн голдирлыг яаралтай засаад, даланг нь хүчитгээд өгөөчээ. Гол дотро байгаа бургаснуудыг аваад өгөөч гэж хүсч байна. Хэрэв үер болоод бид байр оронгүй болчихвол сонгууль болохгүй шүү. Байргүй болчихсон хүмүүс алдах зүйлгүй, айхгүй шүү гэдгийг төрийнхөнд хатуу хэлмээр байна. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл7
айчихлаа байна
ХУУЛИЙН ДАГУУ БОННҮ-НИЙ ТАЙЛАН ХИЙХГҮЙГЭЭР АЖИЛЛАЖ БОЛОХГҮЙ. ХУУЛЬ НЬ ТИЙМ. ХАРИН ЖОРЛОНТОЙГОО ХУТГАЛДААД БАЙХАД БОЛ ЭРҮҮЛ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ ХАМААГҮЙ.
Аль ч дүүрэг хороонд Ан нхан гээд ийм эрүүгийнхэн болон эрлийзүүд байж л байдаг шүү дээ. Тэдний л нэг нь хаврын синдром нь хөдөлчихөж гэж ойлгогдож байна.
Даварсан, шантажчингууд вэ. Бут авахуулаад байхдаа яадгийн
хөгийн лалрууд вэ голыг эрэгт буучаад
Бэлэн юм харж байхын оронд өөрсдөө хийгээч. Нэртэйгээр нь төр засаг гэр цэвэрлэж өгөхгүй байна гээч!
Татвар төлөгчдийн халаас ухах санаатай хүн хогнууд та нар амьдардаг газартаа жаахан илүүтэй санаа тавьчих гэхээр горойж үхчих гээд байна уу. Та нар нөхцөл байдлаа үнэлээд хүчин чадал сайтай ганц нэгхэн насос аваад нөөцөлчихөөч. Боргож хуцах, шүүмжлэх бол одоо хоцрогдсон шүү. Иргэд, би хийхгүй бол өөр хэн хийх вэ гэдэг болсон цаг үе.Залуу хүн байж ичээч. Нэг настай эмэгтэй халтираад уначихаж .Тэгсэн чинь нөхөр нь халтирсан хэсгийн цас мөсийг цохиод ,ингээд чи манай авгайг унага гээд арилгаж байна гэнэ. Тэгсэн чинь 20 хэдтэй залуухан хүүхэн салгалж яваад уначихсан чинь нөхөр нь болох залуу, манай авгайг унагачихлаа хэнийг шүүхэд өгөх вэ гээд далдаганаж явна гэнэ. Ялгаа байгаа биз. Сэтгэхүйн талаасаа бол бүүр маш том ялгаа байна. Алнууд аа ,өөрсдөө гараа хөдөлгө.