Монгол Улсад Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлжих шатандаа унаж, зогссон E-Health төслийн нэг хэсэг болох HIEP буюу “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ” ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын талаар Дэлхийн банкны удирдлага хэлэлцэн 2024/04/03-ны өдөр шийдвэр гаргаснаа олон нийтэд ил болгожээ.
Энэхүү мэдэгдэлд “Taihan Electric Wire Co., Ltd болох тус тендерийг авсан толгой компани, болон Монгол талын туслан гүйцэтгэгч компаниудыг Дэлхийн банкны бүх төрлийн төсөл хөтөлбөрт оролцуулахгүй, хар жагсаалтад оруулахаар шийдвэрлэв” /https://www.worldbank.org/en/news/press-release/2024/04/03/world-bank-group-debars-taihan-electric-wire-co-ltd?cid=WBW_AL_whatsnew_EN_EXT/ гэсэн байна.
Түүнчлэн Дэлхийн банк талаас төсөлд зарцуулсан зардлыг Монголын Засгийн газраас нэхэмжлээд байгаа билээ. Уг төсөл унасантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үүрэг даалгаварын дагуу ЦХХХ-ны сайд Н.Учрал сайд ахлуулсан ажлын хэсэг “Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх” үүрэг даалгавар авч Эрүүл мэндийн яамны сүүлийн 10 жил хийж чадаагүй ажлыг сүүлийн 6 сарын хугацаанд төвхнүүлж, зөв гольдролд нь оруулсанд салбарын мэргэжилтнүүд ам сайтай байгаа юм байна.
Дэлхийн банк талаас журамдаа заасан зохих шийтгэлийг гаргаснаа зарлаад байгаа бол ЭМЯ-наас төлөөлж төслийн үйл ажиллагааг удирдах, үнэн бодитой мэдээллээр хангах, зохицуулалт чиг үүргээ гүйцэтгэж чадаагүй албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох талаар одоог хүртэл дорвитой ажил хийгээгүй байгааг ЦХХХЯ-ны сайд Ц.Учрал хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бөгөөд тухайн ажлыг гардан хариуцаж байсан Эрүүл мэндийн яамны Бодлого зохицуулалтын газрын дарга П.Оюунцэцэг, Эрүүл мэндийн яамны бодлого төлөлвөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн гэгч нар нь одоог хүртэл үүрэгт ажлаа хийж байгаа ба бүр ёжтой нь өнөөдөр буюу 2024/ оны 8-р сарын өдөр болж буй “Цахим эрүүл мэнд-Үндэсний зөвлөлдөх уулзалт” -аар Засаглал, манлайлал, стратеги чиглэлээр хурлын панелист хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны уриаг хэрэгжүүлэхгүй байгааг илтгэж буй явдал гэж үзэж болохоор байна.
Д.Очирбат
Сэтгэгдэл8
Whahaahah shorond suuh yostoi humuus n hural udiraad suugaa shaasan
Шууд эндээс нь баривчлаасай
ЭМЯ бол үе улиран ажилладаг мэргэжил мэдлэггүй барууны орнуудаар доншуучилж яваад ирсэн ЭМЯдаа дархлагдсан аав ээжийнхээ гэмт бүлэглэлийн гаж донтой хүүхдүүдийн цэцэрлэг болсон. Мэргэжлийн мэргэжилтэнгүүдийг хууль бус дарамтуудаар шахаж хэт даврагсад хуулиас дээгүүр жаалдаг. Монгол улсын дотор дархлагдсан гэмт этгээдүүдийн санхүүждэг хууль бус шахаа авлгал мөнгө угаах иргэдийн Эрүүл мэндийн эсрэг бөөнөөр устгах гэмт хэрэг удам генийг устгах хорт туршилтуудыг хийсээр ирсэн.
БХЯ-ны ЗХЖШ-ын хэдэн генерал хурандаа нарын үр хүүхдүүдийн үе улиран алба хаадаг мэдлэг мэргэжилдээ тааруу татвар төлөгчдийн мөнгөөр баруун орнуудаар сурсан нэртэй зугаалж байгаад ирдэг.НҮБ-ын мөнгөөр ажиглагч нэртэй зугаалж архидаж завхайрч байгаад ирдэг
ЭМЯ бол үе улиран ажилладаг мэргэжил мэдлэггүй барууны орнуудаар доншуучилж яваад ирсэн ЭМЯдаа дархлагдсан аав ээжийнхээ гэмт бүлэглэлийн гаж донтой хүүхдүүдийн цэцэрлэг болсон. Мэргэжлийн мэргэжилтэнгүүдийг хууль бус дарамтуудаар шахаж хэт даврагсад хуулиас дээгүүр жаалдаг. Монгол улсын дотор дархлагдсан гэмт этгээдүүдийн санхүүждэг хууль бус шахаа авлгал мөнгө угаах иргэдийн Эрүүл мэндийн эсрэг бөөнөөр устгах гэмт хэрэг удам генийг устгах хорт туршилтуудыг хийсээр ирсэн.
МАНААЧ НАРЫН УНДЭСНИЙ ХОЛБОО БА ГАЛЧ НАРЫН УНДЭСНИЙ ХОЛБОО ЕРОНХИЙ САЙДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
МАНгар МАНгасуудын хариуцлага гэж юу байх вэ дээ. Бүгд хуваагаад цусалчихсан. Хариуцлага тооцвол хэргийн гогцоо хөвөрч, бүгд дээлээ толгой дээгүүрээ нөмөрчих гээд, сонгуулийн өмнө л лав хөдлөхгүй
Баасны шударга ёс, хаа сайгүй ухаангшй ноён урагшнүй албатууд