Залуу дуучин И.Мишээл хөгжимчин Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нартай хамтран ажиллаж байсан тухайгаа нийгмийн сүлжээгээр илэрхийлжээ. Тодруулбал тэрээр: "Миний бие И.Мишээл нь Ц.Сарнай ("Sweetymotion" хамтлагийн дуучин) Б.Чинбат (МУГЗ) гэх хүмүүстэй 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод эцэст нь хамтран ажиллахаа больсон нь үнэн.
Мэдээж намайг анх тоож санал тавьж, би ч сонгож хамтын ажил эхэлсэн (Тэр үед өөр олон газраас санал ирсэн боловч эдгээр хүмүүст итгээд сонгосон)
Энэ хоёр хүн олон нийтийн дунд асар сайн сайхнаар яригдаж, хүндлэгддэг тул хоорондоо гарсан асуудлаа бусдад дэлгэж ах эгчийгээ адлуулахыг хүсдэггүй байв.
3 охидууд нь миний төрсөн дүүгээс ялгаагүй, өсгөлцөж харж ханддаг байсан учир бас дүү нарыгаа бодоод чимээгүй байсан юм шүү. Асар удаан бодож, тунгааж, хүлээж зориг гарган үүнийг бичив.
Энэ бүх цаг хугацаанд гэрт нь цэвэрлэгч, цүнх баригч, хүүхэд асрагч, жолооч, түшээ хийсээр цаг хугацаа өнгөрсөн. Тэдний гэр бүлд туслах хүн хүч хэрэг болсон,өвчин зовлон ч тохиосон бүх цаг үед нь хамт байж хамаг сэтгэл, алтан цагаа зориулсан юм шүү. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд тэр ч бүү хэл урлагийн ойр байсан ах эгч нар маань ч мэдэхийн дээдээр мэднэ ээ.
Мөн надад санал тавьсан олон хувь уран бүтээлчид, продакшинуудтай уран бүтээл хийж, хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй хааж боодог байсан.
Инээсэн, мэндэлсэн, бараг зөрөөд өнгөрсөн хүнтэй намайг хардаж есөн бусаараа доромжлуулж, хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л бараг оршиж байхдаа ч Чинбат гэж хүнд хараалгуулж маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий.
Энэ тухай Сарнай эгчид хэлж тусламж гуйхад нөхөрөө өмөөрч, УРЛАГТ УГААСАА ИЙМ ХАТУУ БАЙДАГ, БИД НАР Ч ТУУЛААД ГАРСАН гэж амыг минь барьдаг байсан. Эцэст нь иргэн Чинбат нь миний биед халдаж, зодож миний итгэл цаашдын ажил түүгээр эцэслэгдсэн (гэрчтэй).
Мөн ээж дүү 2 луу маань танай охиныг урлагт хэн ч биш болгоно, гишгэх газаргүй болгоно гэх санаатай дарамталсан, бусад дуучид, уран бүтээлчдыг доромжилсон, хаана ч хэзээ ч болоогүй зүйлсийг бичсэн мессежүүд нь одоо ч бий.
Мөн 2 ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулж орхиж зугтаж байсан, сүүлд л би үүний учрийг тунгааж олов. Би харамсалтай нь тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв.
7-8 жилийн хугацаанд 4 дуу хийж өгсөнөөс 1 нь хулгайн дуу байсан учир устгасан болно. 1 дууных нь клип нь таалагдаагүй учир ахиж шинээр хийх зорилгоор устгасан. Бусад дуунууд болон хийж байсан дуунуудийг ашиглах, дуулах эрхийг хаасан тул өөрийн Youtube сувгаас устгах нь зүй ёсны хэрэг бизээ.
Мэдээж бичигдээгүй хуулиар урлагт олон жил байснаараа, надаас ах эгч гэдгээрээ эдгээр хүмүүсийн зөв, харин миний буруу болоод дуусах бизээ.
Ямар ч байсан надаас өөр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн, урлагт хөл тавих гэж байгаа хүүхдүүдэд ахиж бүү зовлон болоорой гэж хүсье. Чадахгүй бол чадахгүй, чадах бол чадах аа үнэнчээр хэлдэг, хүний амьдралд гай болдоггүй байгаасай.
Мөн миний нэр хүндийг ашиглаж дууны альбумыг нь хийж өгнө гэж хөрөнгө оруулалт авсан 100 давсан сая төгрөгөө хүмүүст нь буцааж өгөөрэй. (Тэндээс би нэг төгрөгийг ч уран бүтээлдээ ашиглаагүй болно)
Мөн миний тоглолтын орлогоос (мэдээж тэдний зохиосон дуу биш ковер дуу дуулж олсон орлого) зээлж авдаг байсан мөнгийг эргүүлж өгөхийг найрсагаар хүсье. Би мөнгө тарьдаг хүн биш. Чаддаг хүмүүст нь төлөх ёстойгоо төлөөд дуунуудаа одоо хиймээр байна.
( Ингэж бичиж байгаа нь тэдгээр хүмүүстэй холбогдох ямар ч арга байхгүй бүтэн 1 жилийн хугацаанд танихгүй дугаараас залгасан ч тасдаад блок хийдэг, тааралдаад ярилцах гэхээр зугтдаг ч "сайтуудад худал ярилцлага өгч" надтай холоос харилцахыг хүсэж байна гэж ойлгосон учир ингэхээс өөр арга байсангүй)
Мөн залуучууд ч бас хэнтэй хамтран ажиллахаа сайтар судлаж, төлөвлөөрэй гэж зөвлөе. Урлагт байгаа ах эгч нар бүгд мэдээж ийм биш надад зөвлөж туслаж байсан хүмүүс маш олон бий. Би л азгүй байж.
Мөн нийгэмд хэрүүлийн чанартай пост хийж байгаад та бүхнээсээ гүнээ хүлцэл өчье. Энэ маань нэг талаараа олон залуу уран бүтээлчдэд анхааруулга болоосой гэж хүслээ.
Шинэ залуу бидний үеэс эхлээд зэрэг хоорондын дарлал, хүчирхийлэл дуусаг.
Хүндэтгэсэн Мишээл
( Эврээ ургахаар эхийгээ мөргөдөг ишиг биш байгаа шүү, би) " гэсэн байна.
Сэтгэгдэл26
Чинбат харваас цэвдэг сэтгэлтэн.
Ene ooroo tegeed niciton -g dagaj guij hamag tsag hugtsaagaa ugui hiichiheed butsaad shudgui Oojgiigtoi duu hiine geed guigeed bdg n yaaj bgaam bol gaihaad bhiin. Yaaj ch bodson ooriinhoo ehnert hun sonshoor 1 oligtoi duu hiij ogoogui Chinbaa d ochij producer luulna gedg bas l genen bgan shuu.
энэ нэг л танил сэдэв яваад байхиймаа,анусын Харви Вайнштейний бэлгийн дарамтын сэдэв монголд суис-ын охидын хүчирхийлэл сэдвээр өрнөөд байгаач юм шиг,орост эмэгтэй кино жүжигчид ингээд эхлэхэд та нар хөнжлөөр дамжиж нэрд гарчихаад,өнгөрсөн хойно нь муулдаг чинь ядаж хүний үнэргүй явдал,тухайн үед зөвшөөрчихөөд одоо ингэх чинь утгагүй гээд нам дарагдаж байсан,одоо л зориг орж дуугарч эхэлсэн нь хаанаас тавьсан сум болдоо бодох л асуудал???!!!
Юу л гэж ингэж улаан цайм худлаа хэлэх вэ дээ
ХҮНИЙ ОХИНЫГ ТАНИХГҮЙ ЭР ХҮНТЭЙ ХАМ ОРХИЖ БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙСАН БАЙНА !!!!!!!!
Чинбат худлаа дүр эсгэсэн этгээд л дээ
Bichler tavchihaad ! Hudlaa piano togloj baigaa yum shig tenegteed baidag. teneg hun bna lee
Элбэгдорж нэг тэнэгтсэн дээ. Өөрөө автоматаар тоглодог ямаха элэктрон пионо-нд гараа худлаа хөдөлгөөд тэнэгтсэн. Тэрэн шиг энэ Чимбаа дандаа бичлэг тавьчихаад худлаа тоглож байгаа дүр эсгээд дандаа тэнэгтэх юмаа.!!! Энэ бас эрүүл бус нөхөр. Жинхэнэ төгөлдөр хуурчдаас ичмээр юмаа
бичлэг тавьчихаад худлаа дүр эсгэдэг гэдэг чинь маш ноцтой, үзэгчдийг хуурсан хэрэг бна даа. хогийн муу новшнууд. ганц ч олигтой бхгүй тэнэг хамтлаг. эргүү дагзнууд, ацнууд, сэжгийн бөөлжис цутгамаар.
Mundag ohin baina, zorig gargasand talarhay
Ер нь зоригтой дугарч үнэн юм бичиж байх хэрэгтэй муу муухай юмыг ингэж илчилж байж бусад сургамжтай хүний муу муухай юмыг нууж ерөөсөө болохгүй зөв зөв
haltaisan novshnuudiin jinhene baidal n yag iim l bgaa hudlaa tom tom baasan golchgiinuud bj dee fc
СУИС ИЙН ОХИДУУД НЬ НЭГИЙГЭЭ БҮЛЭГЛЭЖ ЗОДДОГ,БАНДИ НАР НЬ БИЕ БИЕНИЙХЭЭ БООРЦОГИЙГ ХУЛГАЙЛДАГ. ЫУСАД СУРГУУЛИЙНХАН ДООД КУРСЫН ДҮҮ НАРТАА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ.
СУИС ИЙН ОХИДУУД НЬ НЭГИЙГЭЭ БҮЛЭГЛЭЖ ЗОДДОГ,БАНДИ НАР НЬ БИЕ БИЕНИЙХЭЭ БООРЦОГИЙГ ХУЛГАЙЛДАГ. ЫУСАД СУРГУУЛИЙНХАН ДООД КУРСЫН ДҮҮ НАРТАА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ.
Зайлуул, эр xүний өмөг түшиг дутаж
Хөөрхөн эвлэгхэн дуулдаг охин байна лээ, наанаа их л гоё ганган жаргалтай харагдаад байдаг, цаанаа бас л дарамттай л уран бүтээлч хийж дуулдаг байжээ! Үнэнийг дэлгэж тавьсан нь зөв! Амжилт хүсье!
Чинбат авьяасгуй евчин зовлонгоороо ширикын муур царайлж бж гавьяат гэж хоцрогдсон соц тэмдэг авч зуусэн гар гэж боддог ар талдаа бас алдаг гар бжээ
Зөвөө. СУИС-аас эхлээд энэ урлагийнхан дотор дарангуйлал байдаг л юм байна. Ингэж ил гаргаж шүгэл үлээх нь зөв
хэрэв энэ хүн зөв ярьж зөв үйлдэл хийсэн бол зөвөөрөө л дуусдаг жамтай, зоригтой байна сайн байна
Шүгэл үлээж жим гаргаж, үнэхээр зоригтой дүү нараа бодсон үйлдэл. Амжилт хүсье
Мишээлийн эцэг нь Украин хүн гэсэн. Украинд очоод бусдад дээрэлхүүлэхгүй тааваараа амьдарч болмоор юм.
czech sh dee
Чинбатын үнэнг яг хэллээ, хавдараа тусаад үхчихгүй сда чинь
охидуууд минь хүчтэй байх хэрэгтэй
Америк бол сүүлийн 500 жил дэлхийн бүх улсуудыг тонон дээрэмдсэн дээрэмчид бөгөөд XXI зуунд буурай хөгжилтэй улс орнуудыг тонон дээрэмдэхийн тулд Ардчилал, Эрх чөлөө, чөлөөт зах зээл гэдэг үлгэрийг зохиосон. Тэр үлгэрийг Америкийн улс төрчид, тусгай албад, элчин сайд нь яг үнэн юм шиг ярьдаг. Усан тэнэг үхэр монголчууд дээрэмчин Америкийн тэр үлгэрийг яг үнэн юм шиг сонсдог, ойлгодог.
Охиныг бас хүнд бэлэглэж байжээ.