Ховд, Баянхонгор гэсэн хоёр аймагт “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт Бүсийн зөвлөгөөн энэ сарын 1, 2-ны өдрүүдэд боллоо. Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй уг Бүсийн зөвлөгөөнд Баянхонгор, Өвөрхангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн БТСГ-ын багш дасгалжуулагч, ЭМГ, СӨБ, ЕБС-ийн биеийн тамирын багш, арга зүйч гэхчлэн 250 гаруй оролцогч оролцож мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
Зөвлөгөөнд:
- Биеийн тамир, спортын бодлого,
- Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн үйл ажиллагааны чиглэл,
- Спорт клубт хичээллэгчдийн сургалт дасгалжуулалтад бэлтгэх жишиг хөтөлбөр зэрэг есөн сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцов.
Монгол Усын биеийн тамир спортын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн биеийн тамирын үйл ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх бодлогын хувилбаруудыг боловсруулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн бие бялдрын түвшин тогтоох сорил авах аргачлал, бие бялдрын боловсрол олгож, чадавхжуулахад зөвлөгөөний зорилго чиглэж байна. Уг зөвлөгөөнийг баруун болон хангайн бүсийн аймгуудад энэ сарын 1-7-ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл1
Why why uvurhangai kkkk