Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд гурав дахь өдрөө болж өнгөрлөө.
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус тэмцээний нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогчоор аймгийн арслан Галбадрахын Дармаажанцан (40 оноо) тодорлоо.
Тодруулбал, Ховд-Өвөрхангай аймгийн багийн тоглолт 42:32-оор өндөрлөхөд Г.Дармаажанцан Ховд аймгийн багийн 42 онооны 40-ийг нь дангаар оруулж, нэг оновчтой дамжуулалт өгсөн байна. 40 оноо авахдаа тэр холын зайн 10 шидэлтээ амжилттай болгожээ. Г.Дармаажанцан өчигдөр холын зайн шидэлтийн аварга болсон бол өнөөдөр тус тэмцээний нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогч болж байна. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, аймгийн арслан Галбадрахын Дармаажанцан нь 2020 онд аймгийн заан, 2022 онд аймгийн арслан цол хүртсэн юм.
Сэтгэгдэл2
ene heden ***d odoo bolio garch mod tarival niigemd tustai
ene heden ***d odoo bolio garch mod tarival niigemd tustai