sonin.mn

ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд МҮОХ-ноос зохион байгуулж буй аймаг, дүүргийн Олимпын зөвлөлийн арга зүйчдийн сургалт-семинар өнөөдөр Олимпик хауст эхэллээ.


Сургалтад 18 аймаг, 7 дүүргийн Олимпын зөвлөлийн 25 арга зүйч оролцож байгаа бөгөөд 4 өдрийн 20 цагийн хөтөлбөртэйгөөр Хандгайт дахь “Олимп” цогцолборт үргэлжлэх юм.


Сургалт-семинарыг нээж МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хэлэхдээ “Олимпын зөвлөлийн арга зүйч нар нь Монгол Улс орон даяар, хүүхэд багачуудад олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх их үйлсийг гардан гүйцэтгэж буй тулгуур багана билээ. Арга зүйчдээ дэмжиж, бүхий л талаар хамтран ажиллах болно.” хэмээн онцоллоо.


Мөн өнөөдрийн сургалтад МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр оролцож “Улаанбаатар 2023 Зүүн Азийн Залуучуудын наадмын танилцуулга, мэдээллийг хүргэн оролцогчдод амжилт хүслээ. Сургалт-семинар ОУОХ-ны Спортын удирдах ажилтны гарын авлага болон Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөрийн сурах бичгийн сэдвүүдийн хүрээнд онол, дадлага ажил хосолсон хэлбэрээр өрнөх юм.