Сүүлийн хорьхон жилийн дотор элсэн дунд тэмээ хариулж майханд амьдарч байсан Арабчууд яаж үлгэрийн хотыг босгож чадав? Ундны ус ч олддоггүй элсэн цөлийг яаж орчин үеийн өндөр хөгжилтэй ногоон хот болгож чадав?
Дэлхийн хамгийн орчин үеийн супер Дубай хот оршдог Арабын Эмират улс 7 эмиратаас бүрдэх ба 1971 онд байгуулагджээ. 1969 оноос эхлэн тус улсад нефть олдож ашиг олж эхэлсэн байна. Дубайд маш их нефтийн нөөц олдоогүй, гэхдээ хотоо хөгжүүлэхэд гол орлого нь нефть, жуулчлал, авиа компани, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн салбараас олдог ажээ.
Сүүлийн хориод жил Дубайд дэлхийн шилдэг архитекторуудыг урьж ажиллуулан дэлхийн хамгийн шилдэг загвартай, орчин үеийн зочид буудал, оффисууд үйлчилгээний төвийн барилгуудыг барьж, завсаргүй бүтээн байгуулалтын ажил хийсэн гэнэ. Тэнгэр баганадсан 1600 гаруй өндөр барилга, 2 том усан боомт, “Emiretes Airlines” болон “Fly Dubai” гэсэн хоёр том олон улсын агаарын нисэх онгоцны буудал энэ хугацаанд барьсан бөгөөд энэ нисэх буудалд нэг жилд 73 сая зорчигч үйлчлүүлдэг. 2009 онд жолоочгүй автомат хурдны галт тэрэг явдаг Метро барьсан. Дэлхийн 4 краны нэг энд ажилладаг. Энд тэндгүй өндөр кранууд 24 цаг тасралтгүй ажилладаг. Сүүлийн 6 жилд 200 гаруй хэт өндөр барилга барьжээ. Хэт өндөр гэдэг нь 50-100 давхар барилгыг хэлээд байгаа юм. Ийм учраас өчнөөн өндөр барилгыг маш хурдан хугацаанд барьсан байдаг. Энд жирийн нэг зочид буудалд хоноход нэг хоног 1000 долларийн үнэтэй. Гурван өрөө тохилог орон сууц худалдан авахад 500 000 ам.доллар. Дубайд усан бассейнтай, машины гражтай 2 өрөө энгийн байр түрээслэхэд сарын Монгол мөнгөөр 8 сая төгрөг төлдөг. Усан дээр эсхүл цөл дунд нэг тохилог вилла худалдан авахад дунджаар 3 сая ам доллар ажээ. Энд үл хөдлөх хөрөнгийн бизнес хөгжсөн. Холливудын од Бэд Прит, Анжела Жолигоос эхлээд автомашины уралдааны од Шумахер гэх мэтийн дэлхийн одууд энд вилла худалдан авчихаад зүлгэн дээр нь тарвалзаж байдаг .
Дубайд одоо 3.2 сая хүн амьдардаг. Үүнээс ердөө 15.0 хувь нь цэвэр Арабчууд. Монголтой адил цөөн хүн амтай. Гэхдээ Энэтхэг, Пакистан, Бангладешээс өчнөөн олон хар ажилчид энд ирж ажилладаг.
Төр засаг нь эндэхийн Араб хүмүүсийн нийгмийн асуудлыг гайхалтай сайн шийдсэн. Дубайд нэг араб хүүхэд төрөхөд 100 квадрат метр тохилог орон сууцыг тухайн гэр бүлд улсаас шууд үнэгүй өгдөг. Гэр бүлд нь 10 000 ам доллар шууд өгдөг. Үр хүүхэд нь дунд сургууль төгсөөд гадаадын ямар нэг шилдэг их сургуульд буюу Кэмбридж, Стэнфорд, эсхүл Харвардад сурах болвол бүх сургалтын зардлыг нь улс шууд төлдөг. Стэнфордод сурахад төлбөр нь 60 000 ам.доллар байдаг шүү дээ. Энд төрийн албан хаагчид өндөр цалинтай байдаг. Энгийн цагдаа сард 6000 долларын цалинтай бол цагдаагийн генерал цолтой хүн 20 000 долларын цалинтай.Төрийн бусад албан хаагч 10 000– 20 000 длоларын цалинтай. Гадаадын мэргэжилтнүүд өндөр цалинтай байдаг. Украйн, Польш, Орос зэрэг орноос очсон мэргэжилтнүүд 6000 долларын цалинтай бол АНУ, Англи, Японоос очсон мэргэжилтнүүд 10 000-20 000 долларын цалинтай. Энд дэлхийн хамгийн өндөр барилга бол “Бурж Халиф” 828 метр өндөр буюу 163 давхар барилга байдаг. Энэ барилга 50 лифттэй , энэхүү лифт нь дээшээ нэг секундэд 10 метр хурдалдаг. Одоо Дубайд үүнээс ч өндөр дэлхийн хамгийн өндөр барилгыг 2025 онд барьж дуусгахаар кранууд өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ барилга бол 1200 метр өндөр байх юм. Дубайд “Пальма” хэмээх хиймэл арал барьж өчнөөн барилга барьж үйлчилгээний газар ажиллуулж байна. Энд “Бурж аль Араб” хэмээх далбаат хөлөг онгоцны хэлбэртэй зочид буудал баригдсан.
Дубай бол ногоон хот. Энд нэг мод тарьж ургуулахад 3000 ам доллар зарцуулдаг. Дубай хот зөвхөн нефтний ашгаар боссон гэвэл том эндүүрэл. Тус хотын бүх ашиг орлогын дөнгөж 5 хувийг нефтний орлогоос бүрдүүлдэг. Бусад бүх орлого нь туризм, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн ажиллагаанаас бүрддэг юм.
Дубай бол хамгийн амгалан тайван хот. Энд арабчууд архи уудаггүй, агсан тавьдаггүй, хулгай дээрэм гардаггүй, эмэгтэй хүний биеийг үнэлдэггүй. Эмэгтэй хүн задгай хувцас өмссдөггүй, үс гэзгээ ил гаргадаггүй. Алчуур зүүж битүү хувцас өмсөнө. Араб бүсгүйчүүд бол их даруухан, гэр бүлсэг, үр хүүхдээ хүмүүжүүлж эр нөхрөө дээд зэргээр хүндэлдэг. Арабчууд шариатын хуулийг хатуу мөрддөг. Исламын шашин суннит, шийт гэсэн хоёр урсгалтай байдаг бөгөөд Дубайд суннит урсгалын мусульман шашинтай арабчууд байдаг. Эдүгээ эндэхийн арабчуудын хүүхдүүд бүгд Англи, Америк зэрэг өрнөдийн орны их, дээд сургууль төгсөж бүгд англи хэлтэй, өндөр боловсролтой, мэргэжилтэй болчихсон байдаг. Шөнийн Дубай үнэхээр гайхалтай. Энд “Фонтан Дубай” байдаг бөгөөд усан оргилуур нь газраас дээш 150 метр өндөрт ус нь оргилдог юм. Фонтаны ус нь хөгжмийн аясаар оргилж солонго татаж усанд элдэв дүрс усан ханан дээр үзэгдэж үлгэр амилна. Энд дэлхийн хамгийн том аквариум байдаг бөгөөд дэлхийн бүх загас, усны амьтад энд багшралдаж байдаг. Дубайн “Парк Мушриф”-д дэлхийн бүх ургамал цэцэг байдаг юм.
Дубайн гудамжаар хамгийн сүүлийн үеийн загварын хамгийн үнэтэй автомашинууд хөлхөлдөж байдаг. Хамгийн азын тоотой жишээлвэл “88” гэсэн дугаар автомашиндаа авахын тулд 7 сая доллар төлдөг гэж байгаа.
Гудамжинд гэрэл ассан банзал өмссөн бүжиг хийж буй араб эрчүүд хүмүүсийг алмайруулна. Араб бүсгүйчүүдийн бэлхүүсний бүжиг гэж нэг гайхалтай зүйл байна. За тэгээд ганц бөхтэй тэмээ унаж японы “Ланд” автомашинаар элсэн цөлөөр давхих бол наад захын асуудал. Дубайн цаг агаар бол харин Монгол хүнд хэцүү дээ. Энд өвөл 1 дүгээр сард +24 градус байдаг бол зуны 7, 8 дугаар сард халууны хэм +40 өөс + 50 градус хүрнэ. Дубай яагаад ийм хурдан хөгжсөн талаар би нэгэн гадаадын хэвлэл дээр уншиж байсан юм байна. Энэ улсын шейх Мохаммед Аль Мактум: “Дубайг супер хот болгохын тулд бид гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлж, өндөр технологийг эзэмшиж, өндөр хөгжсөн дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн уян хатан зах зээлийг бүрдүүлж чадсан” хэмээн хэлсэнийг нь санаж байна. Шейх Аль Мактум бол улс орноо хөгжүүлэхэд бүхнээ зориулсан хүн дээ.Тэрбээр 10.0 сая доллар хувиасаа гаргаж Дубайн “Emirates” хэмээх улсын авиакомпанийг байгуулсан, дэлхийн хамгийн тансаг зочид буудал “Бурж аль Араб”-ыг байгуулсан, Пальма хэмээх хиймэл аралыг байгуулсан, дэлхийн хамгийн өндөр үүлэнд тулсан 163 давхар зочид буудал “Бурж Халиф”-ыг анх санаачилж төслийг нь удирдан санхүүжүүлсэн юм.
Дубай хот бол Арабын Эмират улсын нэг л хот юм . Энэ улсад Абу даби, Шарджа зэрэг 7 хот оршдог. Арабын Эмират улс бол 83600 квадрат км газар нутагтай, 10.2 сая хүн амтай, улсын ДНБ нь 683.5 тэрбум ам доллар, нэг хүнд ногдох ДНБ нь 39180 ам доллар. Энэ улсын Ерөнхий сайд нь Мохаммед ибн Рашид аль Мактум.
Арабт анх найман зууны тэртээ Монголчуудын өвөг дээдэс морьтон баатрууд маань довтлон Багдад, Дамаск хотуудыг эзэлж байжээ. 13 дугаар зуунд Эзэн Богд Чингисийн алтан ургийн удмын Хүлэгү хааны Монгол цэргүүд арабыг байлдан дагуулж байлаа. Би Зөвлөлт улсад их сургуульд оюутан байхдаа араб оюутнуудтай нэг байранд амьдарч нөхөрлөж байлаа. Арабчууд бол Монголчууд шиг их найрсаг зочломтгой, шударга, тайван дөлгөөн хүмүүс байдаг. Арабчууд болон Монголчуудад нэг ижил шинж байдаг. Тэр нь бид адилхан нүүдэлчин улсууд. Монголчууд морио унаад тал нутагтаа зохицож амьдардаг бол арабчууд тэмэээгээ унаад элсэн цөлд зохицож амьдардаг хүмүүс. Орчин үед зах зээлд орсон Монголчууд нэгэн үе Дубайд дэлхийн автомашины хамгийн том зах дээр очиж Японы жип автомашин худалдан авч тэндэхийн далайн боомтоос Иран руу машинаа ачуулж тэнд автомашинаа буулгаж газраар Иран, Туркменистан, Сибирээр дамжин давхиж эх орондоо ирдэг байсан даа. Арабчууд хорьхон жилийн дотор хамгийн орчин үеийн супер Дубай хотыг босгож, дэлхийн хамгийн өндөр 163 давхар барилгыг хоёрхон жилийн дотор босгож чадаж байхад , Казахстаны удирдагч Нурсултан Назарбаев санаачилж дөрөвхөн жилийн дотор Астана хэмээх гайхамшигт шинэ хотыг байгуулж байхад орчин үеийн Монголчууд бид яагаад Монголдоо Богд хан уулынхаа өвөрт орчин үеийн супер шинэ хотыг босгож чадахгүй гэж?
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл9
ийм өндөр үнэтэй элсэн дундах хотод хэн амьдардаг юм бол доо есөн давхраас дээш давхар байр хүний биед иаш муу эрт хөгшрөлт биологийн хувьд таарахгүй нью йоркод орон гэргүй харууд өндөрт амьдардаг үзүүр нь үүлэнд байнга хэдэн м найгаж байдаг гэнэлээ
АНЭУ, Саудын Араб болон Арабын улсууд тэр чигээрээ Оросыг дэмжиж байгаа шүү хөлсний бичээч До.СүБа гуай! Нацист Укрууд дайнч Америк Англи эздийнхээ заавраар Москвад террорист алан хядлага хийсний дараа Бурж Халиф цамхаг Оросын далбааны 3 өнгөөр гэрэлтэж "We Stand With Russia!" гэсэн бичиг харуулж байсан.
zalyy zurgaa boliochee kkk
наад Доржийн СҮХБААТАР чинь одоогийнхоо цэлдэн хөх усан гүзээ болсон байдлаасаа ичдэг юмаа, ха ха ха
Саудын Араб элсэн цөлд ядуу улс байсан бол одоо хөгжилтэй маш баян орон болсон. Япон улс арлын ядуу улс байсан бол одоо хөгжилтэй эдийн засгаараа их хорийн их долоогийн улсуудын тоонд багтдаг хүчирхэг эдийн засагтай орон болсон. Өмнөд Солонгос ядуу буурай улс байсан бол одоо хөгжилтэй эдийн засгаараа их хорийн орнуудын тоонд багтаж байна. Эдгээр орнуудын хөгжиж баян орон болсон түүх нь ард түмэн эх орноо хөгжүүлэх өндөр ёс суртахуунтай ухамсартай эв нэгдэлтэй холбоотой болохоос ардчилал үүнд ямар ч холбоогүй.
Хөгжил гэж юу бэ. Төрийн мэргэн бодлого, сайн дэд бүтэц, олон сайхан барилга, хүн бүрийн унаа машин, хангалттай орлого энэ бүхэн хөгжил мөн үү. Гарцаагүй мөн боловч хүний сэтгэл санаа амар амгалангийн түвшин. Шуналд хязгаар үгүй. Боломж нь хомс бол дэл сул зүйлс л хайна.
https://youtu.be/3yVBlth0LT8
шумахер яаж наана чинь тарвалзах юм. тэвнэ шиг барилга. өөр юу үзэхэв дээ дубайд
тэвнээр тусал гэдэг энэ байх. ккк