УИХ-ын ээлжит сонгууль ойртож, хол ойрын улстөрчид хөдөлгөөнд орох үетэй давхцан ээлжит сенсацууд дэгдэж эхэллээ. Сенсацгүй сонгууль гэж байдаггүй ч сонгууль угтсан дуулиан УИХ-ын гишүүн Сү.Батболдоор эхэлдэг сонирхолтой дүр зураг сүүлийн 10 гаруй жил ажиглагдав.
Цахилгааны хэлхээнд хэт их гүйдэл үүсвэл гал хамгаалагч шатах аюулыг зогсоодог. Сү.Батболд яг л гал хамгаалагч шиг Монголын сонгууль болгоноор гаднын хэвлэлээр балбуулдаг үйлийн үртэй хүн болжээ.
Сонгууль дөхөхөөр их говийн номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг Сү рүү дайрах дайралт ихэсдэг, дуусаад намждаг. Цаадах нь ч тоодоггүй, чимээгүй өнгөрөөдөг. Гарсан бүх мэдээлэл нь нотлогддоггүй. Ийм дүр зураг олон хавар давтагдаж байна. Үндсэндээ тэр сонгууль болгоны өмнө хилийн цаана ч, дотор ч хэвлэлээр нүдүүлж “сонгуулийн гал хамгаалагч”-ийн үүрэг гүйцэтгэдэг болов. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, хувийн бизнестэй, гэсэн хэдий ч төрөөс зарласан тендерт гүйж ороод байдаггүй, зээл тусламж “туугаад” байхгүй, ерөнхийдөө дотоод улс төр, бизнесээс хол, нэр цэвэр явдаг Сү.Батболдоос ухаад юм гардаггүй болохоор өрсөлдөгчид нь асар их мөнгө хаяж, гадны хуульчид, хэвлэлд захиалгатай гомдол гаргаж, мэдээлэл тарааж, тэрийгээ дотоод улс төрд оруулан жонхууруулах тактик сүүлийн хэдэн сонгууль дамнан тогтсон хэв загвараас харагдаж буй юм. Анх УИХ-ын 2016 оны хавар, сонгуулийн өмнө оффшор компанийн үйлчилгээ үзүүлдэг Моссак Фонсека хуулийн компанийн алдагдсан бичиг баримтын тухай шуугиан дэгдэж, “Сү.Батболд оффшор данстай, Батумайнинг ХХК нь мөнгө угаасан” гэх сенсац өндийж байв. Дараа жил нь 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө The Guardian сонин МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөртэй Сү.Батболдын талаар 2016 онд гарсан мэдээллийг дахин хуулан тавьсан байдаг.
Хэвлэлүүд эх сурвалжийн мэдээллийг тараахдаа дэлхийн олон орны 143 улс төрч, тэдгээрийн дотор 12 орны төрийн тэргүүнд хамаарах баримтууд дунд Сү.Батболд гэх нөхөр бий хэмээн шуурч байв.
2020, 2021 оны сонгуулиар мөн л энд тэндгүй байр савтай гэж “гөвж” өгсөн. Гэвч өнөөдөр аль ч улс оронд түүнтэй холбоотой гэх баримтууд нотлогдоогүй. Сөрөг хүчин нь АНУ-ын лобби компанид мөнгө төлөөд хэвлэлээр нүдүүлж байсан нь илэрч онигоо болсон. Тэдгээр мэдээллүүд эсрэгээрээ зохион байгуулалттай байсныг нийтээрээ ойлгодог болжээ. 2024 онд Монгол Улс парламентын сонгуультай. Сонгуулийн “булуу халж” амжаагүй байхад Сү-г Нью-Йоркт байртай гэх 2021 оны шүүх дээр унасан гомдлыг хаа байсан АНУ-д дахин гаргаж, гаднын хэвлэлээр сүр болгон цацлаа.
Нээлттэй мэдээлэл бүхий АНУ-ын хуулийн байгууллагад “матаас” өргөдөл өгч, шүүхийн явцыг нь дэлхий даяар зарлан хэн нэгнийг, монголоо муухай харагдуулах башир арга хол явахгүй биз. Гэхдээ араас нь ямархуу хуурамч мэдээ даган гарч ирэхийг таашгүй.
Сү.Батболдыг харлуулсан ийм мэдээнд өрсөлдөгчид нь олон мянган ам.доллар төлж буй нь ойлгомжтой. Азийн нэг буурай орны улс төр, улстөрчийн мэдээлэл үнэндээ хилийн цаана хэнд ч сонин биш. Тийм байх тусмаа өндөр үнэ нэхэгдэх биз. Эндээс захиалгат мэдээний эзэн мэдээллийн төлбөрт төлдөг мөнгөө хаанаас гаргадаг вэ гэсэн сонирхолтой асуулт ч гарч ирнэ. Сайн улстөрч бол өө сэвгүй сувинер биш. Бас галтай үг хэлдэг, сонгогчийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг популист ч биш. Сайн улс төрч нийгэмд бусдын тэнэглэлийг зогсоох үүрэг гүйцэтгэдэг. Яг үүн шиг Сү.Батболд сонгууль бүрийн өмнө гал хамгаалагч хийдэг ч, хил давуулан шидсэн өгөөшний араас зарга үүсгэж, тэнэглэлийг дэврээдэггүй, буурь зааж, нэг ёсондоо бяртай суудаг нь өрсөлдөгчдийг нь айлгадаг бололтой.
Б.Эрдэнэцэцэг
Сэтгэгдэл40
За Эрдэгэцэг эээ ичээрэй МАН эгэ нохрийнхоо асуудлыг шицдэхгуй бол сонгуульд унасан нь дээр шуу Нийгэм шударга есыг шаардаж байна Оффшоруудыг янзлаа Оюунэрдэнэ ээ
ТТ-г Оросуудад өгүүлэлгүй Монголд авч үлдсэн гэж орос эхнэртэй зураач өширхөж Буриад нохдуудаараа түүнийг ноолдог.Хан уулын прокурор нь эрхгүй байж Монголыг төлөөлөөд Америкд гомдол гаргасан.Гэхдээ Америк Азийн дайсан Орос Буриадуудыг Монголчуудаас сайн мэднэ.Женког ч цаг нь ирэхээр Хонгконг Сингагийн оффшоруудтай нь арчина.
Сү буруугүй, буудсанч унахгүй ! Болвсролтой бодлоготой,хөлтэй хөрөнгөтэй, буурьтай суурьтай, ухаалаг улс төрч шүү !!!
Фүүк,Данк нар Сү овогтод ташуурдуулж гонжигодуулдаг гэдэг.Тэгэхээр Данк чадахгүй ээ..
Буруутай буруугүйг нь АНУ-ын элчинд хандаад тогтоочихно. Хэн нэгэн нь удахгүй АНУ-ын элчинд хандаж Сү овогт хулгайч мөн үү биш үү гэдгийг нь тогтоочихно. МАН олон жил хулгай дээрэм хийсэн энэ хулгайчаа жагсаалтад оруулах есгүй шүү..
захиалгат нийтлэл
Сү батболдыг ашиглаж байна
Харваас зөв энергитэй хүн
Юун гал хамгаалагч!!! Шоронд бж бх ёстой бус уу??? Ард түмнээрээ арай л даажигнаад байгаа бус уу
МАН нэгэнт л дархалсан бол юу ч хийж болно.Хүн ч алж болно.
гэмгүй бол өөрөө няцаалт өгөөчдээ. дуугүй байдаг нь гэмээ зөвшөөрч буй хулх байнадаа. Эрдэнэтийн зэсийг зуучилж зарсан болж хиймэл компаниараа мөнгө идсэн л гэж ойлгогдож байнадаа. АНУ-ын прокурор ийм худалч хулхи гэж үү? АНУ-ын Монгол дахь ЭСЯ-нд хандаж энэ албан ёсных уу гэж асуух сэтгүүлч байна уу таминь. Үнэн бол ийм дээрэмчин төрд шургална гэдэг үнэхээр аюул. Үгүй бол цагаан тагтаа гэе
МАН-ын Эрдэнэтийн 33 жилийн зэсийн хулгайн мөнгөн дүн 60 орчим тэрбум доллараар яригдана гэж учир мэдэх улсууд шивнээд байгаа шүү..
zahialgat mungunii niitlel bna. su. Batbold erdenetiin zesiig solongosuutai niilj zardag vnen ch dee. bvgd meddeg shuu. deer boroo gouldiin 20 tonn alt geed buzar bulai bvgdtei su. Batbold oroltsoj bailaa daa. Jinhene ;luibarchin daa..
ichmeer yum be; olon ulsiin news unshdaggyi setgyylch yu? hulgaich gej bna shd naad Su -g chin
ЭНЭ ХУЛГАЙЧ ЯАЖ ДАРХЛАГДСАН ЮМ ГЭЭЧ ХУЛГАЙН МӨНГНӨӨСӨӨ ХУУЛЬ ХЯНАЛТИЙНХАНЫ БОЛООД ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ТӨР ЗАСГИЙН ТОМЧУУДЫН ХООЛОЙНД НЬ ТУЛТАЛ ЧИХСЭН БАЙГАА ЧИХСЭЭР Ч БГА ИНГЭЖ Л ДАРХЛАГДСАН ЮМ ШҮҮ ДЭЭ СҮ ГАНЦААРАА Ч БИШ ЛДЭЭ АНАНДБАЗАР ЧОЙЖИЛСҮРЭН ГЭЭД ОЛГИАРХУУД ХӨВРӨНӨ ТЭР БАТТУЛГА Ч ЯЛГААГҮЙ БАС 1 Л ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧ ШД ОДОО ТӨР ЭРГЭЖ БАЙЖ Л ЭНЭ ТӨРД ШУРГАЛСАН БУЗРУУД ОЧИХ ЁСТОЙ ГАЗРАА ОЧИНО
Ene hulgaichiig toirogt ner devshuul bid saikhan zailuulaad ugii
Ene hulgaichiig toirogt ner devshuul bid saikhan zailuulaad ugii
OK
su batbold bol jinkhene luivarchin novsh
Зааа шааааагай Бадмаа, АНУ прокурор монголын сонгуулийг далимдуулаад Сү туучийг гүтгээ юу, Ер нь бол бүх цаг үед л хэрэг нь илэрдаг нөхөр. МАН энэ хүнээ алийн болгон өмөөрч өөрийнхөө нэрийг сэвтүүлж явах вэ??????
Энэ сүүмийсэн нөхөр ханж цаддаггүй ард иргэдийг боддоггүй луйварчин нөхөр дөө
Zahialgat niitlel
хөршид 10000$ байдгийм гэсэн. өмнө нь цензургүйн хэнийг нэлээд хэдэн жилийн өмнө 40саяар нийтлэл бичсэн гэж яригдаад.
Монголын ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлж байгаа өлөн шуналтай хүн дээ, ханаж цадна гэж үгүй юм шиг ээ! Шуналын бузар үхэж далд ороосой!
Сү улсын Ерөнхийлөгч юм уу Ерөнхий сайдаар хариугүй сонгогдох гээд л. Өрсөлдөгч нь баахан мөнгө төлж гадаадуудыг авилгадаад л та итгэж байна уу. Асуудал үүсгээд байгаа авилга авсан байж болох тал нь нэртэй устайгаа ил тод байгаа юм биш үү.
Хуцсан нохой бүрийн өөдөөс чулуу шиддэг нь Сү биш ажээ.
Үүнийг чинь жинхэнэ дотор манж хятад санаа гэдэг юм..
Үхсэн ацны гал хамгаалагч … авилгач , муу санаат эх орноо тоносон хулгайч шт.. америкчууд судлаад тогтоочихсон байруудыг хураана гэж байхад… юун буурь суурьт хүн бэ ?
Үхсэн ацны гал хамгаалагч … авилгач , муу санаат эх орноо тоносон хулгайч шт.. америкчууд судлаад тогтоочихсон байруудыг хураана гэж байхад… юун буурь суурьт хүн бэ ?
төрийн нэрээр хувийхаа л ажлаа амжуулах. юуч хийдэггүй хүн. чимээгүй бэртэгчин.
Асар зальтай нөхөр дө…
Сү-г түүнийг мангас болгосон Женкотой, Монголчуудыг Халх царайлж биднийг турхирдаг Буриадтай харьцуулж бол болохгүй.
бороо улсад их татвар төлөөд улсыг баяжуулчихсан бай даа
одоо тэгээд сувенир бэлэг дурсгалын зүйл шиг их хуралд юуч хийхгүй орж суух гээд л. ямар хэрэгтэй юм. хувийхаа ажлаа хийгээч
Чи мөн их долигоновоо. Төрийн алба ээлжтэй байлгүй.
za iim yum bichihed nileed yum avdag baih! Mongolchuud siireg tolgoitoi humuus yu bolood baigaag oilgoj medehteigee zaa! sv batbold shivshigtei hulgaich luivarchin Mongoliig tsolmon tonogch hulgaich shuu dee!
Оюутолгойн 51%эзэмших боломжийг хаасан 2021он УИХ 103р тогтоолыг гаргуулахын тулд Гани..Ган..Адя..Энх..Ням..Арв..Ари..Бат..21 гишүүнд РИО нөлөөлсөн байж болзошгүйАвилгын шинжтэй баримтуудыг-ЗГ т зөвлөж ажилласан Гадаадын зөвлөхүүдЗГ т хүлээлгэн өгсөныг таг чигНуун дарагдуулсаар
Том хэрэг тарьсан хүн том зовлонд амьдардаг. Тэр бол шуналын гай юм.
Б.Эрдэнэцэцэг Сү.Батболдын монголчуудаас дээрэмдсэн баялаг, мөнгө, хөрөнгийг жам ёсны үзэгдэл гэж тэнэгтсэн эргүү дагз юм.
Долооно долооно гэхэд хөхөж долоожээ.. хар гичий