sonin.mn

Өнөөдөр (2026.10.07 өдөр) УИХ-ын ХЗБХ-ны “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол буюу "Эпштейний хэргийн" сонсгол болж байна. Сонсголын үдээс өмнөх хуралдаан дээр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.


Тэрээр: "Би хэрвээ Ц.Элбэгдоржийн оронд энэ олон хүүхдүүдийг өргөж аваад, өдийг хүртэл сайн сайхан амьдруулаад байж байсан бол өнөөдөр энд нөхөртэйгээ байдаг юм уу, холбогдох бүх хүмүүстэйгээ, "Болор сан"-тайгаа, хорин хэдэн хүүхэдтэйгээ орж ирээд, уучлаарай та нар. Хардаа, би ийм сайхан хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлээд, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргээд явж байна. Өнөөдөр энэ хүүхдүүд нийгмийн сайн бүтээгдэхүүн болоод, эрүүл мэнд, боловсролоор хангагдаад амьдарч байна. Та нар намайг хүүхдүүдээ шарж идсэн гэлээ гээд сууж байх байсан.



Ц.Элбэгдорж бардам хүн биз дээ. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очдог бардам хүн биш үү? Одоо хаана байна? Зунжингаа Монголын бүх наадмуудаар хэсээд явж байсан. Яагаад энд байхгүй байгаа юм?



Энэ сонсголд "Болор сан"-гаас яагаад хүмүүс дуудаж ирүүлээгүй юм? Татан буугдсан байсан ч хамаагүй, Х.Болдбаатар нь байна уу, бүх хүмүүс нь энд байх ёстой. Монголд балиар заваан юм яваад сурчихаж. Татан буугдсан, дампуурсан байхаараа хэрэг хариуцагч хэн ч байхгүй болчихдог. Энэ хүүхдүүд амьд юм уу? Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгчийн үрчлэлд амьдарч байсан хүүхдүүд улс орон даяар тарчихдаг юм. Энэ бол зохион байгуулалттайгаар хэрэг хааж, нуугдуулах гэсэн зүйл." гэсэн юм.


Х.Отгон