Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Америкийн Нэгдсэн Улсын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, тус мужийн Шүүхийн захиргааны дарга Дэйв Байерс нарын төлөөлөгчдийг өнөөдөр (2024.03.29) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, хүндэт зочдыг манай улсад тавтай морилохыг уриад, шүүхийн ил тод үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийн байгууллагын цахимжилтын хүрээнд тэргүүлэх туршлагаасаа хуваалцаж буйд талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр үргэлжлүүлэн, төрийн аливаа үйл ажиллагаа, иргэдэд чиглэсэн үйлчилгээг нээлттэй, хялбаршуулсан хэлбэрээр хүргэхийн тулд Монгол Улс цахим шилжилтийг бүх шатанд нэвтрүүлэхээр зорьж байгааг онцлоод хууль тогтоох дээд байгууллагын зүгээс холбогдох эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарах олон асуудал байгааг дурдсан юм.
Хүний эрхийн суурь зарчмуудад тулгуурлан кибер аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарах ёстойгоос гадна цахим системийн үйл явц нь нээлттэй, хялбаршуулсан, мөн найдвартай байх учиртайг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэмдэглэн хэлэв. Уулзалтын үеэр АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел хэлэхдээ, бид Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх болон Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цахимжилтийн үйл явц хийгээд тулгарч буй бэрхшээлүүд, дэвшүүлж байгаа санал, шийдлүүдийг хэлэлцсэн хэмээн онцоллоо. Тэрбээр, шүүхийн үйл ажиллагааны ил тод, хараат бус, хүртээмжтэй байдлыг сайжруулж, шүүх эрх мэдлийн байгууллагуудын уялдааг дэмжих замаар шүүх засаглал, ардчилсан институтыг бэхжүүлэх нь цахим шилжилтийн гол зорилго мөн гэдгийг тодотгосон юм.
Түүнчлэн, манай хоёр орон ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд Монгол Улсын хувьд цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжиж, харилцан туршлага солилцон, богино хугацаанд үр дүнтэй өөрчлөлтүүдийг нэвтрүүлсэнд таатай байгаагаа дурдахын сацуу цахимжуулах процесс нь цаг хугацаа хийгээд төсөв хөрөнгө зайлшгүй шаарддаг гэдэгт санал нэгдлээ. Уулзалтын дундуур архивын материал, нотлох баримт, мэдээллийн нэгдсэн сангуудын цахимжилт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлсэн талаар мэдээлэл солилцов. Ташрамд дурдахад, АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, тус мужийн Шүүхийн захиргааны дарга Дэйв Байерс нар Монголын хуульчдын холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран, хоёр дахь удаагаа хэрэгжүүлж буй “US Speaker” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйлчилгээний хүртээмж, цахимжуулалтын талаар зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгүүдэд оролцож байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл4
МАН одоо энэ хулгайчаа нэр дэвшүүлэх үү Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг уул уурхайн хөрөнгө оруулалтын мөнгөөр хувьдаа Нью-Йорк хотноо байшин худалдан авсан талаар АНУ-ын хэвлэлүүд шуугиж байна. Энэ тухай “Ройтерс” агентлаг хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэе. Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг уул уурхайгаас хулгайлсан мөнгөөрөө Нью-Йорк хотод хоёр байр худалдан авсан болохыг АНУ-ын албаныхан мэдэгдлээ. Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үеэрээ эл мэдээллийг олж илрүүлсэн болохоо АНУ-ын прокурорууд өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ. Бруклин дэх улсын прокурорууд хэлэхдээ, Ерөнхий сайд асан Сүхбаатар Батболд болон түүний гэр бүлийнхэн 2012, 2015 онд Манхэттэн хотын төвд байрлах хоёр орон сууцыг нийт 14 сая доллараар худалдаж авсан гэж мэдэгджээ.
Сая АНУ н элчин саад буанган гэгч этгээд, Танай сонгуулийг бид хийлцэе гэж балайрсныг бид уншсан. Одоо байтлаа бүүр тусгаар тогтносон улсын сонгуульд хэн хэнийг сонгохыг АНУ бидний орноос шийдэх юм байна. Бүүр ичих нүүр,эрээ цээргүй гараа дүрэх гэж байна. Чухам үүнийг ардчилал гэж нэрлэдэг."Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэж Д.Трамп үнэхээр зөв хэлсэн.Манайд Ан гэдэг дүр эсгэсэн хуурамч ардчилсан жорлонгийн өтнүүд, байгаа гээд тас мэлзээд яваа юм.Байхгүй нь үнэн гээд хүлээн зөвшөөрвөл өөрсдөө хэн ч биш болчих гээд байгаа юм л даа. Тэгвэл АНУ н төлөөлөгчдийн танхимын тэргүүн асан нэнси пелоси гэгч шулам,Ардчилал бол манай улсын бренд нэр юм гэж хэлсэн юм. Ардчиллын төлөө гээд яваа алнууд бол АНУ төлөө л яваа урвагчид юм. Монгол улсад Монгол улсын эрх ашиг эн тэргүүнд байх учиртай. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болтугай.
Америкийн элчинг бузар амаа хамхихгүй байвал буудчихвал таарна.
tsogtbaatar bol hyatadiin taviul