ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 29 /VOA/. Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод явуулах гэж буй ХАМАС бүлэглэлийн эсрэг хуурай замын цэргийн ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээр цэргийн стратегийн мэргэжилтнүүдээ Вашингтон руу илгээхийг Израилын тал зөвшөөрчээ.
Израил, ХАМАС-ын дайны галыг нэн даруй зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолд хориг тавихаас АНУ татгалзсаныг эсэргүүцэн Израилын тал цэргийн мэргэжилтнүүдээ илгээх шийдвэрээ даваа гарагт цуцлаад байсан юм.
Зургаан сар шахам үргэлжилж буй дайны явцад Израилын үнэнч холбоотон байсаар ирсэн АНУ өмнө нь ижил төстэй тогтоолд хориг тавьсаар ирсэн боловч энэ долоо хоногт НҮБ-д болсон санал хураалтын үеэр түдгэлзсэн санал өгчээ. Энэ нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн дургүйцлийг төрүүлсэн бөгөөд хоёр улсын хооронд Газын зурваст явуулж буй дайны асуудлаарх санал зөрөлдөөн нэмэгдэж байгааг харууллаа.
Хэдийгээр Израилын цэргийн стратегичдын айлчлал цуцлагдсан боловч тус улсын Батлан хамгаалахын сайд Йоав Галант АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нартай хэлэлцээ хийхээр Вашингтонд хүрэлцэн иржээ.
Рафахт цэргийн ажиллагаа явуулах нь Газын зурвасыг ХАМАС хянаж буй явдлыг бүрэн зогсооход зайлшгүй шаардлагатай гэж Нетаньяху мэдэгдсэн юм. Харин АНУ-ын эрх баригчид Рафах руу дайрахын эсрэг байгаа гэдгээ Израилын талд мэдэгджээ. Дайны хөлөөс дайжсан Палестины нэг сая гаруй энгийн иргэд тус хотод толгой хоргодож байгаа юм. Израилын албаны хүмүүстэй дахин хэлэлцээ хийх нь "сайн хэрэг", уулзалтын товыг хэлэлцэж байна гэж Цагаан ордон мэдэгдлээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
эзнийхээ урдаас их хуцвал юуч үгүй хоцрохоо мэдэхгүй их дарвалзах юмаа энэ еврейчүүд,анусгүй бол израйл хэн юм бэ???
Amerik Izrael Orosyn evreichuud bugd neg.
Харин тиймээ. АНУ нь израйлийн армид жил бүр гурван тэрбум доллар өгч ивээн тэтгэж арабуудын өмнөөс турхирдаг .
UMHII PALESTINCHUUD BUH YUMAA IZRIALAAS AVDAG .UURSDUU YU CH HIIHGUI HUUHED HIIGEED ALLAHDAA MURGUUD YAJ BOMB TESLEH BE GJ L BODDOG HOGIIN SHAARUUD . BUH TOG TSAHILGAAN UNDNII USAA HOOL GURILAA BAS IZRIALIIN BARILGA DEER AJILLAJ HEDEN MUNGU OLDOG .SUULIIN 50 JIL UN BOLON IZRIAL ED NARIIG TEJEELEE YAMARCH HEREGGUI HUMUUS
Израйль Америк хоёр сүжрээд байгаа нь еврей англи хоёр сүжирч байна гэсэн үг