2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Монгол ялна” гэдэг уриа дэвшүүлэв. Уг нь энэ уриаг М.Энхсайхан нэр дэвшигч М.Энхболдод өмнө нь хэлээд өгчихсөн, түүгээр нь сурталчилгаагаа хийгээд явж байсан нь санамсаргүй хирнээ сонин давхцал. Нэр дэвших эрхээ авмагцаа М.Энхболдыг дэмжигчид “Хоржийлоо” гэж хашгирч байсан нь Түвдээр “Монгол ялна” гэсэн үг л дээ! Үүн дээр л алдсан юм. Цогт хунтайжийн цагаан байшинг галдахаар ирсэн Түвдүүд “Хоржийлоо” гэж хашгираад дайрдаг байхгүй юу...
За энэ ч яахав. Хоёр нэр дэвшигч ижил уриатай болчих нь тэр. Гэсэн ч энэ нь М.Энхболдод биш Х.Баттулгад илүү зохиж байсан учраас түүний уриа болоод явчихсан хэрэг. Сүүлдээ энэ уриа зөвхөн сонгуулийн уриа биш Х.Баттулгыг дэмжигч нийгмийн бүлгийн нэршил болж хувирлаа.
Дураараа, засгийн алдааг хайр найргүй шүүмжлэгчид, дарга нарыг авилгадаад дураараа дургидаг гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэгчид, төрийн эрх мэдлийг чангатгахыг уриалагчдыг тэгж нэрлэх болсон агаад эрх баригчдыг дагадаг, өөрийгөө боловсролтой, хөгжлийн төлөө тархиа гашилгадаг гэж боддог бэртэгчдийн зүгээс “боловсролгүй”, “бүдүүлэг” хүмүүсийн нийтлэгийг нэрлэдэг хоч болгон хувиргав. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буусны дараа “МОНГОЛ ЯЛНА”-чууд буюу МОЯА-чуудыг “хар масс” гэгч хочийг орлох бүлэг болгов. “Мояа”-чууд жинхэнээсээ байдаг, бодтойгоор оршин тогтнодог бөгөөд тэднийг зөвхөн Х.Баттулгыг тойрсон хэсэг бүлэг хүмүүс мэтээр төсөөлж байвал том эндүүрэл. Энэ бол Монголын нийгмийн бүх давхаргыг хамарсан, нийгмийн салаа мөчир бүхэнд шигсэн том бүлэг. Зохион байгуулалтад ордоггүй, орох ч үгүй биз. Зохион байгуулалтад ороогүй нийгмийн энэ бүлэг “Монгол ялна!” уриандаа зохицох нэг дүрийг хайж байдаг, түүнийгээ олсон гэж бодвол гайхалтай хурдан нэгдэж чаддаг сонирхолтой хүмүүс. Мояачууд Монголын өнцөг булан бүхэнд, нам бүхэнд, ерөөс газар сайгүй бий. Х.Баттулга 2017 онд үүнийг л олж хараад тэдний оюун санааны нэгдлийг зохион байгуулж, тэр суурин дээр ялалт байгуулсан билээ.
2017 оны сонгуулийн дараа нэгэн ажиглагч “Баттулгын багт ажиллаж байсан тэдгээр хүмүүс маргааш амьдрал үргэлжлэхгүй юм шиг бүхнээ дэнчин тавьчихсан яг галзуурсан юм шиг ажиллаж байгааг нь харахад нэг талаар бахтай мэт боловч нөгөө талаар аймшигтай байв...” гэж дүгнэж байлаа. Бас М.Энхболдын талд зөвлөж байсан нэг эрхэм “... Энд өөр хүч үйлчилсэн, түүнээс энэ сонгууль бүх талаараа биднийх байсан.
Бүх эрх мэдэл, мөнгө, зохион байгуулалт, хэвлэл мэдээлэл, орон нутгийн болон халамжийн засаглал... бүгд наашаа байсан шүү дээ. Тэгэхээр энд газрын хүч биш тэнгэрийн хүч үйлчилсэн...” гэж хэлсэн билээ. Өрсөлдөгч нь мөнгөө ч амжиж тараахааргүй тийм их санхүүгийн нөөцтэй байсан. Үнэхээр тэнгэрийн хүч үйлчилсэн, харин тэр “тэнгэрийн хүч” нь Мояачууд байсан. Бид мундаг гээд байгаа ч юм биш, ерөөсөө бидний тэрхүү итгэл үнэмшлийн эрчмийг нэгтгэн хуйларсан нэг тийм хүч бий болж томорч байгаа нь мэдрэгдэж байсан. Түүний үүсэл гарлыг олон судлаач тайлбарлаж мэдэхгүй, чадахгүй... Харин бид мэднэ. Энэ хүмүүс нэг л өдөр бий болоогүй бөгөөд 10 гаруй жилийн хугацаанд иргэний хөдөлгөөнүүдийн сунжирсан тэмцлийн жилүүдэд, хожим С.Баяр нар иргэний хөдөлгөөнүүдийн жагсаалыг цус урсган дарахад өсөрхлөө даран ядан үлдсэн тэр жагсагчдаас эхлэлтэй юм. 2008 оны 7 сарын 1-ний хөдөлгөөнийг цус урсган дарсан С.Баяр улстөрийн тавцанд ганцаардахгүйн тулд АН-тай эвсэхээс өөр гарцгүйг гярхай харсан бөгөөд үүний дараа МАН-ыг ч, АН-ыг ч эсэргүүцдэг, нэгдмэл удирдлагагүй, хорсож занасан нийгмийн бүлэг үүссэн билээ. Бүр 2016 оноос л МАН-ын электорат суурь 20 хувиас давж байгаагүй, АН-ынх түүнээс 5 орчим хувь доогуур байдаг. Харин энэ “Мояа” бүлэг бол сонгогчдын 30 шахам хувь! Хэрэв нэгтгэвэл шүү дээ! Тэд яагаад сарнидаг вэ гэвэл олон жижиг нам, хөдөлгөөнүүдэд хуваагдаж санал нь тардаг. Яагаад гэвэл тэд эрх баригчдын эсрэг саналаа өгөхөө мэдэхээс нэгдэх тухай ойлголт байхгүй, бие даасан урт дурынхан. Харин нэгтгэгч хүн, хүчин гарч ирвэл нягтраад дэмжихэд “тэнгэрийн хүч” болчихож байгаа юм. Залуу ч гэсэн зальтай Амарбаясгалан үүнийг мэддэг учраас сонгуульд үргэлж МАН-ыг дангаар нь оруулаад АН-ын араас 30 гаруй эвсэл, нам, бие даагчдыг мөнгөөр угжаад чиргүүл болгоод зүүчихдэг байсан. Тэгээд нийт саналын 30 гаруй хувийг авсан хэр нь суудлын үнэмлэхүй 60-аас дээшхийг намдаа авчихдаг. Харин АН ийм чиргүүл чирээд МАН-тай уралдана гэж байхгүй. Чиргүүлээсээ салахын тулд тэднийг ялагдалдаа буруутгаад зүгээр л дайсагналцдаг болчихсон.
Үүнийг амархан шалгачихаж болно. АН эхлээд дангаараа жагсаал хийгээд үз, хэр хүч цуглах нь вэ? Дараа нь Баттулгыг гаргаад жагсаал зарлаад үз, хэр цуглах бол... Тэд аль нам засаглаж байгаагаас үл хамаарч сөрөг хүчний масс хүч болж явсан. Бүхий л жагсаалын гол оролцогчид тэд байсан, бүхий л эсэргүүцлийн дуу хоолойг уухайлан дэмжиж байсан.
Чухамдаа Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нар “Шударга-5” гэгдэж МАН-ын эрхийн төлөө, улмаар засгийн эрхийн төлөө тэмцэлдэж байхад гудамжин дахь гол хүч нь болж байсан. Мояачууд бүхнийг дэмжиж, бүхнийг эсэргүүцэж байсан. Чухамдаа энэ бүлэг бол онолын боловсролгүй үндэсний үзэлтнүүд! Тэд зүгээр л эх орондоо хайртай хүмүүс, зарж үрэхийг, ухаж зөөхийг, хуурч мэхлэхийг үзэн яддаг нийтлэг ментал бүхий нийгмийн томоохон “масс”. Тэд эрх баригчдын хувьд хар хүч байж магадгүй, харин тэднээс айдаггүй, цэрвэдэггүй улстөрчдийн хувьд “цагаан хүч”! Ийм болохоор товчхондоо бид МОЯА нэрийг зүүснээрээ хэзээ ч ичиж нэрэлхэж байсангүй, харин ч бахархалтайгаар “Тиймээ, би МОЯА” гэж хэлдэг. Уул уурхайн ашиггүй гэрээг эсэргүүцдэг, хууль бусаар хөлжигсдийн эсрэг хайр найргүй үзэлцдэг, хүн дэмжихдээ гар хумхиу хэл татуу, зусарч зуйрган биш, яаж ч мэдэх “тогтворгүй” араншинтай, богино хугацааны эрх ашгаар өөрийн хүнээ болгоход “найдваргүй” хүмүүс. Хэрэв тэднийг ашиглаж эрх мэдэлд хүрээд тэдэнд эс таалагдвал эргэлзээгүй хормын дотор эсрэг хүчин болж хувирдаг бүлэг. Тэдний дунд өндөр боловсролтой сэхээтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, зүгээр л сайхан сэтгэлтэй, романтик эх орончид, улайрсан үндсэрхэх үзэлтнүүд, уламжлалыг хэт шүтэгчид, Монгол төвч үзэлтэн, боловсролгүй гудамжны балабанууд ч бий. Тэднийг эх орны төлөөх үзэл санаа, монгол үндэстний эрх ашиг нэгтгэдэг, тэд бие биесээ зөнгөөрөө мэдэрдэг. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргийг тэд л гүйцэтгэж байсан. Засаг захиргааны нэгжийн бүх түвшинд шүү!
Мояа бол зүгээр нэг хоч, алиа марзан хэллэг төдий биш, зөв зүг зөв өнцгийг нь олбол хэзээ ч чамбайран нэгдэж хүч болж чадах үндэсний үзэлтнүүдийг нэгтгэсэн нийгмийн маш том бүлэглэл юм. Хэрэв Ленин Монголд байсан бол яг энэ нийгмийн бүлгийг өөрийн болгож авах байсан.
АН дахь Х.Баттулгын хүч таран байршсан тэдгээр мояачуудад байгаа юм. АН-ын хуучуул, хуучин эрх баригчид АН дахь гишүүний хуваагдлаар Х.Баттулгыг цөөн дэмжигчтэй гэж хардаг. Гэхдээ МоАХ фракцтай сөргөлдөхийн тулд тэд нэгдэхгүй бол тус тусдаа хүч хүрэлцдэггүй. Зарим нь Х.Баттулга “боловсон хүчний нөөцгүй” гэж зарладаг, тийм л дээ, гэхдээ наад хүн чинь “боловсон бус хүчний” хангалттай нөөцтэй хүн юм шүү! Тиймээс АН-ын намчдад энүүхэндээ шивнэн зөвлөхөд, энэ мояачуудын саналыг намдаа татаж чадвал ялна, түүндээ Баттулгыг ашиглах хэрэгтэй учраас хэлэлцэх шаардлагатай л болоод байгаа юм даа! Мояачуудыг сонгуульд дэмжигч хүчин болгох маш том боломж байна. АН-д ялах боломж бүрэн байгаа... нөөц нь энэ Мояачууд! Түүнээс намаа ялна гэж итгэхгүй байгаа, энэ удаа нэр дэвшээд танигдая гэж бодсон бөөн дурын уран сайханч, эсвэл өөрөө ялахын тулд тохироогоо МАН-тай хийнэ гээд хулхины хуйвалдаан бодож суугаа нэр дэвшихийг горилогч бол сонгуулийн ялалт, бүр цаашлаад улстөрийн ирээдүй ч байхгүй дээ. Жижиг тойрогт танигддаг болохоос том тойрогт танигддаггүй юм. Харин нигмийн бэлээхэн бүлгийг татаж чадсан нь танигдана, тэр байтугай ялна!
Цаана чинь МАН-ынхан шоолоод байна лээ шүү, АН-ынхан МАН-тай эсвэл еөктэй тохиролцож байгаад л гишүүн болно гэж яагаад бодоод байна аа гэж... Ялалтандаа итгэхгүй, хамтарсан засаг байгуулна, тэр тэр яамыг авна гээд бүүр ялагдлаа хүлээн зөвшөөрчихсөн хүмүүс АН-ын байшингаар дүүрэн байна. Ийм сэтгэлзүйтэй тулаанд орохоор яаж ялах юм?! Харин Мояачууд бэртэгчин хуйвалдагчидтай бус ялагчидтай хамтрах эрмэлзэлтэй байна.
Тэгж яривал АН-ын цор ганц маш том алдаа бол Мояачуудаа тоодоггүй, зугатдаг, Ардчилсан хувьсгалын анхны зорилго нь өөрөө “Монгол ялах” буюу МОЯА байсныг мартсанд л байгаа юм даа! Одоо мөнгөөр МАН-тай өрсөлдөхгүй, “боловсон хүчний” нэр дэвшигчээр бүр ч өрсөлдөхгүй, боловсон бус хүчний дайчилгаагаар л ялна! Ялъя гэвэл шүү дээ! 126 гишүүнтэй болно гээд хүссэн хүн бүхэн тийшээ орох боломж байхгүй, яагаад гэвэл тоглоомын дүрэм тэгтлээ өөрчлөгдөөгүй. МАН өөрөө ялах хувилбараар шатраа өрчихсөн! Ийм нөхцөлд “дүрмээр тоглодоггүй” арми л хэрэгтэй! Н.Номтойбаярын эвслээс айж шээсээ гоожуулах шаардлагагүй, 20 гаруй ашигт малтмалын лиценз эзэмшдэг, түүнээсээ өдөрт 10 тэрбумыг олдог энэ гэр бүл түүгээрээ дэнчин тавьж намынхаа эсрэг улстөр хийнэ гэж бодож байна уу? Үгүй ээ, мянган хувь ҮГҮЙ! Энэ баялгаа тавьж туугаад хоосон улстөр хийдэг тэнэг бол Нямтайширын гэр бүл лав биш! Номтойбаярт романтизм байхгүй, эрх ашиг бол бий. Энэ бол цэвэр улстөрийн тохиролцоо. Түүний үзэгдэж байгаа дүр бол гэнэн тэнэг бид нарт зориулсан хөөрхөн жүжиг. Тэр жагсаалт толгойлно, Номтой л гарна, тэгээд л болоо! 126 болсон юм чинь одоо л гарна гэсэн үй олон нам, эвслүүд тус тусдаа орцгооно, үр дүн гарахгүй. Бүгд саналаа сайхан хуваана, үр дүнд нь дахиад л МАН арай олон, АН арай цөөн, тэгээд бусад нь хэн ч биш эрээвэр хураавар. Олон нам өндөр босгыг давахгүй тул хоёр том нам пропорцоор дэмжигчдийнх нь саналыг өөрсөддөө хувааж аваад суудлынхаа тоог нэмэх заль л байгаа. Товчхондоо юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг. Харин мояачуудын гол хүч, ид бах нь нөхцөл байдал ямар байх нь хамаагүй, ямар ч нөхцлөөс эхэлсэн алалцаад дуусна, эцсээ хүртэл явна гэсэн хатуу чиг шугамандаа л байгаа юм. Тэд АН-ын төлөө явах магадлал бага ч гэсэн МАН-ын эсрэг явах хүсэл, хүч нь хангалттай. Ухаантай удирдагч бол зөвхөн тэднийг л дагуулах ёстой.
Хэрэв АН улстөрийн тулхтай, увайгүй шийдмэг хүчин байсан бол боломжтой бүх нөхцлийг ялалтынхаа төлөө шимэлдэг болтол нь ашиглах байсан. Гэтэл чухам “Женкотой ялснаас ялагдсан нь дээр” гэдэг бол зүгээр л ялагдлаа хүлээн зөвшөөрлөө гэсэн үг! Нам доторх өсөрхлөө давж гарах зориг, тэчээргүй юм бол нийтийн дайсантайгаа яаж тулалдах вэ?!
Одоо тэгээд Женко нь бичүүллээ, Женкогийн мояа шулам гээд хараагаад унав. Зүгээр л сэтгүүлчийн араншин дотроос хатгаад тэвчээр алдраад үнэтэй зөвлөгөөгөө үнэгүй өгчихлөө...
Гантөмөрийн Уянга
Сэтгэгдэл73
Жёнкогийн мояа шар шулам бичээд эхэллээ !
яагаад Уянга "шар шулам" болдгийн,хүзүүгүй тарвага,алкаш баярыг жинхэнэ төрийг удирдаж дураараа дургиж байхад, өөрийн улс төрийн карьераа золиослон байж,баярын 7 хаус,элбэгдоржийн хонгил,мөнгөний мафи манангийн эсрэг зоригтой дуугарч байсан монголын цорын ганц улс төрч юмдаг,хэрвээ чи ингэж дүгнэж байгаа бол ёстой манангийн тураал (тролл) гэж ойлголоо
НИЙГЭМД УЖГИРСАН ШУДАРГА БУС ҮЙЛДЛҮҮДИЙГ ХАРААД ТЭВЧИЖ ЧАДДАГГҮЙ, ХЭН НЭГЭН ЭРХТЭН ДАРХТАНЫ ӨМНӨ ГӨЛӨГ ЦАРАЙЛЖ, ДАЛДГАНДАГГҮЙ, БИЕЭ ДААСАН БОДОЛТОЙ, ЖИРИЙН ЦАГТ БИЕ БИЕЭ МЭДЭХГҮЙ Ч БАЙХ МӨРТЛӨӨ ЭХ ОРНЫ ЭРХ АШИГ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ШААРДЛАГАТАЙ ҮЕД ДУУДСАН МЭТЭЭР НЭГЭН ЗЭРЭГ ЦУГЛАН ТЭМЦЭЖ ЧАДДАГ ТИЙМ НЭГЭН ДАЛД ХҮЧИН БДАГ. УЯНГА ТҮҮНИЙГ Л ХЭЛЭЭД БНА. ТЭР ХҮЧНИЙ ГОЛ МАНЛАЙЛАГЧ НЬ БАТТУЛГА Ч МӨН БОЛОЙ!
Үнэн ш дээ! Улс төрд Шантаажыг оруулж ирж хөрөнгөжсөн ХОГийн хөхөгч АВ+ГАЙ. Жонхуу баттулгыг сайн ч ХӨХсөн дөө!!!
УЯАНГЫН САНАА НЬ АЛДАХ ЮМГҮЙ НҮЦГЭН ПРОЛЕТАРУУДЫГ ДАГУУЛАХ ТУХАЙ ЛЕНИНЭЭР ЖИШЭЭ АВАН ХЭЛЖЭЭ ! ХАР МАССЫГ БАЙЛДАН ДАГУУЛАХ НЬ ..,
Монголын төлөө сэтгэлтэй бол “шулам” байсан ч яадаг юм! Чи өөрөө юу хийж гийгүүлсэн гөлөг вэ?! Тахар ч гэх шиг? Шоронгийн хуяг байх тавилантай гар уу?! Шүүр унаад ниссэн ч дэмжинэ!
Ямар муухай нэр огдог Яатуу вэ ? Моео байхдаа яахав дээ
Энийг Г.Уянга зохиогоогүй. Энэ чинь гадуур яригдаад бараг тогтчихсон нэр томъёо. Чи ч улс төрөөс их хоцорсон баагий байна... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ganaa гуай яагаад байна. Шар шавиа түлхчихээд ард нь Сү туучийгаас мөнгө авчихаа юу
Данжаад нарын бидэнд өгсөн нэр нь муухай мунхаг, зэрлэг бүдүүлэг гэсэн утгатай.
Баттулга ерөнхийлөгч болоод Монголчууд ялаагүй. Одоо бас юун мояа вэ? Угаас ерөнхийлөгч гэдэг эрх мэдэлгүй билэгдлийн салбадай юм. Женко зүгээр ийм салбадай болох гэж байж Монгол ялна гэж том уриа хэлж тэнэгтэн ард түмнийг худал хошгоруулсандаа! Одоо мөрөөрөө улс төрөөс зайлж үр ачаа хараад гэртээ суувал зохино.
ер нь хүрэлсүх ерөнхийлөгч хугацаагаа дуусгаад ерөнхийлөгчийг ард түмний их хурлаас сонгож их хурлаас шаардлагатай бол огцруулах хамгийн монголчуудын зөв зам юм байна ман ойлгож байгаа
Яг үнэн түүх ийм л байсан. Ийм ч байх болно. Мояачууд 30% байдаг тэднийг Женко л татаж чадна. Тэд аль ч намд орохгүй
Мояачууд АН-д хэрэггүй, АН-д ардчиллын үзэл санаанд бүрэн итгэсэн хүмүүс л хэрэг тэй. Мояачууд л АН-г хагалан бутаргаж бгаа шүү дээ ! Энэ шар шулам Баттулгад л үйлчил ж ийм юм сараачиж бна, одоо Баатарсүх нь бичнэ дээ. Ичдэггүй хоёр дамшиг шүү !
Уяанга бол шар шулам бол бүрч биш. Монголчууд муулж л байгаа бол тэр ЗӨВ чадалтай ухаантай хүн байдаг.
Г.У янхан Баттулгын бууны нохой сая цалин гаа авчдээ, улиад эхэллээ. Г. У янган.....Г.У янхан....
Г.У янхан Баттулгын бууны нохой сая цалин гаа авчдээ, улиад эхэллээ. Г. У янган.....Г.У янхан....
Мояа буюу улнынхныг МАН мөнгөөр зодоод худалдаад авчихна.Бас хар машинд мөнгөөр зодоод нөлөөлчихнө.
Мояа л гэнэ. Тэгээд Баттулгыг дагаад хэзээ юуг ялчихсан юм бэ??? Харин ч эх орныхоо хөгжлийн боломжийг хулгайлж, Оросуудад тусалсан гэвэл үнэнд нийцнэ.
Уянга чинь ёстой жинхэнэ МОЯА хүүхэн дээ ! Мэдэх ч юмгүй, чадах ч юмгүй, ганцхан хэл ам, хэрүүл шуугианы их мастер юмаа, Хоржийлоо гэдэг нь Монгол зонгол ялна малнатай огтхон ч холбоогүй,монголоор бол хурай хурай гэсэн шиг л утгатай үгшүү дээ, юм мэдэхгүй амьтан тэнэг зоригтой байдаг, мань хүн ч тэр л юмаа. Женког унахаар өөр нэг мөнгөтэй луйварчны л өвөр түрийрүү гүйнэ дээ, улс төрд ч янхан, амьд рал дээр ч янхан амьтан.
Мояа-чууд ялах болтугай.
Шар шулам хар хятад Уянга жинхэнэ магтан матна гэгч болгожээ. Жэнког жинхэнэ төвд гэдгийг нотолж хамт өвөр түрийндээ байхдаа ярилцаж байсан нууцаа ил гаргаж Жэнког Төвд цусны шүү гэдгийг тодотгож өгчээ. Хоржийлоо төвдөөр Монгол ялна гэсэн үг гэж буржээ. Тэгвал Цогт хунтайж монгол биш галдан шатаагч Төвдүүд нь Монгол ялнаа гээд төвдөөр орилоод дайрч шатаасныг харж байсан шулам юм гээч. Уучилаарай Уянга өөрөө л өөрийгөө шар шулам гэж нэр өгч анхааруулсан байсан шүү. Бүдүлэг үг хэрэглэсэнд уучилаарай.
ээмэгтэй дүлзэн дээ
Oros avgaitai zuraach demjdeg Buriaduudtaigaa duu ihtei ch yu ch baihgui.
Энэ Уянга нь 100 айлын хятадуудын охин штэ
За бураад байгаарай! Гантөмөр гэдэг хойд эцэг нь хятад цусны хүн байсан гэдэг. Уянга бол монгол хүн шүү! Ер нь тэгээл энэ зэргийн сэтгэл байхад эрлийз байсан ч яадаг юм!!!
Эрлийз бүсгүй дээ
За,одоо улс төрд Уянга хэрэггүй дээ, танай гэр бүл төрөөс хүртдэгээ хүртсэн. Заль мэх, башир арга одоо явуургүй
ТИЙМ , Уянгаас өөр ийм хатан ухаан \ Мандухай лугаа \ шаглах бүсгүй битгий хэл бүстэй хүн одоохондоо Монголд байхгүй . Зовлон үзсэн - тэмцэж сурсан , үзэл бодолдоо үнэнч , тэгээд шантрашгүй хүнд " монгол ялна " буюу мояа ухаан аяндаа төрнө - энэ бол эх орон , газар шороондоо хайртайчуудын , тэх тусмаа мөнхөд тэр газар шороондоо шингэгчидын УХААН ...
Ишш
Уянга гэж хүн нөхөрлөж явсан нэгнээ бичлэг хийж доош нь буулгаж дарж авсан, араас нь хутгалдаг хүн, гэтэл Эрдэнэчимэг нь ямар ч байсан нүүрсний хувьцаанаас Монголчуудад хааяа ч гэсэн 5 төгрөг өгдөг болгосон, хэн нь хэн бэ гэдэг эндээс л харагдана
солиотой юмуу сохор дүлий юмуу, Эрдэнчимэгийн бичлэгийг хотын дарга бсан Су, Батболд бичиж тараасан ш дээ, аль эрт ил бсон, Уянга хамаа ч байхгүй
тэр бичлэгийг чинь хийж тараасан хүн чинь хотын дарга байсан гоомоо Су.Батболд. Хотын даргаасаа буухгүй гэж солиороход нь гоомоо партид ягаан палажтай дэндэгнэж байсан зургийг нь өөрт нь явуулснаар үг дуугүй зайлан алга болсон, ккк
АН яаж ч үзээд Арван суудал авбал их юм .Эба тэргүүтэй хужаануудаасаа салаагүй цагт шүү.Хэрэв МАН дангаараа ялвал МаЯо чууд босч түүх давтагдана.
ма гэндү чойпэл бөх лам сахиус залаад дэндүү их утгаад барьж явсан шанага тогоогоо унагаж хагалчихаад байх юмаа. дараалал нь буруу юу, санаа нь буруу юу, шунал нь их үү.
ялнаа citius altius fortius гэнээ. гэхдээ аймар хурдан ял наа болчихоод. сумк бас их төстэй их адилхан
2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Баттулга гарсан нь МАХН-аас хиншүү Ганбаатар нэр дэвшиж санал хуваасан гол нөлөө үзүүлсэн шүү Уянгаа
дараагийн шатнаас долоон оны долоон сарын долоонд сонгогдсон
Энэ Уянга чинь одоо АН-ыг өрөвдөж, зөвлөгөө өгөх хүн энэ мөн үү? Боловсролгүй мояа байж МУЕ-ийн зөвлөх гээд нэг хэсэг төрийн ордонд суусан байхаа!! Нөгөө Хулан зөвлөх, бас Женкотойгоо төрийн шоронд дурсамжаа бичээд суух хувь тавилантай бус уу?! Хоржийлоо3
нэгэнт хийдд суучихсан юм чинь их хурдалж болохгүй бас хурдаа хасаж болохгүй болчихсон. 🕳
бахархалгүй түүхийн дурсгалын дэвтэр ббр
Манай Г.Уянга "Мояа" гээд өгүүлэл (sonin.mn) бичсэн чинь түүнийг харааж зүхсэн баахан тэнэг лаларууд гараад иржээ. Г.Уянгыг 1 төгрөгний хулгай дээрэм хийж, авилга авсныг нотлох хүн Монголд ганц ч байхгүй, мөн түүний УИХ-ын гишүүн байхдаа хэлсэн бүх үг, санал нь бүгдээрээ зөв байсныг би болон олон хүн нотолж чадна. Энэ бузар ажлыг гардан зохион байгуулж буй далд удирдагчдыг одоо болон дараах 4 жилд багтаан улс төрийн хувьд бүрэн устгана гэдгээ би амлаж байна... Судлаач Х.Д.Ганхуяг.
1 төгрөгийг 7 төгрөг болгосон уу гэж үү
хурдаа бүр нэмээд харайлгадаг
Orosyn Jenko hujaa Uyanga hoyor Mongol yalna geh ni sonin.
Манай улсын хөгжлийн чөдөр тушаа, саад болсон олон намын тогтолцоог бид устгах ёстой. Тэгэхдээ хуулиндаа бол олон намын тогтолцоог зөвшөөрөх хэрэгтэй. Яг санал өгөхдөө бол бид дүр эсгэсэн хуурамч ардчиллын өмхий жорлон АН г нурааж, булж дарах ёстой.Дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
жорламын мөр level -ийг хурдан давах. цааш явах
Гайхмаар зөв.даанч мэдрэх чадвар АН-д байхгүй дээ
Гайхмаар зөв.даанч мэдрэх чадвар АН-д байхгүй дээ
Уянга сайхан сэтгэлтэй юм.Нөгөө мулгуу АН-хан ойлгохгүй дээ.
Энэ луухааны шээс юү гээд байна аа.
МоЯА нар тусдаа нам байгуулаад рейтингээ үз л дээ...
яагаад нам байгуулдаггүйг уншаад ойлгоогүй бол зомбийрсон тархиндаа гомд за
Би бол цэвэр МОЯА байна.Газараа зарахгүй гадныханд холгуулахгүй бага ч болтугай жил болгон ашиг хүртсэн Мояа баймаар байна
Тэд Баттулгыг урдаа гаргаад явхад бэлэн ч Баярцогт Гантөмөр нартай хамт бол зүгээр л оролцохгүй хойш сууна. Дараагийн удирдагч гарч ирхийг хүлээнэ.
hezee ch tatagdah hych baihgyi ee!!ta nart hyyrtagdah ardyyd baihgyi ee!!!gamingyyd aa!!!ta nar Mongol ylsad yu hiisnee ehleed haryyldag daraagaar ni ard tymen tooj gargadag hyylitai.ta nariig bol ene ydaa yaj ch gonginood gargahgyi l bolob yy daa!!!!!!!!!!!!!!!!!
УЯАНГЫН САНАА НЬ АЛДАХ ЮМГҮЙ НҮЦГЭН ПРОЛЕТАРУУДЫГ ДАГУУЛАХ ТУХАЙ ЛЕНИНЭЭР ЖИШЭЭ АВАН ХЭЛЖЭЭ ! ХАР МАССЫГ БАЙЛДАН ДАГУУЛАХ НЬ ..,
ter monya gedegt tuhain ued S.Bayr , Hurelsuh , Oyuka nar bugd niilj M.Enhboldiin esreg ajilsan bizdee ? odoo yu yrih ym !
Yayngaa mash zuv shyy Battulga AH iig tergyyleh yum bol Mogol yalna Utangaa chi uls turuus holdoh boloogyi l yumsan daa
БАТТУЛГА БАЙСАНШДЭЭ, ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ. ЭНЭ МАН, АН 2-Т ДЭЭР НЬ XУУЧИН БАЙСАН УЛСАД НЭГЧ САНАЛ ӨГӨXГҮЙ БАЙЖ Л МОНГОЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ
БАТТУЛГА БАЙСАНШДЭЭ, ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ. ЭНЭ МАН, АН 2-Т ДЭЭР НЬ XУУЧИН БАЙСАН УЛСАД НЭГЧ САНАЛ ӨГӨXГҮЙ БАЙЖ Л МОНГОЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ
ман нам ан намаас ардчиллын талаар ялгагдах юмгүй үзэл бодолтой
БАТТУЛГА БАЙСАНШДЭЭ, ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ. ЭНЭ МАН, АН 2-Т ДЭЭР НЬ XУУЧИН БАЙСАН УЛСАД НЭГЧ САНАЛ ӨГӨXГҮЙ БАЙЖ Л МОНГОЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ
БАТТУЛГА БАЙСАНШДЭЭ, ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ. ЭНЭ МАН, АН 2-Т ДЭЭР НЬ XУУЧИН БАЙСАН УЛСАД НЭГЧ САНАЛ ӨГӨXГҮЙ БАЙЖ Л МОНГОЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ
Сайханбилэг Элбэгдорж Баярцогт гээд лидерүүд чинь эх орноо худалдсан Дубайн гэрээг хууль бусаар нууцаар хийгээд гадаадад зугтаж гарчхаад байхад одоо хэн АН д саналаа өгөх юм? Та нар эхлээд энэ эх орноосоо урвачихаад байгаа хүмүүсийнхээ учрыг олоод дараа нь сонгууль гэж яриачээ!!
Да да, монголд данжаад нар том. Сайханбилэг, Элбэгдорж хоёр бол данжаад нарын боол байхгүй юу.
Хар машин байгаа цагт хэзээ ч ардчилсан хүчин болон бусад нь ялахгүй МАН ялна. Улныхан улаараа л үлдэнэ гүйцээ. Мал шиг ард иргэд байгаа цагт МАН байнаа . Өөрсдийгөө толинд хардаа...халтар байгаа биз
МОЯА чууд Эрдэнийн хүү , Баярцогт нарыг хэзээ ч дэмжихгүй шүү дээ . Тэгэхээр АН бас л ялагдах болж дээ
Энэ ч энэ шар хүүхний бодол санаа биш лдээ. Ард нь зааж суугаа өвгөн яагаад ингээд бгаа нь нэг учиртай биз. Сү туучийтайгаа гэрээ хийчихээгүй гэж найдий
мо яа- чуул гэж байх шигээ
Mongol ulsiig ustgah gevel an erliizuud urbagchidiig songo
Жэнко бааттулга СДА биш бол хэн ч байсан дэмжинээ!!!
Хүн ялагдаж болно харин хаана алдсан тэр алдаагаа давтаж болохгүй шүү. Амжилт