Сүүлийн 30 жилийн монголын улс төрчдийн онол суртахууны үндэс нь төрийг жигших үзэл байсан гэхэд хилсдэхгүй. Төр өмчтэй байж болохгүй, төр бизнес хийж болохгүй, төр бол дарангуйлагч гэх үзэл санааг хүчтэй сурталчилж бүх нийтийн оюун санаанд шингээж амжив. Төрийн өмчийн тухай асуудлыг одоо их шүүмжилдэг болж.
Тэгвэл: Төр муу менежер гэдэг уриан дор өмчийг эзэнтэй болгоно гэж их, бага хувьчлал явуулсан. 1990 онд 110 мянган ажилчинтай 1000 шахам үйлдвэр ажиллаж тухайн үед жилд бэлтгэж байсан 5-6 сая арьс ширийг 100% бүрэн боловсруулж, жилд 3,5 сая хос гутал, 600 мянган ширхэг савхин хувцас, 200 мянган нэхий дээл, эдлэл үйлдвэрлэж, хаягдлыг 100 хувь дахин боловсруулж байлаа. Одоо хаачив. Өмч эзэнтэй болов уу? 255 нэгдэл, 52 САА, тэжээлийн 20 аж ахуй, эмчилгээ-тэжээлийн 250 цэг, нэгдэл дундын амралтын газар 50, цагаан идээний 51 үйлдвэр, сүү-тосны 400 завод, эхчүүдийг амраах, амаржуулах 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа саравч 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан 25-ыг хувьчилсан байна. Бас хайчив.
Сүүлийн үеийн асуудлууд л гэхэд:
Нийслэлийн зорчигч тээврийн асуудлыг хувийн хэвшлийн автобус компаниуд яаж баллаж, хөрөнгө оруулалтыг яаж гажуудуулж байсан нь саяхнаас ил тод болж байна. Барилгын хувийн компаниуд улс төрчид, төрийн албан хаагчдыг хахуульдаж яаж дураараа аашилж нийслэлийг сургууль цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолгүй, чанарын баталгаагүй бетонон ширэнгэ болгосныг нийтээрээ шагшин ярьж л байгаа биздээ. Түгжрэлийн үндэс нь энэ шүү дээ. Хувьд очсон шатахуун импортлогчид үгсэн хувалдаж улс төрийн тоглоомд оролцож болдгийг бид бас хальт харсан. Дотоодын нефть импортлогчид хөнгөлөлттэй зээл авч хугацаагаа сунгуулах зэргээр туйлдаг хэрнээ Засгийн газарт улс төрийн зорилгоор шахалт үзүүлж, зохиомол хомсдол үүсгэсэн тухай саяхан бид ярьцгааж л байсан. Газрын хэвлийн баялгаа лиценз нэрээр хувьчилснаас юу болж байгааг бүгд л сонсож мэдэж суугаа.
Одоо гурил үйлдвэрлэгчдийн асуудал яригдаж эхэллээ. 1 тн улаанбуудайг 900 сая төгрөгөөр авсан гурил үйлдвэрлэгчид 3000 төгрөгөөр борлуулж байна. Гурил үйлдвэрлэгчид тариалах, үйлдвэрлэх бүх шатандаа монголын төрөөс хөнгөлөлт тусламж авсан хэрнээ төрийг ард түмэнтэй нь дарамталж байна. Эмийн компаниудын хуурамч эмийн асуудал ч босч ирэх юм шиг байна.
Тэгтэл бүх намын мөрийн хөтөлбөрт төрд юу ч үлдээхгүй хувьчлах асуудал яригдаж байна. Эрх баригч намын дарга, өнөөгийн Ерөнхий сайд, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийхгүй гэж дуугарах боллоо. Энэ бол төр ард түмэндээ үйлчилгээ үзүүлж байгаа хэлбэр болохоос бизнес биш шүү. Төрийн мэдлийн үйлдвэр аж ахуйн газрын ажилтнууд бол төрийн үйлчилгээний албан хаагчид. Төрийн өмчинд байсан аж үйлдвэрлэлийн зорилго бол мөнгө ашиг олох явдал огт биш байсан юм. Харин өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах, хүмүүсийг ажил орлоготой, улс орон өөрийн бие даасан үйлдвэрлэлтэй, гаднаас хараат биш байлгах нь л гол зорилго, гол ашиг нь байсан юм. 100 сая төгрөгийн зардал гаргаад 100 сая төгрөгийн орлоготой байвал төрийн өмчийн үйлдвэрлэл яах ч үгүй ажилчид нь цалингаа аваад л, хэрэглэгчид нь бүтээгдэхүүнээ хэрэглээд л хэвийн ажилласаар байна. Харин үйлдвэр хувийн өмчинд байвал мөнгөн ашиг эзэнд нь унахгүй учраас үйл ажиллагаагий нь зогсооно. Ийм шалтгаанаар хувьчлагдсан үйлдвэрүүд дампуурч олон мянган хүн ажилгүй болж ядуурлын ангалруу унасан.
Дэлхийн олон оронд стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэл, үйлчилгээ нь төрийн мэдэлд байдаг юм билээ шүү. Хувийн хэвшилд очсон үйлдвэр аж ахуйн дотоод хэрэгт төр оролцох боломжгүй. Тиймээс тэд хүчрэгдэхгүй дураар авирлаж байна. Харин төрийн мэдлийн албан хаагчидаа бол захирах бүрэн боломжтой.
Төрийг мөнх байлгах тухай онол огт байхгүй. ШУКО-ын гол суурь нь төр мөхөх тухай онол юм шүү дээ. Түүнийг нь энэ хичээлийн МУИС-д заадаг байсан С.Зориг л мэддэг байсан. Үйлдвэрлэл хөгжиж, баялаг нэмэгдэж, нийгэм дэх шударга бус байдал арилж иргэдийн ухамсар дээшлэхийн хэрээр төрийн үүрэг алгуур аажмаар буурч бүх нийтийн өөрөө удирдах ёсонд шилжинэ гэсэн онол байдаг юм. Шударга бус байдал ноёрхсон өнөөгийн нөхцөлд төр харин ч хүчтэй байх ёстой. Төрийг мөхөхийг хүлээлгүй устгах гэж зүтгээд байгаа нь өөр зорилготой. Төрийг өмчгүй, хүчгүй болгох нь хэнд хэрэгтэй вэ гээд бодоод үзээрэй.
Д.Энэбиш
Сэтгэгдэл62
Tor omchido blood Yu hiih ve harin sh huviin hewchiliig demjih herehtei Tor oroltsoh shaardalg baihgui zugeer orchiniig burdvvlj ogoh herehtei malaa
Төр өмчтэй байх хэрэгтэй гэдэг чинь төрийнхөнд л хэрэгтэй тэхгүй бол юүгаа идэж уухын
Төр төрийн хэмээх эзэнгүй омчтэй байж, түүнээс идэх уух, ашиглах жавшихын тулд төрийн албанд хүмүүс зүтгэдэг байж хэрхэвч болохгүй. Хари хууль чанга, бодлого зөв, засаглал шударга байвал зохино. Дахин тодруулахад төрийн нэртэй эзэнгүй өмчийг нэн яаралтай хувьчилж эзэнтэй болгох хэрэгтэй. Төрийнхөн шударгаар сайн ажилладаг, өндөр бөгөөд баталгаатай цалин хангамжтай байх нь хангалттай...
одоо наад үлгэр чинь нээх газар авахраа байсан шүү. Элбэгдорж уран гоё донгодсоор байгаад, гол нь АН-ынхан өөрсдөө төрийн өмчийг юу ч үлдээхгүй бүгдийг нь сорчлоод шаачихсан болохоор одоо наад хувийн өмч гэдэг ойлголт чинь ард түмэнд бүүр дургүй хүрмээр сонсогддог болсон байгаа шөөөөө. Либералиуд өөрсдөө үзэл санааныхаа эсрэг ханцуй шамлаад л шаацгаасан даа. Гол нь юу ч үлдээгээгүй. Хамгийн сүүлд төрөөс буухдаа АН-ныхан ганц саалийн үнээ Эрдэнэтийг, Багануур, Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд бүгдийг нь шаачихсан байсан. Азаар буцааж авчирсан. Хэн авчирлаа. ОЮУН-ЭРДЭНЭ
төрийн өмч бол ард түмний өмч Ард түмэн төрийн өмчөө хамгаалдаг ардын хянан шалах гэгч түмэн нүд чих мэдээлэгчдийг устгаснаас ард түмэн аргаа бараад байна АХШ хороо улс төрийн товчооны гишүүдийг хүртэл халуулж байсан шүү дээ ардын хянан шалгах хороо гэдэг т бүх гурван сая хүн оролцдог ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ
Төрийн өмчийн мэдэлд 650 гаруй үйлдвэр компани байдаг.Түүний 5- 6 нь л ашигтай ажилладаг Бусад үлдсэн ААН үүд цүнх баригчидын орогнодог , ах дүүсээ авч төсөв хэтрүүлж татаасаар амьдардаг газар болсон доо. Төр өмчтэй байснаас ард түмэн өмчтэй төр нь татвараа ном ёсоор авдаг байвал зохино . Эсвэл төр хувийн хэвшил хамтарах муухан вариант байхыг үгүйсгэх гүй . Өмчгүй байсан нь дээр дээ.Төр аваад юу болдогийг ВЕНЕСУЕЛ , ЗИМБАБИ улсууд дэлхийд харууллаа. ВЕНЕСУЕЛ ДЭЛХИЙД ЭХНИЙ 5 Д БИЧИГДЭЖ БАЙСАН ОРОН БҮХ ҮЙЛДВЭР КОМПАНИА УЛСАД АВСНААР СҮҮЛЭЭСЭЭ 5 д ОРЖ инфляц 1САЯд ХҮРЧ ТЭРЭГ МӨНГӨӨР ГАНЦ ТАЛХ АВЧ БАЙХ ЮМ.ЗИМБАБЕЙ Ч ЯЛГААГҮЙ ГАДНЫ ТАРИАЛАНЧДЫГ ХӨӨЖ ГАРГААД ТАРИА ТАРЬЖ ҮЗЭЭГҮЙ АРДУУДДАА ӨГӨӨД СҮЙРСЭН УЛС.СҮҮЛД ТА НАР ОРООД ИРЭЭЧ ГЭЖ ГУЙГААД НЭГЭНТ ӨНГӨРСӨН ХОРВОО БОЛСОН БАЙЛАА .
ТӨР ХҮЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ. ХАРИН ӨМЧГҮЙ БАЙХ ЁСТОЙ.
ха ха
ӨМЧГҮЙ ТӨР ӨМЧТӨЙ ХҮНИЙ КАРМААНД БАЙДАГ ӨМЧГҮЙ ТӨР ЗЭВСЭГТЭЙ ОЛИГАРХТАЙ ТЭМЦЭХ ХҮЧГҮЙ Өмягүй төр ард тмэнгүй төр
ТӨР ХҮЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ. ХАРИН ӨМЧГҮЙ БАЙХ ЁСТОЙ.
Төр хүчтэй болвол Орос улсын замаар л орно до.Ард түмэн хүчтэй байх нь илүү!
Би Монголын төр өмчтэй байхыг дэмждэг хүн. Үүнийг ковид бидэнд маш сайн сануулсан. Ковидын үед ганцхан Эрдэнэт л Монгол улсын цахилгааны төлбөрийг төлж байв шүү. Хаана бна нөгөө 30 жил байгуулсан хувийн хэвшил. Толгой ч байхгүй, дуу чбайхгүй л байсан нь үнэн билээ. Манай орон хүн амын 70% нь хүүхэд, залуучууд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй оронд төр өмчгүй байвал жинхэнэ өлсгөлөн болох биз ээ. Одоо цаад нүүдлийн малаа нэг харчих. ямарч сэхэлгүй байгаа биз дээ.
Эрдэнэтийн зэс молибдены 30 жилийн асар том хулгайн дээрмийн хэрэг сөхөгдвөл МАН АН хоеулаа сүйрэх болно.
АН-ынхны 92-96 онд төрийн өмчийг луйвардах ажиллагаа нь "ТӨР ӨМЧТЭЙ БАЙХ ЁСГҮЙ, ХУВИЙН ХЭВШИЛ МАНДТУГАЙ" гэдэг уриагаар ард түмний тархийг угаагаад өөрсдөө бүх том үйлдвэрүүдийг шаасан. Мах, талх,, гурил, гутал, нефть гээд авч болох бүхнийг авцгаасан хаана байна, тэр үр дүн чинь. Цирк хаана байна. Ард кино театр хаана байна. Нефть хадгалах ганц савгүй л байна шүү дээ, төр нь өнөөдөр. Бүгд монополиудын гарт очсон Талх өнөөдөр дураараа л үнээ нэмж байна. Ер нь өнөөдөр дэлхий нийтээрээ либериал бодлого хумигдаж байгаагийн цаад шалтгаан нь социал демократ үзэлд шахагдаж буйтай л холбоотой шд. өөрөөр хэлбэл дэлхийн геополитикийн дахин хуваарилалт хар амиа бодсон үзлээс буцаад эв хамтын шийдвэр гаргадаг систем рүү эргэлт буцалтгүй орчихлоо шд. Дэлхийн 3-р дайн ч цаад санаа нь хоёр туйлын л тулаан шд.
КАПИТАЛИЗМЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ ҮЗЛИЙН ТАЛААР ЛЕНИН ӨӨРИЙН МОНГОЛД ХЭВЛЭГДСЭН ГУЧИН ЗУРГААН БОТИДОО ЗӨНДӨӨ БИЧСЭН ҮҮНИЙ УЛ МӨР ОРСОД ГАРААД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА АЛЛАГА ХЯДЛАГА ТЕРРОР ХАРУУЛЖ БАЙНА ОРОС ДЭЛХИЙН ЭНЭ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН УСТГАХ ЁСТОЙ ОРОСТ АРДЧИЛАЛ ХЭРЭГГҮЙ ОРСЫН АРД ТҮМЭН ИХ ХОХИРЧ БАЙНА
Монголын төр хагас дамжуулагч чип үйлдвэрлэх зорилгод хүрэх хэрэгтэй. Манай улсын байгаа царай арчаагүй. Хувийн хэвшлийн арчаагүй хэдэн захирал гадаад зах зээлд бүтээгдэхүүн гаргаж чадахгүй хэрнээ төр улсынхаа өмчийг дээрэмдэх гэж оролдоно. Хагас дамжуулагч чип үйлдвэрлэх чадалтай хувийн компаниудаа дэмжих хэрэгтэй.
ЗӨВХӨН ТӨР МЕГА ТТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДНА МАЛ АЖ АХУЙГ МАЛ ЭМНЭЛЭГ ТЭЭЭЛ МАШИН ТРАКТОРЫН СТАНЦ ҮРЖИЛИЙН СТАНЦ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР ХУДАГ УСЫГ ОРСУУД МАЛЛАЖЖ МАХ АВЧ ОРОНД НЬ ХӨРӨЭГӨ ОРУУЛЖ БАЙВ БАС ХИЛИЙГ ОРОС ЦЭРЭГ МАЛЛАЖ БАЙВ БАС ХЭЛИЙГ МАЛЛАЖ ОРОС ХЭЛНЭЭС ЯМАР ГОЁ ОРЧУУЛЖ УТГАЗОХИОЛЫН ХЭЛ СОЁЛ ТЕАТР ЖҮЖИГ КИНО РОМАН ХӨГЖИВ ХЭЛ ЧСӨНӨЖ БАЙНА МАЛЧДЫГ ЯАЖ ОРСУУД ЭМЧИЛЖ БАЙВ
Төрийн өмч маш бага байх ёстой. МАН төрийг өмчтэй байлгаж идэж цөлмөхдөө маш алсын хараатай.
ТӨРИЙН ӨМЧГҮЙ ЯМАР УЛСЫН АРД ТҮМЭН МАШ САЙХАН АМЬДАРЧ БАЙНА МОНГОЛЫН АРД ТМНИЙ НУРУУН ДЭЭР БҮХ ЮМ ТОХООСТОЙ ОЛИГААРХ ОФФШОР ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭД НУДАРГАН БАЯЧУУЛ ПОМЕЩИКУУД ЗАЙДАЛЖ УНААД ҮРЧИЙЖ КАРВАЙСАН ХАР ЦАРАЙТАЙ НҮД НЬ УХАРАЙНДАА ХҮРТТЭЛ ШИРГЭСЭН СҮҮМИЙСЭН НҮДТЭЙ ГАЛ ЦОГ ЗАЛЬГҮЙ ХӨӨРХИЙ ГАЗАР ШАГАЙСАН ХҮМҮҮС Л ЯВЖ БАЙНА
Эрх баригч намын дарга, өнөөгийн Ерөнхий сайд, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийхгүй гэж дуугарах боллоо. Энэ бол төр ард түмэндээ үйлчилгээ үзүүлж байгаа хэлбэр болохоос бизнес биш шүү. гэж энд бичсэн байна
Эрх баригч намын дарга, өнөөгийн Ерөнхий сайд, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийхгүй гэж дуугарах боллоо. Энэ бол төр ард түмэндээ үйлчилгээ үзүүлж байгаа хэлбэр болохоос бизнес биш шүү. гэж энд бичсэн байна
Эрх баригчид төрийн өмчөөс идэж ууж бхад харин их амар
Төрийг өмчгүй эрх мэдэлгүй болгох хэт барууны үзэлтэнүүдын ноёрхох үзэл мөн.үүнийг ардчилалын 30 аад жилд явуулж үйлдвэрүүдыг дампууруулж ажидчин ангийг устагаж ядуурал бий болгож улс өмч хөрөнгийг хувьд хуюьчилж авсанаар монголын хөгжил зогссон билээ.... үүнийг засах шийдвэртэй бодолго хөтөлбөр нэн хэрэгтэй.....
Өмчгүй Төр яаж хүчтэй байхав дээ. Гэрийн эзэн, өрхийн тэргүүн чи өмчгүй бол хүчтэй байх уу? Бүх салбартаа Төр өөрийн мэдлийн эзэмшилтэй, хувийн хэвшилтэйгээ зэрэгцэн уралдуулж хөгжүүлэх ёстой. Тэгж хувийн хэвшлээ дэмжинэ.
дэлхий нийтийн, нийтлэг бизнесийн ёс зүйгүй дээрмийн үйл ажиллагааг явуулж гадны гар хөл хийнгээ дотоод улсаа цөлмөсөн нь АН гэж гарч ирсэн тухайн цаг үеийн хамгийн адын амьтад шт тэдэнд олигтой боловсрол байгаагүй, уг нь үүнд МАХН буруутай гудамжны хөсрий царайлсан элбэгдорж батүүл дорлигжав нарыг арилгаад Зориг тэргүүтэй боловсролтой хэсгийг нь үлдээгээд цааш хамтраад явах байсан юм Батмөнх гэж их өлбөгөр сул новш байжээ
Төр өмчтэй байх ёстой, тэгээд төрийн эрхэнд байгаа хүмүүс тэрнээс нь шааж байхад амар гэх гээд байгаан болуу?
Төрийн өмч нэрийн дор эрх мэдэл бүхий шуналын бузарууд идэж ууж, хулгайлж завшдаг бөгөөд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг иргэддээ хувьцаагаар эзэмшүүлж хувьцаат компани болгох ёстой.
Энэбиш гэж Монгол Маркс гарах нь үү дээ ? Х|Х - ХХ зуунд бол ч боломжийн л юмсан, одоо даанч ХХ| зуун гарчихаждээ, ламаасан !
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд хэдхэн арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын (төрийн) хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)
Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
Аж үйлдвэр хөгжихийн хэрээр аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний болон дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээг үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хувь хэмжээний өсөлт гүйцэж түрүүлнэ. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ.
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Үндсэн хуулиасаа Ардчилал гэсэн тэнэг үгийг авч хаяад Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Боловсрол, Эрчим хүч, Уул уурхайн салбарууд зөвхөн 100 хувь төрийн өмчлөлд байна, бусад салбар нь чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллана гэсэн заалт оруулаад явбал Монголын түмэн хэрүүл, авилгал тэр дороо үгүй болж Конвергенцийн онолоор (загвараар) Орос, Хятад шиг тэр дороо суга хөгжинө шүү дээ.Энэ бол тэнэг миний хэлсэн үг биш, Нобелийн шагналт эдийн засагчдын захиж хэлсэн үг юм шүү дээ.
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, соёл, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
Марксизмын үзэл санааг гуйвалтгүй баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Америк Ардчилалын үзэл санаанд гүнзгий хордсон Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
Одоогийн МАН, АН гэгч нь 1990 оноос эхлэн Монгол орныг буруу замаар хөтлөж, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, ёс суртахууны уналт, авилгал, баян хоосны ялгаа, эх орныхоо баялагийг харийханд зарах үйлдэл, янхдалт, садар самуун, гэр бүл салалт зэрэг муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж улс орны ирээдүйг нэн бүүдгэр болгосон дээрэмчдийн бүлэглэлүүд юм. Иймээс эдгээр намуудыг нэн даруй тараах хэрэгтэй. Эдгээр намын удирдагчид, гишүүдийн хэлсэн "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэсэн сүржин үгний цаана амин хувийнх нь албан тушаалын өчүүхэн эрх ашиг нуугддаг!!
Өнөө үед дэлхийн хамгийн баян 8 хүний өмч, хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүмүүсийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ээ шударга ёс уу? Энэ яавч шударга ёс биш. Ийм шударга бус ёс тогтоодог үзэл санааг Ардчилал, Чөлөөт зах зээл гэдэг. Харин энэ шударга бус ёсыг дэлхий дахинд устгах үзэл санааг Марксист үзэл гэдэг. Өнөөдөр Хятадын ухаалаг удирдагчид Марксист үзэл санааг дээдлэн Хятад улсыг шударга ёсны дагуу гайхалтай хөгжүүлэн, шударга ёсны үлгэр дуурайлал болж байна. Харин Америкийн шуналт удирдагчид цөөн хэдхэн хүнийг хэмжээлшгүй баяжуулах үзэл санаа буюу Ардчилал, Чөлөөт зах зээлийн үзэл санааг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Монгол орон 1990 онд Америкчуудын энэ ов мэхэнд орсон бөгөөд өнөө үед хэдхэн гэр бүл Монголын бүх өмч, хөрөнгө, мөнгөн хадгаламжийг эзэмшиж, 3 сая ард иргэд үгээгүй ядуучууд боллоо. Иймд Монгол орныг энэ аймшигт ядуурлаас гагцхүү Марксист үзэл санааг дээдэлсэн цоо шинэ Коммунист нам л аварч чадна. Өөр зам энэ ертөнц дээр үгүй болой
Монгол орныг гагцхүү марксист үзэл санааг дээдэлсэн коммунист нам л хөгжүүлж чадна. Хятадын ухаалаг удирдагчид коммунизмыг жинхэнэ тэгш эрх, шударга ёс, эрх чөлөө гэж үздэг бөгөөд харин Монголын усан тэнэг удирдагчид коммунизмыг хадны мангаа гэж ойлгодог.
Өнөө үед дэлхийн 8 баян хүний хувийн өмч хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүний хувийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ийм шударга бус нийгмийг Америк ардчилал зах зээл бий болгодог. Өнөө үед Монголын нийт өмч хөрөнгө, мөнгөн хадгаламжийн 95 хувийг хэдхэн гэр бүл эзэмшиж, 5 хүрэхгүй хувийг 3 сая гаруй ард иргэд эзэмшиж байна. Ийм шударга бус нийгмийг Америк ардчилал, зах зээл 30-хан жилийн дотор Монголд бий болгов. Ийм нөхцөлд шударга ёс ярих нь утгагүй. Ийм нөхцөлд гагцхүү Хятад шиг нийгмийн баялагийн шударга хуваарилалтыг буюу марксист үзэл санааг л ярих хэрэгтэй. Бусад нь чалчаа үг!!!
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) буюу Ардчилсан хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” (Ардчилал) хэлбэр нь мөн л муу байсан учир хүн төрөлхтөн хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Дем
социалист зарчмын үед л хүний зүтгэл идэвх санаачлага маш өндөр байв Ажилгүй байх хүсэлтэй хүн байдаггүй байсан хжил гүй хүн ч байхгүй тэр үед клмпютер чип хиймэл оюун ухаан байсангүй дөнгөж дөрвөн зуун наян зургаа гарч байв Даанч бүх юмыг хувьчлаад монгол хөгждөгийн даваан дээр ард түмэнд төрийн гэх өөрийн өмчгүй болоод хувь хүмүүс олонхи нь ажилгүй болсон АРД ТҮМЭН МАНЖИЙН ҮЕ РҮҮГЭЭЭ БУЦААД ОРЧИХСАН
"Мерит зарчим" (улс төрийн болон төрийн албанд намаар, намд өгсөн хандиваар, авилгал хээл хахуулиар, даргын цүнх барьж гүйснээр, танил тал, садан төрлийн холбоогоор бус, харин мэргэжлийн өндөр мэдлэг, ажлын арвин их туршлага, ёс зүйн төлөвшилийг нь харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлүүлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуудаг зарчим) алдагдахаар улс орон яаж сүйрч мөхдөгийн нэгэн яруу тод жишээ нь Монгол юм.
“Мерит зарчим” бол хүнийг ёс зүйтэй, хариуцлагатай болгодог хүн төрөлхтөний нээж олсон цорын ганц арга, технологи юм. “Мерит зарчим”-ын дагуу ажиллаагүй, “Мерит зарчим”-ын дагуу албан тушаалд томилогдоогүй, “Мерит зарчим”-ын дагуу албан тушаалд сонгогдоогүй хүнд хэзээ ч, хаана ч ёс зүй, хариуцлага бий болдоггүй, гагцхүү хууран мэхлэгч болдог. Үүний яруу тод жишээ нь Бат-Үүл болой.
Хуульч, эдийн засагч энэ бол мэргэжил ч биш, шинжлэх ухаан ч биш. Учир нь эдгээр ухагдахуунуудад ертөнцийн нэгдсэн зүй тогтол байдаггүй, зөвхөн янз бүрийн хачин, марзан урсгалууд л байдаг.
Хуульч, эдийн засагч бол мэргэжил биш. Учир нь энэ дэлхийд байгалийн шинжлэх ухаан, техникийн шинлэх ухаан гэж л байдаг болохоос хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан гэж төгс юм огт байхгүй, Хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан гэж нэрлээд байгаа тэр зүйл нь яг л уран зохиол, үлгэр шиг юм байдаг гэдгийг дэлхийн Нобелийн шагналт агуу эрдэмтэд нэгэнтээ тогтоожээ.
Түүх, шинжлэх ухаан гэж хоёр зүйл бий. Гэтэл Монгол түүхийн шижлэх ухаан гээч хольсон нэршил бий. Үүгээр тэд өөрсдийгөө доктор гэж нэрлэдэг. Шинжлэх ухаан нь үндсэн 5 салбар байдаг. Гэтэл монголд хууль, улс төр, философи, батлах хамгаалах, нийгмийн шинжлэх ухаан гэсэн ойлголтууд хэрэглэгдэж байгаа нь буруу юм.
Инженерүүд удирддаг технократ улс орон яаж эрчимтэй хөгждөгийн яруу тод жишээ нь урд хөрш Хятад улс. Харин эдийн засагч, хуульчид удирддаг улс орон яаж эрчимтэй дампуурдагийн яруу тод жишээ нь Монгол улс. Өөрсдийгөө эдийн засагч, хуульч гэж нэрлэдэг хүмүүст байгалийн болон техникийн хуулиуд үйлчилдэггүй, газар бүрийн улс төрчдийн зохиосон янз бүрийн хачин марзан урсгалууд, уран зохиол, үлгэр гэмээр юм л үйлчилдэг. Иймээс эдийн засагч, хуульч нь үнэндээ мэргэжил биш юм. Харин инженерүүдэд дэлхийн аль ч улсад, аль ч газар нэгэн адил алгебрийн болон дифференциаль тэгшитгэлүүдээр, зураг, схемээр томъёологддог байгалийн болон техникийн асар хүчтэй хуулиуд үйлчилдэг. Иймээс инженер бол хамгийн хүчтэй мэргэжил юм. Иймд инженерийг шүтдэг улс орнууд Хятад шиг хөгжсөөр ирсэн, харин эдийн засагч, хуулчидыг шүтдэг улс орнууд Монгол шиг дампуурсаар ирсэн. Энэ бол дэлхийн зуу зуун жилийн түүх.
энэ үнэн зис-тав автомашин царцаа ногоон гэсэн автомашиныг хятадт анх орос барьж өгөөд түүнээс хойш орсын английн америкийн барааг өдөр шөнөгүй залхууралгүй дууриаж хийсээр одоо чанартай болсон одоо бараг орос англи америк японтой адил шахуу чипээр түрүүлж явна маш их зүтгэлтэй сониучирхаг ажилсаг улс байна Бас идэх ам олонтой учраас мөнгө хөдөлгөж байна
Төв Азийн өндөрлөгт нэгэн зэрлэг омгийнхон амьдрах бөгөөд тэднийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчмын тухай ойлголт огт байхгүй. Хамгийн бяртай хүчтэй хүн нь Уул уурхайн сайд хийнэ. Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ...... Яам, ангентлагуудад нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа залгамжилан ажиллана.... Үндсэн хуулийг нь МАНАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд нь хүүхнүүдийн бөгс үнэлэж явна....
"Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ" гэж Алфред Нобель гэж нэг хүн хэлсэн байдаг.