sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 14-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ойролцоогоор 55 минут ярилцаж, хоёр талын харилцаа, Ираны нөхцөл байдал болон Украины хямралын талаар санал солилцсон байна.

Трамп хэлэхдээ, АНУ-Ираны хэлэлцээр тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа бөгөөд Пакистан, Катарын зуучлалаар эерэг ахиц дэвшил гарсан юм, холбогдох үр дүнг удахгүй зарлах төлөвтэй байгаа. Асуудлыг шийдвэрлэхийг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсэн Орост талархал илэрхийлж байна гэжээ. Путин тэмдэглэхдээ, АНУ-Ираны мөргөлдөөн бүхэл бүтэн бүс нутагт нөлөөлж болзошгүй байна, Орос улс бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахад үргэлжлүүлэн тууштай байх болно гэжээ.


Хоёр тал мөн Украины асуудлыг хэлэлцэв. Путин хэлэхдээ, Оросын иргэний байгууламж руу хийсэн Украины халдлага нь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд тус болохгүй юм, Европ болон Украин дайныг уртасгахаар оролдож байгааг зэмлэн буруутгаж байна гэсэн байна.


Трамп мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоох шаардлагатай байгааг онцолж, Европын түншүүд болон Украин энх тайвны нөхцөл бүрдүүлэхийг уриалах болно гэж мэдэгдэв. Хэрэв Орос-Украины мөргөлдөөн удахгүй дуусвал, АНУ-Оросын харилцаа шинэ шатанд орж магадгүй гэж тэрээр үзсэн байна.

Ушаков мөн мэдэгдэхдээ, Трампын тусгай элч болох Стив Виткофф, Жаред Кушнер нар удахгүй Москвад айлчилна гэжээ.


Г.Бямба