Украинд 762 хоног үргэлжилсэн Оросын цэргийн тусгай ажиллагаа гурав дахь жилдээ өрнөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом телевиз, оросын сөрөг хүчний төлөөлөгч М.Ходорковский, Г.Каспаров, И.Пономарев, чекист хурандаа С.Жирнов, украины эрдэмтэн Станислав Желиховский нарын ярьсан бичсэнээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Өнгөрөгч 7 хоног Орос, Украины түүхэнд хараар бичигдэх үйл явдлаар бялхан байв. Монголчуудад хамгийн ойр нь Москва дахь террорист халдлага боллоо. Алагдсан шархадсан хүний тоо эцсийн байдлаар гараагүй байна.
Укр неонацист-террористууд Москвагийн “Крокус Сити Холле”-д халдсан гэдэг эд мөрийн баримт Оросын эрх баригчдад нэн хэрэгтэй байгаа боловч эз нь таарч “Исламын Улс” гэх лалын террорист бүлэг хариуцлагыг нь өөртөө үүрч байх шиг байна. Гэхдээ бас эцсийн байдлаар тогтоогдоогүй. Гэхдээ буруутнаар Украиныг Дмитрий Медведев нэрлэчихсэн, баривчлагдсан 11 исламистууд Украин руу зугтах гэж байсан гэж Путин өөрөө хэлснийг үзвэл Украиныг ялтнаар тодруулах нь цаг хугацааны асуудал биз. Энэхүү халдлагад Украин ямар ч хамаагүй бөгөөд Украин нь террорист атакийн аргаар дайтдаг биш, байлдааны талбарт асуудлаа шийддэг хэмээн Украины ЕТГ-ын зөвлөх Михиал Подоляк тэр дор нь мэдэгджээ.
Энэхүү халдлагад ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албыг хардсан нэрлэсэн мэдэгдэл ч олон сайтуудад явж байна. Хилийн чанадад дүрвэсэн оросын сөрөг хүчний лидер М.Ходорковский, Г.Каспаров, И.Пономарев, Г.Гудков нар энэ хэргийг Оросын ФСБ-д тохов. 2000 онд Путин засгийн эрхэнд гарахдаа иймэрхүү ажиллагаа үйлдэж Чеченийн II дайныг эхлүүлэх далим олсон, одоо 5 дахь удаа сонгогдоод, бүх нийтийн дайчилгаа (300 мянган цэрэг) зарлаж, Оросын нийгмийг Барууны ба Украины эсрэг нэгтгэн босгохын тулд ийм цуст террор үйлдлээ, ийм халдлагыг Кремльд төлөвлөдөг, халдлагын дараа Путины байр суурь заавал бэхждэг хэмээн
Төрийн Думын гишүүн асан Илья Пономарев Freeдом ТВ-ийн “Утро Февраля” сувгаар ярив. Оросын ард түмэн хатуу гар хүснэ, цаазын ялыг сэргээх шалтаг болно гэв. “Москвад үйлдсэн энэ халдлагад Украин ямар ч хамаагүй. Энэ бол цэвэр Оросын цэргийн тусгай ажиллгаа. ФСБ-гийнхний Норд Ост, Рязань, Беслан, Курскийн шумбагч онгоц дээр явуулсан шиг л ажиллагаа” гэсэн мэдээлэл twitter-т явж байна.
КГБ, Оросын Гадаад тагнуулын бэлтгэл хурандаа Сергей Жирнов “24 Канал” ТВ-ээр ярьснаар бол Москва дахь террорист халдлагыг маш нарийвчлан мэргэлжийн түвшинд бэлтгэсэн, анхандаа гурван террорист гэж байснаа 5 болсон, дахиад ч нэмэгдэнэ, театрын бүх хаалгыг гаднаас нь түгжсэн, гэнэт түймэр дэгдэж театрын дээвэр шатаж нурсан гээд бүгдийг алсаас эртнээс бэлтгэжээ гээд энэ бол “дайчин теракт”, армийн байлдааны зэвсэг сум хаанаас авав гээд буруутнаар Путиныг тодруулж, Москвад ийм халдлага болно, иргэдээ Оросоос гарч яв, бөөгнөрсөн газарт бүү оч гэж Барууны орнууд иргэддээ анхааруулж байсан, бас Оросын ФСБ 2022 оны намар иймэрхүү террорист халдлагын эсрэг сургуулилалт бүр тэр театрт хийж байсан баримтыг дэлгэв. Энэхүү террорист халдлагын буруутнаар Путин хэнийг ч нэрлэж мэднэ. Баруун, Америк, НАТО, өөр хэн ч байж мэднэ. Макроны яриад байсан францын цэрэг Украинаар дамжаад Москвад очжээ гэж ч гүжирдэж мэднэ гэсэн нь бүр ч ноцтой. Ийм халдлагад зам засч өгсөн нь ФСБ өөрөө мөн хэмээн оросын сэтгүүлч Сергей Асланян “Ходорковский LIVE” сайтаар ярив. “Ходорковский LIVE” сайт Крокусын аллагын захиалагч нь ФСБ ба Путин гэж оношлов.
Москвагийн халдлагатай давхцаад ОХУ-ын хоёр ч муж Оросын эрх чөлөөт босогчид, тэдэнтэй нийлсэн чеченийн ичкерийн армийн халдлага дор байна. Арав гаруй хоногт тэд алхам алхмаар давшиж, тосгон суурингуудад өөрсдийн далбаагаа мандуулжээ. Энэ бас ОХУ-ын хувьд маш том саад бэрхшээл учруулав. Оросын зэвсэгт хүчинд нэмж 200 мянган цэрэг бүхий хэд хэдэн дивиз бригадаас бүрдэх хээрийн хоёр арми буй болгоно гэдгээ ч ОХУ-ын Батлан хамгаалын сайд Сергей Шойгу зарлав.
Ямар ч атугай Оросын хувьд СВО гэдгээ бүрэн хэмжээний дайн болгож зарлаад бүх нийтийн цэрэг татлага явуулах бодит нөхцөл нь Оросын нийгэмд төлөвшсөнийг Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков илээр мэдэгдлээ. “Орос улс дайны байдалд ирсэн. Тусгай ажиллагаа гэж эхэлсэн боловч барууны улсууд оролцсоноос дайны байдал руу шилжиж байна. Украин дахь хэрэг явдал бидэнд одоо дайн болж хувирлаа” гэсэн түүний үгс Москва дахь террорист халдлагын өмнө хэлэгдсэн ба тэгж хэлснээ нотлох мэт Пүрэвээс Баасан гаригт шилжих шөнө Украин руу 90 пуужин, 60 беспилотник-камиказе агаараар илгээж хөнөөн сүйтгэх террорист ажиллагаа өдүүлсан нь анхаарал татна. Дайны хоёр жилд өнгөрөгч 7 хоног хамгийн их хохиролтой нь гэж Зеленский нэрлээд “оросын террористууд янз бүрийн ангиллын 190 пуужин, 140 шахедаар довтолж, дээр нь залуурт 700 бөмбөг хаяжээ” гэв.
Орост бүх нийтийн дайчилгаа эхлэв хэмээн зарлах нь цаг хугацаа асуудал боллоо. Харин “Исламын Улс” нь Крокусын аллагад буруутнаар эргэлтгүй нэрлэгдвэл лалын ертөнцтэй дайтах бас нэг фронт нээх шаардлагатай. ХАМАС, Хуситтэй холбогдоод Москвад урин залаад байсны цаана “Исламын Улс” гэдэг нь Иран, ХАМАС, Хуситынх нь алсын хань хамсаатан (Барууны эсрэг) болоод байж байгааг хэрхэн тайлбарлах бол?
Одоогийн байдлаар Орос-Украины дайны хоёр жилийн түүхэнд хамгийн ноцтой томд орох агаарын пуужингийн террорист халдлагыг Орос 22-ны үүр шөнөөр үйлдэж, Украины эрчим хүчний дэд бүтцийг бөөн хүчээр сүйтгэж, “Укрэнерго”-гийн захирал Владимир Кудрицкийн тэмдэглэснээр Украины эрчим хүчний системд урд хожид үзэгдээгүй өргөн хүрээтэй хохирол учруулжээ. Харьков хот муж хамгийн ихээр хохирч, цахилгаан эрчим хүчний хангамжаасаа салжээ.
Фронтод харьцангуй тогтвортой байдал үргэлжилж, хоёр талаасаа байрлалаа алдахгүй зууралдан байлдсаар. Хохирол Оросын талд хүндхэн буусаар. Гэхдээ ар талаас хангалт зогсохгүй. Зэвсэг сумны их, хүний ихээр л Орос тэсч байна. Хоногтоо алагддаг орос цэрэг, сөнөөлгөдөг танк, хуягт, их бууны тоо буурахгуй. Крымд оросын тэнгисийн цэргийн десантын “Ямал”, “Азов” гэх хоёр том хөлөг онгоцыг харваж сөнөөснөөр Хар тэнгисийн флотод нь одоо хичнээн байлдааны хөлөг үлдээд байгаа нь тун хүнд болов, хоёр 7 хоног оросын цэргийн хөлөг онгоц тэнгист гарсангүй. Крымд Су-27 онгоц гурвыг дөнгөж өчигдөр талбайд нь сөнөөв. Украины агаарт ноёлдог авиацгүй болсон боловч Оросын нутгийн гүнээс тэнгэрээс пуужин харваж аль болох их хохирол учруулан украинчуудыг зовоож, тэвчээрийг нь барж, Киевийн “нацист дэглэм”-ийнх нь эсрэг босгох гэсэн далдын санаа одоо бүр ил цагаандаа гарсан.
Украины геополитик, геостратегийн академийн эрдэмтэн Станислав Желиховский “Армия.Inform” онлайн сэтгүүлд өгүүлэл өгчээ. Орос нь Украин руу бүрэн хэмжээний түрэмгийлэл үйлдсэн 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөр хоёрдугаар “Хүйтэн дайн” өндөрлөж, дэлхийн III дайн эхэлсэн. Тэрхүү III дайн нь орос-украины дайн дуустал үргэлжлэх ба бусад орнууд руу ч халдварлаж магадгүй. Одоо үргэлжилж буй орос-украины дайн бол хэрэг дээрээ дэлхийн III дайн мөн бөгөөд маш хүчтэй гибрид хандлагыг дагуулж байна.
Өнгөрсөн хоёр жилд юу харагдав гэвэл ганц Украин ОХУ-тай зэвсэгт мөргөлдөөнд орсон бус, харин дэлхийн бусад улс орнууд ч ОХУ-тай тийм байдалд байгаа нь харагдав. Бусад улс орнууд Украинд ийм тийм төрлийн зэвсэглэл нийлүүлж байгаа ч бас өөрсдөө Оросын гибрид ажиллагаанд хохирогч болж байна гэжээ.
Хэдийгээр энэхүү халуун дайнд бусад улсууд татагдан оролцохгүй ч Путин засгийн эрхэндээ үлдэж, тэдгээр орнуудын эсрэг “III Хүйтэн дайн”-аа эхлүүлж мэднэ. Тэгээд 5-8 жил сөргөлдөж байгаад дараа нь НАТО-той ОХУ мөргөлдөөн өдөөж мэдэх юм. Желиховскийн бичснээр бол Украин нь Оросын халдлагыг ганцаараа сөрөн зогсож, тэгнээрээ дэлхий дахин хожсон, тэр цагаас хойш хоёр жил өнгөрчэ. Эрх чөлөөт ертөнц, Барууны бүх иргэншлийг Украин халхлан зогсож чадсан. Олон арван жил дүрэм журамд захирагдсан ертөнцөд аж төрж ирсэн, тэр нь зөв хэмээн үздэг дэлхий дахиныг Украин хоёр жил амар амгалан байлгаж байна.
Дэлхийн III дайны тухай Желиховскийн үзэл бодлыг дэмжсэн мэт НАТО-гийн Цэргийн хорооны дарга адмирал Роб Бауэр “Харьцангуй энх амар, тогтвортой байдлын эрин үе дууслаа”, “Одоо Баруун нь бүхэлдээ глобал аюулыг сөрөн зогсоход бүх нийгмээ татан оролцуулж, штабын цэргийн удирдлагын стандарт төлөвлөгөөндөө баригдахгүй байх хэрэгтэй” гэв.
Михаил Подоляк мөн иймэрхүү байр суурь илэрхийлжээ. “Хэрэв Орос нь Украин дахь дайндаа ялагдахгүй бол, өөрөөр хэлбэл оросууд Европын янз бүрийн улс орнууд руу элдэв аргаар халдаж эхэлбэл эцсийн эцэст дэлхийн III дайныг тэд л өдөөж таарна” хэмээн анхааруулав. НАТО-гийн адмирал Роб Бауэр Украинд айлчлаад Киевт бункерт хорогдож байх үеийн дурсамжаа ярьж, НАТО-гийн орнууддаа хандан “Украин энэ дайнд ялах шаансгүй гэх гутранги үзлээ таягдан хая, Украин амжилт олно гэдэгт би бүрэн итгэлтэй буцаж ирлээ” гэжээ.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл40
нацист алиалагч Зеленскийгийн туйлын хүсэл бол Оросыг өдөж террор хийж байгаад Д3Д дайн дэгдээж Америк НАТО зэвсэг үйлдвэрлэгч эздийнхээ хүслийг биелүүлэх.
Хөлсний бичээч тэнэг авгай Номиндарийн өөртөө таалагдсаныг түүвэрлэн орчуулж бусдад тулгахыг оролддог ажиллагаа эхлэжээ.Украйн дахь орос иргэдээ ялгаварлан гадуурхаж гадны туршилт өсөлтөөр 8 жил буудаж бөмбөгдөж 14000 иргэнийг хядсан укрнацистуудын эсрэг ОРОСУУД гадаадахь иргэдээ ингэж хамгаалдаг юм байна гэдгийг энэ тэнэг авгай мэддэггүй байна. Анх л орос хоригт орлоо одоо дууслаа гэсэн .Дараа нь зэвсэг байхгүй хүрмээр байлдаж байна гэсэн.Тэгээд оросын ерөнхийлөгчийг хэд дахин үхүүлж хэдэн ч удаа дотоодод үймээн үүсгэх гэж оролдов.Бүгд худал байлаа. Оросууд орос иргэдээ хамгаалах эрхтэй . Зөв ойлголттой украйнчууд нь дүрвэж явчихсан .Израйль улс зэрлэгээр хандсан бол аль хэдийнээ дуусчихсан.Укрнацистууд хэдэн жил гуйлга гуйж амьдрах билээ дээ.АНУ , барууныхан украйнчууд тэдний амь нас огт сонин биш.Нэгийг нь устгаж нөгөөг нь сульдуулах л явдал.Украйны эрх ашиг том гүрнүүдэд байлаа юу. Зүгээр ашиглаад хаях 00 нийтийн цаас төдий .
2 орк,,,,цагаан махаа бүлтэртэл,,,мөн ч хүчтэй бяртай үлээж байнадаа,,,,яасан яасан яалаа яалаа гэнээ,,,та 2 орк энд,,,,сэтгүүлч охиныг харааж бөөлөхөөр,,,украины ард түмэн оросын фашистуудад буугаад өгчих үү,,,айин,,,хоёр лалраа,,,,
2 орк,,,,цагаан махаа бүлтэртэл,,,мөн ч хүчтэй бяртай үлээж байнадаа,,,,яасан яасан яалаа яалаа гэнээ,,,та 2 орк энд,,,,сэтгүүлч охиныг харааж бөөлөхөөр,,,украины ард түмэн оросын фашистуудад буугаад өгчих үү,,,айин,,,хоёр лалраа,,,,
ДЭНДҮҮ ГЭХЭД ХЭТЭРСЭН ӨРӨӨСГӨЛ, НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ЯВУУЛЛАГА УУ, ХӨРШ УЛС ХАНАТАЙ МЭДЭЭЛЖ БАЙХГҮЙ БОЛ, ДЭЛХИЙ ДАХИНД ХҮРТЭЛ ХАРАХ ӨНЦӨГ ИЙМ БИШ БАЙНАШТЭЭ
ДЭНДҮҮ ГЭХЭД ХЭТЭРСЭН ӨРӨӨСГӨЛ, НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ЯВУУЛЛАГА УУ, ХӨРШ УЛС ХАНАТАЙ МЭДЭЭЛЖ БАЙХГҮЙ БОЛ, ДЭЛХИЙ ДАХИНД ХҮРТЭЛ ХАРАХ ӨНЦӨГ ИЙМ БИШ БАЙНАШТЭЭ
ДЭНДҮҮ ГЭХЭД ХЭТЭРСЭН ӨРӨӨСГӨЛ, НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ЯВУУЛЛАГА УУ, ХӨРШ УЛС ХАНАТАЙ МЭДЭЭЛЖ БАЙХГҮЙ БОЛ, ДЭЛХИЙ ДАХИНД ХҮРТЭЛ ХАРАХ ӨНЦӨГ ИЙМ БИШ БАЙНАШТЭЭ
исламын улс энд түй ч хамаагүй,тэд шашиндаа үнэнч хүмүүс,алан хядах ажиллагаанд тэд оролцох ямар ч боломжгүй шалтгаанууд,фактыг нэрлэвэл: яг одоо рамадан сар явагдаж тэд мацаг барьж,нүглээ тэвчих үед яагаад ч террор үйлдэхгүй:наурызын баяр гэж муслимуудын баярын өдөр халдлага үйлдэхгүй:тэд улс төрийн шаардлага тавих,ямар нэг болзол тулгадаг ба,зугтаж шившиг болохгүй бүсэндээ бөмбөгөө зүүж,амиа золиослохдоо диваажинд шууд очдог гэсэн итгэл үнэмшилтэй:израйлын палистиныг бөмбөгдөж байгааг буруушааж,муслимын талд дуугарсан орост өш санах,буруутгах ямар ч шаардлага үгүй иймд тэд энд хамаагүй.ард нь анус болон англи,хохолын тагнуулын зохион байгуулалттай хүч буйг батлах хэд хэдэн шалтгаан:анус террор концертийн танхим болон олноороо цугларах газар болно гэж барууны орнуудын элчин сайдуудын иргэддээ хийсэн анхааруулга:исламын бүлэг хийсэн хэрэг,украйн ямар ч хамаагүй гэж халдлага болж орос учраа ч олоогүй байхад буруутныг хайх замыг зааж гөлөг төөрүүлэх оролдлого хийсэн гэх мэт...
СЛАВА УКРАИН ГЕРОЙМ СЛАВА
Америкийн сонгуулиар Байден дахин сонгогдчихвол дэлхийн гуравдугаар дайн болох нь бүрэн баталгаажна.
3-р сард москвад халдлага болно гэж хэлснээрээ usaванга эхэлсэн үгүйг мэдэх
СЛАВА УКРАИН ГЕРОЙМ СЛАВА
Путин Ассадад тусалж Сирид байгаа Исламийн улс бүлэглэлийн бөйрлалыг өөрийн онгоцоороо бөмбөгдөж харваж бөйсны шан нь энэ халдлага юм ! Агтны хариу жилдээ гэгчээр зууж байгаад хариуг нь барьж байна ! Давхар бас Таджикастантай харилцаа муудлаа ! Илүү ихээр муудвал Таджик Казахстантай нийлээд Оросын ар нуруунаас хутга шааж мэднэ ! Исламын улс бүлэглэлд Жо тэргүүтэй барууныхан баярласандаа болоод олон сая доллар өгч шагнах ёстой ! Үнэн хэрэгтээ бол энэ бүлэглэлийг англичууд нууцаар их дэмждэг юм !
ИГИЛ байсан бол өөрёдийгөө тэслэх дэлбэлэх ёстой. Гэтэл тажикууд мөнгөний төлөө халдлага үйлдээд амьдаараа баригдлаа шүү дээ Тэд Украйны шууд зугтсан байсан Украйн улс хил дагуу минажуулсан. Цаад хүмүүс хүлээж авна гэдэгээ мэдэгдсэн тул тажикууд Украйн луу зугтжээ. Тэхээр Украйн терроризмыг дайны нэг хэрэгсэл болгож байгаа юм биш үү Оросын тусгай албад мөрдлөгө хурдан шуурхай байна. Хүн хүчний нөөцтэй байна шүү дээ.
лалын улс бүлэглэл шүү. исламыхан өөрсдөө ч мухар лалрууддаа дургүй байдгийм. ядаргаатай шүү дээ. эрдоган ч бас улс дотроо яаж мөрдөж мөшгилөө. манайд хүртэл ажиллагаа явсан.
Сая болсон алан хядагч нар Украйнн руу зутсан биш бил үү. Одоо шууд ТҮЙ МАЙ УКРАЙН гэж хэлье УКРАЙН ялагдана. ҮНС НУРАМ РАДИАЦИ болсон газар л үлдэнэ. УКРАНААС бүгдд дайжих болно УКРАЙН бол Америкийн тоглоом золиос хэрэглэсэн нэг хэгэлээний алчуур болсон
Эхийнхээ аланд наад цагаанаа цац
СЛАВА УКРАИН ГЕРОЙМ СЛАВА
ДУУСЛААДАА,,,,ОРОС ОРОН,,,,
Америкийн сонгуулиар Байден дахин сонгогдчихвол дэлхийн гуравдугаар дайн болох нь бүрэн баталгаажна.
Байден сонгогдохгүй. Америк, Орос, Хятад, Энэтхэг энэ 4 улсын дэлхийг тэргүүлэх өрсөлдөөн явж байхад дэлхийн дайн хийгээд суух улс байхгүй. Америк жаахан буруу гадаад бодлого явуулвал Хятадын сүр хүчинд даруулах болно.
CLABA UKRAINA. CLABA HATO.
Хэдэн монголчууд 3-р дайн гаргах гээд зүтгээд байна уу? Орос Америк хоёр 12 сард хэлэлцээр хийж гал зогсоно. Америк өөрөө сонгуулийн жил тул тэгэж хэрцгий 3-р дайныг эхлүүлэх сонирхол байхгүй. Оросын хувьд зорилгодоо бараг хүрсэн тул гал зогсоох эсэхийг тэвчээртэй хүлээнэ. Галын шугамд өөрчлөлт бараг орохгүй байгааг хараач. Монголчууд гэхээрээ л бусдын үгээр хоёр хуваагдаад байх нь зохисгүй.
Америкийн ардчилсан нам дайныг зогсоох талаар юу яриагүй дайныг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа
энэ жил дөрөвдүгээр дайнаа дуусга дуусга.
Өөрсдөө юу ч мэдэхгүй чадахгүй байж "сохор н охой дүйвээнээр" гэгчээр ингэж талцаж солиор ч байдаг нь монголчууд бид социалист хийрхэл ээсээ салж хагацаагүй байгаагийн хурц илрэл ш дээ !
сохор нохой дүйвэнээр гэдэг чинь нээрээ сонирхолтой зүйр үг байна шүү ... хэ хэ ... юм харахгүй хараагүй амьтан чинь энд ч нохой хуцвал дагаж хуцаад л , тэнд ч нохой хуцвал бас дагаад л хуцаад л байх байх даа хөөрхий :)
ОРОСЫГ ХУРДАН ДУУСГААЧ ЭЭ
Мэдээллийг тэнцвэртэй байлгах гэнэ үү??? Зөвхөн нэг буюу талын баруунхы суртал ухуулгуудыг л гүүглдээд тавьчихсан харагдаж байна. ТЭНЭГ АВГАЙ МИНЬ. Хавар болж гадаа дулаарч байхад яасан гэсдэггүй толгойтой юм бэ ккк
Хөөеээ,,,балай минь ээ,,,чи өөрөө мэдээллийг нь тэнцвэржүүлээд,,, орос гахайнохойнуудынхаа “””аугаа””” их болох тухай ганц нэг өгүүлбэр бичээчээ,,,,чадахгүй бол чацга царайлаад дуугүй суу,,,
Хөөеээ,,,балай минь ээ,,,чи өөрөө мэдээллийг нь тэнцвэржүүлээд,,, орос гахайнохойнуудынхаа “””аугаа””” их болох тухай ганц нэг өгүүлбэр бичээчээ,,,,чадахгүй бол чацга царайлаад дуугүй суу,,,
АНУ тэргүүтэй НАТО н түрэмгийлэгчид НҮБ н дүрмийг зөрчин тусгаар тогтносон Югослав улс руу түрэмгийлэл үйлдсэн тэр цаг мөчөөс Дэлхийн дайн эхэлсэн. Үүний дараа фермийн гахай буюу "7 дээрэмчин" дангаараа давуу эрхтэй гэдгээ дэлхийн дэг журам гэж нэрлээд Ирак,Ливи,Сири,Афганистаныг дайран эзэлсэн.Одоо украйныг золиосолж байна. Дараагийн золиосоо болгох улс орнуудыг эрэлхийлж хайр зарлан доншуучилж байна. Тэдний тоонд манайх багтаж байх шиг байна.Бид өөрсдийгөө "том" гэж өргөмжилсөн 7 дээрэмчин буюу неоколоничлогчдын золиос болох уу. Үгүй л баймаар юм. Бид тэдний бууны нохой, төлөөний этгээд болох АН нэртэй дүр эсгэсэн хуурамч ардчилсан жорлонг устгах ёстой. "Дэлхийд ардчилал гэж юм хаана ч байхгүй. Улс орон бүр өөр өөрийн ёс заншил,хуулиар амьдрах ёстой".Д.Трамп
Монгол улсын гадааю бодлого буруу байгаа. Сүүлийн үед Орос, Хятад хоёрын зүгээс манай гуравдагч хөршийн бодлогод тун эргэлзээтэй хүйтэн сэжигтэй харж байгаа. Хоёр хөршийнхөө дунд харийн өөр улсын эрх ашгийг дээгүүр тавих нь сайн зүйл биш. Монгол улсын гадаад харилцааны буруугаас болж дотоод асуудлууд хүндэрч байна. Хуваагдал үүсгэх хэрэггүй, Монгол улс хоёрхон хөрштэй. Хэт гуравдагч хөрш гээд байхаар ховдын хязгаарт хятад, казакстан анхаарч харах болсон.
орос ялначуудаа айн гэж бай Танай Путлер дайнд ялагдсан
ОроZ хэзээ ч ЯЛАХГҮЙ ЭЭ. МОЯАчууд аа. Учир нь хүн төрөлхтөгий түүхэнд чөтгөр ЯЛЖ байсан түүх байхгүй.
Америк Афганистанд 20 жилийн дайн хийж асар их мөнгө дэмий үрсэн. Ингээд 2021 онд гутамшигтайгаар афганаас гарсан. Яг үнэндээ бол америкийг афганд 20 жил дайдуулсан нууцын цаана хятад байсан. Одоо америк дайн хийвэл яах аргагүй хятадын өмнө сөхрөх болно. Нөгөө талд орос америкийн муудсан төрхийг таньсан тул украйнд дайн хийсэн. Ийм дүр төрхтэй байхад яаж бодоод ч 3-р дайн гарахгүй. Энэтхэг ч бас боломжийг ашиглаж хүчирхэгжих санаатай тул дэлхий тайван байна.
АНУ нь Афганд 20 жилийн хугацаанд 2500 -хан цэргээ л алдсан.. Яахав 80 тэрбум $ үрэх бол 20 жилийн хугацаанд бол байх явдал. Харин ЗХУ нь Афганистанд 10 жил байрлахдаа 15 000 цэргээ алуулж, 36-40 000 хүнээ шархдуулж 400 цэрэг офицероо хулгайлуулах буюу олзлуулсан. Эцэст нь нийгэм э/засгын дарамтаа даалгүй цэргээ гаргаад 1-хэн жилийн дараа 15 БНУ болоод бут үсэрсэн. Одоо Укрианы дайнд ОХУ нь ялсан ч ялаагүй ч мөн л хэдэн хэсэг болж тасрах магадлалтай шүү.
Ukraine yalagdsan odoo terrorism ruu orson cia Ukraine d Alan hyadagch beldej sanhuujuulj ba ene tuhai America nato d tuluuldug olon ulsad terrorism hiigch Victoria nuland abgai zaralsan mongold irj orosiin esreg terrorists hiih baiguulah sanhuu hiih gej irsen ene bol mongol ulsiig terrorists uls bolgoh gesen horon sanaat shulam haana hentei uulzsan bolohiig togtooj shalga
Орос троллуудыг ёстой багтарч бачимдаж боож үхэхдээ тулан бор шийдэмс хайтал нь хүргэсэн нийтлэл болж.. энэ удаа..кк
2015 онд Оросууд Сирийн дайнд оролцож эхлэснээр дэлхийн 3-р дайн эхэлчих шиг боллоо гэсэн чинь хүмүүс намайг даапаалаад байсан. Одоо тэгвэл албан ёсоор яриад эхэллээ, хаа сайгүй, манайхаас бусад нь...