Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гишүүд дэмжигчдийнхээ саналыг авах “Бүтэн Ардчилал” үндэсний аяныг амжилттай өрнүүлсэн билээ. Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан уг аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчдээс гадна, салбарын судлаачид, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн. Ийнхүү эх орны өнцөг булан бүрээс олон мянган хүний саналыг авч нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг өнөөдөр ҮБХ-ны хурлаар хэлэлцэн баталлаа.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр ҮБХ-ны ээлжит бус хуралдааны үеэр
“Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань 9 бүлэгтэй. Заавал хийх 9 зорилттой.
Заавал хийж, үр дүнд нь Монгол улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох 9 зорилт юм шүү .Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр”-өө дэвшүүлж байна” гэж онцолсон юм.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөр сайшаагдаж, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар санал нэгтэй дэмжигдсэн “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” 9+90+900 -Эрчимт хөгжлийн төлөвлөгөөг маргааш Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөх юм.
25,000 км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт 79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөрийг ийнхүү хуулийн дагуу холбогдох байгууллагад өргөн барихад бэлэн боллоо.
Түүнчлэн 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт саналаа тусгуулж чадлаа.
Ийнхүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн боллоо. Энэ нь олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан ажил хэрэгч саналуудыг тусгагдсанаар илэрч буй юм.
Сэтгэгдэл14
Энэ 90 оны xувьсгал гээч xувьчлал Монгол түмнийг xэдэн жил тарчлааx вэ...?
МАН-ын 2020 оны амлалт.Эндээс биелсэн юм байна уу...1. Иргэн бүр эрүүл мэндийн оношилгоонд жил бүр заавал хамрагддаг болно. 2. Анх удаа байр авч байгаа бол урьдчилгаа төлбөргүй, харин бага, дунд орлоготой айл өрхөд 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно. 3. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно. Цалингаас суутгадаг хувь хүний орлогын албан татвар /ХОАТ/-ыг хоёр дахин бууруулна. 4. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 5. Бүх, 330 сумдыг аймгийн төвүүдтэй нь холбох “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 6. 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана. 7. Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана. 8. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна. 9. Оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Үндэсний тэтгэлэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 10. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Эд нарыг бүгдийг шоронд хийж, өнгөрсөн 30 жилд хийсэн гайг нь үүрүүлэх цаг болсон.

Ta nar sig malnuudaar yah be?...hynii oromzogyydaar yah be?.....Mongolchyydiin teleenee hyn bol (YNENCH)eh oronch hyn l heregtei,tanai namiinhan bol YRBAGCHID men biz dee!!!!!!!!!!!!!!!
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Эд нарын ажлын төлөвлөгөө ч монголд гай л болохоос сайн юм болохгүй л дээ.
Тов тодорхой ажлын төлөвлөгөө. Эрчимт хөгжлийн хөтөлбөр. Мөнх тэнгэрийн ивээлээр ийм байх учиртай биздээ. Цаг нь болсон.
шизотой гарууд
Худлаа, худлаа, шал худлаа. Ардчилал ярьж байсан бүх хүмүүс бүгд хулгайч болсоныг бид мартаж болохгүй ээ.
Эдний толгойд яаж сайхан амлалт мөрийн хөтөлбөр зарлаж саналын авч их хурлын гишүүн болоод хулгай луйвар хийх вэ гэсэн бодол эргэлдэж байгаа.
songuuliin ajild n yavsan huuhen bolgonoo nuhdag gaj dontoi shaamii nohor odoo dald orj uzee. ehner huuhed chin nuur hiih gazargui bolj baigaa shuu dee. mash ih barimt baidag shuu. yaj ichihgui ingeed baidag yum.
за зайл аа, АН-ыг харахаас бүүр үнэхээр дур гутаж байна. Монголоор хэн тоглодог билээ, эд нар шүү. Хэн хорлодог билээ, эд нар шүү. Новшнууд. Яс юман дээр МАН хажууд нь арай дөнгүүр байх аа. Ядахдаа л эд нараас түрүүлээд намдаа цус сэлбээд залуучууд гаргаад ирчихсэн, хөгшчүүд нь соёлтойгоор улс төрөөс холдож чаддаг даа. АН болохоор нөгөө л 90 хэдэн онд байсан өвөө, эмээ нар нь шалчигнаад л дахиад нэг обьект хусчих гээл. Эбэ нь Лу.Гантөмөр, Баярцогт нараа зүтгүүлж байгаад Эрдэнэт, Багануур, Хөтөл, Дарханы төмөрлөгийг буцааж авчих гээд л. Ард түмэн одоо сохор биш болсон. Хэн нь хэн бэ гэдгийг таньдаг болсон шүү. Глгнүүд минь
Hoshgiruulna biz......