Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү Монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэн яваа гэж итгэнэм. Иймд надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч ээлжит нийтлэлээ босгосныг таалан соёрхоно уу! Одоо Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөхөөр М.Найданхүү маань ажиллаж байна. Шинэ албанд нь амжилт хүсэхийн хамт эх орноо хөгжүүлэх хүсэл мөрөөдөл нь ажил хэрэг болох болтугай хэмээн ерөөе!
Өдөржин тоггүй өнжжээ. Одоо ч тог алга. Цай ч үгүй, царай ч үгүй өнжлөө гээд өндөр настай аав минь уравгар сууна. Уран гэх баялагаараа дэлхийд айргийн 5-д ордог улс. Хөгжлөөс тасарсан мэт хав харанхуй. Утаа угаартаа баригдсан саарал амьдралтай. Бага модулын атомын цахилгаан станц босгочих бүрэн боломжтой.
Бага модул гэдэг нь одоогийн III, IV цахилгаан станц шиг аварга том эд биш шүү дээ. Гэр хороололд байдаг уурын зуухны дайтай жижиг талбайд жижиг оврын реактор суурилна гээд л төсөөлчих. Шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил аль хэдийнээ бий болсон. Ухаалаг утас бидний халаасанд ороод ирнэ гэдгийг гуч, хорин жилийн хэн төсөөлж байлаа даа. Яг түүн шиг чинь атом бидний халаасанд орчих бүрэн боломжтой. Гэвч шинжлэх ухаанд үл итгэж, цөмөөс айсан хэвээр тоггүй харанхуй суугаад байдаг, бидний монголчууд.
Нэгэн зүйл
Миний ажиллаж амьдарсан, одоо ч гэр бүл маань байгаа Норвег улсын туршлага гээд л ярихтай зэрэг Норвегийн туршлага Монголд огт тохирохгүй гээд урдаас мэлзэх нь яасан их харуусал вэ гэж би боддог юм. Тэр улсад айл өрх бүр 2 давхар хаустай. Энэ хаус нь цахилгаанаар халдаг, цэвэр ус, бохирын шугаманд холбогдсон, гарааж, зам, гэрэлтүүлэг, бас ногоон байгууламжтай. Ногоон байгууламж нь мод, бут, зүлэгнээс тогтоно. Гудамж, зам, хүүхдийн тоглоомын талбай, тоглох талбай, сургууль, цэцэрлэгийн байрлал гээд бүгд эмх цэгцтэй, бас хэмжээ нь авсаархан. Зам, замын гэрэлтүүлэг, цэвэрлэгээ зэргийг коммунаас хариуцдаг. Би нүсэр том байгууламж хийгээд аль гэж хэзээ ч шаарддаггүй. Монголчууд минь, нийслэлийн иргэд минь норвегчууд шиг смарт, ухаалаг, авсаархан аж төрдөг ухаанд суралцаач хэмээн уриалдаг. Уриалсаар ч байх болно.
Нэгэн зүйл
Скандинавын өвөл урттай улсууд бүгд 2 давхар хаусын ийм бүтцэд шилжсэн. Манайх эсрэгээр өндөр үнэтэй орон сууц ядуу иргэддээ шахах юм л сэдэж суудаг. 100 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 2 давхар олон өрөөтэй цахилгаанаар халдаг хаус барьж болох бэлэн зураг төслүүд байж л байна. Улаанбаатарын утааны голомт болоод буй гэр хорооллын 200 мянган өрхийг хаусжуулах, дээр нь хотоо тэлж хаусжуулахын тулд гэр хорооллын иргэдийг өөрсдийг нь өөрсдөөр нь хөгжүүлж ая тухтай амьдрах нөхцөлийг бий болгохын тулд бусад улсуудын адил Төрөөс хариуцаад байгаа дэд бүтэц, шугам сүлжээ, ус, цахилгааны хангамжийг л бий болгох нь чухал байна. Байгаа юмаа бага зардлаар өөд нь татах нь хөгжлийн хамгийн оновчтой хувилбар юм.
Нэгэн зүйл
Монгол хулгайчдын диваажин гэдэг нь үнэн юм байна. Банкнаас асар их зээл авсан эхнэр нөхөр, ах дүүсээ мэдэхгүй хэмээн хээв нэг мэлзэх улс төрчдөөр дүүрэн. Эдгээр нохдын цаадхи хохирогчид нь Монголын ард түмэн, үр дүн нь энэ их утаа, түгжрэл, ажилгүйдэл, ядуурал, зэрлэгшил маань болж байна. Ёстой Монголоор дүүрэн хөгжихийг хүссэн жижиг үйлдвэрлэгчид, орон байртай болохыг мөрөөдсөн гэр бүлүүд, хөдөлмөрөөрөө чинээлэгжиж баяжихыг хүссэн сая сая залуус байна. Тэдэнд банкны зээл гэдэг бол том саад, хөгжлийн бул чулуу. Гэтэл ноход албан тушаалаа ашиглаж, ах дүүсээрээ нийлж банкнаас хэдэн тэрбумаар нь зээлдэнэ, зээлээ унжина, цаашилбал завчуулна. Зарим нь төлөхгүй гэдгээ ч ил тод зарлаж байна. Банкны зээл ба хүүг нь тэглүүлдэг хачин улс төрийг Монголд л хийнэ.
Хөдөө, орон нутгаар явж байхад боломж бол дүүрэн. Арьс нэхийгээ, ноос ноолуураа, мах өөхөө хамтраад боловсруулах, артельчлах, хорших, хамтын хөдөлмөр эрхлэх чин сэтгэлтэй залуус хэдэн мянгаараа байна. Тэдэнд банкны зээл, хөгжих боломж олддоггүй учраас Солонгосын визэнд алалцах л замыг сонгож байна.
Хөдөө нутаг эзгүйрч, түүхий эд хог болон хаягдаж буй нь Монголын боломж, бололцоог хулгайлагч нохдоос болж байна. Хуралдаад байна, зөвлөлдөөд байна, тунхаглаад байна. Гол асуудал нь хурал, зөвлөгөөн, тунхаглалын тэргүүлэгчид нь бидний боломжыг хулгайлагчид өөрсдөө байна. Хоёр нүүртнүүдээ ил тод зарлаж, Төрөө цэвэрлэж авах нь туйлаас чухал байна. “Хулгайгүй Монголын төлөө!” бүх монголчууд нэгдэж чадвал бид хөгжиж чадна.
Нэгэн зүйл
Бид Орос, Хятадаас илүү сайн явж байж л тэднийг давж чадна. Сайн явахын тулд заавал том, хүчтэй байх албагүй. Харин зөв байх л хэрэгтэй. Зөв засаглал, зөв амьдрал, зөв харилцаа, зөв соёл, зөв хөгжил, зөв иргэд... “зөв”, “зөв”, “зөв”, бүгд зөв байх хэрэгтэй.
Хулгай, авилгаас хувь горьдоод хошуураад байвал үргэлж муу явна. Мөнхөд л дотоод, гадааддаа дээрэлхүүлж амьдрах болно. Хямд бараа, хямд сэтгэлгээ, хямд амьдралыг бид хүсэхгүй байж чадахаар ард түмэн.
Баялгийн орлогоо, баялгаа үнэлсэн өндөр татвараар төвлөрүүлж, цалин тэтгэврээ 1000 ам.долларт хүргэ! Монгол төгрөгөө чангаруул! Энэ л манай төрийн хийх гол шинэчлэл, реформ болно. Цалингаа нэм! Үнээ чөлөөл! Шударгаар өрсөлдүүл! Ингэж чадвал жамаараа хувийн сектор бүх л салбарт хөгжөөд босоод ирнэ. Төр бол зохицуулах, хамгаалах, хянах үүрэгтэй. Яг одоо Монголд иргэд цалингүй, үйлчилгээ үнэгүй, бүтээгдэхүүн чанаргүй. Ийм л тогтворгүй, найдваргүй, ухамсаргүй, хямд амьдрал буцлаж байна. Хямд бус үнэтэй Монголыг бий болгоцгооё!
Yргэлжлэл бий
редактор, судлаач-проф. Д.Баярхүү
Сэтгэгдэл11
энэ гэж нэг гадаадын агент л бнадаг,баруунтай ураны гэрээ байгуулуулж,оюу толгой шиг мөлжих гэж явуулсан гар л юм шивдээ,эх орныхоо баялгийг гадныханд зуучилж байхаар тэр мундаг норвегдоо очиж гэр бүлтэйгээ амьдарч,монголыг маань тайван орхиоч барууны гөлөг минь
Монголд,,,,Усан станц барьчихвал,,,атомын станц босгочихвол,,,ус голоосоо говьруу урсгачихвал,,,уран олборволбол,,,нүүрсээ хятадруу гаргавал,,,гуравдагч нөхөр хөрөнгөө оруулбал,,,нефть боловсруулах үйлдвэр барьвал,,,улаанбаатрыг утаанаас нь салгаж цахилгаанаар халаана гэвэл,,,ШУУД жадлан эсэргүүцээд л босоод ирдэг НОХОД оо,,,рубль жорлонгийн цааснаас хядхан болж байгаа шүү,,,хууртваа,,,
Энэ 66 181 187 89 шиг хуучин ДоЯ-ны, дунд үеийн НАХЯ-ны чекистүүдий сүнснүүд одоо толгойгоо өндөлзүүлээд л хөдөлсөн дуугар сан бүхнийг "гаднын агент" ,хуучнаар бол "эс эргүү,тагнуул"-аар дуудаад л байх болж дээ! Энэ ч сайны ёр биш дээ !!!
Хичнээн норвёг Найданхүү синга Баярхүү байгаад нэмэргүй болсоон ! Норвёг гэснээс тэр Баялагийн сангаа норвёг хүн буюу норвёг нохой олж ирж мануулбал сайн шүү ! Тэгэхгүй бол Боловсролын зээлийн сан шиг сайд нь хулгай хийгээд дуусна !
ЭНЭ НАЙДАНХҮҮ ГЭЖ ТЭНЭГ ОРК ЯМАР ҮНЭНЭЭ ХАЙСАН ЮМ БОЛ. БУДДА ШАГЖИМУНИ ХҮРТЭЛ ХАЙГААД ОЛООГҮЙ ЮМ Ш ДЭЭ. БАС МИНИЙ ШҮҮМЖЛЭЛ Ч ГЭХ ШИГ БАС НЭГ МУУ ОРК.
Хөргөгч-жорлонгийн суултуур-хөргөгч маршруттай баасны машин,,, явдаг жорлон минь ээ,,,Харанхуй мунхагаа гайхуулаад байгаарай,,,чи,,,оркоо,,,
Ehleed aavdaa gazar plitka heden ballon galati avch ugeed yaaj asaahiig zaagaad ugchih. Bas heden zaluuchuudiig Norveg yavuulaad AtsS-d herhen ajillahiig syrgaa d ugchih Bolno bolno bolohgui yum baihgui
Найданхүү гэж хүн байдаг юм уу , аль эсвээс тайлийгаач хүний нэрээр Баярхүү гэдэг хүн " бор цаас" эргэлдүүлээд байдаг юм уу ...
Наад очсон албан ажлынхаа хурал тунхаглалынх нь тоог цөөрүүл дээ чадуул. Улаанбаатар Хотын даргын зөвлөх юумбна ш дээ,
"33 зүйл" бчцийн болов уу гэж уншлаа. Дэмий юм уншлаа. Шийдэл байхгүй юм бичдэг хүн проф. болчдог юм бна. Энэ бичсэнийг замын нохой ч бараг бичнэ ч хуцна ч
таныг болон таны бичсэн зүйлийг маш их унш даг гаргалгаа нь зөв байдаг шүү