Мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар боксын холбоондоо хүсэлт гаргаж, олимпын эрхийн тэмцээний сорилгод оролцмоор байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл түүний хүсэлтийг Монголын боксын холбоо хүлээн авчээ. Тус холбооны Удирдах зөвлөлийн хурал хоёр хоногийн өмнө болсон бөгөөд “Өнөөдрийг хүртэл ямар нэгэн зөрчил гаргаагүй, үлгэр жишээ байгаа” гэж үзсэн учраас сорилгод орохыг зөвшөөрсөн байна.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх сарын 2-нд сорилго тэмцээнд оролцохоор эх орондоо ирнэ. Монголын боксын холбооноос дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан зарим жинд сорилго тэмцээн явуулна. Улмаар ялсан тамирчныг Тайландын Бангкокт болох олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд оролцуулах аж. Тус тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлэг хаах сүүлийн хугацаа дөрөвдүгээр сарын 11-ний өдөр юм байна.
Сэтгэгдэл6
Болж дээ.Эрүүл гэмээр зөв шийдвэр гарч ээ.Амжилт хүсье.
Ingeed tsuuhun Mongolchuud bid bie bienee denjeed yavbal ch bidend uneheer chadahgui zuil ugui shuu dee.
Дахиж мэдүүлэгээ хоцроож балай юм болчихгүй л гэж найдаж байна шүү?
Сорилдоо сайн бэлддээ. Сул өрсөлдөгч гэж байxгүй. 2 зүйлийг санаж яв. 1. Xүний дарxан мэx гэж айxтар юм бий. 2. Бокс бол шатар-бодолтой тоглоx xэрэгтэй.
Boksiin holboo argaguideed iim shiidevr gargalaadaa KKKK.
olimpoos ene yum zuurna shuu