Украиныг ялж чадахгүйдээ бухимдсан оросын эрх баригчид цөмийн дайнаар заналхийлсэн мэдэгдэл үе үе хийдэг болсон нь нууц биш. Үүнд би Кремлийн өнөөгийн эрх баригчдыг буруутгах гээгүй. Харин ч тэр нь түүхэн уламжлалтай, тэр тухай 1961 оны түүх сөхье. Дэвшилт хүн төрөлхтөний нүд чих Алтан Москва руу төвлөрч, тэнд ЗХУКН-ын XXII их хурал чуулж СССР-т коммунизм байгуулах лут төлөвлөгөөг дэвшүүлэн хэлэлцэв. Тэр их үйлс хэрхэн сүйрсэн тухай түүх нуршилгүйгээр их хурлын индрээс дэлхийн шинэ дайнд АНУ ба өрнөдийнхнийг өдөн дуудаж, хийрхэл дэврээснээс дор эшлэе.
Бидний үеийнхэн, бидний хойч үеийнхэн үүх түүхээ мэдэх үүрэгтэй, гол нь ямар ертөнцөөс салж, ямар руу нь явж буйг мэдрүүлэх үүднээс XXI зууны энэ цаг үед бол хэн ч үнэмшмээргүй, дэндүү хэнээтэй, инээдтэй (бүр галзуу), бас эмгэнэлтэй гэмээр эшлэлүүд дор хөвөрнө. Коммунизмын орны удирдагч нь АНУ руу хандан “Цөмийн дайн хийгээд Та нарыг нугаслая” хэмээн уриалж сүрдүүлж байжээ.
Чухамдаа ХХ зууны гол агуулга нь социалист, капиталист нийгмийн хоёр системийн уралдаан байсан гэдэг утгаар дэлхийн бөмбөрцөгийг эл уралдааны асар том талбар юм гэж тооцвол социализм нь хуучин ертөнцийн байр суурийг алхам алхмаар байлдан авч, хоёр системийн энх тайван уралдааны явцад капитализм бүх улс түмний өмнө ёс суртахууны талаар гүн ихээр ялагдав гэсэн үгс их хурлын тайлан илтгэлийн эхнээс эхлэн дурайжээ.
“Араатан чонын авиртай империализм”, ”цагаандаа гарсан империалистууд”, “ард түмнээ социализмын замаар орчихно гэж тэд үхтлээ айж”, “ангийн үзэн ядах үзэлд автагдан улангассан дайснууд нийт хүн төрөлхтөнийг дайны хөнөөлд учруулахаас буцахгүй”, “империалистуудын хүч тамир нь барагдаж, чадал тэнхээ нь муудсан боловч хомхой сэтгэл нь хэвээрээ байгаа зөнөсөн ховдог өвгөн шиг аашилж” гэхчлэн намын удирдагч Н.С.Хрущевын тэр илтгэлд баахан харааснаа, империалист түрэмгийлэгчид оршиж байгаа цагт бид хэзээ ч бэлэн зэхээтэй байж, батлан хамгаалах хүч чадал, зэвсэгт хүчин, аюулаас хамгаалах байгууллагаа улам зузаатган бэхжүүлэх ёстой, хэрэв империалистууд эрэгцүүлэн бодохгүйгээр социалист орнуудад халдаж хүн төрөлхтөнийг дэлхийн хөнөөлт дайнд оруулах гэвэл тэдний тэр тэнэг балай алхам эцсийн алхам нь болж, капитализмын нийт систем эцэс болно (Алга ташив) гэсэн заналхийлэл цаашаа хөвөрчээ. Гурван бүлэгтэй тэр илтгэлийн тэргүүн бүлэг нь бараг тэр чигээрээ ийм үгсээр дүүрч, дараагийн бүлэгт коммунизмын өрнүүн байгуулалтын төлөвлөгөө, гутгаар бүлэгт Лениний намын их үйлс гэхчлэн байх агаад би энд зөвхөн тэргүүн ба удаахи бүлгээс эшлэж, тэр үеийн олон улсын харилцааны өрөөсгөл баримтлалыг нь сөхөж байна. “Капитализмын цаашдын ялзралыг аргалах аргагүй, капиталист орнуудын эдийн засаг нь халуун ханиад туссан өвчтөн шиг болж”, “амьдаараа ялзарч байгаа цатгалан баяныг санагдуулдаг” гэсэн үгс явснаа капитализмын мөхөх тавиланг олон баримтаар нотолж, тэр нь дотроосоо өтөж, зөрчил нь хурцдаж байгаа тухай АНУ, Япон, Өрнөд Европын улсууд дээр нэр зааж яриад, нэвт шувт ялзарсан капиталист байгууллыг бүх гэм согогтой нь хамт булшлая (Алга нижигнүүлэн ташив) гэсэн алга ташилтууд шил даран хөврөх ба илтгэлийн тэр хэсгээс үзвэл ЗХУКН-ын XXII хурал дууссаны маргааш л өрнөдийн систем нурж унах нь уу гэлтэй дүгнэлт, томъёолол хараал зүхэлтэй хослон дүүрсэн байна.
“Энх тайван зэрэгцэн орших явдал бол СССР-ийн гадаад бодлогын жанжин шугам мөн” гэсэн дэд бүлэгт уг нь энх тайвныг бэхжүүлэх их үйлсийг тодорхойлмоор аястай эхэлсэн боловч сүүлдээ ямагт занах, зүхэх хэлбэр рүү орж, “Гитлерийн Герман итгэл эвдэж балмадаар халдан довтолсныг мартаагүй байна. Империалистууд дайны аюул заналыг үүсгэж байхад сэтгэл амарлингуй байж огтхон ч чадахгүй (Алга ташив)”, “Түрэмгийлэгчдийг буултаар уяруулдаггүйг түүх сургаж байна.
Амин чухал асуудлын талаар империалистуудад буулт хийх гэдэг бол энх тайван зэрэгцэн орших бодлого биш, түрэмгийлэгч хүчний өмнө найр тавин бууж өгөх гэсэн хэрэг мөн. Бид хэзээ ч тэгж чадахгүй (Алга ташив)” гэсэн андгай тангараг үргэлжилжээ. Илтгэлийн “Зөвлөлт Холбоот Улс коммунизмын өрнүүн байгуулалтын шатандаа шилжин орлоо” хэмээх хоёрдугаар бүлгийн материал-техникийн бааз байгуулах чухал үе шатны тухай дэд бүлэгт “Би нэгэнт илтгэлээсээ хальж ярьсан болохоор” гэсэн тодотголтой Н.С.Хрущевын хувийн сэтгэлийн хөөрөл давамгайлсан, дэлхийн шинэ дайнд өдөж уриалсан үг өгүүлбэр шил даржээ. Бүхэлдээ “Дэлхийн дайн хаяанд тулж ирлээ” гэсэн сэрэмжлүүлгээр тухайн цагийн батлан хамгаалах бодлогоо зөвтгөж тэрээр ярьсан ярианаас эшлэбэл:–Бид эдүгээ тив хоорондын алслан нисэх баллистик пуужин, агаарын онгоц сөнөөх пуужинт зэвсэг, хуурай зам, агаар болон усан цэргийн пуужинтай боллоо. 12 мянга гаруй км хол тусдаг манай шинэ пуужингуудыг туршиж шалгалаа. Манай харвасан пуужин гойд мэргэн тусаж байгаа тухай мэдээ бид авсаар байна. Энэ хавиар Америкийн хөлөг онгоцууд ч мөн байж, зөвлөлтийн пуужин яаж явж байгааг ажиглаж, америкчууд манай пуужингийн нисэлтийн тухай зохих мэдээ баримтуудаа нийтэлж, бид ч тэр мэдээ баримтыг нь өөрийнхтэйгээ тулган шалгаж байна. Манай хөлөг онгоцууд дээр байгаа нөхдөд бид итгэлгүй яахав. Ингэхлээр бид ч хянаж байгаа, дайсан ч хянаж байгаа, хоёр давхар хяналт болж байна (Алга ташив).
Зөвлөлтийн пуужин тусах газраа яг тусаж байгааг дайсан этгээдүүд (үнэндээ бид тэднийг өөрийн дайсан биш байгаасай гэж хүсэх боловч империализмын төрөлх шинж чанарыг аргагүй л харгалзах хэрэгтэй) ч нотлон хэлж байна. Энэ сайн хэрэг ээ! Бид энэ талаар эргэлзэх юм алга (Алга ташив).
Манайд цөмийн шинэ зэвсэг турших ажил их амжилттай болж байгааг хэлье. Бид удахгүй турших ажлаа дуусгана. 10 дугаар сарын шувтаргаар л дуусгах байх. Төгсгөлд нь 50 сая тонн тротилын хүчтэй ус төрөгчийн бөмбөг дэлбэлэх байх (Алга ташив). Манайд 100 сая тонн тротилын хүчтэй бөмбөг бий гэж бид хэлсэн. Энэ үнэн. Гэвч ийм бөмбөгийг хамгийн алс хол газар тэсэллээ гэхэд цонхныхоо шилийг хагалчиж болох учир тийм бөмбөг тэслэхгүй байгаа юм (Нижигнэтэл алга ташив). Ийм дээрээс бид тийм бөмбөг тэслэхээс одоохондоо түдгэлзэж байгаа. Тэгэхдээ 50 саяын бөмбөг тэсэллээ гэдэг чинь 100 саяын бөмбөг тэслэхэд хэрэглэх багажаа туршчихлаа гэсэн үг. Гэвч хуучны үгээр, бурхан минь, аль ч улсын нутаг дэвсгэр дээр тийм бөмбөг бид хэзээ ч тэслэхгүй байх юмсан. Зөвлөлтийн усан дорхи флотыг байгуулах ажил амжилттай болж байна. Манай дайснууд баллистик пуужингаар зэвсэглэсэн усан дорхи флот байгуулж байна. Бид флотоо баллистик болон өөрөө хараалагч пуужингаар зэвсэглэж байна. Цэргийн эвсэл бүхий дайснууд манай орон болон социалист орнуудын нутаг руу усан дорхи хөлөг онгоцноос буудах гэж бэлтгэж байна. Бид хариуд нь газар дээгүүр болон усан доогуур буудахад бэлэн байна. СССР бол эх газрын гүрэн юм. Бидний эсрэг дайн дэгдээх гэсэн этгээд аргагүй л ус гатлах болно. Тэгээд ч бид социалист орнуудын хил хязгаар руу чиглэж яваа тэнгисийн хөлөг онгоцыг олон зуун км-ийн цаана далайд явж байхад нь онож буудах баллистик болон өөрөө хараалагч пуужингаар зэвсэглэсэн усан дорхи флот байгуулж байгаа юм. Атомын хөдөлгүүрээр тоноглогдсон, баллистик болон өөрөө хараалагч пуужингаар зэвсэглэсэн Зөвлөлтийн усан дорхи флот түрэмгийлэгчдийг болон мөн дайн гарвал усан дорхи хөлөг онгоцноос харвасан манай пуужингийн урамтай бай нь болох дайсны нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг хүртэл хиар цохих болно (Алга нижигнүүлэн ташив).
Зөвлөлтийн армийг пуужин-цөмийн техникээр шинэчлэн зэвсэглэх ажил бүрэн гүйцсэнийг тус их хуралд илтгэн мэдэгдье. Эдүгээ манай зэвсэгт хүчин ямар ч түрэмгий этгээдийг ниргэн сөнөөх хүчирхэг зэвсгээр зэвсэглэлээ. Бид зэвсэгт хүчнээ пуужин, усан доогуур ажиллах флот, атомын зэвсгээр зэвсэглэхдээ нисэх хүчнээ улам хөгжүүлэн нарийсган сайжруулах ажлаа үргэлжүүлсээр байна.
Нөхөд өө! Манай гайхамшигт пуужин, түүний хөдөлгүүр, нарийн багаж хэрэгслийг зохиосон нөхөд энэ танхимд сууж байгааг бид харж байна. Зөвлөлтийн армид хамгийн орчин үеийн зэвсэг бүтээж өгсөн эрдэмтэд инженер, ажилчдад тус их хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье (Нижигнэтэл алга ташив).
“Зөвлөлтийн ард түмний гарт байгаа атом, ус төрөгчийн зэвсэг нь” гэхчлэн сүрдүүлж занасан эдгээр үгс хэдэн мөр яваад коммунизм байгуулах төлөвлөгөө, химийн үйлдвэр, угсармал барилга гэхчлэн төрөл цааш арилжжээ. Тэр тухай энд өгүүлэхгүй. Орчин цагийн ойлголтоор бол илтгэлийн дээрхи хэсгийг дайнч, дайны хэнээ туссан гэж солиотой хүн ч түвэггүй ойлгохоор. Тухайн цагтаа коммунизмын материал-техникийн их байгуулалтын нэг чухал уриа лоозон, чухал хэсэг нь болж явсан атом, ус төрөгч, пуужингийн энэ их хийрхлийг гарчигт өгүүлсэнчлэн дэлхийн шинэ дайны уриа гэж үзэж болно. Энэ их уриа дуудлага хэрхэн төгсгөл болсон, хараал зүхэл амсуулсан нөгөө өрнөдийнхөн нь эдүгээ хэн болчихоод байгаа талаар бяцхан эргэцүүлэл хийх эрх уншигч Танд үлдлээ шүү.
Д.Баярхүү
Сэтгэгдэл38
шүд Баярхүү усан цэлдэн ДоСү мэтийн төлбөртүүд элдэв юм сараачиж байхыг бодоход Оросууд нацист фашист Киевийн дэглэмийг дуусгаж байгаа юм байнаа.
21-р зуун гарчихаад байхад сөнөж мөхсөн коммунизмыг санагалзан магтагч нар Монголд байгаа нь: нэг бол мэдрэл муутай галзуу хүмүүс; эсвэл дарангуйлагч дэглэмтэй их хөршид хөлслөгдсөн жоомнууд л байж таарна!! Өөр ямар ч вариант алга!
Америкийн тэргүүлэл төгсөх шатандаа орсон. Хятад, Энэтхэг, Орос улсууд хамтран ажиллаж байхад барууны хориг ямарч нөлөөгүй юм. Улс төрийн хувьд Америкийн тэргүүлэл үүрд төгсөнө. Цөмийн дайн болно болохгүй ер нь огт хамаагүй, цаг хугацаанд дэлхийг жанжлах улс солигдож ирсэн түүх давтагдаж байна. Тэрнээс коммунизм, демократ энэ тэр ер нь тийм чухал биш.
Нэг бол коммунизмыг муулсан ардчиллыг магтсан нийтлэл бичиж, нэг бол ардчиллыг муулсан коммунизмыг магтсан нийтлэл бичих юм.
Umnud solongos Hytad Vietnam budge l ah nation nais bolhoos daisan bolohgui
Эзэн нь ирсэнийг тохиолдуулан үнэнчээ харуулж байгаа юм биз дээ. Хөөрхий.
ха ха ха, яг яг
Ah nar huchyei
Ah nar huchyei
Танай Янки ах нар ямар ч анхааруулга өгөлгүйгээр Японы хоёр хотыг 1945 онд үнсэн товорго болгож билээ. Самурай нар нөгөө зассан эзэндээ үнэнч нохойн үлгэрээр янкиг өдий хүртэл дагаж явна даа. Юу ч гэхэв.
Toyata honda mitsubizi doesn't matter sushin the best diet food ni tartan .Best sushi chafe are MMGLs or s koreans though for $$$
Никита өөрөө хөөрүү аванторюст хүн л дэ ! 100 грамм татчихаад Карибын хямралын үёэр золтой л цөмийн дайн хийчхээгүй ! Харин Брёжнёв бол болгоомжтой хөөрүү хүн биш ! Барууныхан одоо цөмийн цохилт хийх шалтаг шалтгааныг Путинд өгөхгүй байгаад байна ! Нэг л томоохон шалтаг гарахад Путин хийнэ ! Цөмийн дайн бол тийм ч муу зүйл биш шүү ! Монголд юмуу Африкийн улсуудад цөмийн пуужин тоож тусахгүй !
mon ch teneg hunee. manaihiig onilohgui ch gesen manaih tsomiin tsatsrag idevhtei shuurgand archuulna, buh yum maani hordoj bid bugd hort havdraar hedhen jiliin dotor suirne. deer n ediin zasgaar gadnaas buren haraat bid ideh hool omsoh huvtsas ch ugui bolno shuu dee.
коммунизм бол социализмын дээд шат шүү дээ хүн хүнээ дарлах мөлжих нэг хэсэг нь тансаглах ямарваа авилга хээл хахуульгү байгалыг сүйтгэхгүй ёс суртхуунгүй хүний нийгмээс гадуур амдрахгүй нийгэм шүү хамгийн гол нь тэгш шудрага бүх хүн амьдрана юу нь буруу байна цөөхөн тансаглагчдаас болж тансаглах хэрэглээ олдохгүй бол дайн хийж харгис хөрөнгөтнүүд баялагийг дээрэмдэж байна хазаар байхгүй ийм нөгцөлд тэднийг зогсоох дайн гарцаагүй хэрэгтэй
БАРУУНЫ ЭХНИЙ ЦОХИЛТОНД СОЦИАЛИСТ СИСТЕМ ЗАДАРСАН ОДОО ЭНЭ ҮЕД ДАХИН ЦОХИЛТ ӨГВӨЛ ОРОС ХЯТАДЫГ ЗАДЛАХ БАЙХДАА.
Цохилт өгөхчадалтан даанч алга даа
21-р зуун гарчихаад байхад сөнөж мөхсөн коммунизмыг санагалзан магтагч нар Монголд байгаа нь: нэг бол мэдрэл муутай галзуу хүмүүс; эсвэл дарангуйлагч дэглэмтэй их хөршид хөлслөгдсөн жоомнууд л байж таарна!! Өөр ямар ч вариант алга!
Монгол улсад барууны номлолыг номлогчид их байх юм. Монголоос хамаарахгүй юм маш байгаа гэдгийг ойлгодоггүй юм байх даа. АНУ тэргүүтэй барууны нэг туйлт улс төр, эдийн засаг задарч байгааг мэдрэх хэрэгтэй. үүнд Баярхүүгийн муулаад байгаа коммунист суурьтай өндөр хөгжилтэй Орос орон бүр хамаагүй. Коммунист сууриа баттай хадгалсан Өмнөд хөрш рүү Дэлхий хошуурч байгааг юу гэхэв. дээр нь тэр мундаг АНУ дотроо бас л хагаралтай юм биш үү?? Нэг талыг барих өнөөдөр үнэмшил муутай байна. Орос- Украйны дайны хариуцлагаа ОХУ хүлээхээ бүрэн хүлээх байхоо. Энд Монгол улс дэндүү жижигдэнэ. өнөөдөр дундыг барих шиг ухаалаг үйлс алга.
Коммунизмын тавилан үнэн нүүр царай ийм байдаг гэдгийг сануулжээ л гэж ойлгов.Баярхүүд амжилт хүсье.
Баярхүү гуай та нийтлэлээ Баабар шиг сэтгэгдэл бичигдэхгүйгээр нийтлүүлж байгаач.. Соммент мөчир дээр нь Оросын элчингийн троллууд чарлалдаад ваагалдаад ороод ирэхийн.. кк
баярхүү яагаад ком бичүүлдгийн,монголын ард түмний үзэл бодлыг тандах гэж тэр,баабар яагаад хаадгийн илт барууны үзлийг хүчээр тулгаж,мэдээлэл нь fake гэдгээ мэддэг болохоор илчлэгдэх гээд байдаг болохоор тэр,уг нь энэ хоёрын мөнгөөр угждаг эзэн нь нэг юм шүү дээ уг нь
Хүний сэтгэгдэл сонсож чадахгүй байна гэдэг аймхай өөрийн зөвд итгэлтэй биш төлбөртэй худал зүйл бичдэг хүний үйлдэл юм шүү дээ.
Путин ялагдаад ирвэл цөмдөнө
ОРСЫН АРД ТҮМЭН ЯЛСАН ПУТИНД ОГТ ХАМААГҮЙ ОРСЫН АРД ТҮМЭН ХҮССЭНЭЭ ХИЙНЭ
Энэ баярхүү баабар цэнддоо гээд хужаагийн шээснүүд амьтны тархи их угаана шүү
Ингэж элийрэх өөрт чинь тийм гоё байдаг уу..? аан үхэр ээ.?
Бид өнөө өглөө internet - ээс Путин украин руу халдаж эхэлсэн мэдээг уншаад сэтгэл зовниж эхлэв тэгээд Д.Баярхүүтэй уулзаж асуусанаар учир нь олдож сэтгэл уужрав.Оросын цөмийн зэвсэг олон жил хадгалагдан хуучирч байлдах чадваргүй болсон байна Путин худлаа сүржигнэж хаагдмал ард түмнээ уурч байгаа бололтой
Америкчуудад дургүй хүрчлээ хуучирч муудсан цөмийн зэвсэгтээ улсаас айгаад байхдааа яадаг юм. БАЯРХҮҮгээс зөвөлгөө абмаар юм. Тэнэг юмуу хаашаа юм
Илэрхийлж байгаа хэлбэр нь л жоохон өөр болохоос одоо ч нэг иймэрхүү юм яриад байгаа, ж-нь согтуу баавгай Медведев нь...
zunujee
mongonii bichigch golog mini yaj ingej hutsaj chadaj bainaa Chi muu buu hel Ukrain Evrop magadgui ter Amerik chini odoo yah ch uchaa olohgui baidald hureed baihad
Өчигдөр Д.Баярхүүтэй уулзаж оросын дайны талаар мэдээ сонссон гэсэн ташаа мэдээ гарсанд уучлал хүсье Баярхүү бид нар уулзалдаагүй билээ.
Сэм авгын угжны Баярхүү Оросыг муулахыг бодоход Орос хүчтэй байх шиг байна
Сэм авгын угжны Баярхүү Оросыг муулахыг бодоход Орос хүчтэй байх шиг байна
A philosophical battle is a battle for men's minds not an attempt to enlist blind followers---Ayn Rand. In this connection: First off. Wipe the blind followers CLEAN. Second off. Top them off entirely down the path. Third off...
ZOV
Хавар болоод энэ хүний өвчин хөдөлж байна.
Orost say bolson terakt bol “kgb-fsb “ iin dotood yamnii hiisen ajilYag 1999 oni “Ryazanii sahar “ .Oorsdoo terakt hiigeed ..buh niitiig armid daichlaad dain hiih.