Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-д суух Консул асан, лайвчин гэх Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэргээр хоригдож байгаад 2023 оны 12-р сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлалаар ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр хорих ангиас суллагдсан билээ.
Хуулийн дагуу тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших буюу тодорхой хугацаагаар нийтийн албанд ажиллах боломжгүй болсон. Сар гаруйн өмнөөс лайваа дахин эрчимтэй хийх болсон тэрээр хэд хэдэн чиглэлийн бизнес хийхээр судалгаа хийж буй гэх бөгөөд түүний нэг нь медиа компани байх юм гэнэ.
Түүнчлэн тэрээр намынхаа ажилд идэвхтэй оролцох болсон төдийгүй, АН-ын дэд дарга болмоор байна, хэрэв намайг дэд даргаар томилчихвол намаа сонгууль дуустал лайв хэлбэрээр идэвхтэй дэмжинэ гэсэн байна.
С.Сарнай
Сэтгэгдэл8
Ура Ура Ура
Түгжил үү дээ
Сахил хүртээд шал дордов гэгчээр шоронд суусан биш бүр болохоо байсан байна лэ ! Дарга марга хийх нь хаашаа юм Мөнхэрдэнээр даргалуулдаг хүн гэж ч байхгүй байх ! Чаддаг лайваа хийгээд явж байсан нь дээр байх !
Угаасаа 15, 16 дэд дээр дахиад ганцыг нэмэхэд гарзгүй байлгүй дээ.
Хөлсний лайвчин болиоч ээ. МАН-аас мөнгө авдаг гэдгийг Чулуунзагд ярьж байна байна лээ. Манай лайвчин АН-д шургуулсан тролл гээд Залуучуудын уулзалт дээр ярьсан шүү.
ЗА ҮҮНИЙГ ЧИНЬ Л АРД ТҮМЭН ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА ДАА.
Хэрэггүй биз дээ.АН-д гай болно.
Дэдээр яах нь вэ. Дээд нь болчихвол зүгээр байна.