Нэг. Монгол ноёд Монгол төрөө устгасан нь
Анх 1911 оны хавар Түшээт хан Чин ван М.Ханддорж, Их Хүрээний Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Баяндэлгэрийн Хайсан нар санаачлан Богд Жавзандамба хутагтад Монгол Улс тусгаар тогтнох асуудлыг чухалчлан айлтгаж улмаар Монголын том ноёдоор хэлэлцүүлэхээр тогтжээ. Дараа нь Их Хүрээнд 1911 оны 7-р сард Даншиг өргөх нэрийн дор Чин ван Ханддорж, Түшээт хан ван Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Сэцэн хан аймгийн жанжин Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд нар нууцаар зөвлөлдөж “ Манжийн засгийн бодлогыг няцааж, цаашид Манжийн харьяанд хэрхэвч байж болохгүй, үүний тулд хаант Орос улсаас мөнгө болон зэвсгийн тусламж гуйж, хэлэлцээр хийх нь чухал байна.
Монголчуудын эцсийн том зорилго бол Ар Монгол, Өвөр Монгол хоёрыг нэгтгэсэн тусгаар тогтносон Нэгдсэн Монгол улсыг байгуулах явдал” хэмээн нууц шийдвэр гаргасан байна. Ийнхүү Монголын ноёд Их Хүрээний ойрын аймаг, хошуудаас татсан, голдуу Түшээт хан аймгийн жанжин Ханддоржийн цэргүүдээс бүрдсэн 1000 гаруй Монгол цэргийг нийслэл Хүрээнд бөөгнөрүүлж, 1911 оны 12-р сарын 29 -ний өдөр Манжийн амбанг нутгаасаа хөөж, туурга тусгаар Богд хаант Монгол улсыг байгуулж, төр шашныг хослуулсан жинхэнэ монгол төр тогтносон юм.
Манжийн амбан Сандо-г Монголоос хөөхөд онц хүндрэл гарсангүй. Учир нь Манжийн амбаны дэргэд нийслэл Хүрээнд ердөө тавь хүрэхгүй, зэвсэггүй бие хамгаалагч цэрэг,түшмэд, тогооч нар л байв. Манжийн цэрэг Монголд байгаагүй нь ашигтай туссан юм. Монгол улсыг туурга тусгаар болох үйлсэд Чин ван Хандорж үнэлж баршгүй гавьяа байгуулсан билээ.Чин ван Ханддорж 1911 оны 11-р сард хаант Орос улс руу нууцаар явж, Хаант Оросын Засгийн газар болон Цэргийн яамтай үр дүнтэй хэлэлцээр хийж, ирээдүйн Монгол Улсын Богд хааны монгол цэргүүдэд зориулж 15 000 винтов буу, 7,5 сая сум тусламжаар авахаар болж үүний дүнд Богд хааны монгол цэргүүд орчин үеийн зэр зэвсэгтэй болов. Хаант Оросын офицерууд Монгол цэргийг орчин үеийн арми болгоход тусал, Монгол цэргүүд “Максим” пулемёт, винтов буугаар буудахыг сурч, орчин үеийн байлдааны арга тактикийг эзэмшсэн. Орчин үеийн зэвсэгтэй болсон Монгол цэрэг манжаас ч айхаа болив, гамин цэргээс ч айхаа болив. Богд хаан 1912 оноос эхлэн Оросын Эзэнт улстай харилцаагаа улам бэхжүүлж зэр зэвсэг, хаант оросын цэргийн сургагч нарыг Монголд авчирч Хужирбулангийн цэргийн сургууль байгуулж Богд хаант монгол төрийн цэрэг армийг улам бэхжүүлж эхэлсэн. Гэтэл 1913 онд Дундад улсын Ерөнхийлөгч Юан Шикайн зарлигаар Өвөр Монгол руу таван чиглэлээр 40 000 /зарим эх сурвалжид 70 000 гамин цэрэг гэж бичсэн аж / гамин цэрэг Монголын хил рүү хөдөлснийг дуулсан Богд хаан нэн даруй хариу арга хэмжээ авав. Богд хаан 10 000 шахам Монгол цэргийг Манлай баатар Дамдинсүрэнгээр удирдуулж таван замын байлдаан хийн, Өвөр Монголыг түрэмгийлсэн Хятадын 40 000 гамин цэрэгтэй 10 гаруй удаагийн их, бага тулалдаан хийж ялав. Богд хаант төрийн Монгол цэрэг Өвөр Монголыг 1913 онд чөлөөлж, Хятадын Цагаан хэрэмд тулсан байлаа. Өвөр монголын ард түмэн “Богд хааны шар цэрэг ирж, биднийг Хятадын савраас чөлөөллөө” хэмээн ихэд баярлалдаж байв.
Таван замын байлдаан 1913 оны хавраас эхлэн 1914 оны 1-р сар хүртэл амжилттай явагдаж Монголын цэрэг хятад цэргийг ялав. Удалгүй 1914 онд Хятад, Орос улс Бээжин хотод Монголыг оролцуулалгүйгээр Монголын асуудлаар нууц гэрээ байгуулж монголын цэргийг Өвөр Монголоос заавал гаргахаар болжээ. Орос улс тэрхүү нууц гэрээний дагуу Монголын цэрэгт буу, сум нийлүүлэхээ таслан зогсоосон юм.
Аргагүйн эрхэнд Монголын цэрэг өвөр Монголоос гарлаа. Хаант Орос улс ч гэсэн Монгол улс хүчирхэг болвол Буриад Монголоо чөлөөлж мэднэ хэмэн болгоомжилж байв. Хаант Орос, Хятад улс хоёр Монголыг хавчин хяхах бодлогоо үргэлжлүүлж, 1915 онд Хиагтын гэрээ гэгчийг байгуулан, Өвөр Монголыг маань Хятад улсын мэдэлд үлдээхээр шийджээ. Энэ шударга бус гэрээг өвөр монголын ганц Бавуужав шударга гүн эрс эсэргүүцэж хятадын цэрэгтэй баатарлагаар байлдсаар 1916 онд дайны талбарт амь үрэгдэв. Тэр цагт тусгаар тогтносон шинэ Монгол улсаа харийн болон дотоодын дайснуудаас хамгаалж бэхжүүлэх нь тун бэрх хэцүү байлаа.1918 оноос эхлэн Монголын арми өмнөх 5 жил шигээ байлдааны зэвсэг, буу сум, мөнгөн зээл, тусламжийг хаант Орос улсаас авч чадахаа байжээ. Учир нь 1917 онд хаант Орос улсад хаант төрийнхөө эсрэг үймээн самуун дэгдэж, Орос орны төрийн эрх мэдлийг нийслэл Петрбург хотноо Троцкий тэргүүтэй еврей большевикууд хууль бусаар төрийн эргэлт хийн төрийн эрхийг булаан авч улаантан большевикуудын харгис дэглэм тогтоов. Улаантан еврей большевикууд Оросын хаант засгийн үеийн цэрэг,офицерууд, сэхээтнүүд, чинээлэг баячууд,чинээлэг тариачид, христийн шашинтнуудыг хэдэн саяар нь бууудан хөнөөж байлаа. Ийнхүү монголын Богд хаант төр гадаад харилцаагүй болов.
Богд хаант Монгол улс эдийн засгийн хүнд байдалд оров. Тэр үед Монголын зарим ноёд “Шарынхан толгой дээр гарлаа, төрийн түшээд сайн цалин хөлс авахгүй боллоо”” хэмээн Богд хаанд дургүйцэж, хэл ам гарган, Богд хаант төрийг унагахыг оролдож байлаа. Богд хаант Монгол Улс шарынхан ба харынхан хэмээн хагаралдаж эхэлсэн нь хожим ихээхэн хор уршиг болсон юм.
Богдын Засгийн газрын хоёр том төлөөлөгч болох шарын төлөөлөгч Да лам Цэрэнчимэд, харын төлөөлөгч Чин ван Ханддорж нар хоорондоо муудалцах болсон. Богд хаан монгол ноёд хэт зөрчилдөөд ирэхээр нь тэнцвэртэй байдал тогтоохын тулд Бүгд Хэргийг Ерөнхийлөн Шийтгэх Яам байгуулан Ерөнхий сайдаар Чингисийн алтан ургийн удам Сайн ноён хан Намнансүрэнг томилов. Гэвч Халх Монголын ноёд дахиад л өөр хоорондоо хямарч эхэллээ. Халхын ноёд Хайсан гүн, Удай гүн зэрэг монголын тусгаар тогтнолын төлөө гавьяа байгуулж зүтгэсэн өвөр монголын ноёдыг хавчин гадуурхаж Ар Монголоос хөөж явуулжээ. Тэрхүү эмзэг бэрх цагт Богд хаант Монгол Улсад нөхөж баршгүй эмгэнэлт явдал боллоо. Богд хааныг залгамжилж тусгаар тогтносон Монгол улсыг цаашид удирдах чадвартай гэгдэж байсан Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам Эрдэнэ дайчин чин ван , Монгол улсын Гадаад яамны тэргүүн сайд М.Ханддорж 1915 онд тархиа ташуураар бяц цохиулан амь насаа алдав. Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам, Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс – Очирын Намнансүрэн 1919 онд найран дээр бусдын өгсөн архинд хордож нас барлаа. Монгол Улсын Дотоод яамны сайд Цэрэнчимэд 1914 онд, Эрдэнэ ван Намсрай 1920 онд бусдад хорлогдож нас барав. 1919 онд Ерөнхий сайд Намнансүрэнг нас барсны дараа оронд нь Да лам Бадамдорж хэмээх шарын шашны төлөөлөгчийг Ерөнхий сайдаар томилов.
Энэ үед хятадууд Монголыг зүгээр хараад сууж байсангүй. Монголд сууж байсан Хятадын төлөөлөгч Чен-И Монголд тулгарсан санхүүгийн хүнд байдлыг чадмаг ашиглан монголын Гадаад хэргийн сайд Цэрэндорж зэрэг ноёдыг хятадын талд урвуулан татах бодлогыг амжилттай явуулж байв.
Чен-И Монгол Улс хаант Орос улсаас мөнгө зээл тусламж авч чадахгүй болж, эдийн засаг хүндрэлтэй байсныг далимдуулан монголын ноёдод Манжийн үеэс дутахгүй ихээхэн шан харамж цалин пүнлүү өгнө гэсэн амлалт өгчээ. Чен И Монголын автономийг монголчууд өөрсдөө хүсэлт гарган устгах тухай “64 зүйлт гэрээ” гэгчийг боловсруулан монголын төрийн эрх барьж байгаа ноёдод танилцуулжээ. Үүнийг Өвөр монголын Манлай ван Дамдинсүрэн тэргүүтэн “Хятадын заль мэх” хэмээн үзэж эрс эсэргүүцэж байхад харин Халх монголын төрийн зүтгэлтэн Цэрэндорж нарын түшмэд ихэд дэмжиж байсан юм. 1919 онд Монголын төрийн эрх барьж байсан ноёд хоорондоо маргаж, ялангуяа цэргийн зардал хэн гаргах асуудал дээр шарынхан, харынхан хоорондоо зөрчилдөж байв. Ерөнхий сайд Г.Бадамдоржоор удирдуулсан шашныхан цэргийн зардал гаргалцахгүй гэжээ.
Харин харынхан гэх ноёд, язгууртнууд: “Сүм хийдийнхэн баян. Та нар цэргийн зардал гарга” гэж байв. Харынхан “Хойд хөрш улаан Орост болж байгаа самуунаас хамгаалуулахаар Хятадаас цэргийн хүч дуудъя” гэсэн асуудал тавьжээ. Шарынхан “Бид зардал гаргахгүй. Гэхдээ хятадуудыг Монголд оруулж хэрхэвч болохгүй, улаан оросуудыг ч Монголд оруулж хэрхэвч болохгүй ” гэсэн байр суурьтай... Тэр үед Монголын томоохон ноёд, ван, гүн нар Чэнь И-тэй хуйвалдах замаар Монголын автономийг устгахаар үгсэн тохирчээ. Сэцэн ханаас – Шүүх яамны дэд сайд Наваанэрэн, Түшээт ханаас - Дотоод яамны дэд сайд Пунцагцэрэн, Сайн ноён ханаас - Цэргийн яамны сайд Жамъяндорж, Засагт ханаас- Жалханз хутагтын нэрийн өмнөөс Гадаад яамны сайд Цэрэндож нар Чэнь И-тэй хэлэлцээ хийж нэг талаас Хятадын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, нөгөө талаас монгол ноёдын дэвшүүлсэн төлөөлөгч гэсэн адил зиндаатай хоёр албан тушаалтанд засгийн эрхийг шилжүүлэх болзолтойгоор Богд хаандаа мэдэгдэхгүйгээр монголын автономийг татан буулгахаар нууцаар үгсэн тохиролцсон байв. Хичээнгүй сайд Цэрэндорж Монголын автономит төрийг буулгаж хятадын харьяалалд Монголыг оруулах бодолтой хүн байжээ. Хожим нь Цэрэндорж улаан оросын большевикуудтай хамтарч монголыг улаан оросын дагуул улс болгохоор зүтгэж байсан. Харин Ерөнхий сайд Г.Бадамдорж энэхүү 64 зүйлт гэрээг тууштай эсэргүүцэж байв.
Ар монголын ноёдууд хятадын талд хандаж их хэмжээний шан харамж авах болсон тухай нэгэн баримтыг толилуулъя.
АНУ-ын “Нью Йорк таймс” сонины 1919 оны 10 сарын 31-ний дугаарт “Ассошиэтэд Пресс” агентлагийн Бээжингээс дамжуулсан мэдээнд: “Ар Монголын нийслэл Өргөө хот дахь Хятадын элчин сайд Чэн И-гээс Хятадын Засгийн газарт Монголын удирдах бүлгийн тэргүүн ноёдын өргөх бичгийн талаар шуурхай мэдээ ирүүлжээ. Өргөх бичигт хэдэн жилийн өмнө монголчууд буруу явуулгад хууртагдан автономи зарласан бөгөөд тэр цагаас хойш оросуудад дээрэлхүүлж буй талаар дурьджээ.
Ар Монголын ноёд Хятадын Засгийн газраас тусгайлан сайхан ханддаг Өвөр Монголын ван, гүн, ноёд нарт атаархаж байгаа бөгөөд тэд монголын өөртөө засах эрхийг цуцалж, Хятадын далбаан дор Монголыг дахин буцааж авахыг Хятадын Засгийн газраас хүсэж буйгаа энэхүү бичигт илэрхийлжээ.
Түүнчлэн монголын ноёд гадаад Монголын Засгийн газар Орос улстай хийсэн зээлийг барагдуулж, ван гүнгүүд болон удирдагч нарт цалин, тэтгэмж олгохыг Хятадын төв Засгийн газарт хандаж хүсчээ. Иймд Хятадын Засгийн газар тээнэгэлзэж цаг алдах аваас сэргийлж , дахин ийм боломж гарахгүй тул монголы ноёдын өргөх бичгийг хүлээн авна уу хэмээн Чэн-И зөвлөсний дагуу Хятадын Засгийн газраас уг саналыг зөвшөөрч, Ар Монголын ноёдын цалин тэтгэмжинд 800 000 ам.доллар төсөвлөн өгөхөө амласан хариу цахилгаан илгээв” гэжээ. Ийнхүү “64 зүйлт гэрээ”-г зөвшөөрсөн урвагч Монгол ноёдын хүсэлтээр 1919 оны 10 дугаар сард Сю Шүжаны удирдсан хятадын 4000 гамин цэрэг нийслэл Хүрээнд ямар ч эсэргүүцэлгүйгээр орж байрлав. Үүний араас 1919 оны эцэс гэхэд нэмж 10000 гамин цэрэг Хүрээнд ирсэн байна. Ингээд нийслэл Хүрээ 15 000 гамин цэргийн түрэмгийлэлд ямар ч эсэргүүцэлгүйгээр өртжээ.
Сю жанжин нийслэл Хүрээнд ирээд Монголын автономийг устгах гэрээ бичигт Монголын эрх бүхий ноёдоор гарын үсэг зуруулахаар цэргийн хүчээр сүрдүүлж санасандаа хүрсэн байна. Дараа нь Монголын автономит төрийг устгах ёслолыг Хүрээнд ихэд сүржин хийв. Дараа өдөр нь гамин цэрэг Богд хаант Монгол төрийн цэргийн 10 000 винтов буу, 1 сая 700 000 ширхэг сумыг хураан авч Хүрээнд суурьшиж байсан Богд хаант төрийн 5000 Монгол цэргийг тараажээ.
Энэ л хамгийн гутамшигт явдал байв. Хэрэв Монголчууд хилийн цэргээ татан буулгаагүй бол, Богд хаант төрийн их буу, пулемёт, винтов буугаар зэвсэглэсэн 5000 туршлагатай цэргээрээ нийслэл Хүрээг хамгаалж байсан бол, Монгол ноёд гамин цэргийг дуудаж Хзрээнд оруулаагүй бол Монгол улс хэвээр үлдэж, өмнө зүгээс гамин цэрэг ч орж ирэхгүй, умар зүгээс улаан орос цэрэг ч орж ирэхгүй байх байлаа. Гэвч Монголчууд энэ алтан боломжоо урвагч ноёдын балгаар алдсан юм. Эдүгээ Монгол улсын Үндэсний Архивт 1919 онд Хүрээнд сууж байсан Хятад улсын Бүрэн эрх төлөөлөгч Чэн-И ба Богд хаант Монгол Улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэл хадгалагдан үлджээ. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасны хариуд Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 нөлөө бүхий Монголын ноёдын нэр, цол хэргэм болон Монголын ноёдод олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтад Богд хаант Монгол Улсын Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө, Монголын Дотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, ... гэх мэтээр нийт 354 000 лан мөнгө Монголын ноёдод олгохоор дурьджээ. Энэ бол Монгол төрөөсөө урвасан жигшүүрт явдал байлаа. 1919 оны 11-р сард нийслэл Хүрээг хятад цэргээр түрэмгийлэн эзэлсэн хятадын генерал Сю Шу Жан Бадамдоржийг “Монголын автономыг буулгах гэрээнд гарын үсэг зур, гарын үсэг зурахгүй бол чамайг Бээжинд хүчээр хүргэнэ” хэмээн сүрдүүлэхэд Бадамдорж: “Би амиа алдсан ч энэ гэрээнд гарын үсэг яасан ч зурахгүй” хэмээн эсэргүүцэж байв.
Хятадын гамин цэргийн гэрийн хорионд орсон Богд хаан гадаадын олон орнуудад Монгол Улсад хятадын гамин цэрэгтэй байлдахад зэвсгийн тусламж хүссэн нууц захидал хүсэлт олныг явуулав. Гэвч хэн ч тусалсангүй. Харин ганц хүн л тусалсан юм. Тэр бол Барон Унгерн байлаа.
1920 оны 10-р сард Барон жанжин 800 морьт цэргийн хамт Монголын хилийг давж Монголын төлөө хятадын эсрэг тулалдахаар Богд хааны хүсэлтээр гамин цэргийг нийслэл Хүрээнд бут цохихоор 1920 оны 11-р болон 12-р сард хоёр удаа дайралт хийсэн боловч орчин үеийн их буу, пулемёт, холбоо, зэр зэвсгээр бүрэн хангагдсан гамин цэргийн сөрөг цохилтод өртөж ухрав. Барон Унгерн цэргийнхээ гуравны нэгийг алдаж буу сум, хүнс хомсдож хүнд байдалд орлоо. Гэвч Барон Унгерн Бээжингээс Өргөө рүү явж байсан Хятадын цэргийн хангамжийн цувааг дайрч их хэмжээний буу сум, хүнс олзолж авав. Улмаар Барон жанжин морьт цэргээ 1500 болтол нэмэгдүүлэв. Энэ үед нийслэл Хүрээнд амьдарч байсан Кучеренко мэтийн оросын еврей большевикууд Барон жанжны цэргийн эсрэг элдэв мэдээлэл матаас гамин цэргүүдэд өгч хятадын талд идэвхтэй ажиллаж байсан юм. Харин Монголын хөдөө нутагт амьдарч байсан ялангуяа Сэцэн хан аймгийн монголчууд Барон жанжныг идэвхитэй дэмжин хүн хүч, цэргийн агт, майхан сав, хүнсний зүйлээр хангаж байв. Үүний дараа Барон жанжин их довтолгооны өмнөхөн нийслэлд гэрийн хорионд байсан Богд хааныг Тубанов, Саж ламын удирдсан 200 тусгай цэрэг гарган хятад цэргийн хорионоос чөлөөллөө.
Баорн Унгерн 1921 оны 2 дугаар сарын 2 ний өдөр нийслэл Хүрээ рүү довтолгоо хийж 2-р сарын 4-ны өдөр Хүрээн дэх 12000 гамин цэргийг бут цохин ялав. Хятадын гамин цэрэг зугтахдаа Хүрээнд 15 их буу, 70 пулемёт, 4000 гаруй винтов буу, олон арван мянган сум, хүнс, хувцас, хятад цэргийн мөнгөн санд 9.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө орхисон байсныг олзлов.
Гамингийн амьд үлдсэн хэсэг нь хойд зүгт Хиагт руу, нэг хэсэг нь өмнө зүгт Чойр руу зугтаасан юм. Барон жанжин Богд хааныг 2021 оны 2-р сарын 22-ны өдөр дахин монголын хаан ширээнд нь залж Богд хаант Монгол улсыг дахин сэргээн босгов. Энэ үед Барон Унгерн болон түүний удирдлага дах генерал Резухин, Кайгородов, Казагранд болон бусад офицеруудын удирдсан цэргийн анги, отрядууд монголчуудын дэмжлэгтэйгээр Монголд байсан гамин цэргүүдийг Чойр, Улиастай, Вангийн хүрээ, Улаан хад зэрэг газар тулалдан Монгол орныг гамин цэргээс 1921 оны 4-р сарын 1 гэхэд бүрмөсөн чөлөөлжээ. Барон жанжны энэ гавьяа бол Монголчуудын хувьд үнэлж баршгүй том гавьяа юм. 1921 оны 2-р сарын 24-ны өдөр дахин тогтносон Богд хаант төр бол шашин,төрийг хослуулсан жинхэнэ Монгол төр байлаа. Энэхүү Богд хаант төр цаашдаа Британи, Япон улс лугаа адил Үндсэн хуульт хаант засаглалтай бүгд найрамдах улс болж хөгжих боломж бүрэн байсан юм.
Хоёр. Улаантнууд Монгол төрийг устгасан нь
Тэр үед Хятадын гамин цэрэгтэй тэмцэх зорилгоор буу зэвсэг гуйхаар хил давж улаан Орос руу явсан арав хүрэхгүй Ардын намынхан арван таван мянган улаан Орос цэрэг дагуулан ирж Хүрээг эзэлж дахин сэргэн боссон Богд хаант монгол төрөө устгана гэж хэн санахав дээ. Ардын намынхан харийн харгис улаан Оростой хамтарч улаан хувьсгалыг Монголд экспортлоно гэж хэн бодохов дээ. Улаантан гэж хэн бэ? Эд нар хаанаас гараад ирсэн юм бэ?
Улаантан гэж эзэн хаанаа эсхүл хууль ёсны Засгийн газрыг төрийн эргэлт хийж устгасан, язгууртан ноёд, баян чинээлэг иргэд, шашин шүтлэгтэй хүмүүсийг гадуурхан хөнөөж, ард иргэдийнхээ өмч хөрөнгийг хураан дээрэмдэж зэвсгийн хүчээр дарангуйллын засгийг тогтоосон буруу номтон харгис хүмүүсийг хэлдэг юм.
Улаантан гэж Оросын большевик еврейчүүдийг хэлээд байгаа юм. Коммунизмын хорт үзлийг дэлхийд еврейчүүд л анх гаргасан юм. Улаантны үзэл суртлын багш нь Германы еврей Мордехей буюу Маркс байв. Энэхүү улаантны хорт үзэл хорьдугаар зууны эхээр европ болон дорно дахинд тахал мэт хүчтэй тархсан.Энэ буруу үзэл Орос, Хятад, Монгол мэтийн ядуу буурай улсуудад хүчтэй дэлгэрсэн нь эцэстээ эмгэнэл болж дууссан юм. Ардын намынхан улаан Оросын 15 000 цэрэг дагуулан Монголд довтолж, 1921 оны 7-р сарын 6-ны өдөр нийслэл Хүрээг түрэмгийлэн эзлэв. Энэ өдөр бол Монголын түүхэн дэх хамгийн хар өдөр юм. Улаан орос цэргийг Монголд оруулахад нийслэл Хүрээнээс хөөгдөж Орост ирсэн хятадын төлөөлөгч Чен И, хятадын генерал Го Сүнлин нар “Оросын цагаан гвардийн цэргүүд манай хятад цэргийг Монголын нийслэл Хүрээнээс хөөлөө, тэднийг Монголд очиж устгаж өгнө үү” хэмээн Улаан Орост хүсэлт тавьж дайран дээр нь давс нэмэв гэгч болсон. Улаан Орос Монголыг цэргийн хүчээр довтлох шалтаг ингээд бэлэн болов. Улаантнууд Хүрээг эзэлсний дараа нэн даруй Богд хаант Монгол төрийг устгалаа. Улаантнууд Богд хаанаас Монгол төрийн хаш тамгыг булаан авч Монгол төрийг устгасан нь хорьдугаар зууны Монголчуудын хамгийн том эмгэнэлт явдал байлаа. Улаантнууд “Бид Монголыг гамин, цагаантнаас чөлөөлсөн, ард түмэнд эрх чөлөө авчирсан. Монголд ардын хувьсгал ялав. Ардын засаг тогтов. Одоо та нар аз жаргалтай сайхан амьдарна ” хэмээн далан жил ард түмнийг мунхруулсан билээ. 1921 онд улаантнууд Монголыг гамин цэргээс чөлөөлөөгүй юм. Харин Барон жанжин 1921 оны 4-р сар гэхэд Монголын бүх газар нутгийг гамин цэргээс бүрэн чөлөөлсөн юм. Хиагтад байсан гамин цэрэг гэдэг нь нийслэл Хүрээнд Барон жанжинд ялагдаад Оросоор дамжин нутаг буцаж явсан өлсөж ядарсан, зэр зэвсэг муутай гамин цэргийг хэлээд байгаа юм. Цагаантан гэдэг нь Богд хаант Монгол төрийг сэргээж өгсөн гавьяатай Барон жанжнаар удирдуулсан хаант оросын цэрэг, офицерүүдийг хэлж байгаа юм.
Ардын намынхан гэж хэн юм бэ? Монголд улс төрийн нам гэж огт байгаагүй. Ардын намынхан анхандаа улаантан коммунистууд ч байгаагүй юм. Анх 1920 оны 6-р сард Хүрээний болон Консулын хоёр бүлгэм нэгдэж Ардын нам нэртэй болсон. Эдгээр хоёр бүлгэмийн ахлагч нь Д.Бодоо,С. Данзан нар байлаа. Ардын намын анхны дарга нь С.Данзан, анхны долоо нь Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Д.Догсомжав, Д.Лосол нар байлаа.
Анх 1920 оны намар Данзан, Чойбалсан , дараа нь Сүх нар улаан Орос руу Богд хаанаас Орос улсаас зэвсэг хүссэн монгол төрийн хаш тамга дарсан албан бичиг авч улаан Оросоос зэр зэвсэг авч Богд хаант монгол төрөө сэргээн босгох зорилготой явсан юм.Тэр үед МАН байгуулагдаагүй байсан. МАН 1921.03.1-нд байгуулагдсан бөгөөд анхны хурлаа Оросын нутаг Троицкосавск хотод хийжээ. Энэ хуралд Коминтерний Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Нарийн Бичгийн Дарга Нарын Газрын Монгол- Төвдийн хэлтсийн эрхлэгч, 1921 оны 4-р сараас 1925 оны 11-р сар хүртэл Монголын Бүх цэргийн Зөвлөлийн Тэргүүлэгч, Ардын Засгийн Газрын Зөвлөхөөр ажилласан, Оросын большевик намын гишүүн Ринчино Элбэгдорж оролцсон. Чухам энэ үеэс эхэлж Коминтерний төлөөлөгчид Монгол Ардын Намынханд зааварлаж зөвлөж үүрэгдэж эхэлсэн ажээ. Энэ хуралд хил орчмоос ирсэн зарим Монголчууд болон улаан Оросын Коминтерний Алс дорнодын хэлтсээс томилсон төлөөлөгчид нийтдээ ердөө 17 хүн оролцжээ. Тэд Монголын асуудлыг хэлэлцэх, Монголыг төлөөлөх, Монголын тэр үеийн байдлыг бодитоор үнэлэх ч ямар ч боломжгүй байсан. Учир нь тэд Монголд биш, гадаад оронд хуралдаж байсан юм. Тэдний баримт бичиг нь хүчингүй. Учир нь тэд ямар ч хууль ёсны бүртгэлгүй, ямар ч зөвшөөрөлгүй “МАН” гэсэн намын модон тамгатай л байсан.Тэр тамга бол Монгол төрийн тамга биш.Тэр хурал дээр С.Данзан Монгол орны тухайн үеийн нөхцөл байдлын талаар маш буруу ойлголттой байсан нь хэлсэн үгнээс нь харагддаг.Тодруулбал С.Данзан дахин сэргээн босгосон Богд хаант Монгол төрийг Барон Унгерний босгосон Засгийн газар хэмээн гүтгэж, энэ Засгийн Газар цаашид улс болж тогтнож чадахгүй, оросын цагаантнууд Монголын дайсан тул хэрхэвч нөхөрлөж үл болно. Зөвлөлт Орос улстай нөхөрлөж эцсийн хэргээ бүтээвээс сайн болно” гэсэн байдаг. Үнэндээ бол Барон жанжин хэзээ ч Монголын дотоод хэрэгт оролцож байгаагүй. Богд хаант төр тэр үед дахин сэргэж Богд хаант Засгийн газар дахин байгуулагдсан хууль ёсны Засгийн Газар байсан. Гэтэл С.Данзан тэр хурал дээр МАН-ын 1920 оны 6-р сард дэвшүүлсэн МАН-ын хөтөлбөр, дүрмээсээ огт өөр зүйл ярьсан нь “хэлсэн ярьснаасаа буцдаг” нөгөө л Монгол зан нь хөдөлсөн гэлтэй. Данзан, Бодоо, Сүх нар тэр үед Ардын намынхныг удирддаг Коминтерн хэмээх маш аюултай байгууллага даян дэлхийд ямар их гай гамшиг тарихыг, эцэстээ Ардын намынхныг өөрсдийг нь улаантнууд хөнөөнө гэдгийг яахин мэдэх билээ. Ардын намынхан 1920 оны 6-р сард Ардын намын хөтөлбөр, дүрмийн шинжтэй 9 зүйл бүхий “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг” хэмээх зөв зорилготой баримт бичгийг баталсан байдаг.
Уг бичигт: ”Үндэсний шашинд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эгүүлэн аваад төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмнийг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухалчилна” хэмээжээ.Товчоор Монгол төр, шашнаа мандуулна гэсэн уриа л даа. Гэвч Ардын намынхны энэ зөв зорилго нь адаг сүүүлдээ юу ч биш болж дууссан. Ардын нам Коминтерний дуулгавартай зарц болсон. Ардын нам улаантны большевик нам болж хувирсан. Төр шашнаа бататган мандуулна гэсэн чинь улаан Оросын даалгавраар уламжлалт Монгол төр, буддын шашнаа устгаж орхисон. Харгис дайсныг цэвэрлэнэ гэсэн чинь улаан Оросын харгис цэрэгт эзлэгдсэн. Дотоод засгийг сайжруулна гэсэн чинь харгис улаантны засаг тогтоосон.
Ядуу дорд ардыг бодно гэсэн чинь ард түмнийхээ амин зуулга болсон хамаг мал сүрэг, хөрөнгө мөнгийг нь булаан авч ядууруулсан. Өөрийн дотоод эрхийг үүрд сахина гэсэн чинь өөрийн бус Зөвлөлтийн эрх ашгийг хамгаалдаг, Зөвлөлтийн дагуул улс болсон. Дарлагдахын зовлонгүй аж төрнө гэсэн чинь Монголын ард түмэн ямар ч эрх чөлөөгүй болж, улаантны боол болцгоосон.
Монголчууд бид Богд хаант Монгол төрөө 1919 онд устгасан урвагч Монгол ноёдуудыг, 1921 онд Монгол төрөө устгасан улаантнуудыг ардын баатрууд хэмээн 70 жилийн турш магтан шүтсэн нь ёс зүйгүй, худал төөрөгдөл. Харин бид Богд хаант Монгол төрийг байгуулж, монгол төрийн төлөө эцсийн амьсгал хүртлээ тэмцсэн Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Богд хаан, Барон жанжин, Л.Гомбо- Идшин, Баяр гүн, М.Дорждэрэм, Д.Дүваа, Жамбалон, бэйс Дугаржав, Дарь эх лам, түшмэл Гэлэг Ёндон, Дугаржав мээрэн, Лувсанцэвээн, Э.Тогтох, Ө.Чулуун, Б.Мааньжав, М.Ярин нарын Богд хаант төрийн зүтгэлтэн, түшмэд, цэрэг эрсээ Монголын нийгэмд эзлэх түүхэн баатруудын байр суурин дээр нь гаргаж тавих цаг нь аль хэдийн болжээ. 1911 оны оны туурга тусгаар Монгол Улсыг ар, өвөр монголын эх оронч баатрууд хамтран тэмцэж байгуулсан юм. 1911 оны туурга тусгаар Монголын төлөө амь хайргүй тэмцсэн Өвөр монголын Тогтох тайж, Хайсан гүн, манлай ван Дамдинсүрэн, Удай ван, гүн Бавуужав, гүн Гончигсүрэн, Ялгуун баатар Сумъяа нарын нэрийг Монголчууд бид мартах ёсгүй. 1921 оны 7-р сарын 6 хүртэл оршсон Богд хаант Монгол төр бол Монголын хууль ёсны төр байлаа. Харин энэхүү Монгол төрийг устгасан хүмүүс бол улаан цэргийн төрийн эргэлт хийсэн хүмүүс байсан юм.
Толь бичигт: “Төрийн эргэлт гэж зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүс эсхүл цэргийн эрхтэнүүд тухайн улсын хууль ёсны засгийн газрыг түлхэн унагаж, өмнөх удирдагчийг нь шоронд хорих эсхүл хөнөөж, засгийн эрхийг хүчээр булаан авахыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ. Яг ийм явдал 1921 оны 7-р сарын 6-ны өдөр Монголд болсон. 1921 оны 7-р сард Ардын намынхан үй түмэн улаан орос цэрэг дагуулан нийслэл Хүрээнд орж ирэхэд ард түмнээрээ алга ташиж цэцэг барин угтаагүй юм. Ард түмэн тэр үед “Ардын намынхан гэдэг муу хүмүүс хойд зүгээс үй түмэн улаан орос цэргийн хамт нийслэл Хүрээнд дайран ирж бурханы сүм хийдийг устгаж, лам хуврагууд, тайж түшмэдүүдийг буудан хөнөөж, ардын мал сүргийг нь булаан авч байна гэнэ” хэмээн ихэд айж цочин ярьж шуугицгааж байсан гэдэг.
Богд хаан цэргийн жанжин байгаагүй, улс төрч байгаагүй, харин шашны гэгээнтэн хутагт байсан. Гэтэл Монголчууд “Та л Монголын хаан болох ёстой” гээд түүнийг хаан ширээнд залчихсан. Богд хаан Монгол төрөөсөө уравсан этгээдүүдийг огт цаазалж байсангүй. Богд хаан Монголын төрөөс урвасан хүмүүсийг Монголын хууль цаазаар хатуу хариуцлага тооцож, тэднийг Монгол төрөөсөө урвасан ялаар шийтгэж чадаагүй өнгөрсөн нь маш том алдаа болсон.
Учир нь урвагч Монголчууд Богд хааныгаа үл тоож, толгой дээр нь гарчихаад албан тушаал, цалин пүнлүүгийн төлөө Монгол төрөө устгаж байлаа. Тэр үед Богд хаант Монгол төрийн төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан хаант Орос улсын дэслэгч генерал, буддын шашинт Барон фон Унгерн-Штернберг урвагч Монголчуудын балгаар амь насаа алдсан. Барон жанжин 1921 оны 8-р сарын 20-ны өдөр Богд хаант Монгол төрийн төлөө хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан Сундуй гүн дээр давхин очжээ. Гэвч Сундуй гүн Барон жанжныг баривчилж Щетикины удирдсан улаан орос цэргийн ангид тушаасан байдаг. Сундуй гүнийг дагаж Богд хаант төрийн 125 Монгол цэрэг улаан Оросын талд урважээ. Хэдхэн сарын өмнө Монголчууд Барон жанжныг “Дайны Бурхан, Жамсран Бурхан, Махагал Бурханы хувилгаан” хэмээн магтаж, Богд хаан Барон жанжинд хандаж “Барон жанжин Таны гавьяа бол Сүмбэр уул мэт агуу билээ” хэмээн захидал явуулж, “Улсыг мандуулагч их баатар жанжин” хэмээн цол хэргэмээр шагнаж байсан юм. Гэвч Барон жанжны итгэж явсан Монголчууд Богд хаан, Барон жанжнаасаа урвасан юм. Харин Барон жанжин өргөсөн тангарагтаа үнэнч үлдэж, Оросын эзэн хаанаасаа ч урваагүй, Монголын Богд хаанаас ч урваагүй, өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоосоо ч урваагүй юм. Ийнхүү Барон жанжны 1920 оны 11-р сараас эхлэн 1921 оны 8-р сарын дунд үе хүртэл Богд хаант Монгол төрийн төлөө хийсэн тулалдаан дууссан билээ. Барон Унгернийг Оросын улаантнууд Лениний тушаалаар 1921 оны 9-р сарын 15-ны өдөр Новониколаескад яаралтай цаазлан хороов. Тэрхүү эмзэг цаг үед Богд хаант төр дараах ноцтой алдаа гаргаснаас болж хятадын гамин цэрэг болон улаан оросын цэрэгт эзлэгджээ.
Нэгд, 1919 онд Богд хаант төрийг устгах гэсэн урвагч Монгол ноёдыг илрүүлж төрийн цааз ял тулгаж тэдний бусармаг ажиллагааг зогсоож чадсангүй.
Хоёрт, Богд хаант Монгол төр Оросын хаант Засгийн Газраас 1912-1914 онуудад гурван удаа 5.1 сая рублийн зээл, хангалттай зэр зэвсэг, Оросын цэргийн сургагч зөвлөгч нарыг авсан боловч үүнийгээ Богд хаант төрийн хүчирхэг арми байгуулахад зөв зарцуулж чадсангүй. Хаант Оросын Монголд өгсөн зээлийн зарим хэсгийг шашны хэрэгт зарж, оросын сургагч нарт хэт их цалин олгожээ.
Гуравт,1915 оны Хиагтын гэрээг зөвшөөрч, Өвөр Монголоос Богд хаант төрийн цэргийг татан гаргаж, Богд хаант төрийн сайд, Хатанбаатар Магсаржавын удирдсан монгол цэргүүд 1917 онд өөрсдийн ах дүү өвөр монголын Шударга гүн Бавуужавын 3000 цэрэгтэй байлдаж тэднийг хөнөөсөн. Гүн Бавуужавын өвөр монгол цэргүүд бол хятадын гамин цэргийн эсрэг эцсээ хүртэл сөрөн зогсож чадсан баатарлаг цэргүүд байсан юм.
Дөрөвт, Монголын тусгаар тогтнолын төлөө ихээхэн хувь нэмэр оруулсан өвөр монголын Тогтох тайж, Удай ван нарыг элдвээр хавчиж Монгол улсаас хөөн явуулжээ.
Тавд. Богд хаан ардын намынхны улаан Оросоос зэвсэг гуйсан албан бичигт төрийн хаш тамгаа дарж тэднийг улаан Орос руу явуулсан нь маш том алдаа болсон. Учир нь зэвсэг авчирч Богд хаант Монгол төрөө сэргээн байгуулах зорилготой явсан Ардын намынхан улаан Орост очоод улаан большевик үзэлтэй болж, улаан Оростой хуйвалдаж, Богд хаант төрийнхөө эсрэг Түр засгийн газар байгуулж, зэвсэг бус, олон мянган улаан орос цэрэг дагуулан хил даван Монголд ирж, нийслэл Хүрээг түрэмгийлэн эзэлж, Богд хаант Монгол төрөө устгасан. Тэрхүү Монголд оруулсан улаан орос цэрэг нь хятадын гамин цэрэгтэй байлдахгүй /Учир нь Зөвлөлт Орос улс Дундад улстай найрамдлын гэрээ байгуулчихсан байсан/, зөвхөн цагаан гвардийн цэрэгтэй байлдана хэмээн Монголд ирсэн байдаг. Улаан орос комиссарууд Монголд ирэнгүүтээ улаантны харгис засаг тогтоочихов. Монголчуудын олон зууны мөрөөдөл болсон жинхэнэ Монгол төрөө байгуулж мандуулна гэсэн хүсэл эрмэлзлэл ийнхүү хөөс болон замхарчээ.
1921 онд Монголд чухам юу болсон бэ? Богд хаант Монгол төрийг хэн устгасан бэ? гэдгийг Барон жанжны армид алба хааж, Богд хаант Монгол төрийн төлөө тулалдаж явсан хаант Оросын өндөр боловсролтой, мэдлэг туршлагатай офицерууд үнэн зөв дүгнэж бичсэн байдаг юм. Ялангуяа Польш офицер Ф.Оссендовский, Өвөр Байгалийн атаман, дэслэгч генерал Г.Семёнов, Азийн морин дивизийн штабын дарга, хурандаа М.Торновский, подпоручик Н.Князев нарын бичсэн баримтат дурдатгалын номуудад тодорхой, ойлгомжтой, дүн шинжилгээтэй, үнэн бодитой,баримттай өгүүлсэн гэж үздэг.
“Түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээр Ардын намынхны дуудан ирүүлсэн олон мянган улаан орос цэрэг туурга тусгаар Монгол орныг эзэлж, хөх Монгол улаан Монгол болов. Улаантан Монголчууд 1921 оны 7-р сарын 6-ны өдөр Богд хаант Монгол төрөө устгаж оронд нь улаантны харгис дарангуйллын дэглэм тогтоосны уршгаар коммунист засаглал 70 жилийн турш Монголын ард түмнийг дарангуйлж, ард түмнээ өмч хөрөнгөгүй ядуу болгон, ардын түмний эрх чөлөөг боомилж, Монгол соёл, шашныг нь устгаж, арван хар нүглийг уул овоо мэт үйлдсэн юм. Улаантнууд нийт Монгол эрчүүдийн 20.0 хувийг буудан хөнөөн, Монголын 1250 буддын сүм хийдийг устгажээ. Монголын 35 000 хүнийг “хувьсгалын эсэргүү, японы тагнуул, хар, шар феодал” хэмээн гүтгэж буудан хөнөөв. Нийтдээ 150 000 хүнийг хэлмэгдүүлжээ.
Зөвлөлтийн зөвлөх комиссарууд Монголд тоглоомын Засгийн газрыг байгуулж, тэдний тушаалыг үг дуугүй биелүүлэх хүнийг Ерөнхий сайдаар томилж, /Хэрэв Монголын Ерөнхий сайд орос зөвлөхийн үгэнд орохгүй бол тэднийг Москвад дуудан аваачиж буудчихдаг байв/ Зөвлөлт Холбоот Улсын хавсарга дагуул улс болов. Монголын эрх ашиг гэж байхгүй болов,Ммонгол хүний эрх чөлөө гэж байхгүй болов, Монгол мөрөөдөл гэж огт үгүй болжээ.
Монгол төртэй байсан бол алтан ургийн ноёд хийгээд ард түмнээ алуулахгүй байх байлаа. Монгол төртэй байсан бол газар нутгаа харьд алдахгүй байх байлаа. Монгол төртэй байсан бол ард түмнийхээ амин зуулга болсон мал сүргийг нь булаалгахгүй байх байлаа. Монгол төр байсан бол Монгол соёл, шашин, өв уламжлал, ёс заншил, босоо Монгол бичгээ устгуулахгүй байх байлаа. Монгол төртэй байсан бол ард түмнээ хамгаалж, Монголын ард түмэн эрх чөлөөтэй, баян чинээлэг болох байлаа.
Хайран Монгол төр. Хайран ард түмэн.
Улаан тугийг мандуулаад
Улс орноо сүйтгэв.
Сахалт чөтгөрийг шүтээд
Сайхан орноо хоослов.
Будда, Чингисээ доромжлоо
Бузар нүглийн замд оров.
Аяа, миний Монгол
Ахин сэргэж мандаасай.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл75
Сүхбаатар нэг талыг барьсан мэдээлэл нийтэлдэг хөлсний сэтгүүлч байна.
Чи,,,Нэг талыг барьсан гэж юуг үндэслэн бичив,,,,нөгөө тал нь юу юмбэ,,,чи д. сүхбаатартай шүүхдэлцээд,,,,цагдаад гомдол гаргаач,,,оркоо,,,
139.5.217.189 юу ч ойлгохгүй мэдрэл гөлөг вэ?
Бичих тухайд сайн бичжээ. Гэхдээ 1 талыг барьсан нь оргүй ч юм биш байхаа. Ямар ч байсан Дилов хутагт 1961 онд Монгол улс НҮБ-ийн гишүүн болоход доголон нулимстай сууж, хажууд суусан хүн та монголын төлөөлөгчидтэй уулзахгүй юу гэхэд юүкэвдээ, хагарсан аяга буцааж нийлэх дайны юм болж байхад би очоод яахав гэсэн гэдэг. Дилов хутагт улаан оросыг дагаж, улаантны засаг байгуулсан залуус эцэс сүүлд нь улсаа тусгаар улс болгочихлоо гэж шүүрс алдаж суусан юм гэнэлээ шүү. Сүхбаатарын энэ бичсэнийг бол үгүйсгэхгүй. Гэхдээ, энэ бас 100 хувь үнэн биш. Бароны засаг бол яг монголчуудын хүссэн засаг байсан эсэхийг дахин тунгаах шаардлагатай. Данзан-г юу ч мэдэхгүй хурал дээр тэгж хэлэх хүн биш болов уу.
Enenii bodies hodolgochohooch Hulangiin orond zovhon uzen r yadall lt yadalt bichej bh.UNuguugiin mongol oron bgaad durgui
Энэ Д.Сүхбаатар гэж хүн лам нараар тархиа угаалгасан нөхөр. Лам шарын шашинг үхтлээ өмөөрнө. Оросыг үзэн ядагч. Эрүүл хүн биш. Шарын шашинг л өмөөрдөг мулгуу хүн.
Хэдэн арван жилийн турш, хэд хэдэн үеэрээ зөвхөн Оросын зохиож өгсөн түүхийг уншиж судлаж,шалгалт шүүлэг өгч, тархиа угаалгаж ирсэн өнөөгийн монголчууд бас ийм өөр бую у бодит өнцгөөс харж судлаж бичсэн зүйлси йг уншаад харьцуулан тунгааж, бодож эрэгц үүлж сурах нь зөв шүү ! Сүхбаатарт таларха яаа.
Гарчигийг нь хараад хэн гэгч төлбөртэй салбадай бичиж байгааг шууд мэдэж байна, ха ха ха
Манай ЖАНЖИН үе үе түүхийн нэн сэргэг санаа дэвшүүлсэн тулгуур нийтлэл бичдэгт баярлаж байна. Бичээд бай, бичээд бай, коммунист оросыг илчлээд өг. Одоо ч коммунист биш рашист фашист Орос болж хувирлаа даа
Доржийн Сүхээ гэж цагаантны гайгүй зайран байдаг юм ! хэлсэн үг нь үнэн ! Хэрвээ 21 онд улаантнууд Монголд цэргээ оруулаагүй байсан бол цаашдаа юу болох вэ ! Төвд шиг байж байгаад 33 онд Японы Квантуны армид эзлэгдэнэ ! Дараа нь Япон ялагдаад Сэргэн боссон Хятад улсад эзлэгдээд Хятадын хойд малжих муж болчихсон байх байлаа ! Бүгд хятадаар яриад ярихгүй гэсэн нь хүмүүжүүлэх лагёрт сууж байх байлаа ! Энэ Доржийн Сүхээ лам уул нь Зөвлөлтөд сурч ногоотой шөлийг нь ууж хүн болсрн боловч Зөвлөлтөө Оросоо үзэхээ байсан хүн дэ ! Аав юмуу өвөөг нь зөвлөлтүүд буудаж алсан Хэнтийн буриад хүн байх !
Яг нүдийг нь олж хэллээ. Зарим хүмүүс хэт тэнэгтэж тийм зүйл ярьдаг юм. Би тэгэхээр нь яг ингэж хариулдаг юм. Бадарч тахарт талархав.
Энэ сүхбаатар бол өөрийн үзэл бодлоо бичдэг үнэн худлын завсрын юм бичдэг бадамдорж хятадаас 30 мянган лан мөнгө авсаныг яагаад хаяаад бичсэн вэ иймэрхүү хаясан юм их зохиосон юм их байна
ҮНЭН БАРИМТ БАЙНА. БАЛИН ЦЭРЭНДОРЖ, ШАНЗАВ ӨАДАМДОРЖ МЭТ БОХОГ ШААРУУД БАЙСАН.. ТҮҮХИЙН АЛБАН ЁСНЫ БАРИМТ БИЧИГТ БАДАМДОРЖ ХЭДЭН ТОМ АВДАРААР ДҮҮРЭН ЭД МӨНГӨ ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ, ТҮҮГЭЭРЭЭ ХҮНД ҮЗҮҮЛЖ БАЯРХДАГ, ХЯТАДАД ТӨРӨӨ ХУДАЛДСАНЫ ТӨЛӨӨ 25 МЯНАН АН МӨНГӨ АВЧ ЦУСАЛСАН, ЧИЙЧААН ГЭХ АНГЛИ МАШИН ХАХУУЛЬД АСАН НЬ АРХИВЫН БАРИМТААР БАЙГАА ШҮҮ СҮХБААТАР АА, ЧИ БАС АЛЬ АЛЬ ТАЛД ДОЛГИНОХГҮЙ ЮМЫГ БАЙГААГААР НЬ БИЧИЖ БАЙ. ТЭГЭХГҮЙ БОЛ БАС ТҮҮХ ГУЙВУУЛСАН ЧӨТГӨРИЙН ТООНД ЗҮЙ ЁСООР ОРНО, БИЧСЭН БГД ЧИНЬ ТҮҮХИЙН ХОГ ДЭЭР ХАР ТОЛБО БОЛОН НЭРТЭЙ ЧИНЬ ҮЛДЭНЭ ГЭДГИЙГ САНАЖ БАЙ
чагдаржав гэж бичээд. уг нь хоёр цэгтэй с үсэгтэй байсан даа. мэдэхгүй юм. өөр хүн юмуу
Циркийн хойно байдаг баолингийн Цэрэндорж хужаагийн хөшөөг буулгах ёстой
Циркийн хойно билүү. Би Үндэсний (хуучнаар Хувьсгалын) музейн хойно гэж санаад байна.
цэрэндорж энэбиш нар яагаад хөшөөтэй юмб. бороон жанжид хөшөө байвал
чи бол түүхийн талаар тайлбар хийх чадамжгүй нэг талыг барьсан өрөөсгөл хүн байна. зүгээр л дуугай сууж бай.
үнэн үг ҮХРИЙН гүзээтэй шар тос ном болгоорой түүнийг чинь бид анли хэл дээр АНУ д хэвлээд өгөмс
нийтлэлч ман махны гишүүн юмуу. яг таг 3с1 гээд байх юм. хэдэн оны намын хуралд нь юм мэдэхгүй ээ хуралд нам байгуулагдсан ойн мэндчилгээ дэвшүүлсэн нь цахилгаан мэдээ ч байсан юмуу мэдэхгүй тэрийгээ хожмын үед баримтлан нам байгуулагдсан өдөр гэчихсэн юм шиг санагдсан шүү. намчин биш болохоор хөөцөлдөж сонирхсонгүй. уг нь арай өмнө гэсэн байхаа.
маартлаад мартчихдаг гэнээ. 4с1 ндэж элэглэж байж майлхиймүү
Medreliinx ni ovchin xavar sedersen, rasist maliin ungas bn
үнэн үг ҮХРИЙН гүзээтэй шар тос ном болгоорой түүнийг чинь бид анли хэл дээр АНУ д хэвлээд өгөмс
ихэнхи дийлэнх мөнгөөр нь богд зоопарк авч ажиллуулж арчлуулсан. сүүлд нь чучел музейжүүлэлт. дээрлхэх дарлах тоглох худалдах нааш цааш шидэлцэх шаалтгаан болсон. авч хэлэлцэхгүй болсон. өөрөө ч тамгаа дараад улаантнаа дуудчихсан байна. одоо тэгээд яа гээд байган. гамингаа устгаад, улаантнаа дуусгаач гээд байгаа юмуу. институтад киллер захиалгаа өгч хүсэж байгаамуу
Доржийн Сүхбаатар сайхан бичжээ, сайн болжээ баярлалаа амжилт хүсье
цагаан. шар улаан асаах. улайсан бол харлана. харлачихсан юм чинь хаях. манифест шдээ. элэглэл ил гарах.
витория нуланд гэдэг ану гатнуулч авгай энд тэнд боов боорцог тараадаг болсон. печээнь пээчэнь. элэг
Одоо энэ сэдэв хэнд хамаатай юм бэ Сүхбаатар нэртэй мал минь өөрийнхөө амьдралыг хар
Hamgiin gol ni gaminguud Oros Hytadyn hariltsan zuvshultssunii daguu Bogdyn huselteer orj irj automiig ustgaad Orosyn Hyagtaar garch yavsan. Ingehdee boloogui ardyn huvisgal gegch jujig taviad Mongolyg Orosuud ezelj avsan.
DS buriad bish baih aa Aav Dorj ni Uverhangaigaas Hentiid "tsereg"-t ireed butsalgui shingesen hun duuldsan shuu
Өөрийгөө Богдын шар цэрэг гээд бодцон мэдрэл зөнөсөн өвгөн баахан юм сараачих юмдаа к0
ЯАХААРАА ЭНЭ ТӨВӨД ХҮН МОНГОЛЫН ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ. БӨӨС ХУУРС, ТЭМБҮҮНДЭЭ БАРИГДСАН УЛС БОЛГОСОН НЬ ЭНЭ ТӨВӨДҮҮДИЙН ХИЙСЭН ХЭРЭГ ШҮҮ
TUUHIE MEDEHGUI
Төвөд ламаар хаан хийлгэх хүртлээ доройтож мунхарсан хүмүүс болсон байсан шүү. Энэ төвөдын төлөө явдаг хувалзнууд нь улам олон болоод байна.
Mahan bie ni tuvd bolovch suns ni mongol shde
Бодит үнэнийг бичсэн бна. Үнэндээ Чингисийн алтан ургийн хүмүүсийг устгасан. Тухайн үеийн нийгмийн оюун ухаан үзэл санааны төлөөлөл болсон лам нарыг болон сүм хийдийг устгасан. Орос ах нарын хэт их дарангуйлалыг эсэргүүцэж тэмцсэн эх орончдыг орос оронд аваачиж устгасан, монгол нутгийн хэсэг газрыг өөрийн болгосон оросын элчин сайд Молотов гэгч дээрэмдсэн. Эсэргүүцсэн эх орончдыг цөлсөн... гээд эх түүхийг унших мэдэх хэрэгтэй санагдана. Биднийг бага, дунд ангид сурч байхад монголын түүх гэдэг хичээл ордоггүй, гадаадын түүх л зааж байлаа шүү дээ. Эх түүхээ унших бүр бидний өвөг дээдсийн тэмцэл эх нутаг, газар шорооны төлөөх тэмцэл байсныг ойлгон мэдэрч эх орноо хайрлах, хамгаалах сэтгэл төрдөг, огшдог.
Дэмжиж байна.
анаашууд амьтны хүрээлэнгээ яриад л. яахав анаашийн хүзүүг тайрч сунасан урт хугацааг богинсгосон байх
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая, !!!!!!!!!!!
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая, !!!!!!!!!!!
таны бичсэн эрмэлзэх зүйл байх. тангаргын гэрээ бол 21оны 7 сарын 10ы тогтоолын дараа гарсан гэрээ. ардын засаг, богд хоёр ын хогорондохи тангариг гэр э. есөн зүйлтэй гэрээ
цаг хугацааны хувьд залгуулаад дараагаар оростой найрамдлын барилдулгиг байгуулахийн тухай 13 зүйл хэлэлцэн тогтагагсан гэрээ бичиг. европийн нигэн мянган есөн зуун хорин нэгдүгээр оны нөабр сарийн табун монголын олона өргөгдсэну арван нэгдүгэр он арбан сарийн шинийн жиргуганы өдөр
олна эргөгдэгсэн у арбан нигдүгэр он арбан сар а ийн хоёр ун, европын арбан нигэн сара ийн нигэну эдүр. засагун газарун хорин нэгдүгэр хуралду хэлэлцэн тогтагагсан ану: эдү цаг хэдүй бэр монгол улусду хэмжиэду эрхиту засаг байгулугсан болбачу эдүгэ хүртэлэ улусун хаган ба засагун газарун хогоронду ийн барилдулга, эрх мэдэлун хэмжиэг тогтоосон хаул дүрим гаргажу тунхагласан үгүй бөгэд энэхү хэрэгиг арадун засагийн газар ас хэмжиэтү засагтай ард улусуд ун үндүсүн хуулийн гол утгаиг харгалзан иабагулажу бүхүй тул хэрбэ энүн ээс урунаши энэ хэвийар тус улусун хэрэг иг яавагулбасу улус ун хаган ба засаг ун газар ун хогоронду үлү тохираху иабудал гарчу улусун байдал амур үгүй болоху болзоши үгүй тула монгол арадын засагун газар ас хэмжииату засагту арад улусуудун үндүсун хуулийн гоол утгаиг баримталан тогтагагсан дүрим хэмжииэ. (гээд 9 зүйл) ...тангариг болган батулаба.
олноо өргөгдсөний арван нэгдүгээр он арван сарын хоёрны европын арбан нэгэн сарын нэгний өдөр. засгийн газрын хорин нэгдүгээр хуралд хэлэлжэн тогтсон нь: одоо цаг хэдүйгэр монгол улсад хэмжээт эрхэт засаг байгуулсан боловч эдүгээ хүртэл улсын хаан бас засгийн газрын хоорондын барилдулга, эрхмэдлийн хэмжээг тогтоосон хууль дүрим гаргаж тунхагласангүй бөгөөд энэхүү хэргийг ардын засгийн газараас хэмжээт засгийн ард улсуудын үндсэн хуулийн гол утгыг харгалзан явуулж бүхүй тул хэрвээ энүүнээс урагш энэ хэвээр тус улсын хэргийг явуулбаас улсын хаган бас засгийн газрын хооронд үл тохирох явдал гарч улсын байдал амаргүй болох болзошгүй тул монгол ардын засгийн газраас хэмжээт засагт ард улсуудын үндсэн хуулийн гол утгыг баримтлан тогтоосон дүрэм хэмжээ. (9 зүйл) ...тангариг болган батулаба.
Гол сургамж : Хятад руу нүүрс гаальгүй гсргаж бгаад гардуулж барьцаалагдсан манай томчуул өнөөдөр Балин Цэрэндорж лугаа тусгаар тогтнолыг маань үгүй хийж бна.! Түүх давтагддаг нь үнэн юм.Сэрээч ээээ
данзантай холбоотой нам маш олон тогтоолууд гаргасан байдгийм байнлээ. эргэлтийн эгзэг цэг. ганаа гуайн хэлдгээр хэн ч олж уншдаггүй.
Сайн бичжээ.Монголын Тусгаар Богд хаант улсаа Манжийн тор унахад Сэргээсэн Монголын язгууртнууд, Мон гамингаас Чолоолсон Барон Унгерн мон Туунийг дэмжих хамтарсан Монголын баатарлаг эрчуудээ Мартах есгуй гэдэгтээ санал Нэг байна. Харин Хичээнгуй сайд Цэрэндорж, Жонон ван Ширнэндамдин, Наянт ван ,Жалханз хутагт,Хатанбаатар Магсаржав нар ын уурэг Олон дахин хувирсан талаар сайн нягтлах хэрэгтэй болов уу.
Харийн төвд хүнийг монгол төрийн хаан гэж өргөмжилж байсан тэнэглэлийг таслан зогсоосон нь Монгол улсын оршин тогтнохын баталгаа болсон үйл явдал юм.
“үндэсний шашинд харшлах харгис дайсныг цэвэрлэж” 20 онд шамбалын дайн хийгээд байсиймү. ямар шашинтай тэмцсийн. шашин шашинтайгаа? банилтай
Ийм нэг хуцмалууд хаанаас гардаг байнаа 21 он байсан тулдаа л өнөөдөр монгол улс байгаа шүү
Hsaraajiin dongio tsaraitai nuhur zovloltod oyutan bhdaa ad uzegdej zovj.Heden uviur mongol nerve Hytadaas haltar heden togrog carmaachihaad baychihlaa geed brhiraad bgaa
Манай Сүхээ ч бас нэгийг бодож монгол зүрх сэтгэл хөөрч , зарим үед нь нулимс унагамаар, хөмхий зуумаар бичих юмаа. Өвөг дээдсээ дурсахгүй, өмөөрөхгүй хэн байхав дээ. Дараа үед сургамж нь үлдэх учиртай.
1920 - иод оны эхэн хагаст Монгол Улс мөхөж өнөөгийн Хятад арай том "Монголын өөртөө засах орон" - той, эсвэл өнөөгийн ОХУ арай томхон Бурятия - тай байх байсан ирээдүйг большевик оросыг нь аргадаж дагасан ардын намынхны аз, ая эвийг олсон ухаан, Ленинийх нь онолдсны дагуу дорно дахины ядуу буурай ард түмэн тусгаар улсаа байгуулах замд орж Монгол Улс бүрдсэн нь ганц үнэн, бодит үйл мөн. Түүхийг сайлаад ч нэмэргүй, муулаад ч нэмэргүй. Өнөөдөрт хүрсэн зам маань л тэр. Түүх бичигчид "тэгэх ёстой байсан, ингэсэн нь тун буруу" гэж мянга бичээд яах вэ, өөрчилчихөж чадах биш. "сиймхий ч болов гэр минь, сэгсгэр ч боловч ижий минь" болсон Монгол Улсдаа аж төрж ам цуурч яваа маань өнгөрсөн үеийнхний маань ерөөл. Өдгөө байгаа бүхэн нь өөрчлөөд, шинэчлээд сайжруулахыг хичээе, өөр бусдад дахин автахгүй явахаар зүтгэе. Та бидний үйлийг 50, 100 жилийн хойно өнөөдрийн түүхчид өнгөрсөн үеэ харааж суугаа шиг явдал уламжлагдан давтагдсаар өрнөхгүй гэх баталгаа үгүй шүү.
Барон улаантнаас зугтаж орох оронгүй болсон хүнд далим болсон байх
Ёстой худлаа түүх гээд нэр өгөөд бичжээ.Үндэсгүй худал, зөвхөн сонгуульд хэрэглэхээр бичсэн гүтгэлэг бна
Suhbaataryn hushuug buulgaya
Mongol hyn ta MONGOL l bol neg taliig barina yy,eer neg tal gene yy?....ene tyyhiig zygeer l yns!!!!bidnii yabj irsen zamnal neg iimerhyy baij ee!!ene bol Kommynizmiin yed bol yarij heldeggyi bailaa,ene saihan chag ye tyl erhbis sain myy helyylen bichej baigaa ni ikhe yum aa!!!Syhbaatartaa bayarlalaa..herebee ta neg tal baridaggyi hyn abaas Hyatadiig demjigch baij taarna daa...Mongolchyyd eb negdelgyi baisandaa olon ydaa aldaj baijee,ene tyhaid dahin byy dabtagdaasai hemeen bodno.....Cetgegdelee bichegch gyai eh oronch ynen tyyhch bas yneniig ologch baij harj ynsij bichne yy!!!!!Delhii niiteeree bas oyuntai hymyyn oilgoh tynch hezyy chag yed amidarch baigaa bilee!!!!!!!!!!!!
Oros Hyatad Hoyoriin hentei ch hen be?....gej sanalgyi byren MONGOL ylasaa bid saitar zeb abch yabah chag hygazaa irsen suu...................Bidnii ireedyi ikhe tamiriin borgio?????????????????
Arhichin tubd mongol ulsiig suitgej baisan tuunii yed hun am tembuugeer uhej duussan uuruu hurtel tebuu taraaj tebuug ni emchleh 1 hun mongold baigaagui tembuugeer haraagui bolson tuhainvyed hamt baij harj bichsen tuuhiig odoo medehch ugui baij tuuhreegee nulmah yum
Saihanshaadag huvhai kommunist vee
mongol uls 90 onoos hoish l uls bolson. Gorbachev iin buyanaar! eniig l sanaj yav. Erlegdorj Batuul metiin hulchgar zalhai nar bish shuu!
mongol uls 90 onoos hoish l uls bolson. Gorbachev iin buyanaar! eniig l sanaj yav. Erlegdorj Batuul metiin hulchgar zalhai nar bish shuu!
Tuvd shig Hytadiin dor orchihoogui ih yum.Bgaadaa talarhaj amidarval yasan yum.Mongolchuud malaa mallaj diilehgui yadraad bayjdan yum alga.Ene dongio uvgun boon ataa chotoo huuhdiin nairaglal bicheh yum
баабарых сурагчийн дурсгалын дэвтэр. бөөн алдаа засвар. тэрэнд нь үнэмшээд ажилгүй болчихсон хүмүүс байгаа
Одоо Хятадын талын эрлийз хурлийз агентууд төрд дээгүүр их бий, мэдсэн ч мэдээгүй нүдэн балай чих дүлий л байна.
Яаяа… оросууд ялангуяа биднийг хэн байсныг мартуулахын тулд байгаа бүх үнэ цэнэтэй эд өлгийн зүйлсийг хамаад явсан даа чааваас. Одоо өөрсдийнх нь байж байгааг хар. Уулынханд доромжлуулаад сууж байдаг чааваас. Өнгөрсөн зууны туршид хулгаж айж ирсэн сонгино толгойтууд нь үнэндээ мань мэтээс хавьгүй золбин тархитай амьтад болж таарсан даа чааваас.
Нийтлэлийн эхнийхийг бүрэн, дунд хэсгийг уншиж бсан чинь ДС хазайгаад явчихаар цааш уншсангүй, дараагийн хэсгүүдийг ойролцоогоор таамаглахад тодорхой санагдлаа. Харин эндээс юу ойлгогдож. ямар бодол төрөв гэж хэн нэгэн асуувал: 1.Ххятадаас хахууль авч Монгол Улсаа худалдсан тэр үеийн ноёд нь Рио Тинтогоос их хэмжээний авлига авч дэлхийн хэмжээний үнэ цэнэтэй Оюу толгойн алт, мөнгө, зэс зэрэг асар их баялагтай орд газраа алдсан үе үеийн Засгийн газрын ноёдтай яахын ч аргагүй адилхан юм. 2. Монголчууд бид үеийн үед хөгжих дэвжих замаа, сайн сайхан амьдрах боломж нөхцөлөө өөрсдийн гараар сүйтгэсээр байгаа нь нэн гунигтай, гутамшигтай санагдана. Монголчууд бид нэг үндэстэн, нэгэн ахан дүүс л юм бол эвтэй найртай, биесээ хайрлаж, хүндэлж, боломжоороо тусалж, нинжин сэтгэл, ёс зүйтэй баймаар байна.
Нийтлэлийн эхнийхийг бүрэн, дунд хэсгийг уншиж бсан чинь ДС хазайгаад явчихаар цааш уншсангүй, дараагийн хэсгүүдийг ойролцоогоор таамаглахад тодорхой санагдлаа. Харин эндээс юу ойлгогдож. ямар бодол төрөв гэж хэн нэгэн асуувал: 1.Ххятадаас хахууль авч Монгол Улсаа худалдсан тэр үеийн ноёд нь Рио Тинтогоос их хэмжээний авлига авч дэлхийн хэмжээний үнэ цэнэтэй Оюу толгойн алт, мөнгө, зэс зэрэг асар их баялагтай орд газраа алдсан үе үеийн Засгийн газрын ноёдтай яахын ч аргагүй адилхан юм. 2. Монголчууд бид үеийн үед хөгжих дэвжих замаа, сайн сайхан амьдрах боломж нөхцөлөө өөрсдийн гараар сүйтгэсээр байгаа нь нэн гунигтай, гутамшигтай санагдана. Монголчууд бид нэг үндэстэн, нэгэн ахан дүүс л юм бол эвтэй найртай, биесээ хайрлаж, хүндэлж, боломжоороо тусалж, нинжин сэтгэл, ёс зүйтэй баймаар байна.
Нийтлэлийн эхнийхийг бүрэн, дунд хэсгийг уншиж бсан чинь ДС хазайгаад явчихаар цааш уншсангүй, дараагийн хэсгүүдийг ойролцоогоор таамаглахад тодорхой санагдлаа. Харин эндээс юу ойлгогдож. ямар бодол төрөв гэж хэн нэгэн асуувал: 1.Ххятадаас хахууль авч Монгол Улсаа худалдсан тэр үеийн ноёд нь Рио Тинтогоос их хэмжээний авлига авч дэлхийн хэмжээний үнэ цэнэтэй Оюу толгойн алт, мөнгө, зэс зэрэг асар их баялагтай орд газраа алдсан өнөө үеийн Засгийн газрын ноёдтай яахын ч аргагүй адилхан юм. 2. Монголчууд бид үеийн үед хөгжих дэвжих замаа, сайн сайхан амьдрах боломж нөхцөлөө өөрсдийн гараар сүйтгэсээр байгаа нь нэн гунигтай, гутамшигтай санагдана. Монголчууд бид нэг үндэстэн, нэгэн ахан дүүс л юм бол эвтэй найртай, биесээ хайрлаж, хүндэлж, боломжоороо тусалж, нинжин сэтгэл, ёс зүйтэй баймаар байна.
Goliig n olj bichjee
Goliig n olj bichjee
Tsergiin bayryg 3 saryn 18nd temdeglehee boliyo,11 sard jinhene tsergiin bayr
Та бөөр зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж байна уу. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар
Та бөөр худалдаж авах эсвэл зарах гэж байна уу? Санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст бид бөөрөнд 500,000 доллар санал болгож байна. Би Минипал эмнэлгийн бөөрний мэс засал, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн нефрологич, доктор Рахул Ахмед байна. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд үйл ажиллагаа явуулдаг. Сонирхсон хүмүүс Minipalhospital@gmail.com цахим шуудан эсвэл WhatsApp +14424378984 утсаар холбогдоно уу. Хүндэтгэсэн, Эмнэлгийн ерөнхий захирал, Доктор Rahul Ahmed
Сайн