Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ныг дуустал бүртгэнэ. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Сэтгэгдэл3
Настангуудын ангилал байдаг билүү?
9999 дугаар авна занданшатар
Гадаадын өгөөш мэт уралдаан тэмцээнд ач холбогдол өгөх хүмүүс олон байна. Монгол улсын өр 33 тэрбум долларт санаа зовж байвал ажил хөдөлмөр хий. Дайн болбол манай улс хамгийн түрүүнд эзлэгдэхээр байна. Яасан гэж бүгдээрээ амраад спорт биш хэрнээ гүйгээд байх ёстой гэж?...