“Баялагтаа эзэн Монгол” ТББ-аас улстөрийн намуудад шаадлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр уг ТББ-ын тэргүүн, иргэн Г.Хажидмаа: "Монгол Улсын Их хурлын 2024 оны сонгуульд оролцох гэж байгаа бүх намууд Монгол улсын бүх ашигт малтмалыг ашиглахад ард түмний хараа хяналт дор, байгалийн баялаг ард түмний эзэмшилд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байхын тулд ашигт малтмалын орд бүрийн борлуулалтын орлогын 20 хувийг орон нутгийн мэдэлд бүрэн шилжүүлэх заалт нэмж батлуулахыг бүх талаар дэмжин, 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулахыг бүх намын удирдах дээд байгууллага болон нийт гишүүдэд нь уриалж байна.
Байгалийн баялгийг ухаж сэндийчээд, нөхөн сэргээлт хийлгүйгээр бүх баялаг маань гадагшаа урсаж байна. Ард нь хэн ядарч үлдэж байгаа вэ?
Тийм учраас тухайн орон нутгийн байгалийн баялгийг ухаж ашиглаж байгаа л бол борлуулалтын орлогын 20 хувийг орон нутагт нь үлдээх санаачлага дэвшүүлж байна. Ингэх юм бол цаашдаа тухайн сум, орон нутгийн хөгжилд асар том нөлөө үзүүлнэ. Өнөөдрийг хүртэл төр төлөөлж сууж байгаа удирдлагуудаас яагаад ийм бодлого гарч ирээгүй юм бэ? Бидний баялаг хэн нэгэн харь орны эздүүдийн гарт орчихсон байгаа учраас Монгол төрийг төлөөлж байгаа хүмүүсээс ийм бодлого гарч ирдэггүй юм болов уу? гэж хардаж байна. " гэсэн бол тус хөдөлгөөний төлөөлөл: "Монгол Улсад одоо ашиглаж байгаа стратегийн ордуудын 50+1 хувийг Монголын ард түмний мэдэлд хувьцаа болгож өгөх ёстой.
Бидэнд Арабын Шейхүүд шиг, Кувейтийн Эмиратууд шиг амьдрах нөхцөл байна. Одоо ашиглаж байгаа ордуудынхаа 51 хувийг хувьцаа болгоод ашиглах юм бол бид болон бидний үр хүүхдүүд санаа зовохгүйгээр амьдарна.
Тавантолгойн 0,04 хувийг л ард түмэнд хувьцаа болгоод өгөхөд л бидэнд хэдэн төгрөг оногдож байгаа билээ. Дийлэнх олонхи нь олигархууд, хулгайчдийн гараар ороод дуусаж байна. Улаанбаатар хотод баригдаж байгаа өндөр барилгууд бол нүүрсний хулгайн мөнгө шүү дээ. Монгол Улсад ашиглаж байгаа стратегийн ордуудынхаа 50+1 хувийг Монголын ард түмэнд өгөх ёстой. Хувьцааг нь эзэмшүүлэх ёстой. Удирдах зөвлөлийг нь ч 50+1 хувийн эзэмшигчдээсээ сонгодог байх ёстой юм. Ард түмэнд уул уурхайн дийлэнх эрх мэдэл байх ёстой. Түүнээс төрд давамгай эрх мэдэл байж болохгүй. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл5
Монгол дэлхийн хамгийн хоцрогдсон ядуу буурай орнуудтай өрсөлдөөд байх шиг байна.
Zaaval sheihuud,emiratuud shig amidrahiig mereedeh hereg baina uuNoogdol ashiglaltad avah orlogiin eersdee gar bie oroltsoj baij bayalagiin ezen bolno biz dee Ene talaar yamar Sanaa onoo baina ve heleech dee
ene chavka obchin ert exlejee
mak mcs gesen chimeeguihen mongoliig tsusalj baigaa hulgaichuudaas ehelj bayalgaa butsaaj avah heregtei. ungursun jiluuded zarj borluulj olson buh orlogiig nemj tuluuleh heregtei!
Ашигт малтмалын орлогоос нэхэмжлэл гаргадаг энэ хүмүүс нэг юмыг мах цусандаа ойлгох хэрэгтэй. Ашигт малтмал гэдгийг орой дээр байгаа гүзээтэй шар тостой ижилсгэн боддогоо болих хэрэгтэй. Ашигт малтмал бол газрын хэвлийд байгаа эрдсийн хуримтлал. өөрөө мөнгө биш. Харин түүнийг нээж, олборлож мөнгө болгон хувиргаж байгаа геологчид уул уурхайчдад энэ хүмүүс эхлээд талархал илэрхийлэх хэмжээний ухаантай байх хэрэгтэй. Дараа нь тэр ард түмэнд хуваарилах мөнгөө ярь.