sonin.mn

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбооноос уучлалт хүсэж, Олимпын сорилд орох хүсэлт гаргажээ. Тэрбээр "Миний бие удаа дараа сахилгын шийтгэл хүртэж, та бүхнийхээ итгэлийг алдаж байсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбоо, удирдах зөвлөл ах эгч нар болон нийт боксын хамт олноосоо уучлал хүсэж байна... Та бүхэн минь уужуу сэтгэлээр дахин нэг удаа хандахыг хүсэж байна" гэсэн байна.