Харьковт цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцаж, эх орондоо эр цэргийн алба хааж явсан цэргийн мэргэжилтэйн хувьд Орос-Украины энэ дайн ОХУ-ын нутаг дэвсгэрт шилжин орж ирсэн тухай гадаад сайтуудад бичсэнээс орчуулж монголчууддаа хүргэсэн. Одоо орос хэл дээр түгсэн Википедиагаас түүвэрлэн хэн нь хэн бэ гэдэг үнэнийг дэлгэе.
Энэ 7 хоногийн эхээр Оросын 9 муж хот руу ийнхүү агаараас халдсантай давхцан оросын иргэдээс бүрдүүлсэн Легион Свобода России (товчлол нь ЛСР, хөрвүүлбэл Оросын эрх чөлөө легион), Русский добровольческий корпус (товчлол нь РДК, хөрвүүлбэл Оросын сайн дурынхны корпус), Сибирский батальоны (Сибирийн батальон) хамтарсан цэргийн хүчин (нийт гурван батальон) танк, хуягтаар дэмжүүлэн ОХУ-ын улсын хилийг даван орж Курск, Белгород мужид “ОХУ-ыг дарангуйлагч дэглэмээс чөлөөлөх”-өөр байлдсаар байна. Тэд Украины зэвсэгт хүчний эгнээнд тулалдаж буй оросын сайн дурынхан бөгөөд Белгород, Курск мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалсан. “Бид Белгород, Курск хотуудад байрлах Оросын цэргийн байрлалд гал нээхээс өөр аргагүй боллоо” гэж ЛСР, РДК, Сибирийн Батальоны хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Ингэхэд энэ гурван цэргийн нэгтгэл гэж яг хэ бэ?
1.ЛСР-Оросын эрх чөлөө легион
Энэ бол Украины батлан хамгаалах хүчнээс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн оросын сайн дурынхны цэргийн анги юм. “ЭРХ ЧӨЛӨӨ”-г эрхэм дээд үнэт зүйлээ болгодог. Орос оронд, оросууддаа эрх чөлөө эдлүүлэхийг эрхэмлэдэг. Ирээдүйн ардчилсан Оросын төлөө, Путин болон түүний тойрон хүрээлэгчдийн дарангуйллын эсрэг зэвсэгт тэмцэл явуулах нь тэдний үндсэн зорилго нь. Орос орон сүйрэл рүүгээ явж байна. Дан худал хуурмаг суртал нэвтрүүлгээр ард түмнээ мэхлэн Путинчууд өөрсдийн эрх мэдэл, авилга, хууль бус явдлыг цэцэглүүлж байна, хүн ам үгүйрэн ядуурч, ид цэцэглэх насны идэр эрчүүдийг Украины нутагт эзлэн түрэмгийлэх дайны золиос болгон үй олноор нь их бууны зуушинд илгээж байна хэмээн шүүмжилдэг.
Путины дарангуйллын эсрэг тэмцдэг оросын улс төрийн сөрөг хүчнийхний дэмжлэгтэйгээр ЛСР-ийг 2022 оны хавар байгуулсан ба дотроо
1)довтолгооны салбар (ATGM, MANPADS бүлгийг оруулаад);
2) их бууны салбар-UAV (тагнуул, тохируулга, цохилтын бүлэг);
3) электрон дайн/цахим байлдааны нэгж гэсэн бүрэлдэхүүнтэй.
Легион нь командлал, штаб, ар талын буюу туслах үйлчилгээний алба, мөн хэвлэлийн албатай болон бусад албадыг ч зохион байгуулж чадна. Бие бүрэлдэхүүн нь гэвэл ОХУ-ын иргэд. Гэр бүл, ажлын шалтгаанаар Украинд хууль ёсны дагуу оршин суугаа оросын иргэд. Путины дэглэмийн эсрэг тэмцэхээр Орос ба Европын орнуудаас бие даан ирсэн орос иргэд. Мөн Путины дайны гэмт хэргийг эхнээс нь ойлгож, дайтахаас татгалзаж, цэргээс зугтсан оросын армийн албан хаагчдаас бүрдэж байна. Олзлогдсон буюу бууж өгсөн оросын цэргүүдээс ч шигшилт хийж элсүүлдэг гэх мэдээлэл бий. Олны нүдэнд ил байдаг командлагч нь “Цезарь” гэсэн нууц нэртэй. Оросын баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтэй “Эзэнт гүрний легион”-д алба хашиж явсан ярьдаг. Крымыг ОХУ-д нэгтгэхэд Төрийн Думын ганц гишүүн нь эсрэг санал өгч, түүнээсээ болж хавчигдан гадаадад гарсан, одоо Киевт хаягтай Илья Пономаревыг улс төрийн удирдагч нь хэмээн үздэг. Илья Пономарев бол СССР-ийн үед ЗХУКН-ын Төв Хороонд олон улсын коммунист-ажилчны хөдөлгөөнийг удирдан хариуцаж явсан Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Борис Пономаревын зээ нь ажээ.
2.РДК-Оросын сайн дурынхны корпус
Энэ бол 2014 оноос хойш Украины талд тулалдаж байгаа Украины нутаг дэвсгэрт амьдардаг нутгийн уугуул оросуудаас бүрдсэн арми юм. Үндсэн зорилго: 1)1991 оны хилийн шугамаар Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх; 2)ОХУ-ын одоогийн дэглэмийг түлхэн унагах явдал ажээ. Үүсгэн байгуулагч командлагч нь Денис Никитин. Оросын суртал нэвтрүүлэгчид РДК-г хэт барууны буюу неонацист гэж цоллодог. РДК нь Украины БХЯ-ны Цэргийн тагнуулын газарт харьяалагддаг. РДК нь Зөвлөлтийн дэглэмийг залгамжлагч Путины Засгийн газар болон түүний гадаад дахь төлөөлөгчид, шадар хүмүүстэй ямар ч хэлбэрээр хамтран ажиллахаас татгалзана гэсэн зарчим баримталдаг. Путин болон түүний хамсаатнууд Оросын ард түмнийг үндэс угсаагаар нь устгаж байна хэмээн хатуу шүүмжилдэг. 1930-аад оны үеийн Виктор Ларионовын толгойлсон хэт барууны үзэлтэй цагаач оросуудын цэрэгжүүлсэн залуучуудын байгууллагын "Цагаан санаа" бүлгийн бэлэг тэмдгийг сүлдээ болгон тахиж байна.
3.Сибирийн батальон буюу Батальон "Сибирь"
Энэ бол Украины Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд 2023 оны 10-р сарын сүүлээр байгуулагдсан. Украины Цэргийн тагнуулын газрын дэргэдэх олон улсын легионы салшгүй нэг хэсэг хэмээн үздэг. Цэргийн энэ ангид цөөн тооны оросуудаас гадна ихэвчлэн Уралын хойд хэсэг, Сибирь, Алс Хойд нутгийн уугуул иргэд, Кавказын бүгд найрамдах улсуудын иргэд гэхчлэн үндэсний цөөнхүүд ордог. Тэд бүгд нэг нийтлэг үнэт зүйлтэй. Тэр нь Оросоос хөрш хажуу орнуудынхаа эсрэг үйлддэг дайнтай санал нийлэхгүй байх, Кремлийн бодлого бол түрэмгий бодлого гэж үзэх үзэл ажээ. Тэдний хэлж байгаагаар “тэд өөрсдөө муугийн хамсаатан” байхыг хүсэхгүй. Оросын их гүрний дээрэнгүй үзэл, колоничлох бодлогыг эсэргүүцнэ, Москвагаас тусгаар тогтнолоо олж авахыг хүснэ, тийм хүсэлтэй татар, якут, буриад болон бусад үндэстний цөөнхийн төлөөлөгчид энэ ангид нэгджээ. Украины дайнд украинчууд ялах нь дээрхи зорилгодоо хүрэх алхам ажээ. Бүгд сайн дурынхан бөгөөд ихэнхи нь гуравдагч орноор дамжин Украинд очсон, тэгж очих нь олон эрсдэл шалгуур даван хэдэн сараас нэг жил хүртэл маш их цаг хугацаа зарцуулдаг аж. Командлагч нь Владислав Аммосов. Тэрээр якут үндэстэн, сөрөг хүчний оросуудын байгуулсан Польш дахь иргэний зөвлөлийн дэмжлэгтэйгээр Украинд очжээ. Украины Зэвсэгт хүчний харъяанд сайн дурынхны анги нээснээ зарласан ба түүнтэй хамт хэд хэдэн нөхөд нь хамт очжээ. Энэ бол Украины байнгын армийн нэг хэсэг болж шинээр бүрдүүлсэн цөөн хүнтэй батальон. Шинэ батальоныг маш их шалгалт шүүлтүүрээр оруулсан хэдий ч Украины армийн эсрэг зэвсэг хэрэглэж магадгүй, эсвэл оросуудад мэдээлэл өгдөг гэх хардлага хэвээрээ байгаа аж Тийм учраас дунд шатны болон удирдах бүрэлдэхүүнийг Украины армиас хангадаг гэсэн мэдээлэл байна.
орчуулсан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл30
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Байден дахин сонгогдож дайныг үргэлжлүүлж цөмийн дайныг үүсгээсэй. Угаасаа америкийн ардчилсан намынхан дайныг үргэлжлүүлэхийг их хүсэж байгаа.
ардчилсан намд дан обама шиг клинтонууд шиг талууд хоёр байдан шиг украйнаас мөнгө саадаг буш ирак руу цөмийн зэвсэгтэйгэж дайрч саддам хусейныг алсан атом байгаагүй обама бин ладныг алж ливийн удирдагч каддафийг алж баруун зүүн гэсэн хочёр ливи хуваасан байден украйнаас авсан хахууль мэдэгдсэнээс украйны ерөнхийй прокурорыг хөөж баримтаа устгасан украйны дайн гаргаж хоёр хуваасан саяхан ерөнхийлөгчийн жорноос хэдэн зуун саяг өгч курск белгоррод руу террор хийж ПУТИН-ы сонгуулыг тасалдуулах санаатай цагаан хаант орсын корнилов врангель деникин атаман симонов колчакийн корпусийг санхүүжүүлж байна мөн сталины дайны урвагчид үр удам шинэ цагийн нацистуудйг зэвсэглэж хилийн террорист хийхээс цаашгүй өдбр бүр хэдэн мянгыг алаад дуусч байна ёвропт байсан шаарууд голчлон польшид орогногчид байхоо
Путиныг зайлуулж дийлэх үү? Чадхийхийг нь хүлээвэл хэд насалдаг юм бол
путин биш орсын ард түмэн ялж ирсэн мөэхөд ялна муу сайн террористийн халдлага бөөс хазахтай адил юм
ПУТИН-ы сонгуульд байден нөлөөлж чөдөхгүй ээ чөргөр хөгшин өөрөө трампад тарамдуулна
Корниловын нэрэмжит сайн дурын корпус ! Колчакийн нэрэмжит Сибирийн батальон ! Дeникины нэрэмжит эрх чөлөөт лeгион гэж хэлээч ! Дээр нь Стeпан Бандeрагийн укрианы дивиз ! Нeстор Махногийн бригад ! Красновын Донын хороог нэмээд оруулчихвал хөөрхөн цагаан арми болно ! Курскаас хойшоо эргээд Тула хотын зүг шууд Москва ру довтолбол зөв дө ! Гэхдээ л 10 хонохгүй салам цохиулах байх да хөөрхий !
naad batsaihan deslegch bichij baihad nuguu oros hoholiud svns ni tengert garch dee.bvgd but tsohigdoj zugtjee. Iim jaahan hvcheer orosiig ezelij abdag bol ukrainii 1 say hvntei armi baildaj yah yum be dee. Heden urvagch orosuudiig oruulaad orosiig ezleed abah yum bol. Manai deslegch Batsaihan bol zvgeer nasaarai neg muu salaan zahirchaas deesh garch vzeegui hvn l bna. odoo iim nasandaa ingej hudalaa svnsee hudaldaj bui hvn ch dee. nasaarai neg hudalch hulgaich ybsan l daa hoo..
saihan burdag deslegch Batsaihan bainaa.Ingej hudalaa medeelel uguhuur chamd hediig tuldug yum be dee. vnendee ene orosiin erh chuluunii tuluu geed bgaa ihenh ni nutagiin hoholiud l bna. Ter siberiin batiolion genee neg muu sah ykut neg buriad zaluu l bnle ho. yun kavkazuud siberiin batilond bgaa yum be de.Orosd songuuli bolohiig vimeen hiij daind ylagdaj buigaa nuuj ukrainii hiisen toglolt bolovch say but tsohigdoj zugtlaa da.Orosiin ard tvmenii 80 hubi putiniig dejij bna. Sayhan Moskawa hot vschin baisan kirgez zaluu Turkstanii Brigad gegchiin bguulij bna geed turkuudaas asar ih dollar avaad baahan zurag oruulij hoshgiruulij bgaad l amerikd zugtaj ochij amidarchee.vnendee ter Turkstan brigad ni 10 hvntei l salaa baij l de>Turkiin saytanuudiig huurch mungu olood zugtajee bvh hvmvvs ni. Ene siberiin batilion gehiig ykut nohor bas tegj bga daa.Orosuud odoo amerik baruunii ardchilald ogt itgehgui bga ted 1990 oniig martaagui bga, baruunaas sain saihan zvils o
Энэ одоо бэлтгэл хошууч гээд эргүүтээд байгаа мал минь ингэж байхаар очиж байлдаач Монголд битгий гай болох гээд бай
Sonin.mn zailuul naad hudlaa medeeg chin unendee Ukraine ni medeelliin site hurtel hevlej tavihgui bn shuudee. Westren propaganda medeeni site bolon CNN BBC, Sky news ntr bol bur tag, tanai site s uur Uki terrorist uud n propaganda g huulj tavij bga medeeni site alga, iim hudal yum tavij ne hunde barj baihaas iched yanaa zailuul. Mongol chuud uur hel deerees bodit unen medee olood uzdeg bolson shuu dee. Medeenii tentsvertei baidaliig hadgalah uudnees ntr gej hudlaa shaasnaa baahan propaganda huulj tavina tanaih shig ichmeer uhdel site alga daa zailuul
ULAAN OROSUUD SHIG HAANAA GER BULTEI N BUUDAJ ALSAN HARGISUUD HORVOO DEER ALGA. KORNILOV GEDEG CHIN SUUT TSERGIIN UHAANTAN BSAN SHUU DAANCH MONGOL GARALTAI BOLOHOOR KERENSKII TENEG DEMJEEGUI
Зүгээр шууд Пригожин болсон б.а
Путин капут
Orosuudiin songyyli bidend yamarch hamaagyi ee!!Putin ni daldarch zamharaasai l gej?bodoh yum!!!men ch ikhe gai tarih nobs yum!!!!
еврей зелинский капут цэрэг бэлгэгч еврей ерөхийлөгч байсан порошенко капут ГЕрманы гитлерүүд еврейчүүдийг хүйс тэмтэрнэ
монголд орсоос зугтаж орж ирсэн хушуувч мөн байна
америкийн дэлхийдийлдэшгүй гэсэн гурван абрамсыг аллаа леопард барс бредлийг бол өдөр бүр алж байна дийлдэшгүй төмөр унаад үхэж байгаа украйн цэрэгийг алж байгаа юм чинь бусад цэргийг тош тош гэлгэчихнэ шүү дээ гудамжны гоожуур цэрэг гэж юу байх вэ
Барууны мөнгөний цөөвөр
Украйнд төгссөн нэг зөнөг суртал ухуулгад итгэж тэнэгтэхээ болиод ач зээгээ хараад сууж байвал таарна.
Үнэн үг хэлсэн хүнд ямар их өшөөтэй юм бэ? Үхэр унасан хүнд нохой юу билээ гэдэг шиг. Үнэнийг сонсох тэнхээ байдаггүй түг түмэн тролль. Үнэнд гүйцэгдэнэ дээ. Орос ялагдаад Путин олон улсын шүүхийн хэрэгтэн болох үед та нар дагаад бүгд үхэх үү? Эсвэл зүсээ хувилгаад америкт хайртай болчих уу? Эртхэн сонголтоо зөв хийгээрэй дээ!!!
Арваад хүнтэй армийг олж сөнөөхөд хэцүү байгаа аж.
олон улсын шүүх гэдэгчинь ёвроп америкийн шүүх шүү ОЛОН УЛСЫН ШҮҮХ ГЭДЭГ ЧИНЬ ОРСЫН ТОЛГОЙЛСОН улсуудын шүүх юм путин бол чингэс хаан тул чингэсийн хуулиар ёволп амщрикийг шийтгэнэ
Ээжүүд хүүхдээ хаяад зугтаж байна тээ. Худлаа ярихдаа баримжаатай бай. Өөрийн газар нутгынхаа 18 хувийг алдсан улс бусдыг нутгаас нь хөөнө гэдэгт итгэхийн тулд усан тэнэг байхч бгагдна
Эх орноосоо урваж мөнгөний төлөө байлдаж байгаа улсууд оросыг барах уу? Урвагчдын хувь тавилан үхлээр л дуусдаг юм даа!
эхний өдөр террористүүд гурваэ зуу дараан нь өчгдөр ж гэхэд зуун ная гэх жишээтэй алагдаж дууссан өнөөдөр америкийн ялагдашгүй гэсэн дөхөьдэх танк абрамёын оройн башня --цамхагийг онож шатаасан кронет юу ч гүй дэлбэ татсан абрамсыг экпажтай нь шууд устгаж байгаа юм чинь бусад танк хуягт машин мотоцик л унасан юмсыг дорнь орсууд устгана
Oros uhelruugee …kkk
Арми байдаг? Хэдэн хүнтэй бол арми болдог юм бол? Ядаж хороо, дивиз, бригад байж болдоггүй юм болов уу?
Ukrainian dronuud hed heden “oil refinery “ neft baazuudiig bombogdloo.13- n SU-27;35 ongotsuudiig ustgalaa suuliin 2 doloo honogt..ene buhnees hamgaalj chaddaggui world army number 2 bdiimuu…hahaha.
орсын онгоцууд вертолет арван метрийн байлгүй газар шүргэм явж бункер блиндаж окопонд байгаа болгоныг нүдэн дээр храгдаж байгаа юм чинь устгаж байна путин өнөөдөр ялаад крымийг авсны баяраа хийж байна маргаашаас эхлээд цэргийн ажиллагааг эрчимжүүлж ажилдаа орно
УССР ЁВРОПОП ОРОРХ НАТАОД ЭЛСЭЖ анти украйн БОЛОХ ГЭЭД мөхлөө ПУТИН ОРСЫН АРД ТҮМЭН ЯЛЛАА