Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээн авч уулзан, Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болох талаар байр сууриа илэрхийлсэн билээ.
Энэ тухай Сангийн сайд З.Мэндсайхан тайлбар хийхдээ:
"Засгийн газар төсвийн тодотголын төслийг өргөн барихдаа Оюу толгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн хоёр их наядыг томоохон төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулж, нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр тусгасан.
Гэвч иргэд ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх байр суурь илэрхийлсэн учраас гурван их наяд төгрөгийг тус санд үлдээх зохицуулалт хийхээр Засгийн газар хуулийн төслөө буцаан татсан.
Гэсэн ч Засгийн газар анхны байр сууриа хэвээр хадгалж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн нэг их наядыг төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах байр суурьтай байна.
Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэн хүлээж авсан. Гэхдээ гурван их наяд төгрөгийг зах зээлд шууд нийлүүлбэл эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэлтэй. Сангийн сайдын хувьд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улс орны эдийн засгийн тогтвортой байдал, ард түмний эрх ашиг нэгдүгээрт байх ёстой." гэв.
Н.Отгончимэг
Лхагва - 11 сарын 04,
2026
Сэтгэгдэл0