
ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 11 /BBC/. Газын эрэгт усан онгоцны түр зогсоол барих төхөөрөмж тээвэрлэсэн АНУ-ын цэргийн хөлөг онгоц Ойрхи Дорнодыг чиглэн явж байна гэж тус улсын арми мэдэгдэв.
“General Frank S Besson” нэртэй хөлөг Виржиниа муж улс дахь цэргийн баазаас бямба гарагт хөдөлсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Газад тусламжийг далайгаар хүргэхийн тулд хөвөгч боомт барина гэж өмнө нь мэдэгдсэн юм.
Газын зурваст өлсгөлөнгийн аюул нүүрлэхээс тойрох аргагүй нөхцөл байдал үүсэж, хоол хүнс хангалтгүйн улмаас хүүхдүүд амиа алдаж байгааг НҮБ-ын зүгээс анхааруулсаар байгаа юм.
Ням гарагт АНУ, Йорданы талууд будаа, гурил, гоймон, лаазалсан хоол зэрэг 11 500 гаруй хүнсийг агаараас буулгасан гэж АНУ-ын арми мэдэгдсэн байна. Тусламжийг газар, агаараар хүргэх нь хэцүү, аюултай болжээ.
Тухайлбал, Дэлхийн хүнсний хөтөлбөр цуваанууд руу нь гал нээж, дээрэм тонуулд өртсөний дараа газраар тусламж хүргэх ажлыг түр зогсооход хүрсэн байна. Мөн баасан гарагт тусламжийн хайрцгийг буулгах үеэр шүхэр нь нээгдээгүйн улмаас таван хүн амиа алдсан гэх мэдээлэл гарчээ.
Ж.Байденыг мэдэгдэл хийсний дараа АНУ-ын хөлөг онгоц 36 цагийн дотор хөдөлсөн гэж АНУ-ын Төв командлал X хуудсандаа бичжээ. Энэхүү онгоц нь хүмүүнлэгийн чухал ачааг Газад хүргэх усан онгоцны түр зогсоол байгуулах анхны тоног төхөөрөмжийг тээн явж байна гэж уг мэдэгдэлд дурдсан байна.
Пентагоны мэдэгдсэнээр, хөлөг онгоцны зогсоолыг 1000 цэргийн тусламжтайгаар барихад 60 хүртэл хоног шаардагдах бөгөөд цэргүүдийн хэн нь ч эрэг рүү гарахгүй ажээ. Харин тусламжийн байгууллагуудын зүгээс, Газад зовж шаналж буй хүмүүс ийм удаан хүлээх боломжгүй гэдгийг хэлж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Нөгөө л америк,,,,,,,,яагаад ,,,,,,“””аугаа”””юм бол бөгспутин лалар ,,,, хатгаж түлхсэн хамас палестинуудаа хамгаалж өмгөөлж хоол хүнс байдаг юм бол өгөөчээ,,,,
Аугаа америк,,,Өнгөрсөн зууны сүүл үеийн оросын их өлсөглөнд,,,тахианы мөч өгч аварсан нь их л буруу юм болсондоо,,,оросууд турж үхэцгээгээд,,,яаж хүн байх,,, амьд явахын учир ухааныг мэдэртэл нь хүлээх байсан юмшигээ,,,
аамерикэд өдсгөдөн болохгүй болбол дээр доргүй дээрэм хийж байгаа биз дээ орос одоо маш олон оронтой харьцаж байгаа тул ямар өлсгөлөн болох юм бэ Гитлерийн дайнд ялсан нь хүнстэй байж ялна биз пээ
За,,,,чи,,,,зүгээр л эмээ уугаад томоотой суу,,,,хэдэн үг зөв бичээд,,,,найруулаад,,,утга санаагаа зөв илэхийлэж сурчаад,,,,,дараа нь хуц,,,тэнэг орзоо,,,,
Аугаа америк чинь НҮБын чуулган дээр дайныг зогсоохыг шаардсан тогтоолд эсрэг хариу өгч дайныг зогсоох бодолгүй байгаагаа илэрхийлсэн .МЭДЭЭГҮЙ бол дуугүй л бай.66.181.189.185 аа
Орос чинь хаана байнаа,,,,псда минь ээ,,,хамасын халтар босоо хөхдөг лалруудыг турхирч израил палестины дайныг эхлүүлээ биздээ,,,