Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.08.15/ 11 цаг 30 минутад "Төв аймгийн Баянхангай сумын нутагт гэртээ унтаж байсан хүүхэд маань алга болсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 нас 6 сартай, эмэгтэй “О”-г унтуулж үлдээгээд аав, ээж нь малдаа явж, 30 орчим минутын дараа буцаж ирэхэд хүүхэд алга болсон байжээ.
Цагдаагийн байгууллагаас 11 алба хаагч, 4 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 15 цаг 50 минутад охиныг гэрээсээ 3 км орчим зайтай тогтоол усанд сууж байхад нь олж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.
Ням - 08 сарын 16,
2026
Сэтгэгдэл3
saihan medee baina, bayarlalaa
Гоё залуус байна, манай цагдаа
эвий ус уух хувьтай хүүхэд бн