Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ.
Мэндчилгээнд:
“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Би Америкийн ард түмний хамт Танд болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна.
40 жилтэй золгож буй АНУ, Монгол Улсын түншлэл манай хоёр улсад урт хугацаандаа үр өгөөжөө өгсөөр байгаа билээ. Энэ оны эхэнд Мянганы сорилтын корпорацын Усны компакт товлосон хугацаандаа баталсан төсвийн дагуу амжилттай хэрэгжлээ. Энэ хамтарсан санаачилгад Таны зүгээс үзүүлсэн бодит дэмжлэгт талархал илэрхийлж байна. Уг төсөл нь миний анхны бүрэн эрхийн үед шаваа тавьж байсан бол одоо Улаанбаатар хотын иргэдийг найдвартай усаар хангах дэд бүтэц болжээ. Энэ ололт амжилт нь манай хоёр улс хамтарч ажиллавал юунд ч хүрч чадахын илэрхийлэл боллоо.
АНУ, Монгол Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл үргэлжлэн гүнзгийрсээр байгаад баяртай байна. Бид Хаити Улсад явагдаж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” энхийг дэмжих ажиллагаанд үзүүлж буй Монгол Улсын манлайлал, “Энхийн зөвлөл”-д Танай улсын үндэслэгч гишүүний хувиар гүйцэтгэж буй үүрэг зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж буй хувь нэмэрт талархаж байна.
Ирэх жилүүдэд Монгол Улс дахь АНУ-ын хөрөнгө оруулалтын боломжуудыг тэлж, манай хоёр улсын цаашдын энх тайван, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг дэмжихэд тустай эрчим хүчний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхдээ баяртай байх болно.
Монголын ард түмэн амар тайван, сайхан наадаарай” гэжээ.
Ням - 08 сарын 02,
2026
Сэтгэгдэл10
Баярлалаа Ерөнхийлөгч Трамп Танд. Одоо Америк манайд нэг том ОТ байгуулах хэрэгтэй байна. Тэгвэл ам ажил хоёр жинхэнээсээ нийлнэ. Амжилт.
fuck you
ЭНЭ АЛБАН ЁСНЫ МЭДЭЭГ КОММЕНТГҮЙ ТАВИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ! УЛС ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ АСУУДАЛД ЯМАР СОНИН ЭЛИЙ БАЛАЙ ЮМНУУДЫН ХАРААЛ ЗҮХЭЛ ТАВИАД БАЙХ ЮМАА !
Thank you
Fuck you stupid mongolian barbecue zi am just saying it
Thank you
Thank you
Мeланигаас гарсан тэр өндөр бандиа барилдуулна гээгүй нь яамай !
Dear Mongols: Celebrations and holidays are wonderful . At the end of the day progresses and developments must go on.Reform and modernization . Middle East in mess because of conflict of interest and corporate greed. There must not be Ghetto in Israel period One who said "Israel in shit hole"is damn right. One who said "Israel in dead end"is dead wrong.I am ,the one who is greater than Moses, telling:"I shall rescue and bring the peace and prosperity ." Iran must reform and modernize .The people of Iran shall decide when and how to overthrow its rotten establishments . America loves peace and prosperity . That is why Trump was re elected with land slide Victory . Mongols, believe in eternal blue sky, stay cool. Sincerely Iron Leader the Great
https://youtu.be/XPtVZ69lomk
https://youtu.be/bhL8WlDHKaY
Монгол-Америкийн нягт хамтын ажиллагаа нь МАНАЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГААНЫ нэгэн чухал хүчин зүйл мөн болой !!!
103579414 ene egyylsen hynii helsen ni ynen syy!!!alibaag hengeneer byy bod!yridaar olon hemjej neg ogtol gedeg Mongol zangaa byy orhi.......................Mongolchyyd ertnees naas amgalan taiban zeb setgej boddog ard tymen baib..................yyniig l sain sanaj yab!!!!