Дэлхийн алдарт зургаан марафоны нэг, Токиогийн марафон өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдлоо. Энэ удаагийн тэмцээнд 37,000 гаруй оролцогчид хамрагдсан бол өндөр зэрэглэлийн, дэлхийн шилдэг 150 тамирчин “Парис 2024” Олимпын эрэгтэй 10, эмэгтэй 10 эрхийн төлөө ур чадвараа сорив.
Уг тэмцээнд Ази тивийн аварга, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй Монголын марафонч Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар наймдугаар байрт шалгарч, “Парис 2024” Олимпын эрхээ баталгаажууллаа.
Түүнчлэн тэрбээр энэ удаагийн тэмцээнээр үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Сэтгэгдэл2
Гайxалтай гавьяат өгөxөд болно доо, иx xөдөлмөр шүү, xолийн зайд ингэж үзнэ гэдэг
4 улиралтай улсын xүн ингэж гүйнэ гэдэг бараг боломжгүй зүйл, ийм xүнийг урамшуулж байж дараа үе нь төрнө!!! Өдөр бүр 10 км гүйх бэлтгэл xийнэ дор xаяад