Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 740 дэх хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, ОХУ-ын ҮАБЗ-ийн дэд дарга Дмитрий Медведевийн бичсэн болон The New York Times сонин, оросын TV Rain (Дождь ) ТВ-ийн эх сурвалжаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Хоёр жилийн оросын цуст авантюрыг нэгтгэн дүгнэсэн мэдээлэл сайтуудад олонтаа тавигдана. Путин энэ дайнаа маш итгэлтэй эхлүүлсэн. Гэвч цахилгаан дайн баларснаар Украины хотуудыг бүслэн байлдаад нэмэргүй юм байна, хохирч дуусах юм байна гэж үзээд хотуудаас хол окопны бэхлэсэн байлдаанд шилжсэн. Энэ эрчээрээ жил хагасыг туулжээ. Оросын армийн хамгийн давуу тал нь сүрэглэх чадвартаа оршдог. Сүргээр нь дайчилж чадна, сүргээр нь давшуулна, сүргээрээ алуулна, сүргээрээ эрэмдэг болно. Үхлийн цуваа, үхлийн зам, үхлийн хөндийг хэн ч тоохоо больсон. Сүрэглээд алуулдаг, шархаддаг учраас хэн хэнтэйгээ барьцахгүй. Эцэг эх нь ч барьцахгүй. Одоо Авдеевкад гэхэд л 86 мянган орос цэрэг бөөгнүүлэн давшсаар, няцаагдсаар, олуулаа алуулсаар байна.
Орос нь хуурай газраар хагас сая цэрэг давшуулж, алуулж, хядуулж, амьд хүчний хангалтаа яаж ийгээд таслахгүй байгаагаас бус далайд, тэнгэрт украины цохилтоос бултах аргагүй болжээ. “Ингэж онгоцуудаа устгуулж байхаар ерөөсөө нисгэхгүй байя” хэмээн Кремлийн суртал нэвтрүүлэгч Яков Кедми (израилийн армийн бэлтгэл хурандаа) санал болгов. Түүний анхааруулга бодит шалтгаантай юм. Зөвхөн өнгөрөгч хоёрдугаар сард гэхэд 2/7-нд Ка-52 аллигатор нисдэг тэрэг; 2/17-нд бөмбөгдөгч СУ- 34 хоёр, сөнөөгч СУ-35 нэг; 2/18-нд СУ- 34; 2/19-нд СУ-34, СУ- 35С; 2/21-нд СУ-34; 2/23-нд А-50; 2/27-нд СУ-34 хоёр онгоц; 2/29-нд СУ-34 гурван онгоцоо устгуулжээ. Гуравдугаар сар гараад бас нэг СУ-34-ийн гарзтай. Оросынхоо нутагт ч сөнөөлгөдөг (А-50) боллоо. Украины радарын станц, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн байршлыг А-50 онгоцны радараас илрүүлдэг, тэгээд өөрсдийн пуужингаа байнд нь чиглүүдэг байсан бол А-50 онгоц 7 дахь өдрөө тэнгэрт хөөрсөнгүй. Одоо оросын байлдааны нисэх онгоцууд сохорсонтой адил, хаанаас ямар пуужин ирэхийг мэдэхгүй, ингээд олноороо пуужинд оногдож сүйрэх ээлж иржээ. Оросууд нь “нисдэг авс” гэж ТВ-ээрээ өөрсдөө тавлан ярих ба цэргийн нисэгч гэдэг гоё мэргэжил Орост амиа золиослогчийн мэргэжил болж хувирлаа.
Украин ялбал бид стратегийн бүх хүч нөөцөөрөө Киев, Берлин, Лондон, Вашингтоныг бөмбөгдөнө гэсэн ээлжит заналхийллээ Дмитрий Медведев Telegram-аар дамжуулан илэрхийлэв. Энэ дайнд Украин ялж, ОХУ задрах дээрээ тулбал үр дагавар нь аймшигтайгаар эргэж, ёстой жинхэнэ сунжирсан дайн болж хувирна. Та нар ОХУ ялагдаж, холбоотнууд нь дэмжээд буй Украин ялна, өөрөөр хэлбэл 1991 оныхоо тэр хил хязгаарын дотор нутаг дэвсгэрээ эргүүлэн авна гээд ганц минут дотроо төсөөлөөд үз дээ. Тэгээд ОХУ иргэний улайрсан дайндаа живээд, дэлхийн улс төрийн газрын зурагнаас үүрд алга болно гэж төсөөлж байна уу? Шал өөрөөр эргэнэ мэдэв үү! 1991 оных нь хил дотор Оросыг эргүүлж оруулах гэвэл ганц л зүйлд хүргэнэ. Манай улсад байгаа стратегийн бүх хүч нөөцөө хэрэглэн барууны орнуудтай глобал дайн хийхэд хүргэнэ. Киев рүү, Берлин рүү, Лондон руу, Вашингтон руу, манай цөмийн гурвалын нислэгийн бай болсон өөр бусад түүхэн гоё гоё газрууд руу чинь цөмийн зэвсгээр дайрна–ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга асан хүн ингэж бичжээ.
Тэрээр Төв Азийн орнууд–Казахстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Тажикистаныг элдвээр харааж, заналхийлэл хэлбэртэй үгсийг чулууддаг. Тэр нь Украины дайны өмнөх шиг тэднийг тусгаар байж үзээгүй, зохиомол улс, Октябрийн хувьсгалаас өмнө тийм нэртэй улс үндэстэн гэж огт байгаагүй, тэд хэн юм бэ, Зөвлөлт Орос л тэдэнд үндэстэн гэх эрх өгсөн хэмээн ярьдаг. Украинд өдүүлсэн дайндаа дэмжлэг авч чадахгүйдээ хорсон, бас харилцаагаа бүр тасалчихаж чадахгүй өөрсдийгөө зовоож буй оросуудын байр суурийг Медведев ийнхүү илэрхийлдэг.
Медведевийн заналхийлэл сүрдүүлгийг The New York Times тайлбарлажээ. Сансарт цөмийн зэвсгээ байрлуулна, сансарт яваа олон улсын хиймэл дагуулуудыг (нийт 8000 орчмыг хөөргөжээ) устгана гэсэн нь Мюнхений бага хурлын үед Энтони Блинкен, Ван И, Субраманьям Жайшанкар (БНЭУ-ын Гадаад хэргийн сайд) нарын зөвлөлдөх сэдэв болжээ.
Сансарт цөмийн дэлбэлэлт хийх нь АНУ, Хятад, Энэтхэгийн төдийгүй дэлхийн бусад улсуудын хөөргөсөн, ашигладаг бүх хиймэл дагуулыг жагсаалаас гаргах аюултай тул Оросын энэхүү заналхийллийг зогсооход Бээжин, Нью-Делигээс Москва руу нөлөөлөх нь зүйтэй хэмээн тэд ярилцжээ. Украиныг буулган авч чадахгүйдээ хорссон Путин оросын зэвсэгт хүчний эцсийг үзэхээр улайрах нь тэнэглэл бөгөөд Украинтай нь хамт дэлхийг сөнөөнө гэсэн заналхийллээс өөрцгүй юм. Путин Украин руу өргөн хэмжээний түрэмгийлэл эхлүүлээд Киевийг эзлэн авч чадахгүй, цэргээ ухрааж байхдаа Оросын зэвсэгт хүчний тогтоон барих цөмийн зэвсгийг байлдааны бэлэн байдалд оруулж, байнгын жижүүрлэлтийн горим руу шилжүүлэх тушаал буулгасан. Тэр тушаалаас хойш гурван жил өнгөрчээ. 2022 оны 9 дүгээр сард Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учирвал цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн заналхийлсэн. Тэгснээ цөмийн зэвсэг хэрэглэх тухай хэзээ ч яриагүй болж сарын дараа бухсан. ОХУ цөмийн зэвсэг хэрэглэн дайтна гэдэгт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский итгэдэггүй ч “Бодит байдлаас бүрэн тасарсан хүний хувьд тэгж тэнэглэх магадлалтай” хэмээн 2023 оны 6 дугаар сард сэрэмжлүүлсэн. Пентагоны тооцоолсооор Оросын зэвсгийн санд 2000 хүртэл тооны тактикийн цөмийн зэвсэг байдаг ба тулалдааны талбарт дайсныхаа эсрэг ашиглах зориулалттай–The New York Times бичжээ.
Социологийн хараат бус “Хроники” төслийн судалгааг хоёрдугаар сарын 24-нд буюу дайны хоёр жилийн ойн өдөр явуулахад оросын иргэдийн 82% нь энэ дайныг зогсоохын төлөө байжээ. Гуравдугаар сарын 1-нд Алексей Навальныйтай зөвхөн гэр бүлийн хүрээнд салах ёсон хийлгэхээр оросын эрх баригчид шийдсэн боловч тэр шийдвэр санаснаас нь өөрөөр эргэв. Кремлийг паникт оруулмаар айдас төрүүлэм эсэргүүцлийн цуглаан болж хувирав. Дождь ТВ-ээр үзүүлснээр, мянга мянган хүн Москвад Марьино дүүргийн сүмийн дэргэд цугларан “Навальный-Навальный-Навальный” хэмээн хоолой нийлүүлэн хашгирч байснаа сүүлдээ “Дайн хэрэггүй”, “Цэргүүдээ гэртээ харь”, “Орос эрх чөлөөтэй болно” хэмээн давтан давтан хашгирав. “Путин бол алуурчин”, “Путингүй Орос” гэсэн уриа ч цууриатав. Гашуудлын ёслолын үед Навальный, Путин хоёрыг харьцуулж нэг бүсгүй хэлэв:–Нэг нь эх орноо аврахын төлөө өөрийгөө, нөгөө нь өөрийгөө аврахын төлөө эх орноо золиослогч гэв. Оросын ард түмний дунд Путин ба СВО-гийн нэр хүнд навс унасан нь харагдав.
КГБ, Оросын гадаад тагнуулын албаны хурандаа асан Сергей Жирновын хэлснээр тэр өдөр, маргааш нь Москва даяар 150 мянган хүн жагссан буюу Навальный шарилд цэцэг өргөжээ. Ням гаригт ч цэцэг өргөх цуваа тасарсангүй. Навальныйг оршуулсан шиг ийм үй олон хүн хамарсан, олон өдөр үргэлжилсэн оршуулга ОХУ-ын түүхэнд тохиож байгаагүй ба Навальныйг үхүүлсэн биш дарангуйлагч дэглэм нурах эхлэлээ тавьчихлаа гэсэн дүгнэлт гадаадын зарим сайтад явж байна.
Opoc, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл37
Ха Ха Ебанутый Алкаш блядь.
Путин, бөгс байсан,,,бөгс байсаар л,,,бөгсөөрөө дууснаө,,,,
СЛАВА РОССИИ
Дайнд ялагч гэж байхгүй. Цөмийн дайн эхэлвэл бүх орнууд өртөж хүн төрөлхтөн мөхөх болно.
Одоо яая гэхэвдээ,,,чиний шүтээн бөгс путмн тэгж хүсэж байгаа юм болохоор,,,,чиний хүүхэд цацраг туяанд хордож үхэж дээ,,,
hurdan buulgaj avah heregtei, ene teneg hoholuudiig.
Энэ дайны цөмийн шат нь удахгүй эхлэнэ ! Эхлээд укрианы нэг хотод цөмийн цохилт өгнө дө ! Тэгээд байдлыг тандана ! Цааш нь үргэлжлүүлэх өргөжүүлэх эсэх нь барууны болон амёрикуудын гаргах авираас шалтгаална ! Бандёруудын өлгий Львов хотын дээр мөөгөн үүл гаргаарай Путинээ !! Путин гэнэт алагдвал Мёдвёдёв халааг нь авна тэгвэл бүр шуурхай болно !
Байден зөнөг Украйн дахь бүх орос цэрэг техникийг устгана гэж тодорхой хэлсэн. Америкууд зөрүүлээд шаана. Гэхдээ АНУ сонгуулиас Украйны тавилан хамаарна. ТРАМП ЭСВЭЛ эЛОН МАСК ГАРВАЛ УКРАЙН ЯЛАГДАХ МАГАДЛАЛТАЙ
харинээ аль улсын хотод эхэлж өх болдоо
БАГА ШАА АРДЧИЛСАН ТАРВАГАА
СОЛИО ой
украйнд өөрийн болоод гадны зэвсэг дууссан бас байлдах чадвартай цэрэг байхгүй болсон цэргийг гудамжнаас эхнэр хүүхдийн нүдэн уйлуулан чирч домбаасд авчирч махны машинд оруулдаг ХҮНИЙ сайхан өмссөн хувцыг хараад атаахагчид хувцас урдагтай адил сайн сайхан бүтээл крымийн гүүрийг устгадаг балтийн улсуудыг германтай холбосон гүүрийг мөн адил устгах хэрэгтэй
тийм бол хүрэн өтөг бодох юмуу, өтөг гөрөөс алмас буг
Солиотой ээлжит в
Солиотын ээлжит элийрэл.
OPOC IDI HA XUI
Оросууд Украинд ялагдвал шууд дэлхийн том 3 улсын том хотод цөмийн дайн хийж амиа золлиослох тухай Д.Медведевийн хэлсэн бодлогогүй яриа б.а. Энэ бол сүрдүүлэг. Ким Чен Ун түүний аав, өвөө нар н 100 жил кнопоо дарна л гэж сүрдүүлсэн ч хэзээ ч дарж үзээгүйтэй адил юм.
Путины фашизм Капут
атгасан арван хуруутай гар шиг Орсын Нэгдсэн Улсын орос хэлт ард түмэн ялна
Номиндарь дандаа оргүй худлаа юм бичихээ болиоч
орын ард түмэн напелеон бонапарт дөрвөн г хас тугт гмтлер геббельс гимлер генрих бүгд сүйрсэн рейх сүйрсэн дэлхийн нэгдүгээр дхйнд веймерийн герман ялагдаж версалийн гэрээ байгуулж ЛЕНИН ЯЛСАН буу жадтай хоцрогдсон хаант орос порт артурт ялагдсан ЗСБНХОУ- ЗХУ хоёрдугаар дайнд СТАЛИН Ялсан украйн ССР-т майдан хийж төрийн эргэл гаргасан өдрөөс украйны рейхын фашистууд дахиад дэлхийн гуравдугаар дайныг үргэлжлүүлж орос хэлт ард түмнийг устгаж эхлэв ОРОС ОРНЫ АРД ТҮМЭН нацист фашистуудаас эх орноо чөлөөлөхийн төлөө өдөр жин шөнөжин тэмцэж байна германы марксизм орсын ленинзм сталинчууд путинчуул орсын ард түмэн тулааны талбарт ялна
Жаахан тэнцвэртэй юм бичиж баймаар юм. Украйнууд 416 мянган оросыг алчихаад өөрсдөө 31 мянган цэргээ алдсан юм байх даа. Онцгоцгүй Украйнуудын хохирол илүү биш юмаа гэхэд ядахдаа ойролцоо л баймаар юм.
Galzuu hvnii uduriin temdeglel l iim baih daa.ukrainii ylaad bgaa murtuluu zugtaj uharaad l. Haa ter orosuud adveekd 86000 hvnee aldaad baihad ukrainii hoer jil baildaad 31000 tseregee aluulsan genee. Iim erguu teneg yumandaa hvn itgen gej bodood baigaa yum uu daa.Nomuundari bish Burdag dari gej nerlehees dee..Odoo orosiig dandaa ylagdaj butarch zadaran geed baih yum getel nogoo oros ulam l hvcherheg bolood baruunii bvh undur tehinologiin geh zevseguud yamar nuluu vzvvlij chadahgui shataj ustgagdaj bnaa..Delhii niit oros ylanaa geed bgaa ch dee. vnen hudalch hvvhen bna>Tegeed oros helenees gej ichehgui yrinaa..teneg hvvhen bna.
өнгөрсөн жил хагас сая украйн эрэг үхсэн гээд орос америк бичээгүй бил үү
Бөгс путин,,,,путин хуйло,,,маньяк убыца гэсэн байх нь байншдээ,,,,
Мөн горьдвоо,,,,бөгс путиныг бункрээс нь гахай шиг орилуулан чирж гаргаж ирж байгаад,,,, алнашдээ,,,
Мөн горьдвоо,,,,бөгс путиныг бункрээс нь гахай шиг орилуулан чирж гаргаж ирж байгаад,,,, алнашдээ,,,
Засс,,,,нэээг их удахгүйдээ,,,,бөгспутиныг нэг орос офицер буудаж,хөнөөгөөд л,,,,конец фильма,,,болношдээ,,,
Ийм галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг бичиж байхаа болиоч ээ. Нэг талын суртал нэвтрүүлгийн мэдээллээс ч хэтэрсэн байна ш дээ. Тэгээд бас үг үсгийн алдаа, өгүүлбэр зүйн найрлуулга хэрэг алга.
Ямар тэнэг юмс бичсэн зүйлс вэ, орчуулна гэж дээр нь алах юмаа
украйны нацист фашистуудыг орсын атгасан гар шиг нэгдмэл орсын ард түмэн үеийн үед ялсаар ирсэн ялж ч байна ялах ч болно даздравствует великий россия и русский народ
Ядаж хүний бичсэнийг зөв орчуулчихаач: Дмитрий Медведев ✔ Известный тезис западных стран: «России нельзя дать победить в войне». Что он означает на самом деле? Проследите простую формальную логику. Если побеждает не Россия, то, видимо, Украина. Цель Украины в войне названа киевским режимом – возврат всех ранее принадлежавших ей территорий. То есть отторжение их от России. Это угроза существованию нашего государства и распад нынешней России. И значит, прямой повод для применения п.19 Основ государственной политики Российской Федерации в области ядерного сдерживания. И кто тогда планирует ядерный конфликт, позвольте узнать? Что это, как не прямая провокация мировой войны с применением ядерного оружия?
гитлерч гэсэн цахилгаан дайн хийгээд дор нь блицкриг эзлэнэ гэж байв ТЭГЖ ЭХЭЛЖ ДАЙТААД ТАНДААД БААХАН ТАГНУУЛ СДЕЦ НАЦ ОРУУЛААД БАЙЛДСАН БОЛООД ГАРДАГ СТРАТЕГИЭ БОЛоловсруулдаг Орсын сиратегийн төлөвлөгөөнд ёвроп америк ялагдсан Украйныг бол эзлээд л урагшилсаар дуусгана Э зэд нь орж ирвэл шатласан дайн хийнэ Зүрхлэхгүйшдээ Украйн хичнээн дайсан түрэмгийлэгч гэж нэр хоч өгөөд нэр хүндгүй болгох гээд нэмэргүй арван дөрвөн оноос хойших бүх үйлдэл гь орсын эгдүүг эргэлт буцалтгүй ул мөр үлдээсэн ёвроп хмерик цэргээ оруулсан ч зэвсгээ хэрэглэхгүй орхино ялагдана гэж гэнэхэн бишээ хал үзэж халуун чулуу долоосон орос хүн нэгнээ хаяхгүй Орос хүний хатан зоригийг монгол хүн гадарламаар юм
Мөргөлдөөн тулалдагч талуудын талаар тэнцвэртэй мэдээлэл өгөх нэрээр нэг талд нь илт үйлчилж тогтмол няцаалт өгөх оролдлого хийсэн болж энх тайвны эсрэг мэдээлэл нийтлэхээ боль. Энэ буланг олон уншсан яг л хэвээрээ байна. Эцэст нь иргэдийг талцуулаад байгаа ч юм шиг маш мэдээлэл нийтэлсэн байна.
Мөргөлдөөн тулалдагч талуудын талаар тэнцвэртэй мэдээлэл өгөх нэрээр нэг талд нь илт үйлчилж тогтмол няцаалт өгөх оролдлого хийсэн болж энх тайвны эсрэг мэдээлэл нийтлэхээ боль. Энэ буланг олон уншсан яг л хэвээрээ байна. Эцэст нь иргэдийг талцуулаад байгаа ч юм шиг маш их сөрөг мэдээлэл нийтэлсэн байна.
дэлхий дахинд энх тайван найрамдлыг бэхжүүлэгч ленинизмийн эх орон ЗХУ-ын ард түмэн ОРСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АРД ТҮМЭН ҮҮРД МӨНХ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖТҮГЭЙ
Монгол сөнөвөл дэлхий сөнөнө