"Бүтэн Ардчилал" Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн санал асуулга, хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт амжилттай үргэлжилж буй билээ.
Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Уг аяны Баянгол дүүргийн 1, 2, 3 дугаар тойргийн гишүүдэд зориулсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Баянгол хөгжил хөтөлбөрийн хорооны дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, АН-ын Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, Намын байгуулалтын хэлтсийн дарга Н.Батбаяр, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Мөнгөнтулга, Баянгол хөгжил хөтөлбөрийн хорооны Ерөнхий менежер С.Наранбаатар болон Баянгол дүүргийн Ардчилсан намын тойргийн дарга нар оролцов.
УИХ-ын гишүүн асан, Баянгол хөгжил хөтөлбөрийн хорооны дарга С.Эрдэнэ энэ үеэр: "Монгол Улсын 3 хүн тутмын нэг нь өртэй, ядуурлын ирмэгт туллаа. Ардчилсан нам засаглаж байх үед авлигын индекс 72-р байрт байсан бол сүүлийн 8 жилийн хугацаанд 121-р байрт эрэмбэлэгдэж даруй 49 байраар ухарсан байна. Манай эдийн засаг улсаа хөгжүүлэх, иргэдээ чиглэсэн бодлого явуулахад зориулагдах бус эрх баригчдад чиглэсэн эдийн засаг боллоо.
Бид эв, эе, ойлголцол, итгэлцлээр хамтын хүчийг бий болгож иргэддээ сайн сайхан амьдралыг авчрах болно. Ардчилсан намын гишүүд та бүхэн надаар дутав гэсэн бодлоо авч хаях хэрэгтэй, энэ удаагийн сонгууль болон ардчилсан намынхаа үйл хэрэгт байнга тогтмол оролцож байх хэрэгтэй.
Монгол Улсын хувь заяаны асуудал хадан ирмэг дээр ирсэн байна. “Бүтэн Ардчилал” гэдэг агуулгын цаана олон олон ялалтыг авчрах болно гэдэгт би, бид итгэлтэй байна." гэсэн юм.
Сэтгэгдэл17
Хадны ирмэгт ирэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С. Эрдэнэ өөрөө байгаа юм.
хадан ирмэг дээгүүр удаан олон жил явна
Дөнгөж ирмэг дээр юм уу чи л гүйцээх дутаад байна уу
хадан ирмэгээр амьсгаа даран явах
МАНАН бүлэглэл газрын хуулиа батлаад монголыг зарчих. Зовлонгийн түргэн нь дээр
Эрдэнэ гуай Хандгайтын аманд түүхий нүүрс түлж орчныг бохирдуулахаа болино уу!!! Бид утаагүй цэвэр орчинд амьдармаар байнаа!!!
Батлага будлиулсан штаа
Ёстой үл бүтэх им этгээд дураараа чалчих юмаа. Улс орныг минь сүйрүүлжх шахсан. Одоо та нарын балгийг засаж арилгаж явна.
ХАД РУУ ТҮЛХСЭН ГАХАЙ ЭРДЭНЭ ЮУ ГЭНЭЭ?
Бидний тэтгэврийн сангийн хөрөнгийн үржих ёстой байсан хөрөнгийг ганцаараа шахуу гударч гахайнаас бүдүүн болсон доо
Ардчилал гэдэг ч бас нэг талаараа шал дэмий юмаа, Баттулга, Эрдэнэ нтр гэсэн түрийний бөөснүүд толгойд гарчаад ЗАГАТНУУЛААД байх юм.
ЗАЙЛАА ЦААШАА. НААД УЛЦАЙСАН ЦАРАЙГ ЧИНЬ ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА ЛУЙВАРЧИН МИНЬ
Монголын хувь заяа ангалын ирмэг дээр ирээгүй ээ. Харин С.Эрдэнэ гэдэг хүний хув заяа л хадан хясааны ирмэг дээр ирсэн байх.
харин ч зөв бодлоготой монгол төр явж байна энэ мэт хүний адаг болсон хулгайч нар хол зайлсан нь дээр шүү элий балай юм хуцаад лалрууд
dald or, luivarchin.
Байнга л ирмэг дээр байж ирсэн дээ. Одоо сурчихсан. Ирмэгээс айхгүй болсон доо.
Монгол улсыг дампууруулахад оролцож байсан хүн үг хэлжээ.