Монгол Ардын Намын орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга П.Мөнхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд ажиллалаа.
Ажлын хэсгийн ахлагч, Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга П.Мөнхтөр тус сумын Монгол Ардын Намын хорооны гишүүдтэй хийх уулзалтыг нээж, “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго, чиглэл, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Тэрээр намын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар гишүүдийн сонирхсон асуултад хариулж, санал бодлыг нь сонсон нээлттэй ярилцав. Мөн энэ үеэр намын үйл хэрэгт олон жил идэвх, санаачилгатай ажилласан гишүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга, СДМЭХ-ны Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга, Намын Бага хурлын гишүүн, доктор, профессор П. Цолмон оролцож, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт болон уг хөтөлбөрийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Түүнчлэн “Гишүүн төвтэй нам E4 стратеги”, түүний хүрээнд хөгжүүлэн хэрэгжүүлж буй “ENAM 3.0” платформын талаар сургалт, танилцуулга зохион байгуулж, намын гишүүдийг цахим платформын боломж, хэрэглээтэй танилцуулав.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь намын бодлого, үйл ажиллагааг иргэд, гишүүдэд нээлттэй танилцуулах, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэхийн зэрэгцээ иргэдийн санал хүсэлтийг сонсож, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор орон даяар үргэлжилж байна.





Лхагва - 07 сарын 01,
2026

Сэтгэгдэл0