МҮАН уриалга гаргажээ.
Уг уриалгад: "Монгол Үндэсний Ардчилсан Нам 20 жилийн түүхэн замналаасаа өнөөгийн ардчилсан монгол улсад авилга, албан тушаал-эрх мэдэл, хуйвалдаан, хулгай, дээрэм ноёрхож эмх замбараагүй, хууль, дүрэмгүй, дураар аашлах байдал газар авч нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалтгүй болсны уршгаар төр, бизнесийн байгууллагууд, ард иргэд нийгмийн золиос болж, амьдралын чанар доройтож байна гэж дүгнэж байна.
Улс төрийн намууд үзэл санааны хувьд улс төрийн агуулгаар шинэчлэгдээгүй, зөвхөн хатуу гишүүнчлэл, өвлөгдсөн хөрөнгө-албан тушаалын эрх мэдэлд тулгуурлан өнгө зүсээ хувиргасан зохисгүй, увайгүй үйл ажиллагаа, бодлого, хандлагыг үндсээр нь засах “эх үндэс” бол улс төрийн намуудыг “УЛС ТӨР”-ийн агуулгаар шинэчилж жинхэнэ үзэл санааны төв болгон өөрчлөх явдал мөн гэж үзэж байна.
Төрийн тогтолцооны эрх мэдлийг өөрт ашигтайгаар “Үндсэн хууль”-д тусган ард нь нуугдсан нам, түүний “Улс төрийн намын тухай хууль”-ийг бүрэн өөрчлөх замаар эх хуулиа ч шинэчлэхийг уриалж байна.
Улс төр: Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг ард түмний шууд сонгуулиар байгуулах;
Улс төр: Намууд улс төрийн байгууллага болохын хувьд үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглох;
Улс төр: Намууд хатуу гишүүчлэлгүй болж, сум, хороо, засаг захиргааны анхан шатны нэгжид намын бүтэц байгуулахыг хориглож, улс төрийн намуудад хил хязгаар тогтоох;
Улс төр: Улс төрчийн улс, үндэсний эрх ашигт хохиролтой үйл ажиллагаа явуулсан тухайд 100 мянган иргэд гарын үсэг зурвал улс төрийн болон төрийн эрх мэдлийн албан тушаалаас шууд чөлөөлж хариуцлага тооцох;
Улс төр: МҮОНТ-ээр ням гариг бүрийн өглөөний 10:00 - 12:00 цагт эрх баригч болон УИХ-д суудалтай намуудын “БОДЛОГО - АМЬДРАЛ”-ийн мэтгэлцээнийг тогтмол хийж хэвших;
УЛС ТӨР: ХАРИУЦЛАГА, ШУДАРГА ЁС, ЭВ НЭГДЛИЙГ ДЭЭДЭЛСЭН - ОЮУН УХААН, НЭР ТӨР, НАНДИН ЧАНАР БОЛТУГАЙ." гэсэн байна.
Даваа - 06 сарын 22,
2026

Сэтгэгдэл1
Намын зовлон юу вэ гэдгээс харвал зүгээр байна.