sonin.mn

6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Иргэншлийн сорилтуудын нөхцөл дэх Орос, Монгол: эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээ-практикийн бага хурал боллоо.


Тус бага хурлыг Улаанбаатар дахь “Русский Дом” болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн академийн (РАНХиГС) Төгсөлтийн дараах боловсролын их сургуулийн талбайд зохион байгуулав. Бага хурлын оролцогчдод Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Алексей Евсиков, РАНХиГС-ийн Хэрэглээний эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Татьяна Тулупьева, Монгол Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ариунзаяа нар мэндчилгээ дэвшүүлэв. Тэд хоёр улсын хүмүүнлэг, боловсрол, залуучуудын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.


бумба ба бичвэр нарын зураг байж магад

Нэгдсэн хуралдааны үеэр Улаанбаатар дахь “Русский Дом”-ын тэргүүн Валерия Кильпякова “Россотрудничество агентлагийн боловсрол, соёл-хүмүүнлэгийн төслүүд:


Монгол дахь туршлага ба хэтийн төлөв” сэдэвт илтгэл тавьж, боловсрол, соёл болон олон нийтийн дипломат харилцааны салбар дахь Орос, Монголын хамтын ажиллагааны хөгжлийн талаар танилцууллаа. Бага хурлын хүрээнд Орос, Монголын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа болон худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлуудад зориулсан сэдэвчилсэн салбар хуралдаанууд зохион байгуулагдав. Арга хэмжээнд Орос, Монголын эрдэмтэн судлаачид, дипломатчид, улс төрчид, эдийн засагчид, сэтгүүлчид, багш нар болон оюутнууд оролцов.


хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад