Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдааныг 2024 оны гуравдугаар сарын нэгний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулна.
Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно. Уг барилдааны үзэгчдээс АВТОМАШИНы азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулна.
Барилдах бөхчүүд
https://www.devjee.mn/t/4WH7We6h1efOPWQCW3M8/round/1/matches холбоосоор нэвтэрч, зааврын дагуу бүртгүүлнэ.
Үзэгчид https://www.ticket.mn/event/1994 холбоосоор нэвтрэн тасалбараа авах боломжтой. Бөхчүүд, үзэгч олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл2
За даа. Хотод хөлс баасаа гоожуулж хоорондоо ноцолдож байхын лронд Бөхчүүд хөдөө малчин айлд идэх хоол ундаа авч очоод биеэрээ тусалчихвал илүү үр дүнтэй болно доо.
Малчдыг мал аж ахуйтай нь жаргаадаг зүйл бол цаг агаарын тааламжтай нөхцөл. Гэтэл эрс тэс уур амьсгалтай монгол орны өвөл нь урт хахир хатуу зудтай байдаг гэдгийг ихэнх малчид ойлгодоггүй учир тэдний бэлэнчлэх сэтгэлгээг халах ёстой.