Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан, миний зөв! Одоо бол стратегийн ялагдал хүлээхэд Орос тун ойртсон!
Олон юм энэ удаа бичихгүй. Украины зэвсэгт хүчний нисэгчгүй системийн цэргийн командлагч Роберт Бровди (Мадяр) гэдэг хошуучийн ярьснаас хөрвүүлнэ. Роберт Йосипович Бровди-яс үндэс унгар, 51 настай, Украины иргэн. Цэргийн мэргэжилтэн.
Агаарын цэрэг, тэнгисийн цэрэг, хуурай замын цэрэг, түүний командлагч гэхэд шууд ойлгогдоно. Танкийн, артиллерын цэргийн командлагч, Дотоодын, бас Хилийн цэргийн командлагч гээд бүгд ойлгогдоно. Харин цэргийн хүний хувьд XXI зууны шинэ маягийн дайнуудын онцлогийг ялгаж салгахад бэрхшээлтэй болж байгаагаа хүлээн зөвшөөрнө. Монгол хүний тархинд “нисэгчгүй системийн цэргийн командлагч” гэхэд нэг л бууж өгөхгүй. Гэхдээ одоо Украинд тийм төрөл мэргэжлийн цэрэг ба командлал нь байна. Орост байхгүй бололтой юм.
Төсөөлбөөс цэргийн тагнуул, техник-технологи, хиймэл оюун, дээр нь дарь тэсрэх бодис бүгд гинжин урвалаар холбогдоод цэрэг, танк илгээхгүй, их бууны галан шуургагүй, нисэх онгоц, нисдэг тэрэг нисгэхгүйгээр дайсандаа гэнэтийн шуурган цохилт өгдөг, асар их хохирол богино хугацаанд учруулдаг шинэ төрлийн “арми” гэх үү дээ.
Оросын арми бол дэндүү нүсэр (хүчтэй гээгүй шүү!), босоо тогтолцооны хүнд суртал ихтэй, галын хүчээр түрээ барин танк, явган цэрэг давшуулж байлдуулдагаасаа болоод Украинд бараг эхний өдрөөсөө хохирол амсаад эхэлсэн, хохирол нь геометрийн прогрессоор өсөөд байдаг, түүнээсээ салж чадахгүй, ийм л зураглал буудаг. Одоо Украинд байлдааных нь темп гэж авах юм алга. Оросыг дагаад Беларусийн арми яг ийм тогтолцоотой. Зөвлөлтийн армийн баялаг өвийг хадгалж байгаа хоёрхон улс нь энэ хоёр. Бусад нь бараг бүгд НАТО-гийн, эсвэл Барууны аль нэг улсын стандарт руу шилжиж байна. Төв Ази, Азербайжан нь Туркийн ч гэх юм уу, бүгд Зөвлөлтийн өвөөс салсан. Цэргийн хүний ажиглалт шүү.
Харин энэ удаа гарчигт нэр заасан Беларусь ба түүний удирдагч “Батька” хочитыг өмнөд хөрш Украин нь хэрхэн харж байгааг хөрвүүлье. Путин 2022 онд тушаал буулгахын өмнө А.Лукашенко хоёр мэдэгдэл ойр ойрхон хийсэн. Тэр нь түүний чин сэтгэлийн үзэл бодол, бас Путины үзэл санааны илэрхийлэл байсан даа.
1.Энэ дайн үсрээд л гурав дөрөвхөн өдөр үргэлжилнэ. Биднийг дийлэх хэн байгаа юм бэ!
2.Орос-Белоруссын Холбооны Улсад ойрын 15 жилд Украин, Казахстан хоёр нэгдэнэ. Армен хаашаа ч зайлахгүй, хаачих юм, Туркменистан, Узбекистан, Тажикистан нь эдийн засгийн шаардлагаар нэгдэж орохоос өөр аргагүй. Би итгэлтэй байна!
Ёстой бардам байсан нь илт. “Биднийг дийлэх зогсоох хүч байхгүй, бид (Оростойгоо) Баруун Европыг хөндлөн нэвт туулаад Францын цаад эрэг хүрэхэд хэн ч зогсоож чадахгүй” гээд ам халаад дэмий ярьчихсан нь бас бий юм билээ. Тэгж бардамнаж байхдаа Оросын армитай хамт Беларусийн арми мөр зэрэгцээд, хамтарсан арми энэ тэр гэж чимж гоёж ярьсан нь одоо бол шившиг, зүгээр л шившиг.
Энэ итгэл үнэмшил нь Батька ба эх орныг нь түрэмгийлэгчдийн эгнээнд оруулчихсан. Беларусийн нутгаас оросын түм буман цэрэг Киевийн ар шилэн дээр буусан. Цэрэг-зэвсгийн хангалт, хээрийн госпиталь, ложисикийн хангалт гээд Беларусь хэрдээ чардайсаар 5 жилдээ явж байна. Цэрэг оруулж байлдуулах нь цаг хугацааны асуудал хэвээрээ байсаар өнөө хүрсэн.
Ийм нөхцөлд Украин нь Беларусийг найрсаг хөрш, славян ахан дүүс гээд мэхэлзээд сууж байна гэж үгүй, дайны онолоор дайснаа л гэж үзнэ. Хариутай бол бариутай гэдэг мэргэн үг бий. Украины төрөл мэргэжлийн шинэ цэргийн командлагч Мадяр шууд зарлалаа.
Үүнээс хойш түүнээс цааш Беларусийн нутаг дэвсгэр дэх 500 объект байг ониллоо гэж. Хэрэв энэ дайнд Беларусь цэргээ орууллаа л бол маргааш нь Минск дэх “оросын гауляйтер” Лукашеско үхлийн цохилт амсах нь байна. Түүнийг украины хэвлэлд “гауляйтер” хэмээн шууд нэрлэсэн ба харамсалтай нь тэр гауляйтер нь зууж чаддаггүй зүгээр л хуцдаг нохойтай адил гэжээ.
Тоглоом биш шүү. Беларусийн цэргийн байр зүйн нарийвчлалтай газрын зураг улам ч нарийвчлалтайгаар Украины командлалын ширээн дээр дэлгээтэй, тэрхүү анхны (анхны шүү, дахиад цаана нь бий) 500 байг харандаагаар тэмдэглээд үсэг тодотгогчоор зурж тодруулчихсан байгаа.
Украины командлагч Мадяр анхааруулжээ. Эртхэн өөрийгөө, улс орноо энэ балмад дайнаас татаж ав, оройтоогүй дээрээ гэжээ. Бас баривчлах буюу алж устгах боломж ч бий, ордон харшид чинь цохилт өгч чадна гэжээ. Беларусийн ҮАБЗ-ийн төрийн нарийн бичгийн дарга Александр Вольфович гэгч дэслэгч генерал Москвад Орос ахалдаг ОДКБ цэргийн эвслийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нарын хорооны хуралд оролцохдоо 5 дугаар сарын 26-нд ийм хов хүргэжээ. Ганц 7 хоногийн дотор украины нисэгчгүй онгоц (БПлА), дрон хил давж Беларусь руу нисч орсон 116 тохиолдол байна гэжээ. Харин нь Украин нь худал мэдээ хэмээн няцаажээ.
“Гүн нэвчилт” гэдэг тактикаар украины үй олон БПлА, дронууд ОХУ-ын нутаг дэвсгэрт аль хүссэн онилсон газраа хүрч цохилт өгч чадаж байгаа, Оросын Европын хэсгийн нефть-шатахууны хамаг үйлдвэр, бааз, агуулах, тээврийн сүлжээ сүйдээд дуусч байгааг Батька эрхбиш харж байдаг байх. Крым бол бүр сүйдээд дуусч байна. Батькагийн “Гурваас дөрөвхөн өдөр” гэдгийн үнэ цэнэ ийм байна.
Харин одоо өөрийгөө цайруулах хэдэн үг хэлье. Би бол Оросыг, Оросын ард түмнийг үзэн ядагч огт биш. Дайныг үзэн ядагч. Путин тэргүүтэй өнөөгийн Оросын эрх баригчид, генералитет нь тусгаар тогтносон Украины эсрэг түрэмгий дайн өдөөсөн, тэр дайндаа бүдрээд унасан, одоо байтлаа Орос орноо баллаж тавьж байгааг л шүүмжлэгч. Беларусь бас адилхан. Дайны хам хэрэгтэн. Дайн Оросын ялагдлаар дуусахад Беларусьт Батька тэсч үлдэхгүй, 2020 оны зуных шиг беларусийн ард түмэн босч тэмцэнэ, тэгээд түлхээд унагана. Ял хүндхэн бууна даа, харин. Лукашенкогийн тэр өндөр хөөрхөн шар хүү, бусад хөвгүүд нь ч Белоруссын ард түмний хайр хүлээх хувь тавилангүй болно гэхээс би хувьдaa элэг эмтэрдэг.
Энд би юу буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Путины өдүүлсэн дайных нь байж байгаа царай зүсний нэг л өнцөг-Беларусь, Батька хоёр!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Лхагва - 06 сарын 24,
2026

Сэтгэгдэл35
Нутгаасаа орос цэрэг Украин руу дайруулсан, пуужин харвуулсан гээд энэ хүнд их нүгэл бий. Нэг л өдөр төлөөсөө төлнө
Украин 3 хоногт эзлэгдэнэ гэж хэлсэн хүн нь энэ хүн шүү
БЕЛАРУСЬ ИЙГ УКРАЙНЧУУД ЁСТОЙ 3 ХОНОГТ УСТГАХ БАЙХ ШҮҮ. ОРОСУУД ДОТРООСОО ЗАДРААД ДУУСАХ БИЗ.
Урвагч хошууВч Батсайханы аль хуцахыг тэр гэхэв! Түй ч нөлөөгүй өчүүхэн жоом, ккк
Баярлалаа хошуучаа.
ЧОНО ДАГАСАН ЖИНГЭР ХАМГИЙН МУУГААР ДУУСДАГ ГЭЭ БИЗ ДЭЭ.
Гитлёрийн Минск дэхь гауляйтeр Кохыг үйлчлэгч орос эмэгтэй нь орны гудсан доор нь мина шургуулаад цааш нь харуулсан юм ! орос үйлчлэгч авч байдаг тэнэг хүн байсан юм ! Батькад тийм юм тохиолдохгүй ! Путин одоо Батькатай хамтраад цөмийн бэлтгэл сургуулилт хийж эхэлсээн ! Энэ дайны цөмийн шат удахгүй эхлэнэ ! даанч баоууныхан болон укрианууд хэрэглэх томхон шалтаг шалтгааныг нь өгөхгүй байгаад байна ! их хашир байна ! Сая дотуур байранд баахан оюутнуудыг дрон ирж устгахад Путин золтой л цөмийн зэвсэг хэрэглэчихсэнгүй ! Пeсков л барьж тогтоолоо ийм жижиг юманд хэрэггүй гээд ! Уул нь эхний ээлжинд бандёруудын өлгий тэр Львов хотыг л агаарт хийсгэвэл зохилтой байгаа юм ! Бүгд ухаан орно ! барууныхан айсандаа болоод дуу нь гарахгүй 3 хононо ! уукрууд шууд бууж өгьё гээд орилолдоод эхлэх байх ! Амёрикууд нэг муу укрианы төлөө цөмийн дайнд орохгүй ! трампын үёд бүр ч орохгүй ! Путин үзүүлээд өгмөөр л байна даанч томхон шалтаг өгөхгүй байгаад байна !
хэцэсс танай хайрт царь чинь цөмийн зэвсэг хэрэглэж чадахгүй ээ. мангад бол цаасан бар болсон. эсвэл хятадын түүхий эдийн бааз болж байгаа.
Мулгуу дурака! Путлер Цөмийн зэвсэг хэрэглэвэл чи ганцаараа амьд үлдэх үү??? Монгол орны салхи баруун хойноосоо салхилдагийг мэдэх үү? Цөмийн цацраг идэвхт бодис үүл бороо салхиар дамжиж хаа ч хүрч болдог юм! Цацраг идэвхт бодис саармагжихыг нь хүлээж чиний нас гүйцэхгүй!!! Үр хүүхэд үе удмаараа хорт хавдараар өвчилж үхэцгээнэ!!! Монгол орон САЛХИН ДООР НЬ ОРШДОГ билээ!!! Мулгуу дурака!!! Муу эр дайнд хөөрнө гэж ёстой ЧИ Л БАЙНА ДАА !!!
Батька Орос Украйнчууд шиг эх орноо Жүүдүүдэд бэлэглээгүй товарищ байгаа юм. Гэхдээ автомат барьж гүйн шоуддаг деревня ёс ёмбогор Азийн Хятадад хүүгээ дагуулан очиж санаатай доош чихсэн.Азийнхныг доорд үздэг жинхэнэ Орос хүмүүжилтэй.
Роберт Бровди (Мадяр) армид алба хаагаагүй цэргийн хүн биш бизнесмен байжээ Дайн эхэлсэний дараа сайн дураараа армид элссэн Анхны тулаанд оролцсоны дараа бизнесийн туршлагаа ашиглаж дроны технологийг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн Түүний ачаар украйны дронууд дэлхийд нэгт орох улс болжээ Лукашенко тэнэг алхам хийвэл украйны арми шууд Беларусийн нутаг руу орно Беларусийн ард түмэн украйны армийг цэцэгтэй угтаж авна Үүнийг Беларусийн ард түмнийг төлөөлсөн иргэд сошиал дээр сэтгэгдэлээ чөлөөтэй илэрхийлсэн
Жоохон бодитой юм бичээж ногоон нөхрийг Оросууд хүсвэл хаана ч алж чадна шүү Киевийг Оросууд хүсвэл мариполь шиг газартай нь тэгшилж чадна шүү энэ хошууч дайны ойлголт байхгүй юм байна
Эмээ уу,,,,,,дебиль ээ,,,,
Ёстой хуцваа л бна, нутагтаа цөмийн зэвсэгтэй, орешник пуужинтай батькаг хэн дийлэх вэ ? ЁХ,хохолууд цөмдүүлэх гээгүй л бол дуугүй байсан нь дээр,дроноор ялалт байгуулахгүй ээ,мөн бөмбөгдөөд ч ялалт ирэхгүйг анус-ираны дайн харуулаад байхад л цэргийн мэргэжилтэн гэсэн мөртлөө муйхарлаад байхийн,эцсийн цэгийг хүн хүч буюу явган цэрэг тавьдаг нь тодорхой болоод,анус иранд уэргээ оруулж чадахгүй алцганаад бна цаана чинь,байлдах хүнгүй,гудамжнаас хүчээр чихэж ирсэн "цэргүүд" нь байлдах моральгүй укрууд тэгээд яллаа юу?
Солиороод л байх юм. Муу хэлж байгаа Баткагаасаа юугаараа ялгарч байна аа
Ха ха. Ёстой хөөрхөн үү? Юу гэнэв? Орос-Белоруссын Холбооны Улсад ойрын 15 жилд Украин, Казахстан хоёр нэгдэнэ. Армен хаашаа ч зайлахгүй, хаачих юм, Туркменистан, Узбекистан, Тажикистан нь эдийн засгийн шаардлагаар нэгдэж орохоос өөр аргагүй. Би итгэлтэй байна! гэнэ үү? Ха ха. Хөөрхөн гэж.
Ха ха. Ёстой хөөрхөн үү? Юу гэнэв? ... 2. Орос-Белоруссын Холбооны Улсад ойрын 15 жилд Украин, Казахстан хоёр нэгдэнэ. Армен хаашаа ч зайлахгүй, хаачих юм, Туркменистан, Узбекистан, Тажикистан нь эдийн засгийн шаардлагаар нэгдэж орохоос өөр аргагүй. Би итгэлтэй байна! гэнэ үү? Ха ха. Хөөрхөн гэж.
1.Энэ дайн үсрээд л гурав дөрөвхөн өдөр үргэлжилнэ. Биднийг дийлэх хэн байгаа юм бэ! Ха ха. Хөөрхөн гэж...
Энэ Батсайхан гэгч энд дэмий донгосч байхынхаа оронд укрөйны нёонацистуудтайгаа нийлж тэнд очиод байлдаад тэр муулаад байгаа Оросыгоо бут цохиод устгаад өгөөч
слава Украйне. Слава ВСУ...
Ёстой үнэн шүү. Путка эх орноо задаргаа руу түлхлээ. Ирээдүйд төлөөс нь том цохилт ирнэ.
Ёстой үнэн шүү. Путка эх орноо задаргаа руу түлхлээ. Ирээдүйд төлөөс нь том цохилт ирнэ.
Маш гайхамшигтай
Газар нутгаа харийн барьцаанд алдчихаад их солиордог хулгайчууд бэ? Их хуцна биз үхсэн бааснууд!!!
Хэн Оросыг ялах юм. Тийм хүч дэлхийд байхгүй. Бэлтгэл хошууч энэ тэр хаха. Баруун өөрсдөө шангаа хүртэж балраад бгааг бүгд л харж бна.
Чи хэн бэ ? Энэ бүхэл бүтэн улсын ерөнхийлөгчийн дэргэд.. балинч батсайхаан !!! Ичиж үхмээр зүйл бичихийн .. мэдрэл өгөр шаар !!
Чи хэн бэ ? Энэ бүхэл бүтэн улсын ерөнхийлөгчийн дэргэд.. балинч батсайхаан !!! Ичиж үхмээр зүйл бичихийн .. мэдрэл өгөр шаар !!
Чи хэн бэ ? Энэ бүхэл бүтэн улсын ерөнхийлөгчийн дэргэд.. балинч батсайхаан !!! Ичиж үхмээр зүйл бичихийн .. мэдрэл өгөр шаар !!
Чи хэн бэ ? Энэ бүхэл бүтэн улсын ерөнхийлөгчийн дэргэд.. балинч батсайхаан !!! Ичиж үхмээр зүйл бичихийн .. мэдрэл өгөр шаар !!
Энэ дайнд оросын ард түмэн хамгийн их буруутай тэд л путин хэмээх яргачинг орой дээрээ залж ийм байдалд хүрчээд бэртэгчин царайлцгаагаад сууж байна ийм үндэстэн мөхөх ёстой тийм ч тавилантай
Жинхэнэ мэргэжлийн хүний бодит байдалд тулгуурлан бичсэн анализ юм байна. Харин Монголд Пу болон Оросын армийг бараг мухар сүсэглэн шүтдэг ватан толгойтнууд маш их байдаг юм билээ.
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
Лука та нар шиг чавганц биш жинхэнэ эр хүн мужик
Зөв зөв ОХУ тактикийн цөмийн цэнэгт хошуугаар бандерчуудын яг зүрхэнд цохилт хийх нь цаг хугацааны асуудал !!, сая орешникоор цохилт хийхдээ ямар ч байлдааны цэнэгт хошуугүйгээр цохилтыг өгч туршсан багахан хэмжээний цөмийн тактикийн цэнэгт хошуугаар л цохилт өгнө тэгээд нөгөө ОХУ заналхийлээд Нато-д элсэж оросын хил дээр пуужин зооно гэж мөрөөдсөн барууныханы болон Украйны мөрөөдөл салхинд хийснэ дээ !!
Зөв зөв ОХУ тактикийн цөмийн цэнэгт хошуугаар бандерчуудын яг зүрхэнд цохилт хийх нь цаг хугацааны асуудал !!, сая орешникоор цохилт хийхдээ ямар ч байлдааны цэнэгт хошуугүйгээр цохилтыг өгч туршсан багахан хэмжээний цөмийн тактикийн цэнэгт хошуугаар л цохилт өгнө тэгээд нөгөө ОХУ заналхийлээд Нато-д элсэж оросын хил дээр пуужин зооно гэж мөрөөдсөн барууныханы болон Украйны мөрөөдөл салхинд хийснэ дээ !!