Нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ тэрээр: "Манай нийслэлчүүд хотын дарга нь эгэл даруу, хэт тансаглал, ямбархлаас хол байхыг илүүд үздэг хүмүүс шүү дээ. Тийм учраас өөрийгөө тансаг хэрэглээ, ямбаас хол авч явах хэрэгтэй гэж би зөвлөмөөр байна. Хотын даргад маш их ажил, асар том хариуцлага хүлээгдэж байгаа. Өөрөө ч энэ хариуцлагаа ойлгож байгаа байх гэж бодож байна.
Нийслэлчүүдийн итгэл найдварыг олно гэдэг амар зүйл биш. Харин тэр итгэлийг алдана гэдэг бол өөрийнх нь нэр хүнд, улс төрийн карьертаа ч хүнд цохилт болно гэдгийг залуу хүний хувьд ойлгож байгаа байх. 2016 оны сонгуулийн дараа Ардын нам Улаанбаатар хотын эрх мэдлийг авмагцаа өмнөх удирдлагуудын эхлүүлсэн олон ажлыг зогсоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлт, метро зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг улс төрийн хонзонгоор гацаасан гэж хардаг.
Тухайн үед С.Батболд хотын дарга болсон. Харин дараа нь Х.Нямбаатар гарч ирээд зарим ажлуудыг тодорхой хэмжээнд урагшлуулах оролдлого хийсэн. Тухайлбал, тусгай замын төсөл болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлд ажилласан нь үнэн. Хичээл зүтгэл гаргаж байсныг үгүйсгэхгүй.
Гэхдээ хот байгуулалтын бодлого, төлөвлөлтийн тал дээр мэдлэг дутмаг, хариуцлагагүй хандсан зүйлүүд их байсан гэж би шүүмжилдэг. Жишээ нь, Сэлбэ төв орчимд баригдаж байгаа томоохон хорооллын бүтээн байгуулалт ирээдүйд Улаанбаатарын томоохон эрсдэлийн бүс болно гэж харж байна. Уг нь тэр бүс нам давхар орон сууцны төлөвлөлттэй газар байсан. Үүнд би үнэхээр санаа зовдог.
Мөн хойд зуслангийн бүсүүд ирээдүйд түгжрэл, хаалттай бүс болох эрсдэлтэй. Ер нь хот байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөгөө бүрэн ойлголгүйгээр олон ажлыг хүч түрэн явуулсан. Яармаг руу хотын захиргааг нүүлгэсэн асуудал ч мөн адил. Энэ нь зарим газрын бизнесийн ашиг сонирхлыг дэмжсэн, хотын хөгжилд сөрөг нөлөөтэй шийдвэр болсон гэж үздэг.
Өөрөөр хэлбэл, зүтгэл байсан ч хот байгуулалтын мэдлэг, бодлогын алдаанаасаа болж нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн тал бий.
Харин Х.Нямбаатарыг огцруулсан асуудлын цаана илүү ноцтой зүйл болсон. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд өөрсдөө хотын даргаа сонгож, хариуцлага тооцдог тогтолцоо үндсэндээ алдагдсан.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн өөрөө өөрийгөө удирдах ёс устсан гэсэн үг. Улаанбаатар хотын даргыг хэн байхыг нийслэлчүүд шийдэхээ больсон.
Энэ өөрчлөлтийг хийсэн хүмүүс нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр гэж би үздэг. Ардын нам 2022 онд хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдад нийслэлийн Засаг даргыг томилох, огцруулах эрх өгсөн. Өмнө нь Ерөнхий сайд зөвхөн огцруулах санал гаргах эрхтэй байсан бөгөөд эцсийн шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал гаргадаг байсан.
Гэтэл нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Улаанбаатар хотын удирдлагыг шууд Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлсэн. Ингэснээр өнөөдрийн Улаанбаатар хот бие даасан удирдлагатай хот биш, бараг агентлаг шиг болсон.
Одоо нийслэлтэй холбоотой түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтэц зэрэг асуудлыг хотын даргаас илүүтэйгээр төв засгийн газрын сайд нар хариуцах нөхцөл үүссэн. Өөрөөр хэлбэл, Б.Пүрэвдагва бол нийслэлчүүдийн шууд сонголт биш, харин төв эрх мэдлийн томилгооны хүн болсон гэж харж байна. Тиймээс Улаанбаатар хотод асуудал үүсвэл хариуцлагыг зөвхөн хотын даргаас бус, төв засгийн түвшинд ярих нөхцөл байдал бий болсон." гэв.
Б.Төгсбаясгалан
Бямба - 06 сарын 27,
2026

Сэтгэгдэл21
Хотын дарга асан Су Батболд ажлынхаа ширээн дээр залуу баньд нарт хошногодуулж нийслэлийнхээ сүр сүлдийг ахиж сэргэхээргүй болтол нь бузарлаж үгүй хийсэн. Төвдөөс лам залж ном уншуулж энэ бузарыг арилгуулах хэрэгтэй.
Нямбаатарын завхрал бас нэг юмыг харуулсан Ойрыы хэдэн жилдээ ерөнхий сайд хотын даргыг томилж огцруулах нь зөв юм байна Нчмбаатар хотынхныг бүхэлд нь улсынхаас өндөр уалин хангамж тендюр хувиарлалт дэмжлэг давуу эрх хүүхдүүдиийг нь гадаадад техник мэргэжлийн сургуульд хамружлах гадаад айлчлал гадаадад хотын төлөөлөгчөөр томилох зэргээр худалдаад авчаихсан. Байжээ
За за Батүүл больж үз. Хэн түүнийг сонсох юм.
Үлгэргүй муу жишээгээрээ хотын дарга нарын сүүлийг мушгиж буй чи одоо өөрийгөө юу гэж бодоод ичэхгүйгээр ярилцлага өгч улам хүмүүсийн уурийг хүргэж зэвүүцлийг нь төрүүлдэг байнаа??? Нөгөө хулхидсан хүнийхээ хохирлыг барагдуулсан уу? Тайлбарыг нь шүүхээс албан ёсоор хийж мэдэгдэх нь зүйд нийцнэ.
chi xuuteigee xulgai xiij gar dursen luibarchin chi dugnedeg ny bish
Bat-yyl ee(Nyambaatart medehgyi yum bailaa ch tyyniig chini meddeg eer olon hymyysteigee yariad hiichehdeg yum,chi ajillaj baih daa?...daanch ikhe abilgalaar heljij ter heljsen chini tam bolood chi ogzoroo biz dee!!)adilhan hotiin ajil yabyylaj baisan hyn baij chamd olon doloon yg heleh erh baih ch ygyi,lud ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Энэ салга хүүтэйгээ нийлж хулгай хийснээс өөр өөрөө юу хийсэн юм муу алуурчин
Хуцалгүй зайлцгаа
ene neg ergu alurchin bizda danda l samur h yawah yum saygan l Nyambaatar sn bna ged hutsad bsan alban tushala uguw u ugui mulad shachih yuma nastai hugshin udahgui daldrah gej bj nugle zuzaöad l bhin ergu har lalar yuma ene salga bizda hun alchihad terige bodoj aisar bgad archagui har mali. us n hurtel chutgur shig tsaw tsagan bolchihson uzlin har lalar
Энэ салга толгойт өвгөнийг хүзүүгүй өвгөнтэй нь хамт цаазаар ав
Зөнөг өвгөн аминдаа улс төр хийж байгаан байхдаа
орон гаран өвгөн, саяхан л магтаад байгаагүй бил үү
о-гийн хүн н. есийх. одоо есийх эсвэл еркийх бас боллоо.
аан. а хаа байнаа гээд байгаму? ардчилал
ядаж санал асуулга ч авахгүй юм.
буруу зөв рульээр санал авч байсан. gogo.mn дээр. манийх нь санал 14 like
та чинв өөрөө тансаглаж байсан шүү дээ
манай байрыг энд тэнд нь эвчихсэн чинь сийгээд, энд тэндгүй хөлддөг болчихсон. хэлэх хүн байхгүй. сөх нь тамга авч зугтаад. хороо нь санал авах нэрээр дурын лангуу худалдаа зах нарантуул 2, 3 -аа хийгээд. орцны саравч шөнө нууцаар ч хийж байх шиг.
саравчин дор удаан зогсож саравчлан харах 🙄🫡
А ты памятник Ленину от большого ума снёс, дерьмократ?
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM