Монгол Улсын төр, шинжлэх ухаан, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш, доктор, профессор Ж.Болдбаатар таалал төгсөж, төрөлх Булган аймаг төдийгүй Монголын шинжлэх ухаан, боловсролын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Боржигин овогт Жигжидийн Болдбаатар нь 1949 онд Булган аймгийн Бугат суманд төрж, эх орныхоо түүх, төр ёс, шинжлэх ухааны хөгжилд амьдралынхаа үнэт он жилүүдийг зориулсан эрхэм хүмүүн байлаа.
Тэрээр 1967–1971 онд Монгол Улсын Их Сургуулийн түүхийн ангийг төгсөж, олон арван жил эрдэм шинжилгээ, дээд боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан юм. 1971–1991 онд МУИС-д багшилж, олон зуун шавь, судлаачдыг бэлтгэн хүмүүжүүлжээ. Мөн 1992–1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн даргаар ажиллаж, төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн байлаа. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр олон жил ажиллажээ.
Түүний хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2004 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, 2007 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2022 онд Ардын багш цолоор шагнасан билээ.
Түүний мэдлэг оюун, эрдэм судлалын хөдөлмөр, эх түүхээ дээдэлсэн үзэл санаа нь хойч үед өв болон үлдэж, Монголын шинжлэх ухаан, боловсролын салбарын түүхэнд мөнхөд дурсагдах болно. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нар, хамтран зүтгэгчид, анд нөхдөд нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн иргэдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уй гашууг нь хуваалцаж байна.
Ум ма ни бад мэ хум.
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл5
Болдбаатар багш бид хоёр олон жилийн турш нягт хамтран ажилласан. Миний хувьд тэр үргэлж дотны анд найз, хамтран зүтгэгч байсан. Гэсэн хэдий ч тэр мөн Монголын сүүлчийн агуу түүхчдийн нэг байсан. Бусдаас илүү тэрээр Монголын түүхийн гүнд нэвтэрсэн. Ингэснээрээ тэрээр Монголын тусгаар тогтнол, үндэстэн улсаа хөгжүүлэхэд үргэлж анхаарлаа хандуулдаг байв. Энэ талаараа тэрээр эргэлзээгүй намч түүхч байсан. Энэ нь гайхмаар зүйл биш байсан; тэр ард түмнээ хайрлаж, төр улсаа бэхжүүлэхийг эрмэлздэг байв. Амьдралынхаа туршид тэрээр хичээнгүй, даруухан, сахилга баттай, маш дөлгөөн хүн байсан. Хэрэв Монголыг зөвхөн түүн шиг хүмүүс удирддаг байсан бол энэ нь хөгжил цэцэглэлт, дотоод эв найрамдлын орон байх байсан. Миний бие түүний эхнэр болон түүний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум. Удо Б. Баркманн, монголч эрдэмтэн, Берлин хот
Удо багш та болж өгвөл энэ мэт худалдагдсан, мөнгөний сайт битгий орж бай. Дундыг, үнэнийг баримталдаг олон сайт байгаа. Ийшээ орж алтан цагаа бараад хэрэггүй.
Хүндэлж явдаг сайхан багш минь байлаа. Мэдлэг чадвартай, хүнлэг, сайхан сэтгэлтэй, даруу төлөв, эрдэмтэн байсан. Ум ма ни бад мэ хум
Us murex olon chig duug barag mergejliin d duuldsan baisniig sonsoj baisniig sonsoj bailaa um sain amgalan boltugai
Мөн ч эрдэмтэй, ёстой л хүндлэл дүүрэн багш хүн байлаа. Ум ма ни бад мэ хум