“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.
Энэ өдрийн “Зууны мэдээ” сонины дугаарт “АН-ын зодоон эхэллээ” гарчигтай улс төрийн сонирхолтой нийтлэл хэвлэгджээ. Хэзээнээсээ нам дотроо ардчилалтай хэмээн өөрсдийгөө өмгөөлөн, олон тийшээ харчихдаг байсан АН-ын нам доторх фракцууд ид талцаж байсан үе гэж хэлж болно. Тэр дундаа 2015 он бол сонгуулийн өмнөх жил.
Сонгууль угтсан жилийн улс төржилт багагүй халж, хэн хэнийг намын нэрийн өмнөөс сонгуульд дэвшүүлэх цаашлаад 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах гээд урт хугацаанд үргэлжилсэн Ардчилсан намын зодоон энэ өдрүүдэд эхэлж байж.
Мөн АТГ-ынхан Ерөнхий сайдын хүргэн Дэнзэнг баривчилсан тухай, нэг хэсэг нь Н.Алтанхуягийг огцруулах операц эхэлсэн гэж, нөгөө хэсэг нь хүргэн Дэнзэнтэй нь хөөж явуулах тухай ярьж байсан хоёр туйлт улстөржилт ид өрнөж байлаа. Энэхүү нийтлэлээс харахад Ардчилсан намынхан 11 жилийн өмнө ч “зодолдсоор” л байж. Гэхдээ нэгэн сонирхолтой дүр зураг харагдаж байгаа нь тэр үед Их хурлын дарга бөгөөд Ардчилсан намын тамгыг атгаж байсан З.Энхболд өдгөө 461 дүгээр ангид хоригдож байна. “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэгчлэн нэгэн цагт Их хурлын индэрт алх цохиж явсан эрхэм өдгөө шүүхээс ял сонсчихсон, улс төрөөс түр завсарласан байх юм. Харин хүргэнтэйгээ цуг хөөгдөхдөө тулж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр нам дотроосоо ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн нэлээн хүчтэй өрсөлдөгч хэмээн яригдаж байх.
Хувь тавилангийн хоржоон гэх үү, цаг цагаараа байдаггүй, гэх үү. Ямартай ч 11 жилийн өмнө Ардчилсан намынхан засаг ч барьж, улс төр ч халж байсан цаг байжээ.
Энэ дугаарын өөр нэгэн сонирхолтой материал нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьяны бичсэн “Оюутолгой маань буруу гараар, буцаж ирэхээргүй хөдөллөө” нийтлэл байна. Монгол Улсын засгийн газар Оюутолгойн Монголд ирэх өгөөжийг наашлууллаа гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан. Тэгвэл аль дээр үеэс, гэрээг үзэглэхээс эхлээд л хэвлэлийнхэн сайн мууг нь хангалттай бичиж анхааруулж байсныг бид олон жилийн дараа ч олж уншиж болж байна. Тухайн үед ч Оюутолгойн асуудлын талаар анхааруулсан нийтлэл, өгүүлэл, мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй гардаг байсны ганцхан жишээ нь энэ болов. Ямартай ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа хэвлэмэл сонин гэдэг түүхийн нэг архив юм. Тэндээс бид алдаа, оноогоо аль алиныг нь олж харж болж байна. Ганцхан сонины шарласан хуудсууд бид хэн хаана, юу гэж байсан он цагийн түүхийг хэлж өгч байгаа нь энэ болов.
Б.НАНДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл7
НҮБ-ын мэргэжилтнүүд Эпштейний файлуудтай холбоотой хэргийг ил тод шалгаж хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүд охидын төлөө холбогдогчдод хариуцлага тооцохыг уриалж эхлээд байна. Хэдэн арван жилийн турш үргэлжилсэн тус хэрэгт олон тооны төрийн өндөр албан тушаалтан нөлөө бүхий этгээдүүд холбогдсон гэж тэд үзэж буй мөн тэдгээрийн этгээдүүдийн ял шийтгэлээс зайлсхийх соёл болон төр засгийн ноцтой алдаануудын талаар дээрх мэдэгдэлд дурдсан байна. Цаашлаад хэргийн хохирогчдод хамгаалалт, дэмжлэг үзүүлж нөхөн олговор олгохыг шаарджээ. Бэлгийн хүчирхийллийн хэргээр яллагдагч Жеффри Эпштейн нь уул уурхайн тэргүүлэгч магнат Рио Тинто компаний эрх ашгийн төлөөх сүлжээг Монгол улсад бий болгож Рио Тинто компанид Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй баялгийг гартаа оруулах үйл ажиллагааг зохион байгуулсан нь баримтаар нотлогджээ. Энэ бүгдийн эцэст Дэлхийн хамгийн том алт зэсний нөөцтэй Оюу Толгойн уурхай Рио Тинтогийн мэдэлд очсон юм.
Хэдийгээр Монгол улсын зүгээс гэрээний нөхцлийг шударга бус байна гэх үндэслэлээр дахин зөвшилцөхийг оролдсон боловч Рио Тинто нь Жеффри Эпштейний тусламжтайгаар өөрт ашигтай гэрээг хэвээр хадгалж үлдэж чаджээ. Ингээд Эпштейний сүлжээ улам өргөжиж эхлэв. Тэрээр Их Британий нөлөө бүхий улс төрч Рио Тинтотой гүнзгий холбоо бүхий уул уурхайн түүхий эд арилжигч Петр Манделсоныг Гленкор компанитай холбожээ. Манделсон, Гленкор, Рио Тинто гэх эрх мэдлийн гинжин хэлхээс нь тив дамнасан газрын баялгуудыг удирдахаар нарийн төлөвлөгдсөн байжээ. Ихэнх буурай улс орнуудын хувь заяаг тодорхойлж байгалийн баялгийг нь үнэгүй шахам булааж авах ажлыг гардан зохион байгуулж байсан эрхэм нь бэлгийн хүчирхийллээр яллагдсан гэмт хэрэгтэн Харин одоо дэлхий даяар түүнд хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. Дэлхий дахинд Эпштейн болон түүний хамсаатнуудаар дамжин хийгдсэн гэрээ хэлцлүүдийг эргэн харж, дахин шалгаж хүчингүй болгож эхлээд байна.
Энэ зарчим нь Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй баялгийн гадаадын корпорацид хүлээлгэн өгсөн Рио Тинто болон Оюу Толгойн уурхайн гэрээтэй ч шууд хамааралтай. Хүний наймаачин этгээд зуучилсан тус гэрээг заавал эргэж шалгах ёстой. Финаншиал Таймс сэтгүүлийн тодорхойлсноор Эпштейний энэхүү систем нь мөнгөнд бус харин хүний хүртээмж хөшүүрэг, сүрдүүлэлтэд суурилсан нийгмийн Пирамид сүлжээний байв. Эпштейн болон Рио Тинтогийн сүүдэрт оршиж байгаа Монгол улсын хувьд уг гэрээтэй холбоотой одоо болтол хариулт нь олдоогүй маш олон асуултууд байгаа. НҮБ-ын хүний эрхийн шинжээчид Эпштейний файлуудад бие даасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах хүсэлт гаргаад байгаа аж. Тус хүсэлтэд ял шийтгэлээс оргон зайлдаг уламжлалыг өөхшүүлсэн төр засгийн ноцтой алдаануудыг тусгажээ. Үр дүн муутай олон улсын хамтын ажиллагаа хил гаалийн сул хяналт шалгалт нь түүний сүлжээнд хүн, мөнгөний хууль бус эргэлт болон нууц мэдээллийн солилцоонд өргөжих боломжийг олгодог.
НҮБ-ын уриалгад шүүх эрх мэдэл бүхий бие даасан мөрдөн байцаах механизм бий болгох хохирогчдод төвлөрсөн үйлчилгээний мэдээлэл эх үүсвэрийг хуулийн дагуу хуваалцах зэрэг тодорхой алхамуудыг хийхийг шаарджээ. Нотлох баримтад суурилан хариуцлага тооцох болон хохирогчдын эрхийг хамгаалах үйл ажиллагаа нь алдагдсан итгэлийг дахин бий болгох болно хэмээн гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлжээ.
Odoo ch Mongolchyyd oyun tolgoitoigoo saitar zodoldoj syralch,ene ni ylmaar ylas ter ediin zasag yndesnii erh asigiig yrdaa barin tyynees garah saltag saltgaan eh oron ard tymeniihee telee yamar yamar ajiluudiig hiij ireb.men bidnii chihend dyylgah tailangaa tabina yy? hemeen bain bain tednii chihenees ni uyaj yrgeljiin erdemleg yhaalag ediin zasaglag asyylt hariultiin yraldaan harilzan yariag yraldyylaj syr,ene bol ta nariin demiirdeg ylas tereer ebchilsen sanalgaat erbchin bys?....delhiin byh l yndestengyyd eersdiinhee erh asigiig yrdaa barij gadniihantai siidbertei zeb yhaalag temzdeg ee.......................................
эрлийз хурлийз худалч хулгайч бол Монгол улсад моод болсон, улныхан муусайн ялаанууд тоохоо ч больсон. худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан нь хэзээ ч уучилж болохгуй, мартаж ч болохгуй жинхэнэ эх ороноосоо урвагч юм !!!!!!!
Тэрний эх орон хятад Монгол түүний эх орон биш. Хужаагийн эрлийзүүдийг галдан шатаах болно.