Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрсөн Баасан гарагт сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: "Эрх мэдэл гэж юу вэ гэдгийг би хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Хүн эрх мэдэлтэй болохоосоо өмнө ямар ааштай байсан, эрх мэдэлтэй болсны дараа ямар ааштай болсон гэдгийг нь хараад үзээрэй. Х.Нямбаатар чинь зөвхөн надтай биш, маш олон хүмүүстэй л муудчихлаа шүү дээ.
Нэг талаас нь бодоход ажлаа хийх гэж байхад нь хүмүүс янз бүрийн зүйл ярьж, шүүмжлээд байхаар хүн мэдээж дургүйцнэ. Түүнээс гадна эрх мэдэлд хүрчихээрээ аливаа асуудлыг ойлголцох, зөвшилцөх, санал бодлоо хуваалцахаас илүү хүчээр түрэмгийлэх арга барил руу орчихдог тал байдаг. Магадгүй цаг хугацаанд шахагдсан байсан ч юм уу, эсвэл хажуугаас нь “тэгээч дээ, даргаа” гэж өөгшүүлсэн хүмүүс байсан ч байж магадгүй.
Тийм учраас хүнийг ер нь нэг зүйлээр хамгийн сайн шалгаж, таньж болдог гэж ярьдаг. Тэр нь эрх мэдэл.
Хүнд эрх мэдэл өгчихвөл тухайн хүн үнэндээ ямар хүн бэ гэдэг нь илүү тод харагддаг. Харамсалтай нь эрх мэдэлтэй болсныхоо дараа ааш зан, авир нь өөрчлөгдсөн тухай олон түүх байдаг. Үүний нэг жишээ нь л болсон болов уу гэж бодож байна.
Жишээ нь Х.Нямбаатар дарга Туулын хурдны замын төслийг эсэргүүцсэн иргэдийн асуудал дээр жагсаал зохион байгуулж байсан хүмүүсийг “очоод ир, үзэлцье” гэх мэтээр дуудсан. Сэтгүүлчид очихоор микрофоныг нь булааж шидсэн, янз бүрийн ширүүн үг хэлсэн гэх мэт асуудлууд яригдсан. Асуудал ярьж, санал шүүмжлэл хэлэхээр л түрэмгий өнгө аястай ханддаг байсан гэж хүмүүс ярьдаг. Түүнээс болж олон хүн ихээхэн гомдсон шүү дээ.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн театр барих асуудал яригдахад хүмүүс янз бүрээр хүлээж авсан.
Зарим нь 4 га газрын асуудал гэж, зарим нь бүр 40 га газрын асуудал мэтээр ойлгож, эмзэглэн хүлээж авсан. Саяхан бордюртай холбоотой асуудал яригдахдаа ч хэтрүүлсэн зүйл байсан байж магадгүй, эсвэл хэтрүүлээгүй ч байсан байж мэднэ. Гэтэл үүний цаана Н.Учрал байсан байна, одоо л мэдлээ гэх мэтээр тайлбарлах нь бас зөв арга биш.
Ер нь захирах, захирагдах ёс гэж байх ёстой.
Төрийн албан тушаалтан бүр өөрийн эрх хэмжээний хүрээнд ажиллаж, хариуцлагаа хүлээдэг байх хэрэгтэй. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд Х.Нямбаатар ч байна уу, өөр хэн ч байна уу, шаардлагатай гэж үзвэл хариуцлага тооцож, асуудлыг шийдэж болно. Гэхдээ хүнийг “бацаан” гэж дуудах, хочлох, доромжлох зэрэг нь ямар ч тохиолдолд зөв зүйл биш. Энэ бол Монголын улс төрийн соёлд тогтож буй маш буруу жишиг. Албан тушаалтай хүн ч бай, жирийн иргэн ч бай бие биеэ хүндэтгэж, асуудлыг баримт нотолгоо, үндэслэлээр нь ярьдаг байх нь ардчилсан нийгмийн хамгийн чухал зарчим гэж бодож байна." гэжээ.
Б.Төгсбаясгалан
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл27
Заа,Энхбаяр чи өөрийгөө хичээ, зөнөг мнт ! Бүх карьер чнь дууссан, улс төрийн Далан дав хараас өндийж ирж, олон юм ярихаа болиоч !!!
Иргэд, сэтгүүлч нар нь эргүү тэнэг юм чинь нэг бодлын Нямбаатарын зөв
Нямбаатар эрх мэдлийн төлөө яваагүй, Эрх мэдлийнхээ хүрээнд л ажилласан гэдэг, Хотын тулгамдсан асуудлуудыг л шийдэх гэж ялангуяа том төслүүдийг хэрэгжүүлэх гэж чадлаараа хөөцөлдсөн, МАН-ын удирдах хэсгийн дотор зөрчилдөөн хагарал үүссэн нь үнэн, Үүнийг гүтгэлгийн маягаар ашиглах хандлага бол буруу, Бүх зүйл хуулийн хүрээнд байх хэрэгтэй, Хэн нэгнийг хилсдүүлэх оролдлого хийж болохгүй
Харин ч Нямбаатар Н.Энхбаяр төрийн оройд 10-20 жил суухдаа хийгээгүйг хийж бүтээсэн хүн шүү!!! Энхбаяр ер нь гэртээ тайван суухгүй энд тэнд ингэж цухалзаад нэг их нэр хүндтэй байсан юм шиг сургааль айлдаад байх хэрэггүй л юм байгаа юм даа!!
Еерийн толгой дээрх эвэрээ харахгуй байж бусдын толгой дээрх евсийг харав гээчийн улгэрийг Энхбаяр мэтийн зенесен евгечууд естой бодитоор нь харуулах юм даа.
Харин ардчилагч гэх энэ бүлэг этгээдүүдийн бусдыг гүтгэх,доромжлох,нэр төрийг гутаах унагах хог шороонд хутгах оролдлого хорон санаа хирээс хэтэрлээ,Хүн чанараа алдлаа, АН бол хэн юм бэ, ямар муухай зэрлэг танхай этгээдүүд байдаг вэ гэдгээ л өөрөө ч мэдэхгүй ил харуулж байна, Иргэдийг мал гэж бодоо юу, Гүтгэлэг доромжлолд хууртаж итгэх арчаагүй хүмүүс гэж санаа юу
Оймстой хөлөө гозгонуулан шорон руу ачигдаад ааш авир нь өөрчлөгдөж хүүхдээ сайд болгосон балин хамарт Намбар ван..
Орос хэлний орчуулагч бурят цагтаа өөрийгөө Монголын хаан гээд итгэчихсэн байсан.
🐍🐢 June ай
Энэ одоо поопрохоо болимоор юм.Хүүгээ муухай харагдуулж байгаагаа ядаж ойлгох тэнхэл алга.Уран бүтээлч Буриадуудын өвчин.
Луйвардаж авсан "Өргөө " зочид буудлаа буцааж өг. Шуналын тийрэн хогийн тантан.
Өргөө зочид буудлаас болж Нямбаатарыг нэг нүдээрээ үзэхээ байсан хүн дэ ! цэвэр хувийн шалтгаантай !
Өөрөө хүнийг пизда гэж дуудаад бсан чнь зөвү.унахаар нь дэвсдэг зантайг чнь монгол мэднэ.хүрэлсүр унахад миний гутлыг үнссэн гэж бсан.дээшилсэн чнь даргаа гээд долигноод унасан
Аймгийн дарга арван жил хийгээд 200 тэрбум олдог ямар арга шунал вэ?
Энхбаяр гуай хотын даргаа хуучны адил жижиг хүүхэлдэй байх ёстой гэж боддог бололтой. Бусад улсад нийслэл хот болон том хотуудын дарга бол эдийн засгийн бодлогын хувьд Ерөнхийлөгч, ЕС-уудаас том эрх мэдэлтэй байж улс орноо хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Хүний үг сонсож сурах хэрэгтэй байна даа Нямбаатар арай даварсандаа
Энхбаяр арай эрт зөнөглөж байна уу.Улсын өмчийн Өргөө зочид буудлыг хууль бусаар ашиглаж орлого олдгийг нь буцаах гэхээр үхлээ юу
Намбарын ац бол жинхэнэ авилгачдын эцэг шүү муу нохой хуцахгүй шүү
2000 оны үед хэмжээгүй эрхт хаан шахам байх үедээ сөрөг хүчнийхээ хичнээн хүнийг улс төрийн золиос болгосноо санадаггүй ээ. Хүүхдээ чихэрнээс гаргахын тулд өөрөө эхлээд чихэрнээс гарах хэрэгтэйг сануулж байснаа таг мартсан.
2000 оны үед хэмжээгүй эрхт хаан шахам байх үедээ сөрөг хүчнийхээ хичнээн хүнийг улс төрийн золиос болгосноо санадаггүй ээ. Хүүхдээ чихэрнээс гаргахын тулд өөрөө эхлээд чихэрнээс гарах хэрэгтэйг сануулж байснаа таг мартсан.
Нямбаатьарын троллууд язганаж байнаа хаха
Гүйх нохойд гүйхгүй саад гэгчээр юм хийж байгаа хүнээ гэнэт ажлаас халдаг нь гэм биш зан болоод байна. Намын дарга , ерөнхий сайд хүн ингэж тамын тогооны үлгэрээр яваад байвал улс орон яаж хөгжих вэ?
Энхбаяр дарга энэ хулгайчуудтай адил орд ордоор нь хулгайчилсан юм алга. Харьцангуй цэвэр, нэр төртэй шударга хүн. Монголын төрд зүтгэсэн зүтгэлийг нь бодож , тэр Өргөө зочид буудлыг төр булаацалдаад яах вэ дээ. Үнийг нь тохироод л зарчихгүй юү.
Chi hamgiin tyryynd ooriigee heleech. Hemjeeshgyi erhet haan shig avirlaj baisnaa martaa yu
Одоо чиний хүүхдийг огцоруулнаа монголын ард түмэн чамд өртэй юм уу болиорой чи
Энхбаяр өөрөө л эрх мэдэлд хүрээд ямар байж болдогийг яруу харуулсан нөхөр биздэн одоо яагаад төртэй зууралдаад байгаа чинь тод харуулж байхад олон тайлбар хэрэггүй биздээ.Бид таны хаан байх үед архийг ус шиг хэрэглэж согтуу хүн,үхсэн нохой, хүүдийтэй хогны аль нь хэвтэж байгааг мэдэхийн аргагүй мануурсан шүү .Та газар хувьчлахад хамгийн их нөлөөтэй эрхэм байсан шүү гэр хорооллынхоо мэдээллээс хол ядарсан иргэд ээ харж хандахын оронд харин ч доромжлон 0,7 ч хүрэхгүй 0,4 га газартай хашаанд байгаа нэг айлын 10 хүнд хашааг нь дунд нь эзэмшүүлэх ганц эрхийн бичиг олгох ажлыг хороо дүүрэгтээ өгснөөс ОДОО Ч ГАЗАРГҮЙ ОЛОН АРВАН ЗАЛУУС ЯАХАА МЭДЭХГҮЙ ӨӨРИЙН ӨМЧИЙН ГАЗАРГҮЙ ЯВЖ БАЙГААГ чи мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү.ЧИ БОЛ ДАЛДААС ЯНАГЛАН ХОРЛОГЧ,ХАРИН ТЭР НЯМБАКТЁР чинь ил дарангуйлагч та 2 энэ байдлаараа л ялгаатай.ОДОО БОЛИО УЛС ТӨРӨӨС ХОЛДОЖ ХАЙРЛА НАМБАРЫН ЭНХБАЯР МИНЬ ҮЕ ҮЕ ГОЗОЛЗОЖ ГАРЧ ИРЭЭД БАЙХАА БОЛЬ
Луйварчдын мафи нийслэлд бий болгосон хүн нь Нямбаатар. Том луйврын толгойлогч том байлгүЙ ДЭЭ.