УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн асуултад хариулсныг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэж байна.
Нөөцийн махтай холбоотой асуудалд таны компани холбогдсон?
Би ажиллахаа болиод олон жил болж байна.
Эцсийн өмчлөгч нь та шүү дээ ?
Би тодорхой хувийг л эзэмшдэг. Хувьцаат компани, хувийн компани гэдгээ та бүхэн ойлгож ярилдаа. Би удирдах зөвлөлөөс нь 2004 оноос хойш гарсан.Тухайн үед 10 мянган тонны нөөцтэй гэж ярьдаг байсан.
Мах импексийн агуулахууд байхад Улаанбаатар хотын хүн ам 900 мянга орчим, малын тоо толгой 24 сая байсан. Харин 1990 оноос хойш хувьчлал явагдаж, Улаанбаатар хотын хүн ам хоёр сая орчимд хүрсэн.
Тиймээс улсын зүгээс нөөцийн агуулахын хүчин чадлаа зохих хэмжээнд нэмэгдүүлж, бэлтгэсэн байх ёстой гэж би хувьдаа боддог. Тухайн үед 10 мянган тоннын нөөцтэй байсан бол өнөөдөр хамгийн багадаа 30 мянган тоннын нөөцтэй байх ёстой байсан гэсэн үг. 1990 оноос өмнө мал сүрэг нийгмийн өмч байсан учраас мах нөөцлөх асуудлыг төр өөрөө бүрэн хариуцаж явдаг байлаа. Тиймээс өнөөдөр ч энэ чиглэлийн бодлого, зохицуулалтад төр анхаарах ёстой.
Хэрэв Засгийн газар үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол энэ нь төрийн буруу гэж бодож байна. Хэрэв дайн болбол яах вэ? Мах, хүнсээ нийлүүлж чадахгүй бол яах вэ? Өнөөдөр малын тоо толгой 70-80 саяд хүрчихсэн байна. Халдварт өвчин гарах, газар хөдлөх зэрэг онцгой нөхцөл байдал үүсвэл яах вэ? Ийм эрсдэлийн үед төр хүнсний хангамжаа бүрдүүлж чадахгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлыг би бодож, асууж байгаа юм.
Гол нь танай хоёр компани мах нийлүүлэх төсвийг нь авчихсан гэдэг асуудал байна, тухайн компаний удирдлагуудтай холбогдож асуусан уу?
Асуулгүй яах вэ? ийм юм гараад байна гэсэн чинь тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан компаниудын нэг нь манай компани. Бид хүлээсэн үүргээ биелүүлээд явж байгаа. Цагдаагийн байгууллага ч энэ асуудлыг шалгаж байсан гэсэн.
Ер нь бол зохион байгуулалтын асуудал шүү дээ, нөөцөлж байсан уу нөөцөлдөг, социализмийн үед ч тийм байсан. Одоо ч мөн тийм л байгаа, зохион байгуулалтын асуудал.
Ерөнхий сайд хүртэл таныг нэр цохож хэлж байсан шүү дээ?
Буруутан хэрэгтэй болохоор л намайг ярьдаг юм бишүү, ямар нэгэн байдлаар.
Таны компаниуд ер нь яагаад ингээд улсын төсөв энэ бүхэн лүү орж байдаг юм бол, мах руу хүртэл орж байна, ёс зүйн хувьд ичгэвтэр зүйл биш үү?
Нөөцийнх нь хэмжээ нь тэр байх. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад 10 мянган тоннын нөөц хадгалах хүчин чадалтай сав, агуулах бараг байхгүй болов уу гэж бодож байна.
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд АН-д 6 сайдын суудал амлах гэж байгаа гэсэн албан бус мэдээлэл яваад байна?
Арай ч тийм юм болохгүй байлгүй дээ. Ардчилсан нам заримдаа инээдтэй шийдвэрүүд гаргах тохиолдол байдаг. Намын бүлгийн түвшинд бол эсэргүүцэлтэй байж болох ч Үндэсний бодлогын хорооны түвшинд олонхийн саналаар өөр шийдвэр гарч магадгүй. Миний харж байгаагаар Үндэсний бодлогын хороо аль хэдийн нөлөөлөлд автсан учраас тухайн шийдвэр дэмжигдэх магадлал нэлээд өндөр байна.
Б.Төгсбаясгалан
Мягмар - 06 сарын 16,
2026
Сэтгэгдэл18
Өөрөөс чинь айгаад байхгүй юу.Угаасаа атаархадаг,айж бэргэдэг юм шиг байна лээ.юм л бол Баттулга л гээд байдаг танай намын лодой гэдэг нусан чавх бас тэгдгийн байна лээ
Шүүмжлүүлэх юмтай хүн аргагүй шдээ?!!
Хийсэн бүтээсэн юмтай хүнийг шүүмжилдэг юм тэгвэл.
Үнэхээр л хулгай луйвар дээрэм залилан аллага таллагын ард Та өөрөө байж байдаг болохоор эмзэглэх хэрэг юун билээ дээ ?! Өмч хөрөнгөний эцсийн өмчлөгч гэгчээр то и том хэргүүдийн хамгийн эцсийн эзэн хол богдогч нь Та л бдаг шүү дээ !!!
Х.Баттулга ерөнхийлөгч байх үедээ АНУ-д айлчилж, тухайн үед АНУ ерөнхийлөгч байсан Д.Трамптай уулзахын өмнө хэвлэлийн хурлаар оржээ. Нэг сэтгүүлч бүдүүн авгай илт басамжилсан асуулт асуув - Ноён Ерөнхийлөгчөө! Монгол бол жижигхэн улс бөгөөд Орос, Хятад гэсэн хүчирхэг түрэмгий том хөршүүдийн дунд байдаг! Хэрвээ та бурхантай (Трампыг хэлсэн бололтой) уулзлаа гэж бодвол бурханаас ямар 3 хүсэл гуйх вэ? Баярлалаа! гэж хэлээд инээдээ барьж ядан суув. Х.Баттулга - 1-рт Монгол бол жижигхэн улс биш! Түүхэн талаасаа ч тэр газар нутгаараа ч тэр Монгол бол жижигхэн улс биш! 2-рт хэрвээ та Монголыг жижигхэн улс гэж үзэж байгаа бол Орос, Хятадын дунд жижигхэн улс үлдэж хоцрох боломжгүй юм! (Танхим нир хийтэл инээлдэв). 3-рт Би бурхантай уулзах гэж Америкт ирээгүй, тийм болхоор ямар нэг хүсэлт гуйлт бэлдээгүй! (Танхим дахиад нир хийтэл инээлдэн нөгөө бүдүүн авгай байдалд орж суудал дээрээ хавчиганав). Ийм л юм болсон юм даа, бичлэг нь youtube-д байгаа.
Тодорхой хариулал даа арван мянган тонн гээд л булзааруулаад байхийн.
Өөр 10000тн-оос том хөргөгчтэй зоорьтой компаниуд цөөхөн байх тэгэхээр мах импекс бэлдэхгүй бол угаасаа дутна. Харин ч 2400 тонн бэлдэхээс 2850 тонныг бэлдэж үүргээ биелүүлсэн байна лээ. Тийм байхад яагаад ингэж боорлоод байдаг юм.
2850 т мах бэлтгээгүй,харин тийм хэмжээний худлаа хий падаан бичүүлээд наачихсан бвал яахав ?! Женкогийн сонгодог арга нь тэр ш дээ !!!
Тодорхой хариулал даа арван мянган тонн гээд л булзааруулаад байхийн.
Энэ хүнд авахгүй юм гэж нэг үгүй мэдээгүй бол дараад өнгөрөх биз. Одоо зооринд байгаа махаа гаргаад баатар болно.
Баттулга их буянтай хүн . Олон гэмт хэрэгтэн , олон хулгай , олон авлигач сандрахаараа Баттулга гэж жаахан амьсгаа авдаг юм . Ер нь ГЭМТ ХЭРЭГТНҮҮД , ХУЛГАЙЧИД , АВЛИГАЧИД бүгдээрээ Баттулгыг айж байгаа нь , үзэн ядаж байгаа нь АРД ИРГЭДИЙН Баттулгад итгэх итгэлийг улам лавшруулдаг . Баттулга нам байгуулвал АН - ын удирдах зөвлөлд байгаагаас бусад бүх эгэл жирийн гишүүд тэр намд орно ...
ГАЦААСАН ХУГАЦААНД ОРОС ХЯТАДРУУ НҮҮРСЭЭ МАШ ИХ ЗАРЖ АШИГ ОЛСОН ЭНЭ ОРЛОГО МОНГОЛД ҮЛДЭХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ ТИЙМЭЭС ЧАМАЙГ ҮЗЭН ЯДААД БАЙГАА ЮМ ЧИ УЛААНЦАЙМ ТАНК ЯРЬЖ ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН ЧИНЬ БҮГД БАРИМТТАЙ БАЙГАА МУЛГУУ МУНХАГ БОЛ БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭД ТАЛБАЙДЭЭР АРД ТҮМНЭЭС СӨГДӨӨД ГУЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ӨС САНАНА
Баттулга гацаагаагүй бол Монголын баялаг хужаагийн хоол болох байсан. Тиймээс Баттулга бол эх орноо хамгаалагч , ард түмний баатар хүн.
461-p ангид өлсгөлөн зарлаад буй, Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргал-ын /2026.05.20/ эгч Л.Баярмаа; "Дүүгийн минь биеийн байдал өдөр ирэх тусам муудаж байна".
Луйварчин
Төвдийн Гарз нохойн угаадас чи бушуу үхэж далдраачээ !
Төвдийн Гарз нохойн угаадас чи бушуу үхэж далдраачээ !
ХБАТТУЛГА БОЛ НОВШИЙН ПОПУЛИЗМЧ