Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Казахстан бол Алтан Ордын шууд өв залгамжлагч” хэмээн мэдэгдсэн нь түүх, улс төрийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх сэдэв боллоо. Энэхүү байр суурь нь зөвхөн өнгөрсөн түүхийг тайлбарласан мэдэгдэл бус, харин өнөөгийн Төв Азийн улс орнуудын үндэсний үзэл, геополитикийн бодлоготой салшгүй холбоотой асуудал болж харагдаж байна.
Сүүлийн жилүүдэд Казахстан улс үндэсний түүхээ дахин тодорхойлох бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж буй.
Зөвлөлтийн үеийн түүхийн тайлбараас аажмаар холдож, Түрэг угсааны улсууд, нүүдэлчдийн соёл иргэншил, Их талын эзэнт гүрнүүдтэй өөрийн төр ёсны уламжлалыг холбон тайлбарлах болсон нь үүний нэг илрэл юм.
Энэ хүрээнд Алтан Ордыг Казахын төр улсын эх сурвалжийн нэг гэж үзэх хандлага Казахстаны төрийн түвшинд сүүлийн жилүүдэд улам хүчтэй болсон.
Гэвч “шууд залгамжлагч” гэх тодорхойлолт нь түүхийн шинжлэх ухааны хүрээнд маргаантай хэвээр байна. XIII-XV зууны хооронд оршин тогтнож байсан Алтан Орд нь өнөөгийн Казахстанаар хязгаарлагдахгүй, Евразийн өргөн уудам нутагт ноёрхож байсан улс юм. Түүний бүрэлдэхүүнд өнөөгийн Орос, Украин, Крым, Кавказ, Ижил мөрний сав газар, Төв Азийн зарим хэсэг багтаж байв. Иймээс Алтан Ордын өвийг зөвхөн нэг улс дангаар өмчлөх боломжгүй гэж олон судлаач үздэг.
Түүхчдийн дунд Казахын ханлиг Алтан Ордоос улбаатай гэдэг дээр ерөнхийдөө санал нэгддэг ч “цорын ганц үргэлжлэл” байсан гэх байр суурь нийтлэг биш юм.
Алтан Ордын задралын дараа Казахын ханлигаас гадна Крымийн ханлиг, Казанийн ханлиг, Астраханы ханлиг зэрэг олон улс бий болсон. Мөн Москвагийн ванлиг хүртэл Алтан Ордын төрийн зохион байгуулалт, татварын тогтолцоо, цэргийн системээс тодорхой хэмжээнд нөлөө авсан гэж судлаачид тайлбарладаг.
Токаевын мэдэгдлийг зөвхөн түүхэн байр суурь гэж харахаас илүү улс төрийн агуулгаар нь унших шаардлагатай гэж шинжээчид үзэж байна. Орос-Украины дайн эхэлснээс хойш пост-зөвлөлтийн орнууд үндэсний дархлаа, тусгаар тогтнол, түүхэн ялгаралдаа илүү ач холбогдол өгөх болсон. Энэ нөхцөлд Казахстан өөрийгөө “их түүхтэй, бие даасан төр ёсны уламжлалтай улс” гэдгээр тодотгох оролдлого хийж буй нь илэрхий байна.
Нөгөө талаас ийм мэдэгдэл нь бүс нутгийн түүхийн өрсөлдөөнийг улам идэвхжүүлэх эрсдэлтэй.
Сүүлийн жилүүдэд Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, Алтан Ордын өвийг өөр өөр улс үндэсний үзлийн хүрээнд өөртөө холбон тайлбарлах хандлага нэмэгдсэн. Түүхийг орчин үеийн улс төрийн хэрэгсэл болгон ашиглах нь богино хугацаанд үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх ч урт хугацаандаа бүс нутгийн маргаан, үл ойлголцлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.
Эцэст нь, Казахстан Алтан Ордтой түүхэн холбоотой гэдэгт эргэлзэх зүйлгүй. Харин “шууд залгамжлагч” гэх ойлголт нь түүхийн хатуу тогтсон үнэн гэхээсээ илүү өнөөгийн үндэсний үзэл, төрийн бодлого, геополитикийн нөхцөл байдалтай холбоотой улс төрийн тайлбар болж байна.
М.Чойжал
Мягмар - 06 сарын 16,
2026
Сэтгэгдэл32
Зүчи бол Чингэсийн төрсөн хүү биш мэргэд хүний хүүхэд юм ! Цагаадай байнга л энэ тухай ярьж муудалцдаг байсан юм ! Одоо казахууд Зүчиг их дээдэлж манай үндэслэгч гэж үздэг нь бас учиртай !
Алтан ордны улс бол Монголын эзэнт гүрний нэг хэсэг байсан шүү.
за засс казакууд та нар Зүчи тэй их зууралддаг болжээ ингэх тусам өөрсдийгөө л өрөвдөлтэй мэдрүүлээд байна энэ тэр улсын түүх булаацалдаад уран зохиол үлгэр яриад тэргэндээ өөрсдөө итгэчихсэн барлаг доодсууд
Зүчи Чингис хааны хүү мөн гэж Монголын Нууц Товчоон дээр бичсэн байгаа. “Эм хүүгийг минь” гэж Мэргэдээс авахаас өмнө Тэмүүжин хэлсэн байгаа нь Фасэ бүүк-ээс хараад хэлсэн хэрэг үү ?
Зүчи Чингис хааны хүү мөн гэж Монголын Нууц Товчоон дээр бичсэн байгаа. “Эм хүүгийг минь” гэж Мэргэдээс авахаас өмнө Тэмүүжин хэлсэн байгаа нь Фасэ бүүк-ээс хараад хэлсэн хэрэг үү ?
Зүчи Чингис хааны хүү мөн гэж Монголын Нууц Товчоон дээр бичсэн байгаа. “Эм хүүгийг минь” гэж Мэргэдээс авахаас өмнө Тэмүүжин хэлсэн байгаа нь Фасэ бүүк-ээс хараад хэлсэн хэрэг үү ?
Зүчи Чингис хааны хүү мөн гэж Монголын Нууц Товчоон дээр бичсэн байгаа. “Эм хүүгийг минь” гэж Мэргэдээс авахаас өмнө Тэмүүжин хэлсэн байгаа нь Фасэ бүүк-ээс хараад хэлсэн хэрэг үү ?
тэгвэл мусламанчууд гээх явахгүй юу доо алтан орд болчино гэхээс айдаг нэг хүн гарч ирлээ.
аа хөөрхий дөө түүхээ бүтээх гэж зүдэрч яваа ард түмэн дээ хасгууд, зохиож ч болно ш дээ
Шангыс ханы удам гэл үү
tegvel mongoliin neg heseg gesen ug uim baina
tegvel mongoliin neg heseg gesen ug uim baina
шинэ юм биш, Монголын түүхийг өөртөө нялзаах гэсэн ээлжит нэгэн оролдлого ...
Түүхгүй улс тэр дундаа орос хөгжүүлж бойжуулж өсгөсөн улс бол казакууд мөн.Тиймээс түүхийн үнэтэйгээ эвлэрэхийг хүсээгүй дээ л Алтан ордод наалдчихаж санаатай өвөр дөлтэй улс
Танай халхыг бас л оросууд хөгжүүлж, бойжуулж өгсөн биз дээ. Муу жоом, хархнаас долоон доор юмнууд байж байгаад битгий солиороод бай
Монголын түүхийг ямарч өөрийн гэх түүхгүй шинэ тутам байгуулагдсан СТАНЫ орнууд их хулгайлдаг болоод удаж байгаа.
Алтан ордны улсын залгамжлагчдын нэг нь яалтгүй мөн шууд залгамжлагч нэр томъёо тохирохгүй
Тэгж л байгл даа. Тэр тусмаа цээцэглэн хөгжиж байгаа тусгаар тогтносон Казахс улсын ерөнхийлөгч өөрөө бидний өвөг удмуудаас гаралтай гэсэн байна шүүдээ. Алта орд мөхөхөд гал голомтон дээр нь хамгийн их газар нутгийг авч үлдсэн нь хасагууд мөн. Бусад нь одоо Казаахстан шиг том улс биш. Зүчийн удам угсаа гэдэг ч худал бишЧингис хааны үед байсан монгол аймгуудйн ихэнх нь мэргид, найман, хрейд гэх мэт бүгд Казахстаны нутагт шингэсэн, одоо ч тэр үеийн нэр усаа хадгалаад явж байгаа шүү. Эрхэм хүндэт Жасылбек Сабитовоос асугаарай.
Зөвшдээ яалтч үгүй Алтан ордын нэг хэсэг мөн бидний садан төрөл ард түмэн бага сага Түрэгжсэн бас Муслимаас болж жаахан ондоошсон болохоос яг л нэг соёл ахуй уламжлал одооч харагдаад л байдагшдэ
Зөвшдээ яалтч үгүй Алтан ордын нэг хэсэг мөн бидний садан төрөл ард түмэн бага сага Түрэгжсэн бас Муслимаас болж жаахан ондоошсон болохоос яг л нэг соёл ахуй уламжлал одооч харагдаад л байдагшдэ
Хэн хүчтэй нь түүхэн зохионоо
temee tuilaad teregee evdehgui ee
ЭНЭ БОЛ АЛСДАА ТУН ЭВГҮЙ ХОР УРШИГТАЙ ШҮҮ. ЗҮЧИ, БАТ ХААН БҮГД МОНГОЛООР Л ЯРЬДАГ БАЙСАН. ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН. АЛТАН ОРДНЫ УЛСАД ЯМАРЧ ХАСАГ НОЁН, ЖАНЖИН, БАААТАР БАЙГААГҮЙ. ГАРГААД ИРЬЕ ГЭСЭНЧ ГАРЧ ИРЭХГҮЙ.
ЭНЭ БОЛ АЛСДАА ТУН ЭВГҮЙ ХОР УРШИГТАЙ ШҮҮ. ЗҮЧИ, БАТ ХААН БҮГД МОНГОЛООР Л ЯРЬДАГ БАЙСАН. ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН. АЛТАН ОРДНЫ УЛСАД ЯМАРЧ ХАСАГ НОЁН, ЖАНЖИН, БАААТАР БАЙГААГҮЙ. ГАРГААД ИРЬЕ ГЭСЭНЧ ГАРЧ ИРЭХГҮЙ.
Тува Сүбээдэй жанжны Одон бий болгожээ
Тува Сүбээдэй жанжны Одон бий болгожээ
манай ерөнхийлөгч их сүжрээд, үүний цаана нэг юм байгаа гэдгийг мэдээд байсан. хасгуудад бас нэг хулхидуулсан биз дээ, ХМХ-ээр яваад байсан. дээр нь Баян-Өлгийг тусад нь тойрог болгосон, хасгуудыг албан тушаалд ихээр тавих болсон. хасагстаны төлөөлгйин газар байгуулна гэж хүртэл сүржигнэлээ. энэ бол улмын аюулгүй байдалд маш ноцтой асуудал,энийг ил гаргаж тавих хэрэгтэй, огцруулах асуудал ч тавьж болно ш дээ. турк, хасагстаны дэмжлэгтэйгээр манай өлгийн хасгууд их толгойгоо өндийглгөх боллоо.
Оросын дарлалаас бүгд зугтааж тэмцэж бнадаа.Харин их түүхийг бүтээсэн Монгочуудын удам Орос ахын боол босгоны шороо болчихсон тууж байх юмдаа.Хувь заяаны шоглоомоо гэж.Удахгүй Казахуудаа ахаа гэчихсэн таваргах биз хэ2
Би энэ хөгийн хурлийз хулгайчын газар биш танай эх оронд дахин төрнөө
Казахуудын солиорол хэрээс хэтэрлээ.
Чингис хаан амьд байхад хүртэл Зүчи болон Цагадай , Өгөадэй нар үрлгэжл байлдаж бжээ ! . Зүчи жоохон ялгаварласан түүнд Зүчи дургүй байлддаг бэээ энэ үнэн
Биш гэх үндэслэл байхгүй.