5 дугаар сарын 12-нд Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах, авран хамгаалах үндэсний хорооны ажлын алба, Онцгой байдлын яам, Хятадын Төв Радио Телевиз, Жянши мужийн Ардын Засгийн газар хамтран зохион байгуулсан Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах улсын өдөр болон сурталчилгааны долоо хоногийн төв арга хэмжээ Наньчан хотод зохион байгуулав. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах, аврах ажлын үндэсний хорооны орлогч дарга, Онцгой байдлын яамны сайд Жан Чэнжүн оролцож үг хэлэв. Жянши мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Засаг дарга Е Жяньчүнь, Хятадын Төв Радио Телевизийн дэд захирал Юй Жюньшэн нар мэндчилгээ дэвшүүллээ. Онцгой байдлын яамны дэд сайд Чэнь Минь ажиллагааг удирдан явуулж, Жянши мужийн Намын хорооны байнгын гишүүн, нэгдүгээр орлогч засаг дарга Рэнь Жүфэн оролцов.
Жан Чэнжүн хэлэхдээ, Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах улсын өдөр болон сурталчилгааны долоо хоногийг өрнүүлэхдээ Хятад улсын дарга Ши Жиньпиний гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах, авран хамгаалах талаар хэлсэн чухал үг, зааварчилгааг гүнзгий судалж, сурталчилж, хэрэгжүүлэх нь нэн чухал юм. "Ард түмэн нэн тэргүүнд, амь нас нэн тэргүүнд” хэмээх үнэт зарчмыг гүн ойлгож, “хоёр баримтлах, гурван өөрчлөлт” гэсэн чухал үзлийг баттай төлөвшүүлэхийг шаардлаа. Мөн Намын XVIII их хурлаас хойш ард түмнийг удирдан хэрэгжүүлсэн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах туршлагаас төрсөн “долоон баримтлал”-ыг шинжлэх ухаанч ашиглаж, олон хэлбэрээр Ши Жиньпиний чухал үг болон Төв Хорооны бодлого, шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, нийт нийгмийн хүчийг байгалийн гамшгийн эсрэг нэгтгэх шаардлагатайг тэмдэглэв.
Тэрээр цааш нь, суурь нэгжийг бэхжүүлэх, ард иргэдийг хамруулах нь хамгаалалт, эрсдэлийг бууруулах ажлын үндэс гэдгийг хэлээд, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг олон нийтэд түгээх, “аюулгүй байдлын сурталчилгааг таван чиглэлд өрнүүлэх” ажлыг гүнзгий хэрэгжүүлэх, аюулгүй байдлын үзүүлэнгийн танхим, шинжлэх ухаан сурталчилгааны бааз зэргийг өргөнөөр нээж, аврах, зугтах дадлага сургуулиудыг зохион байгуулж, ард иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг тогтмол дээшлүүлэх ёстой гэв.
Энэ оны 5 дугаар сарын 12 нь БНХАУ-ын Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах улсын өдрийн 18 дахь удаагийн тэмдэглэлт өдөр бөгөөд энэ жилийн уриа нь “Бүгд аюулгүй байдлыг хэлэлцэж, хүн бүр яаралтай нөхцөлд бэлэн байя — Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах, аврах чадамжийг дээшлүүлцгэе” юм. 5 дугаар сарын 11–17-ныг Сурталчилгааны долоо хоног болгон, холбогдох арга хэмжээнүүд зохион байгуулж байна.
Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл0